| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2022/05115/И |
| Дугаар | 182/ШШ2023/01238 |
| Огноо | 2023-04-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2023/01238
| 2023 04 20 | 182/ШШ2023/01238 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: МҮЭХҮЭБ
Хариуцагч: “ҮХЭЭН” Холбоо НҮТББ
түрээсийн гэрээний үүрэгт 13,365,000 төгрөг гаргуулж, оффисийн зориулалттай 324 тоот өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл,
Хариуцагчийн төлөөлөгч С.Баяраа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ҮХЭЭН” Холбоо НҮТББ нь 2021 оны 01 сарын 12-ны өдөр манай байгууллагатай №1 тоот байрны түрээсийн гэрээ байгуулж, тус холбооны өмчлөлийн төв ордны 3 давхарт байрлах 324 тоот оффисийн зориулалттай 27 ам метр талбайг нэг сарын төлбөрт 1 ам метр талбайг 30,000 төгрөгөөр тооцож, 810,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ хийсэн. Гэрээ байгуулснаас хойш 12,708,571 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан ба 2022 оны 04 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги ногдуулан үндсэн төлбөрийн хамт түрээслэгч авна гэж заасан. Иймд гэрээний дагуу 2023 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, алдангид 13,365,000 төгрөг гаргуулж, ЧД***од байрлах оффисийн зориулалттай 27 ам метр өрөөг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн болох нь илэрсэн тул хуулиас давсан дүрмийг үндэслэн нэхэмжлэл гаргаж буй нь хүчингүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч МҮЭХнь 2010 оны 02 сарын 01-ний өдөр шинээр байгуулагдсан төрийн бус байгууллага байх ба 100 жилийн түүхт Монголын үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгийг хууль бусаар өөр дээрээ шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжин, захиран зарцуулах эрх эдэлж улмаар Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа байгууллагуудыг хавчин гадуурхаж, нэгдмэл нэг зорилготой байх Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Нэхэмжлэгч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байдаг ба нэхэмжлэгч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй байдаг ба Монголын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэхдээ Монголын үйлдвэрчний эвлэлийг төөрөгдөлд оруулж, хууран мэхлэх аргаар өмч хөрөнгийг өөрийн төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж авсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Хариуцагч Үйлдвэрчний хөдөлгөөний эв эе нэгдэл нь дараах үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нэгдмэл байр суурьтай байдаг ба Монголын үйлдвэрчний эвлэлийн ахмадын Эв нэгдэл холбоо, Хүчний байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн ахмадын холбоо, Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдийн үйлдвэрчний эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн хүний төлөө шагналтнуудын Од холбоо зэрэг үйлдвэрчний эвэлийн байгууллагуудыг хавчин гадуурхаж, үйлдвэрчний эвлэлийн нэгдмэл байдлыг алдагдуулж хууль зөрчиж байгаа нь илэрсэн тул өөрийн хамаарал бүхий өмч хөрөнгөндөө үйл ажиллагаа явуулж байгаа тул мөнгө төлөх үндэслэлгүй.
Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т түрээсийн гэрээ нь улсын бүртгэлийн байгууллагад заавал бүртгэгдсэн байна, улсын бүртгэлд бүртгэгдээгүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтыг зөрчсөн байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийг мөн зөрчиж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүд дэмжигчдийн олон нийтийн өмч байх хуулийг зөрчиж зөвхөн МҮЭХТББ-ынхаа гишүүд дэмжигчдийн өмч болгон хууль зөрчсөн. Монгол улсын үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага ашгийнхаа 3 хувийг ахмад настнуудад зарцуулна гэсэн хуулийг хэрэгжүүлээгүй зөрчсөн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч гэх этгээд нь өмгөөлөгч байх ба Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөллийн гэрээ хийсэн байх ёстой гэх хуулийг зөрчиж байна. Итгэмжлэлээр шүүх ажиллагаанд орох эрх бүхий цалин авдаг нэхэмжлэгч байгууллагын хуульчдын өмнүүр орж, ашиг олж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн байна. Өмгөөлөгч нь ямар хөлс мөнгөөр гэрээ хийсэн, хүн амын орлогын албан татвар төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, “ҮХЭЭН” Холбоо НҮТББ-ын түрээсийн төлбөр төлөлтийн тооцоо, байрны түрээсийн гэрээ, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхээс бүрдүүлсэн “ҮХЭЭН” Холбоо НҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МҮЭХҮЭБ нь хариуцагч 2022 оны 04 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй тул ЧД***од байрлах оффисийн зориулалттай 27 ам метр өрөөг албадан чөлөөлүүлж, 2023 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, алдангид 13,365,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
2. Хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т түрээсийн гэрээ нь улсын бүртгэлийн байгууллагад заавал бүртгэгдсэн байна, улсын бүртгэлд бүртгэгдээгүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан байрны түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус, МҮЭХҮЭБ Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, Монголын үйлдвэрчний эвлэлүүд нэгдэхдээ Монголын үйлдвэрчний эвлэлийг төөрөгдөлд оруулж, хууран мэхлэх аргаар өмч хөрөнгийг өөрийн төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
3. “ҮХЭЭН” Холбоо НҮТББ нь МҮЭХҮЭБ-ын барилгыг бүхэлд нь түрээслээгүй тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шаардахгүйн гадна хариуцагч нэхэмжлэгчийн байрыг ашиг олохын тулд эзэмшиж ашиглаагүй тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээний 3.10.-т Түрээслэгч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний 5.2-т заасан заалтыг зөрчиж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй 1 сар хэтрүүлсэн тохиолдолд түрээсийн гэрээг шууд цуцалж, түрээслэсэн талбай, эд хөрөнгийг эргүүлэн авах эрхтэй гэж, гэрээний 5.7. Мэдэгдэл хүргүүлснээс хойш нэг сарын дотор ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариу өгөөгүй тохиолдолд түрээсийн гэрээг түрээслүүлэгч талын санаачлагаар шууд цуцалж, комисс гарган түрээсэлсэн талбай /өрөө/-г түрээслэгч байгууллагын эд хөрөнгийн хамт хүлээн авна. Үүнээс үүдэн гарах аливаа хохирол маргааны асуудлыг түрээслүүлэгч тал хариуцахгүй болно гэж заажээ.
4. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.-т ...эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг заасан. Хариуцагч хөлсөө 2022 оны 04 сараас хойш одоо хүртэл хугацаанд төлөөгүй байгаа нь хөлслүүлэгч тал хөлсөө төлүүлэх, өөрийн санаачлагаар гэрээг цуцлах эрх үүссэн байна. Байр хөлсөлсөн хөлсөө төлөх, төлөхгүй бол гэрээ цуцлах тухай албан бичгийг хөлслүүлэгч хөлслөгчид хүргүүлж байсныг нэхэмжлэгч хариуцагч нар тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгч эд хөрөнгө хөлсөлсний хөлсөнд 2022 оны 04 сараас 2023 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8,910,000 төгрөгийг, алдангийн хамт нийт 13,365,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба 8,910,000 төгрөгийн шаардлагыг хангаж, алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Хөлсийг төлөхгүй байсан асуудал нь хөлслөгч хөлслүүлэгчийн эсрэг маргаан үүсгэж явсан асуудалтай холбоотой байх тул алдангийг төлүүлэхгүйгээр шийдвэрлэв.
6.Нэхэмжлэгчийн гэрээ цуцалсан нь үндэслэлтэй байх бөгөөд гэрээ цуцлагдсанаар хөлслүүлэгчийн байрыг эзэмшиж буй хөлслөгчийн эзэмшил хууль бус болсон тул ЧД***од байрлах оффисийн зориулалттай 27 ам метр өрөөг хөлслөгчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангах нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч дутуу төлснийг зөвтгөж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан “ҮХЭЭН” Холбоо НҮТББ-ын эзэмшлээс ЧД***од байрлах оффисийн зориулалттай 27 ам метр өрөөг чөлөөлсүгэй.
ДАРГАЛАГЧ С. БУД