| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2022/02210/и |
| Дугаар | 142/ШШ2023/00217 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2023/00217
2*******23 *******2 *******2 142/ШШ2*******23/**************217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух Б овогт Б-ын О /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг ******* сум ******* баг ******* тоотод оршин суух Б овогт С-ийн Б- /регистрийн дугаар хх**********************************************************************/,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,6**************,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан 2,6**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******- нь хамаатан садан болох *******-д 2,*********************,********************* төгрөг, дахин 6**************,********************* төгрөг хүүхдээ эмчлүүлэх гэдэг шалтгаанаар нь зээлүүлсэн. Холбоотой байдаг боловч өгнө өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2*******22 оны 11 дүгээр сарын 15-нд тооцоо дуусгая гэж хэлсэн боловч өгөөгүй байна. Иймд түүний надаас авсан мөнгийг гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний төрсөн ахын охин юм Тэгээд хэдэн төгрөг зээлээч гэхэд нь мөнгө зээлсэн Авсан цагаасаа өгөхгүй явсаар өдийг хүрсэн гэв.
3. Хариуцагч *******- шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би зээлсэн нь үнэн, дансны хуулга байхгүй байгаа учраас хэд хэдээр хувааж авсан гэдгээ мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэв.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-3/, ******* банкны орлогын мэдүүлгийн баримт /хх-4/, зураг /хх-5/, зэргийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.
Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь *******-д холбогдуулан 2,6**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь *******-д 2,*********************,********************* төгрөг, дахин 6**************,********************* төгрөг хүүхдээ эмчлүүлэх гэхэд нь зээлсэн ба ... 2*******22 оны 11 дүгээр сарын 15-нд тооцоо дуусгая гэж хэлсэн боловч өгөөгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.
Хариуцагч *******- зөвшөөрч байна гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан бичгийн баримт болох зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид 26**************.********************* төгрөгийг зээлсэн ба 2*******22 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулах хугацаа тогтоон харилцан тохиролцсон байх бөгөөд мөнгийн шилжүүлсэн байна.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг хүлээн зөвшөөрч байгаа ба дээрх үйл баримттай маргаагүй.
3. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
5. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.
6. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******-гээс зээлийн гэрээний төлбөрт 26**************.********************* төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-т олгох нь зүйтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,35******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,35******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******-гээс зээлийн гэрээний төлбөрт 26**************.********************* төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,35******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,35******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА