| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05780/И |
| Дугаар | 102/ШШ2023/02114 |
| Огноо | 2023-05-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2023/02114
| 2023 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2023/02114 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овог ***ы *** /рд:***/
Хариуцагч: ***, өөрийн байранд байрлах ***,
Гуравдагч этгээд: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн ***,
Гуравдагч этгээд: ***, *** ХХК-ийн төв оффист байрлах, *** ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: ***-ны өдрийн *** тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *** тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г***,
Гуравдагч этгээд Г.***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н***,
Гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.*** нь ***т холбогдуулан ***-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн *** дугаартай захирамжаар Ч.***ээс 561,499,250 төгрөг гаргуулж, *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч И.Г*** 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр уулзахад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар албан бичгээр худалдан борлогдсон хөрөнгийг чөлөөлөх мэдэгдэл өгсөн болно. Уг мэдэгдлийг хүлээн авах үед гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад *** дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсныг мэдлээ. Дээрх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-т дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана гэснийг зөрчиж, дуудлага худалдааны ялагч Г.*** нь төлбөрөө төлсөн талаар дурдаагүй бөгөөд Г.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрийг төлсөн баримтыг танилцуулсан, уг тогтоол гарах үед төлбөр төлөгдөөгүй байсан нь хууль бус болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13-т заасныг мөн зөрчжээ. Мөн гүйцэтгэх баримт бичигтэй танилцахад 2019 онд Ч.***ийн өмчлөлийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу Битүүмжлэх тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байна. Хөрөнгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар албадан худалдан борлуулахаар шийдвэрлээгүй байхад дараалал зөрчиж, шууд битүүмжилсэн нь хууль бус болжээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ч.***ийн өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Аюушийн 1/1 заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн ***-ны өдрийн тогтоол, *** дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол зэргийг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлж өгнө үү гэсэн.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар шийдвэрээр Ч.***ээс 561,499,250 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.***ийн өмчлөл, эзэмшлийн *** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө газрыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус газраас зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан бөгөөд *** дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай мэдэгдлийн хамт хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Албадан дуудлага худалдааны ялагч Г.*** дэнчингийн мөнгө болох 23,007,500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 212,092,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус тус төлж, төлбөрийг бүрэн төлсөн талаар Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол-д дурдсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.*** хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан эхний шаардлага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 1-р сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт учир дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг хуульчилж өгсөн ба энэ зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн ...65.1.3-65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай тогтоол, шүүгч захирамж гаргана гэж хуульчилжээ. Ийнхүү хуулийн энэ зүйл заалтуудын дагуу нэхэмжлэгчийн дээрх шаардлагад холбогдох хэсгийг шүүх дахин хэлэлцэх шаардлагагүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан хоёрдугаар шаардлага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай шаардлагын тухайд мөн адил хүчингүй болгох үндэслэлгүй ба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хоёр дахь дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан ба Г.*** нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 23,007,500 төгрөгийн дэнчинг байршуулан дуудлага худалдаанд оролцон хамгийн өндөр үнэ болох 235,100,000 төгрөгийн үнийн санал гаргаж ялагч болсон. Ийнхүү шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, дуудлага худалдаа болсноос хойш 14 хоногийн дараа 212,092,500 төгрөгийг бүрэн төлснөөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн *** дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол нь хуулийн дагуу гарсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.***ийн зүгээс нэхэмжлэлийн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд шийдвэр гүйцэтгэгч нь Ч.***ийн эд хөрөнгийг битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9-р сарын 22-ны өдрийн *** дугаартай тогтоолын хянавал хэсэгт Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг нэгэнт шүүх шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг үндэслэн, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ч.*** нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шүүхийн шийдвэр эцсийн болсон. Иймд НШШГГ-аас 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан хөрөнгийг *** дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг үйлдэн мөн сарын 16-ны өдрийн *** дугаартай мэдэгдлээр Ч.***д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тухай тогтоол үйлдэгдэхээс өмнө дуудлага худалдааны ялагч *** нь үлдэгдэл төлбөр болох 212 сая төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлсөн байдаг. Үүний дараагаар өмчлөх эрх шилжүүлэх *** дугаартай тогтоол гарсан байгаа нь хуульд заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар Эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж /хх 5-6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 7/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.О*** танаа гомдол гаргах тухай /хх 8-10/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх 11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э*** танаа гомдол гаргах тухай /хх 12-13/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны гомдолд хариу өгөх тухай /хх 14/, *** дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх 15/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэр /хх 16-19/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоол /хх 20-21/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэр /хх 22-26/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар магадлал /хх 27-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар магадлал /хх 31-34/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал /хх 35-38/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр /хх 39-42/, итгэмжлэл /хх 121/, Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 154/,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 47/, ***-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 61/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 63/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 64/, хариу тайлбар /хх 65-66/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас /хх 67/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ***-ны өдрийн *** дугаар захирамж /хх 68-69/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар захирамж /хх 70-71/, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн *** тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 72/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр /хх 73-76/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал /хх 77-80/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоол /хх 81-82/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийдвэр /хх 83-86/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар магадлал /хх 87-90/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэр /хх 91-95/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар магадлал /хх 96-99/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар тогтоол /хх 100/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 101/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 102/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх 103/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл /хх 104/, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 105/, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбар /хх 106-107/,
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.***оос дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 120/, хариу тайлбар /хх 149-150/.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 171/, хүсэлт /хх 172-173/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 174/, хариу тайлбар /хх 193-194/, Ч.***ийн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /195/.
9. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-ны өдрийн *** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 58-60/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол /хх 62/, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх 135-136/, Одоо байгаа эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалт /хх 137/, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 138-140/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 141-142/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх 143/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот албан бичиг /хх 144/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-ны өдрийн ** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 145-146/, ***-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 147/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот албан бичиг /хх 148/, Ч.***ийн ***т гаргасан хүсэлт /178-179/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот албан бичиг, *** тоот албан бичиг /хх 180-181/, хавсралтаар *** банкуудын албан бичиг /хх 182-188/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *** тоот албан бичиг /хх 225/, хавсралтаар ***уудын албан бичиг /хх 226-229/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ч.*** нь ***т холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ ***-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах;
2/ *** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах;
3/ *** заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай.
Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч ***т холбогдох Ч.***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэн бичигдсэн *** дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу *** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлснээс хойш буюу *** өдрийн *** дугаартай тогтоолоор Ч.***ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ. Мөн *** дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ч.***ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Г.***од шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ч.*** нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж Дорноговь аймаг, *** заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн ***-ны өдрийн *** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ ...Хөрөнгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар шүүгчийн захирамжаар албадан худалдан борлуулахаар шийдвэрлээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх дарааллыг зөрчиж, шууд битүүмжилсэн гэж тайлбарлав.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар захирамжаар нэхэмжлэгч *** ХХК болон хариуцагч Ч.*** нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 561,499,250 төгрөгийг хариуцагч Ч.*** нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор 441,499,250 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 120,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаар шийдвэр авагдсан. Уг шийдвэрээр Ч.***ээс ***т холбогдуулан гаргасан үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 122 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолуудаар нотлогдож байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар захирамжийн дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцсэн талаар шүүх дүгнэлтээ хийсэн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн *** өдрийн 102/ШЗ2018/*** дугаар захирамжийн дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар нэг байдлаар хууль зөрчөөгүй болохыг дээр дурдсан байдлаар шүүхээс нэгэнтээ тогтоосон учир ***-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, *** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, *** заасан 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заажээ. Төлбөр төлөгч Ч.*** буюу нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, ***-ны өдрийн *** тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, *** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, Д*** 380 м2 үйлчилгээний зориулалттай 1 давхар барилга, 96 м2 агуулах, 948 м2 газрыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай Ч.***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН