| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/0432/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/392 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/392
2025 05 30 2025/ШЦТ/3*******2
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч: Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч: Ц.О*******, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Түвшинбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт Ц******* О*******эд холбогдох эрүүгийн 22110167**************06 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******88 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ай ти инженер мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б******* овогт Ц******* О******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.О******* нь “...2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг зарж өгнө гэж харилцан тохирч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 730 ширхэг агаар шүүгчийн мөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч 1,460,000 төгрөгийг залилсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.О******* нь “...2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг зарж өгнө гэж харилцан тохирч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 730 ширхэг агаар шүүгчийн мөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч 1,460,000 төгрөгийг залилсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О*******ийн “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 22110167**************06 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.А*******ын хохирогчоор өгсөн “...Би тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг БНХАУ-аас оруулж ирж, худалдах ажлыг нагац ах Б*******гийн хамт эрхэлж эхэлсэн бөгөөд энэ агаар шүүгч худалдаалдаг газар Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо Усны тоот хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 0******* дүгээр сарын 05-ны өдөр БНХАУ-аас 10,000 ширхэг он залуу тээврийн хэрэгслүүдэд таардаг агаар шүүгчийг оруулж ирсэн бөгөөд багадаа байрны найз байсан бөгөөд холбогдоогүй байж байгаад 6-7 сарын өмнөөс холбогдож эхэлсэн О******* гэж найздаа “би машины агаар шүүгч зарж байгаа юм. Чи ажилгүй байгаад бол агаар шүүгчийг хүргэлт хийгээд борлуулалт хийгээд надтай 2,000 төгрөгөөр бодож тооцоо хийгээд мөнгө олох уу” гэж санал тавиад О******* зөвшөөрөөд 2022 оны 0******* дүгээр сарын 06-наа 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн хооронд 1,200 орчим агаар шүүгч зараад асуудалгүй борлуулалт нь явж байсан. 2022 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр О******* 700 ширхэг барааг ирж аваад явсан бөгөөд орой нь ирж тооцоогоо хийгээгүй. Тэгэхээр нь түүний *******400-0*******5 гэж дугаар руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд маргааш нь утас руу нь залгахаар авахгүй, хааяа нэг мессеж бичихээрээ “асуудалтай явна” гэж хэлдэг бөгөөд маргааш яваад очно, орой очиж тооцоогоо барагдуулна гэчхээд алга болдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/,
Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30 дугаар тал/,
Хаан банкны 7 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-80 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Ц.О*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.О*******эд холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ц.О******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг зарж өгнө гэж харилцан тохирч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 730 ширхэг агаар шүүгчийн мөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч 1,460,000 төгрөгийг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ц.О******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.О******* нь “...2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг зарж өгнө гэж харилцан тохирч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 730 ширхэг агаар шүүгчийн мөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч 1,460,000 төгрөгийг залилсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч П.Ганзоригийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Г.А*******д 1,460,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлсөн хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 142 дугаар тал/, хохирол төлсөн баримтууд хэрэгт тус тус авагдсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.О******* нь “...2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн агаар шүүгчийг зарж өгнө гэж харилцан тохирч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний 730 ширхэг агаар шүүгчийн мөнгийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авч 1,460,000 төгрөгийг залилсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Ц.О*******эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч Ц.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 150 дугаар тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ц.О*******эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.О*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ц.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Ц******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******эд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.О******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хон******* дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*******эд урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн Хил Хамгаалах Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ