| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2268/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2511 |
| Огноо | 2025-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2511
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: Т.Амарзаяа,
Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503000000385 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *** нь Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагт худалдааны төвийн зүүн талын зогсоолын замд 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Toyota Prius маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зурагтад байрлах худалдааны төвийн үүдэнд ажлаа тарж яваад хойноосоо шүргүүлсэн. Тэр өдөр гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн. Гэмтлийн эмнэлгээс гарахдаа эмчилгээ хийлгэж өгнө гэсэн. Тэр өдрөөс хойш нэг удаа ч уулзаагүй гомдолтой байна. Би энэ хугацаанд ажлаа хийж байсан бол өөрөө өөрийгөө болгоод үр хүүхдээсээ мөнгө авахгүй байх байсан. Эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Тэр өдрийн орой 21 цагийн орчимд ажлаа тарчхаад Гандангийн буудал дээрээс гэртээ харих гээд явж байгаад "Зурагт" худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талаар алхаж байхад ардаас машин ухарч ирээд мөргөсөн. Тухайн үед түргэн тусламжийн эмч дуудаж үзүүлэхэд өөрсдөө яваад Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь өөрөө очиж үзүүлэхэд нуруу, аарцаг, өвдөгний томографийн зураг авхуулж шинжилгээг хийлгэсэн. Би ухарч байгаа машиныг хараагүй. Ардаас их хүчтэй мөргөсөн. Зам тээврийн ослын улмаас эмчилгээний зардал, сэтгэл санаанд учирсан хохирол, цаашдаа нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай энэ бүх зардлыг гаргуулж авмаар байна. Эмчилгээний зардлыг гаргаж өгөөгүй. Зардлын баримт гаргаж өгнө..." гэх мэдүүлэг /хх-н 18-19/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Дунгаамаагийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №ЕГ0725/4048 дугаартай: "***ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор холбоосны суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 32-33/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Цогцолмонгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаартай магадалгаанд: “Тoyota Prius маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна" гэжээ. /хх-н 47/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1908 дугаартай дүгнэлтэд: "***ийн сэтгэцэд 2025 оны 3 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрест үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна" гэжээ /хх-н 113-115/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл авсан тэмдэглэл /хх-н 6/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 7/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-13/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14/, Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 39-43/, хохирлын баримтууд /хх-н 51-53/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-67/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагт худалдааны төвийн зүүн талын зогсоолын замд 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Toyota Prius маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч ***ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа хохирогч ***ийг мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч нь хавтаст хэрэгт 500.040 төгрөгийн баримт, шүүх хуралдаанд шинээр 937.549 төгрөгийн хохирлын баримт тус тус гаргаж өгсөн ба шүүгдэгч дээрх хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.
Хохирогчид сэтгэцэд учирсан хор уршигт сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэргийн хохирол учирсан ба хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.200.000 төгрөг, баримттай хохирол 1.437.589 төгрөг, нийт 14.637.589 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.
Мөн хохирогч *** нь цаашид тухайн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР