| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2023/00538/И |
| Дугаар | 142/шш2023/00794 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 142/шш2023/00794
2023 05 26 142/ШШ2023/00794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 08 дугаар баг, Бүрэнбүст баг 11 дүгээр хороолол, В хэсэг гудамж 31 дүгээр байр 3010 тоотод байрлах ******* /регистрийн дугаар:......./-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ 2-30 3-9-73 тоотод оршин суух,******* / регистрийн дугаар:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 15 623 581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******
Хариуцагчийн өмгөөлөгч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай хоршоо 2019-11-28-ны өдөр хоршооны гишүүн*******, түүний бэр охин нарын хүсэлтээр 7 000 000 /долоон сая/ төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс*******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-09 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101012346 дугаарт бүртгэгдсэн 798 м.кв газар, түүн дээр орших 36 мкв улсын бүртгэлийн Ү-2101016663 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулан, уг гэрээг наториатаар батлуулан ҮХЭХ-г улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан юм. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1 677 320 /нэг сая зургаан зуун далан долоон мянган гурван зуун хорин/ төгрөг, зээлийн хүүнд 4 522 680 /дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян/ төгрөг төлсөн. Зээл төлөх графикийн дагуу зээл, зээлийн хүүг тогтсон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ одоо болтол биелүүлээгүй бөгөөд 2020.08 дугаар сараас хойш төлөлт огт хийгдээгүй. Энэ хугацаанд хоршооны зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа сануулж, шаардаж утсаар ярьж байсан.*******ын хувьд энэ зээлийг Аззаяа авсан, тэр төлнө гэж ярьж, түүнд зээлээ төлөх талаар хэлдэг байсан. Эдгээр шаардлага үр дүнд хүрээгүй тул 2022.02.15-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Дахин 2022.03.24-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд өгсөн боловч хариуцагчийг хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. 2022.11 сард дахин нэхэмжлэл өгсөн. Энэ үед хариуцагч******* нас барсныг мэдэгдсэн ба шүүхэд хэрэг үүсгэсний дараа мэдсэн. Шүүхэд хүсэлт гаргаж*******ын хууль ёсны өвлөгчөөр хүн тогтоогдоогүй талаар лавлагааг нотариатын танхимаас авсан. 2019.11.28-ны өдрийн 1210595 тоот зээлийн гэрээнд*******, нар хамтдаа үүрэг хүлээж гэрээ байгуулан зээлийг авч байсан. Иймд одоо зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5 322 680 /таван сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун наян/ төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8 584 084 /найман сая таван зуун наян дөрвөн мянга наян дөрвөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 716 817 /нэг сая долоон зуун арван зургаан мянга найман зуун арван долоон/ төгрөг, нийт 15 623 581 /арван таван сая зургаан зуун хорин гурван мянга таван зуун наян нэгэн/ төгрөгийггаас гаргуулж өгнө үү. Тус хоршоо гишүүдийн хадгаламжийг татан төвлөрүүлж зээл гаргадаг бөгөөд татан төвлөрүүлсэн хадгаламжийн хүүний зардал гаргадаг гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг *******-ны нэхэмжилж буй 15 623 581 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчийн хамт шүүх хурал дээр тайлбар хийгдэнэ гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5/, зээлийн гэрээ /хх-5-9/, итгэмжлэл /хх-30/, хадгаламж зээлийн хоршооны гишүүний бүртгэл /хх-31-35/, *******-ны дүрэм /хх-36-46/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч: 2019-11-28-ны өдөр хоршооны гишүүн*******, түүний бэр нарт 7 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон. Зээлийн барьцаанд*******ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-09 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101012346 дугаарт бүртгэгдсэн 798 м.кв газар, мөн хаягт бүртгэлтэй 36 м.кв, улсын бүртгэлийн Ү-2101016663 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1 677 320 төгрөг, зээлийн хүүд 4 522 680 төгрөг төлсөн. 2020 оны 8 дугаар сараас хойш төлөлт огт хийгдээгүй. Энэ хугацаанд хоршооны зүгээс гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа сануулж, шаардаж утсаар ярихад******* нь авсан тул төлнө гэж хэлдэг байсан. Бид шүүхэд 2022.02.15, 2022.03.24-ны өдөр нэхэмжлэлээ өгсөн боловч хариуцагчийг хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан. 2022.11 сард дахин нэхэмжлэл өгсөн. Энэ үед хариуцагч******* нас барсныг мэдсэн. Иймд үндсэн зээл 5 322 680 төгрөг, зээлийн хүү 8 584 084 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 716 817 төгрөг, нийт 15 623 581гаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлдэгч*******, хамтран зээлдэгч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******-той 1210595 тоот зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан, зээлийн барьцаанд Ц.Төмөрбаатарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 35-09 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2101012346 дугаарт бүртгэгдсэн 798 м.кв газар, мөн хаягт бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2101016663 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээл болон барьцааны гэрээнд*******, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба энэ талаар хариуцагч маргаагүй.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Талууд зээлийн гэрээний 4.1-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн үндэслэлд нийцжээ.
Хариуцагч тал зээлийг би аваагүй, зээлдэгч нас барсан, зээлд барьцаа хөрөнгө байгаа түүгээр нь хангуулах нь зүйтэй, гэрээний хугацааг сунгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.
5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хамтран зээлдэгчгаас зээлийн төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн.
Үндсэн зээлдэгч******* нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 79.2.-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, мөн хуулийн 79.7.-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1210595 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусах бөгөөд үүнээс хойш Иргэний хуулийн 75.2.1.-д заасан хугацааг тоолбол, мөн нэхэмжлэгч Тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр*******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1143 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд нь хамтран үүрэг гүйцэтгэгч юм.
7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүлээх үүрэг ямар байхыг тодорхой тусгаагүй, зээлдэгч нар зээлийг хэн нь яаж төлөхийг тодорхойлох боломжгүй байх тул тэдгээрийг үүрэг тэнцүү гэж үзэв.
8. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд Иргэний хуулийн 242.11.-д зааснаар үндсэн зээлдэгч******* нас барсан тул түүнд ногдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сараас хойш төлбөр хийгдээгүй, үндсэн зээл 5 322 680 төгрөг, зээлийн хүү 8 584 084 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 716 817 төгрөг нийт 15 623 581 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч 2020 оны 11 дүгээр сараас хойш төлсөн 1 300 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэсэн.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.
Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ.
Энд үндсэн зээлээс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүүг бодож, үндсэн хүүнээс нэмэгдүүлсэн хүү 20 хувийг тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүүгүй байх тул 15 623 581 төгрөгийн тавин хувь болох 7 811 790 төгрөгийг хариуцагчгаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс үлдэх 7 811 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага гаргаагүй тул хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 068 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аззаяагаас 139 939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлангаас 7 811 790 төгрөг гаргуулан *******-нд олгож, нэхэмжлэлээс 7 811 790 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 068 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчгаас улсын тэмдэгтийн хураамжаар 139 939 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА