Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 121/ШШ2023/0005

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр                     Дугаар 121/ШШ2023/0005                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн дүгнэлттэй, Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******эд холбогдохӨвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Тарагт сумын иргэн ************ын О******** иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн зөрчилд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан “30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулсан ******* тоот шийтгэвэрийн хуудас хүчингүй болгох прокурорын 51 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

“Зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй байсан бөгөөд энэ тухай тайлбар тэмдэглэл бичиж хавсаргаагүй нь миний буруу тул “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 67.1 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******ийн “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******ийн “Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.НЭРГҮЙ