Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

    2025          03         13                                     2025/ШЦТ/146

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Б.Тогтох,  

          шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Ербол,

          шүүгдэгч Ө.Е, К.Н, А.Н, А.Т түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         

          Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2410  00889 1551” дугаартай хэргийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

 

          Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

Монгол Улсын иргэн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХ аймаг ХХ суманд төрсөн, ХХ боловсролтой, ХХ, ам бүл Х, ХХ дүүргийн 00 дугаар хороо ХХ хороолол 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          ХХ овогт ХХ-н ХХ

 

        Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нар нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нар бүлэглэн, үргэжилсэн үйлдлээр 2024 оны 02 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 хороо Буянт-Ухаа-1 хорооллын автомашины зогсоолд байршуулсан 29-01 УНГ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд,  дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хохирогч Э.Ад 570,100 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо Сөүл Гарден хотхоны зүүн талын авто машины зогсоолд байршуулсан байсан 58-01 УНВ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг жи сток обуд, дугуйг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч хохирогч Ц.Бд 800,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Сөүл гарден хотхоны гадна байршуулсан 77-40 УНЗ улсын дугаартай приус 30 маркийн автомашины 2 ширхэг дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн хохирогч Д.Мт 545,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо Дөрвөн бэрх хотхоны 421 дүгээр байрны зогсоолд байршуулсан 9533 УЕК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн хохирогч Ч.Ад 500,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

2024 оны 02 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо Дөрвөн бэрх хотхоны 421 дүгээр байрны зогсоолд байршуулсан 31-99 УАК улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обуд, дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөрийн эзэмшилдээ шилжүүлэн хохирогч Г.Мт 460,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Буянт-Ухаа 1 хорооллын гадна байршуулан тавьсан иргэн Эвын эзэмшлийн "Тоёота Приус 30" маркийн 30-78 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Эвт 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг 16 дугаар хорооны Дулаахан байр хорооллын шороон зогсоолд байршуулсан байсан хохирогч Бий өмчлөлийн 91-49 УНТ улсын дугаартай "Приус-30" маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,092,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

2024 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, 616 дугаар байрны гадна байршуулан тавьсан иргэн Д. Бчингийн 68-20 УАЕ улсын дугаартай Приус 30 машины 4 ширхэг обуд дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Бчинд 920,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 хорооллын баруун талд байршуулсан иргэн А.Бын 19- 96 УАВ улсын дугаартай тоёота акуа машины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Бт 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дугаар хороо Буянт Ухаа-2 хорооллын 1044 дүгээр байрны гадна байршуулсан байсан 0425 УЕО улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч Б.ХХд 1,100,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг,

 

Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 02 сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа 2 хорооллын баруун талд байршуулсан иргэн А.Бын 19- 96 УАВ улсын дугаартай тоёота акуа машины 4 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Бт 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дугаар хороо Буянт Ухаа-2 хорооллын 1044 дүгээр байрны гадна байршуулсан байсан 0425 УЕО улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч Б.ХХд 1,100,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

 

Хохирогч Э.Агийн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "...2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед би өөрийн машиныг Дулаахан байрны ертөнцийн зүгээр баруун талд, Буянт-Ухаа 1 хорооллын хойд талд, 2 хашааны голд өөрийн 2901УНГ улсын дугаартай үзмэн ягаан өнгийн приус 30 загварын машиныг байрлуулаад гэртээ орсон, харин өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед гараад машиндаа суух гэтэл миний машины жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуйнуудыг хулгайлан аваад явсан байсан бөгөөд машины саарал өнгийн том "Блок" эвээд аваад явсан байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Мөн миний машины доод хормойг халцалсан байсан...." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

"БанХас" ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №1233 дугаартай "... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 570,100 /таван зуун далан мянга нэг зуу/ төгрөг..." гэх дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/

 

Хохирогч Э.Ад хохирлын төлбөр 570,100 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/

 

Хохирогч Б.ХХгийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “... Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт Ухаа-2 хороололд 1044 дүгээр байрны дэргэд ил шороон зогсоол дээр өөрийн автомашинаа зогсоолд байршуулаад гэр лүүгээ орсон тэгээд би 2024 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим гарч ирэх үед миний автомашины 4-н ширхэг дугуйг байхгүй болсон байгаа юм. Миний машин 2021 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл байгаа юм. Машины 17 инчийн 4 ширхэг гоёлын обудтай өвлийн дугуй байхгүй байна. Би өөрийн машины 4 дугуйны обудыг тус бүрийг 300,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөгөөр, дугуйнуудыг нийт 400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн алдагдсан эд зүйлээ нийт 1,600,000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/

 

"Дамно Үнэлгээ" ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-24- 175 дугаартай "... Шинжилгээний объектын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..." гэх дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал/

 

Хохирогч Ц.ХХын 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “... Би Хан- Уул дүүргийн 25 дугаар хорооны Сөүл гарден хотхоны 314-1603 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Эрэл хайгуулын инженер мэргэжилтэй. Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ны 03 цагийн үед өөрийн эзэмшлийн 5801 УНВ улсын дугаартай Приус 30 загварын тээврийн хэрэгслээ Сөүл гарден хотхоны зүүн урд талын шороон зогсоолд байршуулаад өдөр 12 цагийн үед гараад ирэх үед миний автомашины зүүн талын 2 ширхэг 17-той сток обуд дугуй алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний автомашины зүүн талын 17-той обуд дугуй, хэмжээ нь 215х55х17-той дугуй байсан. Би өвлийн дугуйгаа 2023 оны 09 дүгээр сард нэг ширхэг дугуйгаа 80,000 төгрөгөөр авч байсан. Миний машины обуд нь цагаан өнгийн төмрийн будгаар будсан байсан..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/

 

"Дамно Үнэлгээ" ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ХУ2-24- 045 дугаартай "... Шинжилгээний объектын 2024 оны 01 сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 800,000 төгрөг “... шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн195-196 дахь тал/

 

Хохирогч Ц.ХХд хохирлын төлбөр 800,000 төгрөг төлсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/

 

Хохирогч Д.Мийн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "... Би Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Сөүл гарден хотхоны 314-1052 тоотод амьдардаг бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө гадуур явж байгаад гэртээ 03 цагийн орчимд өөрийн амьдардаг байрныхаа гадаа шороон авто зогсоол дээр өөрийн 7740 УНЗ улсын дугаартай, Тоёота приус 30 маркийн авто машинаа байрлуулан тавиад гэртээ орж унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 40 минутанд ажилдаа явахаар өөрийн дээрх авто машин дээрээ ирэхэд доод тэнхлэг доор нь саарал өнгийн болк эвээд урд хойд талын 2 ширхэг 215х60х17 хэмжээтэй обудтай өвлийн хээтэй дугуйг хулгайлсан байхаар нь би цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Миний эзэмшлийн 7740 унз улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркийн авто машин нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 12 дугаар сард Монгол улсад орж ирснийг нь би хувь хүнээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 23 сая төгрөгөөр худалдан авахад дээрх алдагдсан дугуй машинтай цуг ирсэн. Би анх 7740 УНЗ улсын дугаартай авто машиныг худалдан авахад өвлийн хээ нь 60-70 хувьтай, 17 инчийн хайлшин обудтай дугуй байсан. Би дээрх алдагдсан обудтай дугуйг хэдэн төгрөгөөр үнэлэхээ хэлж мэдэхгүй байгаа болохоор зах зээлийн ханшаар үнэлүүлэх хүсэлтэй байна. Би өөрийн эзэмшлийн 7740 УНЗ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн хар өнгөтэй авто машинаа Номин даатгалаар 100 хувь даатгуулсан бөгөөд одоо надад учирсан хохирлоо би Номин даатгалаар гаргуулан авах хүсэлтэй байгаа...." гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/

 

"Хас үнэлгээ" ХХК-ий 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1773 дугаартай "...2024 оны 2 дугаар сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 545,000 /таван зуун дөчин таван мянга/ төгрөг гэж тооцлоо..." гэх дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р  дахь хавтаст хэргийн 51-54 дэх тал/

 

Хохирогч Д.Мт хохирлын төлбөр 585,000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал/

 

Хохирогч Ч.ХХгын 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "... Би 2024 оны 02 дугаар сарын 04-ний 01 цагийн үед гадуур явж байгаад Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо Дөрвөн бэрх хотхон 421 байрны зүүн талын шороон зогсоол дээр өөрийн приус 30 маркийн 9533 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулчхаад гэртээ орж амарсан. Тэгээд би өглөө унтаж байсан чинь өөр байрны оршин суугч 08 цагийн үед над руу залгаад машины дугуй чинь алга болсон байна гэж хэлсэн. Тухайн хүнтэй гараад уулзсан чинь тухайн хүний машины дугуй нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Миний машин 2010 онд үйлдвэрлэсэн 2022 онд орж ирсэн приус 30 маркийн машин байсан. Миний машины жолоочийн эсрэг талын хоёр дугуй алга болсон..." гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 153 дахь тал/

 

"Дамно Үнэлгээ" ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-24- 174 дугаартай "... Шинжилгээний объектын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..." гэх дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/

 

Хохирогч Ч.Ад хохирлын төлбөр 500,000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 159 дахь тал/

 

            Хохирогч Г.Мын 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "... Би Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Дөрвөн бэрх 421-61 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй. Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн машинаа байршуулсан. Тэгтэл над руу үүрээр 06 цагийн үед нэг залуу над руу залгаж чиний машины 2 дугуй алга болсон байна гэж хэлэхээр нь би гартал миний машины приус 30 загварын тээврийн хэрэгслийн 225х55х17 хэмжээтэй 2 ширхэг обуд дугуй алдагдсан байсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг/2 дахь хавтаст хэргийн 233 дахь тал/

 

             "Дамно Үнэлгээ" ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24- 92 дугаартай "... Шинжилгээний объектын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв..." гэх дүгнэлт, мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно /2 дахь хавтаст хэргийн 235-237 дахь тал/

 

            Хохирогч Г.Маас гаргасан хүсэлт ...” гомдолгүй, хохирлоо авсан “... хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 50 дахь тал/

 

            Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 89003368 дугаарын утаснаас гаргасан "30-78 УБН приус 30 машины 2 ширхэг дугуй алдагдсан" гэх дуудлагын лавлагааны хуудас /3 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал/

 

            Хохирогч Эвын "... Манайх Хан-Уул дүүрэг 25-р хороо Гэгээн өргөө хотхон 62 тоотод оршин суудаг бөгөөд 2024 оны 02 оны 23-24 ний шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн байрны ертөнцийн зүгээр баруун урд талд шороон зогсоол дээр өөрийн 3078УБН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулсан юм. Тэгээд би Өнөөдөр 2024 оны 02 сарын 26 ний өглөө 08 цагийн орчимд машин гарч ирэх үед миний машины жолоочийн эсрэг талын урд болон хойд талын 2 ширхэг дугуй нь алга болчихсон байсан юм. Миний машин гадуураа хучлагатай байсан болохоор гаднаас нь харах үед мэдэгдэхгүй анзаарагдахгүй байсан юм...миний алдсан дугуй приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 17-той G-stock дугуйнууд байсан юм... Би тус дугуйгаа 2023 оны 11 сард өөрийнх нь 15-тай обуд дээр зөрүү мөнгө өгч худалдан авсан ба тухайн 4 ширхэг дугуйн дээр 500.000 төгрөгийг нэмж өгөөд 17. той 4 ширхэг дугуйг авч байсан юм.... Би тус дугуйгаа 2023 оны 11 сард өөрийнх нь 15-тай обуд дээр зөрүү мөнгө өгч худалдан авсан ба тухайн 4 ширхэг дугуйн дээр 500.000 төгрөгийг нэмж өгөөд 17. той 4 ширхэг дугуйг авч байсан юм..." гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 77 дахь тал/

             "Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаартай "приус 30 машины 17 той дугуй gstock обуд дугуй 560,000 төгрөг" гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

 

            Хохирогч Эвт хохирол төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/

           

            Хохирогч Бий “…Манайх Хан-Уул дүүрэг 25-р хороо Дулаахан байр-3 814-39 тоотод оршин суудаг бөгөөд 2024 оны 02 сарын 25 ний өдөр 21 цагийн орчимд би өөрийн 9149УНТ Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ тус байрны баруун талын шороон зогсоол дээр байрлуулсан юм. Маргааш өглөө нь 07 цагийн орчимд машин дээрээ очиход миний тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй нь алга болсон байсан юм...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 161-163 дахь тал/

 

            “Арвижих Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээгээр 1.092.500 төгрөг...” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/

            Хохирогч Бд хохирол төлсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/

           

            Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 80060663 дугаарын утаснаас гаргасан "6820 УАЕ машины 4 дугуйны обуд алдагдлаа" гэх дуудлагын лавлагааны хуудас /4 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/

 

            Хохирогч Д. Бчингийн "... Би Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны 616-1604 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой, Машинист мэргэжилтэй. Би 2024 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед өөрийн 6820 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрны хойд талын шороон зогсоолд байршуулаад гэртээ ороод унтаж амарсан юм. Тэгтэл над руу үүрээр 05 цагийн үүрээр дуудлагын жолооч байна чиний машины 4 дугуй алга болсон байна гэж хэлэхээр нь би гартал миний машины приус 30 загварын тээврийн хэрэгслийн 215х50х17 хэмжээтэй 4 ширхэг обуд дугуй алдагдсан байсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.... Би өөрийн обуд дугуйгаа 750,000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг/4 дэх хавтаст хэргийн 16-18 дахь тал/

           

"Дамно" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-24-91 дугаартай *тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 215х50х17 хэмжээтэй, хэрэглээний сэвтэй 4 ширхэг дугуй 920,000 төгрөг" гэсэн шинжээчийн дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 98054400 дугаарын утаснаас гаргасан "1996 УАВ машины 4 дугуй алдсан байна" гэх дуудлагын лавлагааны хуудас/4 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/

 

            Хохирогч А.Бын Би 2024 оны 02 сарын 14-ний өдрийн оройн 21 цагийн орчимд Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын ертөнцийн зүгээр баруун талд байдаг шороон зогсоол дээр 19-96 УАВ улсын дугаартай, хар өнгийн акуа маркийн тээврийн хэрэгслээ зогсоол байрлуулаад гэртээ орсон юм. Тэгээд 2024 оны 02 сарын 16-ны өглөөний 09 цагийн үед над руу танихгүй хүн залгаад таны машины 4 дугуй алдагдсан байна гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд гэрээсээ гарч ирээд машинаа шалгаж үзэхэд 4 ширхэг дугуй обудын хамт алдагдсан байсан... Тухайн тээврийн хэрэгсэл нь Есөн шижир ББСБ-ийн нэр дээр байдаг... Тухайн тээврийн хэрэгслээс 15-тай гоёлын обудтай 4 ширхэг дугуй алдагдсан юм... Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 сард худалдаж авч байсан ба тухайн 4 ширхэг дугуй нь тээврийн хэрэгслийн хамт ирсэн юм. Би 4 ширхэг дугуй, обудыг нийт 1.200.000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг/4 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/

 

            "Хас Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1224 дугаартай "обуд 4 ш 195/65/15, дугуй 4ш 195/65/15 720,000 төгрөг, эд анги солих 40,000 төгрөг" гэсэн шинжээчийн дүгнэлт/4 дэх хавтаст хэргийн 110-111 дэх тал/

           

Хохирогч А.Б хохирол төлсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нарыг нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нарыг нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.Алтанхуягийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нарыг төлж барагдуулсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нарт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч А.Тд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нар нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н, А.Т нарыг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ХХ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нарт 1 жилийн хугацаагаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нар нь зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Бугат, Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ө.Е, К.Н, А.Н нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

6. Хэрэгт 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 175 дугаартай прокурорын тогтоолоор АААА БӨҮ улсын дугаартай тоёота приус загварын авто машины хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУНТУНГАЛАГ