Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 296

 

1. 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Сэргэлэнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            2. Т.Сэргэлэнбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            3. Боржигон овогт Төмөрбаатарын Сэргэлэнбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Т.Сэргэлэнбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            5. Т.Сэргэлэнбат нь энэ хэрэгт 65 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг түлхүүр, 1 хос бээлий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Т.Сэргэлэнбатын цагдан хоригдсон 65 хоногийн нэг хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж түүнийг ял эдэлж дууссанд тооцож сулласугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Сэргэлэнбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ