| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0276/Э/220/2023/0551 |
| Дугаар | 2025/ШЦТ/2415 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: Д.Пүрэвдагва,
Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир,
Шүүгдэгч: А.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч А.Гансүх, Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2302000620128 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 06 дугаар сард хохирогч Д.Дд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт “...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө. Урьд хэд хэдэн газарт гаргаж өгч байсан...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Хас банкны *** дугаарын дансаар 23.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн шүүгдэгч А.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор өөрийн эзэмшлийн Хас банкны *** тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд А.Эын Голомт банкны *** тоот данс руу 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.Мд албан тушаалын байдалтай холбогдуулан шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч А.Э нь Ж.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Голомт банкны *** тоот данснаас 2022 оны 6 дугаар арын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.Мд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зуйл (Төрийн албаны зарчим)-ийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйл (Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг)-ийн 37.1 (Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ) дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1 дэх хэсэг (энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно)-ийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг зөрчиж, хахууль өгөгч Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлынх нь үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд А.Эын Голомт банкны *** тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны *** тоот дансаар 6.500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би манай эхнэр Б.Чын үүсгэн байгуулсан *** ХХК-н нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Жаргалантын аманд байрлах 500 м.кв хэмжээтэй газарт 2021 онд байшин барьж эхлээд 260 м.кв хэмжээтэй 4 ширхэг аялал жуулчлалын зориулалттай орон сууцыг 2022 оны 7 дугаар сард дуусгасан юм. Тэгээд тус 4 ширхэг амины орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэхэд эхнэрийн маань танил Төгсөө гээд хүн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад бичиг баримтыг нь бүрдүүлээд явахад их уддаг юм байна. Манай таньдаг дүү Ж.Б гээд хүн байдаг. Энэ хүн бичиг баримтыг нь бүрдүүлээд хөөцөлдөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгчих юм байна. 20 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд Төгсөөгөөр дамжуулж Ж.Бтой танилцахад Ж.Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг чинь хөөцөлдөөд 3 сарын дотор гаргаад өгчихье 20 сая төгрөгөөр гаргаж өгнө би угаасаа ийм ажил их хийдэг болохоор туршлагатай асуудалгүй гаргана. Энэ Жаргалантын аманд хүртэл хэд хэдэн байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд 4 ширхэг орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар тохиролцож, түүнд ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Ж.Б бүх бичиг баримтаа хуулбарлаад өг гэснийх нь дагуу би газрын гэрчилгээ, компанийн гэрчилгээ, дүрэм, кадастрын зураг, Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа, Байгаль орчны яамтай байгуулсан газар ашиглах гэрээ, барилгын эскиз зураг гэх мэт баримт бичгүүдээ бүгдийг нь хуулбарлаад өгсөн. Тэгээд бичиг баримтаа өгсөн өдрөө буюу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа болгож 12,500,000 төгрөгийг Ж.Бийн хэлсэн "***" ХХК-ний данс руу нь шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Ж.Бтой холбогдоход бичиг баримтаа бүрдүүлээд явж байна, ажил бүтэж байгаа, удахгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг чинь гаргаж өгнө гэж хэлээд л яваад байсан. Харин 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр холбогдоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын татвар гэх зэрэг татварууд төлөх шаардлагатай байна, татвараа төлөөд л гэрчилгээ гарчихна, тийм учраас бас үлдэгдэл мөнгөө авах шаардлагатай байна гэхээр н түүнд итгээд үлдэгдэл мөнгийг нь болон татвар төлөхөд шаардлагатай гэж хэлсэн 3,100,000 төгрөгийг нь өгсөн. Мөнгийг өгөхдөө "***" ХХК-ийн данс руу нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3,900,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 6,700,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа Ж.Боос мөнгөө авъя гээд 7,000,000 төгрөгийг миний 5111161911 дугаарын данс руу цувуулж буцааж өгсөн. Би энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч нараас надад учирсан хохирол болох 16,100,000 төгрөгийг нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг (хх 2-н 128-129),
Гэрч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн *** ХХК-ийн нэр дээр Жаргалантын аманд 5000 м.кв газар эзэмшдэг бөгөөд банкнаас зээл аваад тус газар дээр 4 ширхэг амины орон сууц барьсан юм. Тэгээд тус амины орон сууцуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн чинь бичиг баримтыг нь хөөцөлдөх ажилд нөхөр бид хоёр завгүй учраас явж амжихгүй байсан. Тэгсэн чинь манай нутгийн эгч Т нь Ж.Б гээд манай таньдаг хүн байгаа, гүйдэг менежер хийдэг юм, бүх бичиг баримтыг чинь өмнөөс чинь бүрдүүлээд үл хөдлөх хөрөнгийн чинь гэрчилгээг аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд Ж.Б гэдэг хүнтай 2022 оны 6 дугаар сарын эхээр уулзсан чинь Ж.Б нь би барилгын компанитай бөгөөд барилгын бичиг баримтыг зөндөө хөөлцөлдөж байсан. Би зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг, надад бичиг баримтуудаа өгчих, би албан бичиг яаж боловсруулж хаана хаана хандах вэ гэдгийг нь бүгдийг нь мэднэ, хууль журмынх нь дагуу хөөцөлдөөд бичиг баримтыг чинь гаргаад өгнө, ажлын хөлсөнд нэг Байшингийн үнэний 0,1 хувийг авдаг юм гэж хэлсэн. Тэгээд нэг байшингаа 500,000,000 төгрөгөөр үнэлээд 20 сая төгрөгийг өгөх юм байна гэж ойлгосон бөгөөд Ж.Б д бүх бичиг баримтаа өгсөн,... нийт 23,100,000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг (хх 1-н 11),
Гэрч Х.Ө (Т)-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ремаксд үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагчаар 2020 онд ажилд орсон., ... Намайг тус агентад зуучлагчаар ажиллаж байхад ажилтай холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулмаар байна та зуучлаад өгөөч гээд Б.Ч гэж хүүхэн холбогдоод ирж уулзаж байсан., ... Б.Ч нь сүүлд нь надтай энэ манай нөхөр гээд Д.Д гэж хүнийг танилцуулж байсан юм..... Харин Ж.Б нь мөн л адил намайг үл хөдлөх хөрөнгийн агентын зар дээр зар тавьсан байсан холбоотой надаар Улаанбаатар хотод жижиг хаус байшин барих газар олоод өгөөч гээд холбогдоод ирж уулзаж байсан юм. ...Ж.Бийг Б.Ч, Д.Д хоёртой танилцуулсан шалтгаан нь гэвэл Б.Ч, Д.Д нар нь надаас бид хоёр Хан-Уул дүүрэг Жаргалантын аманд анх удаагаа хаусаа барьсан юм аа, барьсан тэр хаус, байшингаа зарах эсвэл барьцаанд тавих хэрэгтэй байна ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ танд бичиг баримт яаж бүрдүүлдэг талаар таньж мэддэг хүн байна уу гэхээр нь нэг ийм хүн байгаа Чанцалдулам, Д.Д нарыг Ж.Б танилцуулж байсан юм" гэсэн мэдүүлэг (хх 3-н 131),
Гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тусгай хамгаалалтын газар нутагт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоно. *** ХХК-с хүсэлт ирсний дагуу тус компанийн 4 үл хөдлөх хөрөнгөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Дээрх хууль, журамд иргэн хуулийн этгээд бүрдүүлэх шаардлагатай баримтуудаа бүрдүүлээд хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, гэрчилгээг олгодог. *** ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүд аялал жуулчлалын зориулалттай гэж гэрчилгээ нь гарсан байгаа..... *** ХХК нь үл хөдлөхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахдаа хууль, журамд заасан шаардлага, баримт бичгийг бүрэн хангасан байсан" гэсэн мэдүүлэг (хх 3-н 159),
Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан манай газарт гэрээт ажилтнаар ажиллаж байгаа. Б.М нь Мишээл экспо дээр байрладаг Нэгдсэн үйлчилгээний төвд иргэдэд үйлчлэх чиглэлээр цонхон дээр сууж ажиллаж байгаа. Б.М дээрх гэрээний хавсралтад зааснаар хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ авахаар ирсэн иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө мэдээлэл өгч, ирүүлсэн материал, албан бичиг, хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэх улсын бүртгэгчид шилжүүлэн өгөх, мөн бүртгэгдээд гарсан гэрчилгээнүүдийг олгох хүмүүст нь олгож, дэвтэр дээр бүртгэл хөтлөх гэсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг Б.Мийн ажил үүргийн талаар гэрээний хавсралтад зааж өгсөн байгаа. Б.М нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хийх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ хийлгэхээр ирсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, тэдгээрийн бүртгэл хийлгэх материалыг хүлээн авах гэсэн үүрэг байхгүй. Зөвхөн хуулийн этгээдийн бүртгэл хийлгэх гэж ирсэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, тэдгээрийн материалыг хүлээн авч, улсын бүртгэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Түүнээс биш үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй ямар нэгэн холбоогүй..." гэсэн мэдүүлэг (хх 1-н 196),
Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Төгсөө эгч манай хуурай эгч, чи баримт материалыг бүрдүүлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад өгч чадах уу гээд би А.Эаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгч чадах уу гээд Д.Д гэдэг хүнтэй холбогдсон юм. Тэгээд би эхлээд А.Э би нэг хоёр хүнээс асуугаадахъя гэсэн. Тэгснээ буцаагаад надад А.Э хэлэхдээ яг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргадаг хүн олчихлоо үсрээд л 1 сар болох юм байна гэсэн. Тэгэхээр нь би А.Эд яг бүтээж өгнө биз шорон оронгийн асуудал гарах юм бол хэцүү шүү дээ насанд хүрцгээсэн хүмүүс учраас яг болгож бүтээж чадна гэвэл би хүнээс нь мөнгийг нь авлаа гэхэд А.Э болно гэсэн. Тэгээд би тэр хүмүүсээс мөнгийг нь аваад А.Эд өгсөн. Анх бол А.Эд 1 гаруй сая төгрөг өгнө гэж ярьж байсан. Гэхдээ би сайн танихгүй учраас санаа гаргаад бага багаар өгсөн бөгөөд А.Э нь яг одоо болох гэж байна гэж хэлээд л би нөгөө хүмүүст нь хэлээд мөнгө аваад А.Эд өгдөг байсан" гэсэн мэдүүлэг (хх 1-н 184),
Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ж.Б нь надтай ирж уулзаад манай хамаатны ах амины орон сууцандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн юм би ажил хийсэн юм. Тэгээд цалингаа авах гэсэн чинь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах шаардлагатай болчхоод байна чи улсын бүртгэлийн газартай ойрхон ажилладаг юм чинь таньдаг мэддэг хүндээ хэлж өгөөд туслаад үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадах юм болов уу даа би юу ч гэсэн асууя гэж хэлээд бид хоёр салсан юм. Түүний дараа би улсын бүртгэгч Б.Мтэй уулзаад Ж.Бийн хэлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч чадах уу гэж асуухад Б.М баримтыг нь аваад ирээ, би үзэж судалъя... Тэгэхээр нь Ж.Бид хэлээд бичиг баримтыг нь авахад Ж.Б надад байшингийн план зураг, 2 иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээний хуулбарыг өгсөн. Би энэ баримтыг Б.М-д аваачиж өгсөн, ....үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаад өгч болно, харин гэрчилгээг нь гаргаж өгсний хариуд надад 6,500,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Ж.Б д би Б.М гэдэг улсын бүртгэгчтэй ярилцаж чиний хүссэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар тохиолцсон. Би бичиг баримтыг чинь бүрдүүлээд Б.Мэр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулна, чи харин ажлын хөлсөнд болон Б.Мд өгөх мөнгө гээд нийт 13,400,000 төгрөгийг надад өгөөрэй, би өөрийнхөө юмыг авч үлдээд цааш нь Б.Мд тодорхой хэмжээний мөнгийг нь өгнө гэж хэлээд Ж.Бтой тохиролцсон” гэсэн мэдүүлэг (хх 2-н 133),
Шүүгдэгч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн: “...А.Э гэдэг хүнийг бол танина. 2021 оноос хойш таних бөгөөд А.Э нь тамга, тэмдгийн үйлдвэрлэл ажиллуулдаг бөгөөд А.Э нь итгэмжлэлээр хүмүүсийн баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах ажлыг хийдэг юм. Ж.Б гэдэг хүнтэй А.Эаар дамжуулан 2-3 удаа уулзаж байсан, сайн танихгүй, зүс мэднэ. 2022 оны 08 дугаар сард А.Э нь над руу холбогдоод Хан-Уул дүүрэг, Жаргалантын аманд 4 ширхэг амины орон сууцад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэсэн юм, тэгсэн чинь би эд хөрөнгийн бүртгэлийн талаар сайн мэддэггүй ээ, чамд материалыг нь өгье, чи эд хөрөнгийн бүртгэлийн хүмүүстээ харуулаад юу дутуу байгаа, юу бүрдүүлдгийг нь харуулаад өгөөч гээд надад хуулбар материалууд авчирч өгсөн юм.Тэгээд би тэр материалыг нь аваад эд хөрөнгийн бүртгэлийн мэргэжилтнээс асуусан чинь энэ материал бүрдэл дутуу байна, анхнаасаа барилгаа барихдаа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байна, мөн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас зөвшөөрлөө аваад, хаяг тоотоо аваад тэгээд бүрдүүлээд өгөх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүнийг нь А.Эд хэлсэн. Тэгэхэд А.Э -за за, одоо наад материалыг чинь чамаас хүн очиж авна шүү, чиний дугаарыг өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд 1-2 хоногийн дараа нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад манай ажил дээр ирээд тэр материалыг аваад явсан. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг (хх 1-н 21),
- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10-6/374 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (хх 3-н 161-202),
- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/258 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (хх 3-н 204-250, 4-н 1-28),
- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Хот байгуулалт, хотын стандартын газар”-ын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/326 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (хх 4-н 30-33),
- “***” ХХК-ний /РД:6040543/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх 1-н 52-53),
- 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “*** ХХК-ний Хаан банкны 5005248944 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд (хх 1-н 27-28, 30-33),
- Шүүгдэгч А.Эын эзэмшдэг Голомт банкны *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд (хх 1-н 88-89, 93, 100),
- Шүүгдэгч Б.Мийн эзэмшдэг Хаан банкны *** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд (хх 1-н 56, 60, 68, 69),
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” Б/643 дугаартай тушаалын хуулбар (хх 1-н 134),
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.М нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2020/3 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээний хавсралт хуулбарууд (хх 1-н 213-235) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 06 дугаар сард хохирогч Д.Дд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт “...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө. Урьд хэд хэдэн газарт гаргаж өгч байсан...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр Хас банкны *** дугаарын дансаар 23.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Мөн шүүгдэгч А.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор өөрийн эзэмшлийн Хас банкны *** тоот данснаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд А.Эын Голомт банкны *** тоот данс руу 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.Мд албан тушаалын байдалтай холбогдуулан шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч А.Э нь Ж.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор Голомт банкны *** тоот данснаас 2022 оны 6 дугаар арын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны *** тоот дансаар дамжуулан 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.Мд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай,
Шүүгдэгч Б.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл (Төрийн албаны зарчим)-ийн 7.1.7 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйл (Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг)-ийн 37.1 (Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ) дэх хэсгийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1 дэх хэсэг (энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно)-ийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг зөрчиж, хахууль өгөгч Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлынх нь үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м2 талбай бүхий газарт ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд А.Эын Голомт банкны *** тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны *** тоот дансаар 6.500,000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Дгийн мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10-6/374 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/258 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Хот байгуулалт, хотын стандартын газар”-ын 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/326 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, “***” ХХК-ний /РД:6040543/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “*** ХХК-ний Хаан банкны 5005248944 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Дд ...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэж хуурч, 23.100.000 төгрөгийг залилсан,
Мөн шүүгдэгч А.Этай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байсан Б.Мд ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор ...хахууль өгсөн,
Шүүгдэгч А.Э нь шүүгдэгч Ж.Бтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 6.500.000 төгрөгийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байсан Б.Мд ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах зорилгоор ...хахууль өгсөн,
Шүүгдэгч Б.М нь Улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа Ж.Б, Б.М нарт ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх зорилгоор тэдгээрээс 6.500.000 төгрөгийн хахууль авсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн”,
Шүүгдэгч А.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,
Шүүгдэгч Б.Мий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Мий “хахууль авсан”, шүүгдэгч Ж.Б, А.Э нарын “хахууль өгсөн” гэмт хэрэг нь 2022 оны 6 дугаар сард үйлдэгдсэн ба Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Бийн холбогдсон залилах гэмт хэргийн хувьд хохирогч Д.Дд нийт 23.100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд нийт 7.000.000 төгрөг хохирогчийн данс руу шилжүүлсэн /хх 1-н 191-194/, шүүх хуралдаанд 4.100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн, мөн Төрийн сан банк дахь MN*** тоот дансанд шүүгдэгч Ж.Б 12.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн /хх 4-н 48/ байна.
Иймд шүүгдэгч Ж.Бийн Авлагатай тэмцэх газрын барьцаа, хохирол Төрийн сан банк дахь MN*** тоот дансанд шилжүүлсэн 12.000.000 төгрөгийг хохирогч Д.Дд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу шүүгдэгч Б.М 2.0000.000 төгрөг, шүүгдэгч А.Э 4.800.000, 2.000.000, нийт 6.800.0000 төгрөгийг Авлагатай тэмцэх газрын барьцаа, хохирол MN*** тоот дансанд шилжүүлсэн байна.
Дээрх шилжүүлсэн мөнгө болох шүүгдэгч Б.Мий 2.000.000 төгрөг, шүүгдэгч А.Эаас шилжүүлсэн 6.800.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг тус тус Улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч А.Э нь Авлагатай тэмцэх газрын барьцаа, хохирол MN*** тоот дансанд нийт 6.800.000 төгрөг төлсөн ба хахууль авсан гэх мөнгөнөөс 300.000 төгрөг илүү төлсөн тул дээрх илүү төлөлтийг шүүгдэгч А.Эд буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 6 сар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил, 6 сар хорих ялаар, шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 2 жил хорих ялаар тус тус оногдуулах,
Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Ц.Баасанжаргал “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцтай тул торгох ял шийтгэж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Мий өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...Миний үйлчлүүлэгч дахин гэмт хэрэг үйлдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах хүн биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Г.Батболд “хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч А.Гансүх “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 төрлийн сонгох санкцтай тул ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулбал боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудын сонгох санкцтай тул хөнгөрүүлж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч Ж.Б, А.Э, Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б, А.Э, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Ж.Бид “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр нь хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 4.000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.М, А.Э нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мий нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр нь хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилээр хасаж, 4.000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М, А.Э, Ж.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэх, хяналт тавихыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авлагатай тэмцэх газрын барьцаа, хохирол MN*** тоот дансанд шүүгдэгч Ж.Боос шилжүүлсэн 12.000.000 төгрөгийг хохирогч Д.Дд,
- Шүүгдэгч Б.Мэс шилжүүлсэн 2.000.000 төгрөг, шүүгдэгч А.Эаас шилжүүлсэн 4.800.000 төгрөгөөс 4.500.000 төгрөгийг тус тус Улсын орлогод, 300.000 төгрөгийг шүүгдэгч А.Эд буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт урьд шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, А.Э, Ж.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР