Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/897

 

 

 

 

 

  *******25          10          *******                                    *******25/ШЦТ/897

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,

Улсын яллагч: П.Болормаа,

Хохирогч Д.М*******,  

Шүүгдэгч: Т.Б*******, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х******* овогт Т*******ын Б*******т холбогдох эрүүгийн 251100073*******74 дугаартай хэргийг *******25 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа барилгын туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо Цээнийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Х******* овогт Т*******ын Б******* /РД:ПЕ9*******71712/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б******* нь “...*******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Хайлаастын ******* тоотод хохирогч Д.М*******тай тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт нь гараараа цохих, халуун зуух рүү түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Б******* нь “...*******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Хайлаастын ******* тоотод хохирогч Д.М*******тай тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт нь гараараа цохих, халуун зуух рүү түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б*******ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М*******ын “...Энэ хэрэг хэзээ үйлдэгдсэнийг сайн санахгүй байна. Эмчилгээний зардал, хохирлыг барагдуулбал өөр нэхэмжлэх зүйл, гомдолгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2505000000672 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.М*******ын хохирогчоор өгсөн “...*******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ээжийн хамт гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Д.П ээж рүү залгаад нөхөр намайг зодоод байна гэхээр нь би ээжийнхээ хамт Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо Хайлаастын ******* тоотод байдаг гэрт нь очсон чинь манай эгч гэртээ ганцаараа уйлаад сууж байсан. Тэгэхээр нь бид хоёр гараад гэр рүүгээ харьж явтал манай нөхөр хүрээд ирлээ гэж хэлэхээр нь буцаж гэрт нь очсон чинь манай ээжийг, эгч Д.Пгийн нөхөр болох Б******* ээжтэй хэрэлдээд ээжийн гар руу нь цохичихоор нь би боссон чинь Б******* намайг заамдаад, галтай асаж байсан зуухан дээр намайг дараад миний хамар руу гараараа 2 удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарахаар нь ээж цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар хүрч ирээд Б*******ийг аваад явсан. Эхлээд миний хамар, нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиод асаж байсан галтай зуухан дээр миний биеийн баруун ташаа хэсгээр суулгаад түлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Пгийн хохирогчоор өгсөн “...Манай хамтран амьдрагч Т.Б******* *******24 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт ажилдаа явлаа гэж гараад буцаад 10 цагийн үед ажиллахгүй гээд эргээд ороод ирсэн. 13 цагийн үед миний утсыг бас ломбардад тавиад тоглосон утсаа авмаар байна гэсэн чинь үхлээ юу тэрийг нь тэгж байгаад аваад өгчихнө гэж уурлаад хоёр хүүхдээ аваад зайл гэсэн. 5 буудлын СЮ орж 15-18 цаг хүртэл суусан. Хүүгээ дагуулаад гэртээ орсон чинь хаашаа алга болчихдог юм зайлахгүй гэж хэлээд баруун талын шанаа хэсэгт ******* удаа цохиод хоолойноос гараараа боож байгаад хамраас хазсан, намайг газар унагаж байгаад нуруу хэсэгт өмднийхөө тэлээг гартаа ороож байгаад 2 удаа цохиод дараа нь босгож зогсоож байгаад үхсэндээ баашлаад байгаа юм гэж хоёр гарын булчин хэсэгт 3-4 удаа цохисон. Утсаа булааж аваад ээжийгээ дуудлаа гэж дахиж хоолойноос боогоод алчихъя гэж хутга барьж далайгаад айлгасан, “ээж рүүгээ ярь, ярихгүй бол алчихна шүү гэж хэлээд, тэгээд би ээжтэйгээ ирж байна уу” гэсэн, тэгээд ээж ирж байна явж байна гэсэн. Тэгсэн ойртож байна гэснийг нь сонсоод Б******* гараад явсан. Тэгээд ээж дүү хоёр 22 цагийн үед орж ирээд хүлээсэн орой болчихлоо гээд 12 боллоо гээд гараад явсан. Тэгсэн Б******* гарсных нь дараа орж ирээд зайлаагүй юм уу гэсэн. Ээж залгахаар нь ороод ирсэн гэсэн ээж буцаад орж ирээд нэлээд хэдэн удаа боллоо одоо би охиноо аваад явна гэсэн ээжийн өөдөөс тэг гэж хэлээд түлхээд, баруун гарын тохой хэсэгт нь цохисон. Тэгсэн манай дүү “ээж эгч хоёрыг миний нүдэн дээр цохилоо” гээд бариад авсан чинь дүүгийн баруун нүд болон нүүрэн хэсэгт нь цохиод, халуун пийшин дээр дарж унагаад, баруун бөөрний хэсэгт түлэгдсэн. Тэгээд би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа ирэх хугацаанд манай дүү рүү хутга авч дайраад, баруун гарынх нь шуу хэсэгт нь зүссэн. Манай байрны 2 хүүхэд орж ирж салгасан. Тэгсэн намайг боож унагаагаад ална гэж байхад цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.Бын гэрчээр өгсөн “...*******24 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орой 18 цагийн үед манай охин П над руу залгаад “ээжээ манай нөхөр намайг зодоод намайг аллаа, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороонд байдаг охиныхоо гэрт ирсэн. Тэгээд гэрт нь яваад орсон чинь манай охин надад “манай нөхөр утсаараа тоглоом тоглож байгаад мөнгө алдчихаар нь яах гэж тоглож байгаа юм бэ” гээд хэлсэн чинь нөхөр нь уурлаад зодсон гэж хэлсэн. Тэгээд би хүргэндээ чи хань ижлээ яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь манай хүргэн над руу уурлаж дайраад эхэлсэн. Тэгсэн чинь манай охин нөхөртөө “чи чинь яагаад манай ээж рүү дайраад байгаа юм” гээд хэлсэн чинь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлээд манай хүү М******* рүү дайраад багалзуурдаж яваад халуун зуухан дээр суулгаж гуяыг нь шалзлаад, нүүр рүү нь 3-4 удаа цохиж аваад цус гартал нь зодсон. Тэгээд би аягүй хүн алах юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Т.Б******* миний цээж хэсэг рүү гараараа цохисон, хана руу түлхсэн. Миний биед үүссэн ил харагдах гэмтэл шарх байхгүй, шинжээч эмчид үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******24 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 509 дугаартай “Д.М*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алим, зовхи, хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/,

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Т.Б*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Т.Б******* нь *******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Хайлаастын ******* тоотод хохирогч Д.М*******тай тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт нь гараараа цохих, халуун зуух рүү түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******24 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 509 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Т.Б******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Б******* нь “...*******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Хайлаастын ******* тоотод хохирогч Д.М*******тай тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт нь гараараа цохих, халуун зуух рүү түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Т.Б*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч Д.М*******ад шүүгдэгчээс 300,000 төгрөгийг төлсөн, мөн 400,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Б******* нь “...*******24 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Хайлаастын ******* тоотод хохирогч Д.М*******тай тухайн цаг хугацаанд үүссэн маргааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр хэсэгт нь гараараа цохих, халуун зуух рүү түлхэх зэрэг байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Т.Б*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Т.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 88 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Т.Б*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Т.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Т.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Т*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б*******ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б*******т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч Т.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ