Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/00377

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25

181/ШШ2023/00377

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 5-р хороо, А-33 гудамж 01 тоотод оршин суух Д........................ ******* /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо 2-р байр 01 тоотод оршин суух, Хиргис овогт .....................******* /РД:.................8/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн дүүргийн 5-р хороо, Голомт хотхоны А байр 4 давхар 07 тоотод оршин суух Шаазганф овогт ...................н*******, /РД:...................1/ нарт холбогдох,

4,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Ж.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Т.Тэмүүлэн, хариуцагч Б.Намууны өмгөөлөгч Д.Доржсүрэн, гэрч Б.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Гантөмөрийн ******* миний бие хариуцагч Ж.Энхтуяагийн гоо сайханы салонд ажиллаж байх хугацаандаа Ж.Энхтуяагийн түрээслүүлэгч эмэгтэй Б.Намуун нь Унгар улсад ажиллаж амьдрах хөдөлмөрийн гэрээний урилга гаргадаг гэдгийг Ж.Энхтуяагаас олж мэдсэн.

 

Ингээд миний бие Унгар улсад ажиллаж амьдрах зорилгоор хөдөлмөрийн гэрээний урилга гаргуулахаар төлбөрт нь нийт 4,300,000 төгрөгийг Ж.Энхтуяа, Б.Намуун нарт өгсөн. Тухайн үед Ж.Энхтуяа нь хөдөлмөрийн гэрээний урилга гаргуулахад татварт 800 евро төлдөг, хөдөлмөрийн гэрээний урилга, зуучлалын хөлс нийлээд нийт 500 евро болно гэхээр нь эдгээрийн хөлсөнд нийт 1300 еврог тухайн үеийн ханшаар 4,300,000 төгрөгийг өөрийн эгч Ц.Мөнхзулаас зээлж аваад хариуцагч Ж.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5026400390 тоот данс руу 2022 оны 04-р сарын 08-ны өдөр Т.******* визний мөнгө гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

 

Мөн өдөр өөрийн урилга гаргуулахад гадаад паспорт эх хувиараа хэрэгтэй гэхээр нь тэдэнд өөрийн гадаад паспортоо эх хувиар нь өгсөн. Миний бие нь Б.Намууны төрсөн эгч Унгар улсын иргэнтэй гэрлэж, тэндээ ажиллаж амьдардаг, мөн Ж.Энхтуяагийн төрсөн эгч нь Б.Намууны төрсөн эгчээс ирүүлсэн урилгын дагуу Унгар улсад ажиллаж амьдардаг гэхээр нь тэдэнд итгэж, хөдөлмөрийн гэрээний урилга гаргуулахаар 4,300,000 төгрөгөө гадаад пастортын хамт хариуцагч нарт өгсөн.

 

Тухайн үед хариуцагч нар 2 сарын дараа л урилга чинь хүрээд ирнэ гэхээр нь тэдэнд итгэж 4,300,000 төгрөгийг хөдөлмөрийн гэрээ, визний урилга гаргуулахаар өөрийн гадаад паспортын хамт өгсөн.

 

Гэтэл 2 сар хүлээгээд визний урилга, хөдөлмөрийн гэрээ ирэхгүй байхаар нь Ж.Энхтуяатай холбогдож асуухад Надад хамаагуй, Б.Намуун мэднэ гэдэг, Б.Намуунтай холбогдохоор Урилга чинь өнөө маргаашгуй ирнэ, хүлээж бай гэдэг боловч сүүлдээ миний утсыг авахгүй, хоорондоо бие бие рүүгээ чихээд өөрсдөөсөө бултуулж, хэрүүл маргаан болоод алга болсон.

 

Тиймээс 2022 оны 04 сард 2 сарын дараа хөдөлмөрийн гэрээ, визний урилга өгнө, гэж хэлээд надаас 4,300,000 төгрөгийг миний гадаад пастортын хамт авсан атлаа тохирсон ёсоор урилга, хөдөлмөрийн гэрээ ирүүлээгүй тул хариуцагч нараас урилга гаргуулахаар төлсөн 4,300,000 төгрөг болон гадаад пастортоо надад буцааж өгөхийг 2022 оны 07 дугаар сараас эхлэн удаа дараа шаардсан боловч худал үнэн ярьсаар өнөөдрийг хүргэсэн.

 

Иймээс хариуцагч нараас урилга гаргуулах зуучлалын хөлсөнд төлсөн 4,300,000 төгрөг болон өөрийн өмчлөлийн гадаад паспортыг гаргуулж, нэхэмжлэгч намайг хохиролгүй болгох шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Намуун болон түүний өмгөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Г.******* нь Б.Намуун, Ж.Энхтуяа нарт холбогдуулан хариуцагч нараас 4,300,000 төгрөг болон өөрийн өмчлөлийн гадаад паспортыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

Үүнд: Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн гадаад паспортыг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч гадаад паспортыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр эх хувиар нь авчирч хүлээлгэн өгсөн.

 

Харин хариуцагч Ж.Энхтуяад шилжүүлсэн гэх мөнгөнөөс надад 1,650,000 төгрөг нь миний дансанд 2022 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Ж.Энхтуяагийн ХХБ дахь 812000451 дугаартай данснаас орж ирсэн байдаг тул түүнийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

 

Нэхэмжлэлээс харахад Ж.Энхтуяад мөнгийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх ба харин надад түүнээс хойш 1 сар гарангийн дараа шилжүүлж үлдэгдэл төлбөрийг удаахгүй өгнө, чи визийг нь бүтээж тусалж өгөөрэй гэдэг байсан. Хөдөлмөрийн гэрээний урилга болон зуучлалын хөлсний төлбөрийг бүтэн төлөхгүй байгаагаас шалтгаалан визний урилга ирэх боломжгүй талаар би хэлж байсан ба намайг өөрөөсөө мөнгө гаргаад ирүүлж байх боломжтой юу гэдэг байсан.

Ж.Энхтуяагаас надад шилжиж ирээгүй 2,650,000 төгрөгийг би хариуцахгүй үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,650,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хуралдаанд гэрч Б.Энхмаа гаргасан мэдүүлэгтээ:

Б.Намуун, Ж.Энхтуяа нарыг танина, ******* гэх хүнийг танихгүй, би 3 дугаар сургуульд Б.Намуунтай нэг ангид 10 дугаар анги хүртэл хамт сурч байсан, найзуудын холбоотой. Ж.Энхтуяа эгчийг Б.Намууны оффисыг түрээсэлдэг, салоны эзэн эгч гэдгээр нь мэднэ. Хааяа очиж үйлчлүүлдэг байсан. Туяа эгч надад 4 сая төгрөг бэлнээр өгсөн юм чинь аваагүй гэчихвэл нотлох баримт байхгүй зүгээр биз дээ, чи юу гэж бодож байна гэж Б.Намуун над руу бичиж байсан. Би Туяа эгч******* нарын хооронд 4,300,000 төгрөг гэж тодорхой мэдэхгүй, надад 4 сая төгрөг л гэж Б.Намуун хэлсэн.******* 2022 оны 07 сард бичиж байсан, би чатаа сэргээд гүйлгэж үзсэн. Б.Намуун 4 сая төгрөг надад бэлэн өгсөн гэж хэлж байсан.

 

Сүүлд Б.Намуун Ж.Энхтуяа эгч хоёроос сонсоход Г.******* нь Ж.Энхтуяа эгчийн шавь нь байсан. Энэ үйл явдлаас болоод сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэхэд хүрсэн учраас би тэр охинд харамссан. Хэдий Б.Намууны найз ч гэсэн ийм зүйл яриад зогсож байгаа нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ яалтчгүй надад Б.Намуун тэгж хэлж байсан. Б.Намуун бид хоёр Инстаграмаар бичиж байсан. Мөнгө өгч авахад нь би хажууд нь байгаагүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, дансны хуулга,

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар: хариуцагч нарын бичгийн тайлбар, Б.Намууны дансны хуулга, итгэмжлэл зэрэг баримтыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ж.Энхтуяа, Б.Намуун нараас 4,300,000 төгрөг, гадаад паспорт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.*******ийн Е-2993358 дугаартай гадаад паспортыг хүлээн авсан тул паспорт гаргуулах шаардлагаас татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

2. Хариуцагч Б.Намуун нь дансаар хүлээн авсан 1,650,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, Г.*******ийн гадаад паспортыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар гаргасан.

3. Хариуцагч Ж.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би мөнгийг бэлнээр Б.Намуунд гадаад паспортын хамт өгсөн тул төлөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Г.******* нь Г.Хандмаад 2022 оны 10 сарын 11-ний өдөр Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон.

Хариуцагч Ж.Энхтуяа нь А.Номин-Эрдэнэд 2023 оны 01 сарын 18-ний өдөр Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон.

5. Хариуцагч Ж.Энхтуяа нь Б.Намууны оффисыг гоо сайханы зориулалтаар түрээслэн ажилладаг, Г.******* нь уг гоо сайханд ажилладаг, Б.Намуун нь Унгар улсад ажиллаж, амьдрах хөдөлмөрийн гэрээний урилга гаргаж өгдөг гэдгийг Г.******* Ж.Энхтуяагаас мэдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

5.1 Г.******* нь Унгар улсад ажиллаж, амьдрах хөдөлмөрийн гэрээний урилга гаргуулах төлбөрт 4,300,000 төгрөгийг Ж.Энхтуяагийн ХААН банкны 5026400390 тоот дансанд 2022 оны 04 сарын 08-ний өдөр Ц.Мөнхзулын ХААН банкны 5753803732 дугаартай данснаас 4,300,000 төгрөгийг Г.*******ийн визний мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /х.х-ийн 6-9 хуу/

5.2 Хариуцагч Ж.Энхтуяа нь 4,300,000 төгрөгийг аваагүй гэж маргаагүй, харин Б.Намуунд бэлнээр 4,300,000 төгрөгийг, гадаад паспортын хамт өгсөн гэх тайлбарыг гаргасан боловч түүнийгээ нотлоогүй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй Ж.Энхтуяа нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

5.3 Хариуцагч Б.Намууны Ж.Энхтуяад 2022 оны 04 сарын 08-ний өдөр мөнгийг шилжүүлсэн атал надад 1 сарын дараа 2022 оны 05 сарын 31-ний өдөр Ж.Энхтуяагийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 1,650,000 төгрөг орж ирсэн, үлдэгдэл төлбөрийг удаахгүй өгнө, чи визийг бүтээж туслаарай, үлдэх 2,650,000 төгрөгийг надад өгөөгүй гэх тайлбарыг үндэслэлтэй тайлбар гэж шүүх үзэв.

 

6. Шүүх хуралдаанд гэрч Б.Энхмаа Би 3 дугаар сургуульд Б.Намуунтай нэг ангид 10 дугаар анги хүртэл хамт сурч байсан найзууд Ж.Энхтуяа эгчийг Б.Намууны оффисыг түрээсэлдэг, салоны эзэн эгч гэдгээр нь мэднэ. Хааяа очиж үйлчлүүлдэг. Мөнгө авч өгөхөд би хажууд нь байгаагүй. гэж мэдүүлсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

7. Хариуцагч Б.Намуун, Ж.Энхтуяа нар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч Г.******* нь шаардах эрхтэй гэж үзэн, хариуцагч Б.Намуунаас 1,650,000 төгрөг, хариуцагч Ж.Энхтуяагаас 2,650,000 төгрөг гаргуулж, хариуцагч Г.*******т нийт 4,300,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Намуунаас 1,650,000 төгрөг, хариуцагч Ж.Энхтуяагаас 2,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн урьдчилсан төлсөн 153,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Намуунаас 41,350 төгрөг, хариуцагч Ж.Энхтуяагаас 57,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Намуунаас 1,650,000 төгрөг, хариуцагч Ж.Энхтуяагаас 2,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйин 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь Е-2993358 дугаартай гадаад паспортаа хүлээн авсан тул уг шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн урьдчилсан төлсөн 153,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Намуунаас 41,350 төгрөг, хариуцагч Ж.Энхтуяагаас 57,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ