Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00486

 

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/00486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х банк ХХК д холбогдох,

Дэнчин 6,858,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Снь Х Л ХХК-тай харилцан тохиролцож 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 47000422 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Уг Санхүүгийн түрээсийн гэрээгээр Д.Снь "М М ХХК-аас худалдан авсан 2018 онд үйлвэрлэсэн Renault Карtur-Ехtrеmе загварын авто машиныг гэрээнд заасан хугацаанд, төлбөртэйгээр эзэмшиж ашиглахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсны баталгаа болгож дэнчин 6,858,550 төгрөгийг Х Л ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч Д.С-ийнзүгээс энэхүү Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч Х Л ХХК-тай харилцан тохиролцож гэрээг цуцалсан байдаг. Ийнхүү уг гэрээг цуцалсантай холбоотойгоор Х Л ХХК-ийн зүгээс шилжүүлэн авсан дэнчин 6,858,550 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байгаа нь Д.С-ийнэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Иймд, 47000422 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлсөн дэнчин 6,858,550 төгрөгийг Х Л ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х Л ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Д.Снь Х Л ХХК-тай 2019 оны 04 сарын 25-ны өдөр 47000422 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний 3.1-д заасны дагуу Х Л ХХК-д 5,990,000 төгрөгийг дэнчинг болгон төлсөн. Харин түрээсийн зүйлийг даатгуулсны төлбөрт 599,000 төгрөг, 0.5 хувь буюу 269,500 төгрөгийг шимтгэлд төлсөн. 2020 оны 2 сараас түрээслэгч Д.Снь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй тул гэрээний нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийг нь үндэслэн үндсэн төлбөр төлөх хугацааг 2020 оны 3, 4, 5, 6 саруудад хойшлуулж, үндсэн төлбөрөөс нь чөлөөлсөн. Улмаар гэрээний нөхцөлийг өөрчилж 2020 оны 03 сарын 09-ний өдөр "47000422 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний өөрчлөлт"-г Д.Стай байгуулсан. Гэвч түрээслэгч хуваарийн дагуу төлбөрөө дахин төлөөгүй, 2020 оны 03 сарын 10-ны өдөр 27,000 төгрөг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг л төлсөн. Ийнхүү төлбөр төлөх үүргээ 5 удаа биелүүлээгүй зөрчлийг гаргасан тул манайх түрээслэгчтэй байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.2-т заасны дагуу гэрээний үүргийн зөрчлөө бүрэн арилгаж түрээсийн зүйлийг буцаан авах шаардлагыг тавьсан. Түрээслэгч төлбөрийн үүргийн зөрчлөө арилгахыг түрээсийн зүйлийг буцаан авснаас хойш 3 сар хүлээсэн боловч арилгаагүй тул Санхүүгийн түрээсийн гэрээний 6.7, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д заасны дагуу 2020 оны 01 сарын 21-ний өдөр Гэрээ цуцлах тухай мэдэгдэл"-ийг түрээслэгчид хүргүүлэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Гэрээ цуцалсан өдөр буюу 2020 оны 01 сарын 21-ний өдрөөр түрээслэгчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацааны үндсэн төлбөр 6,567,897 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2,131,877 төгрөг, нийт 8,699,774 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.3, Санхүүгийн түрээсийн гэрээний 7.5-д зааснаар түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотойгоор түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан тул Д.С-ийнтөлсөн дэнчингээр түүний гүйцэтгээгүй байсан үүрэгт тооцон авсан. Хэдийгээр дэнчин нь 5,990,000 төгрөг байсан нь түүний төлөх ёстой төлбөр болох 8,699,774 хэмжээнд хүрэхгүй 2,709,774 төгрөг дутсан ч бид түүний алдангиас нь бүрэн чөлөөлж, дахин 577,897 төгрөгийн дутуу төлөлт үлдсэн ч төлбөрийг тооцон авч төлбөр тооцоог нь дуусгавар болгосон. Ийнхүү харилцагчид хамгийн ашигтай байдлаар гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт, дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн лавлагаа, хас банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, хариу тайлбар, түрээсийн дэд хорооны хурлын тогтоол, санхүүгийн түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, дансны хуулга, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, даатгалын гэрчилгээ, Д.С-ийнхүсэлт, санхүүгийн түрээсийн гэрээний өөрчлөлт, эргэн төлөлтийн хуваарь, Х Л ХХК-ийн албан бичиг,Санхүүгийн түрээс хүссэн өргөдөл, М М ХХК-ийн дансны хуулга, Хас дизинг ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Снь Х Л ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотойгоор гэрээ байгуулсны баталгаа болгож дэнчинд шилжүүлсэн 6,858,550 төгрөгийг буцаан олгоогүй тул хариуцагчаас гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Х Л ХХК нь иргэн Д.С-тайСанхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, дэнчинг хүлээн авсан талаар маргаагүй боловч Түрээслэгч Д.Снь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй удаа дараа үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор түрээсийн төлбөрийн хугацааг нь хойшлуулж, гэрээнд өөрчлөлт оруулсан хэдий ч үр дүн гараагүй тул хууль, гэрээнд заасны дагуу гэрээг цуцалсан, улмаар автомашиныг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул төлбөрийн үүрэгт нь дэнчинг тооцож суутган авсан, харин ч алданги болон үлдэгдэл үүргийн зарим хэсгийг Д.Саас нэхэмжлээгүй, тухайн үед гэрээг дуусгавар болгосон тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Д.Снь М М ХХК-ийн худалдан борлуулж буй Renault Карtur-Ехtrеmе загварын автомашиныг Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр худалдан авах зорилгоор Х Л ХХК-тай №47000422 Санхүүгийн түрээсийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ. /хх-35/

5.1. Энэхүү гэрээний гол нөхцлөөр түрээслүүлэгч нь Renault Карtur-Ехtrеmе загварын автомашиныг түрээсийн гэрээнд заасан хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу тогтмол хугацаанд төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа түрээслэгч нь түрээсийн зүйлийг үлдэх өртгөөр нь худалдан авах, эсхүл үргэлжлүүлэн түрээслэхээр харилцан тохиролцжээ.

5.2. Улмаар Д.Снь Renault Карtur-Ехtrеmе загварын автомашиныг 59,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр М М ХХК-тай байгуулсны үндсэн дээр мөн өдөр нь Х Л ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээг, Х Л ХХК нь М М ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан, машины үнэ болох 59,660,400 төгрөгийг Х Л ХХК-иас М М ХХК-д шилжүүлж, Х Л ХХК нь автомашины өмчлөгч, эзэмшигчээр бүртгэгдсэн байна. /хх4-10, 35-46/

5.3. Зохигч дээр дурдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотой үүссэн эрх зүйн харилцаа, үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Д.Сболон Х Л ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон байхад дэнчинг нэхэмжлэгчид буцаан олгоогүй нь хууль бус гэж нэхэмжлэгч маргасан ба дараах үйл баримт тогтоогдсон.

6.1. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №47000422 Санхүүгийн түрээсийн гэрээний харилцааны тухайд:

а/ Гэрээний 3.1-т Түрээслэгч нь гэрээ байгуулсны нотолгоо болгон түрээслүүлэгчид төлбөл зохих түрээсийн гэрээний нийт төлбөрт оролцуулан дэнчин болох 5,990,000 төгрөгийг түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөөс өмнө түрээслүүлэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Снь дэнчинг шилжүүлэх үүргээ биелүүлжээ.

б/ Нэхэмжлэгч Д.Снь Х Л ХХК-д 6,858,550 төгрөгийг дэнчинд шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж тайлбарласан ба хариуцагч нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. /хх-11/

в/ Автомашины үндсэн үнэ болох 59,900,000 төгрөгийн 10 хувь болох 5,990,000 төгрөгийг түрээслүүлэгч Х Л ХХК нь дэнчин тооцон авсан, харин үнэлгээний 1 хувиар тооцон 599,000 төгрөгийг даатгалын хураамжид төлөгдсөн, харилцагчийн шимтгэлд 269,550 төгрөг төлөгдсөн, эдгээр нь нийт 6,858,550 төгрөг болох боловч үүнээс 5,990,000 төгрөгт холбогдох хэсэг нь дэнчинд тооцогдоно гэжээ.

г/ Нэхэмжлэгч Д.Снь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Х Л ХХК-д 6,858,550 төгрөгийг шилжүүлжээ. /хх-12/

6.2. Түрээсийн гэрээний 5.1-д зааснаар гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг заавал даатгуулахаар заасан ба автомашины үнэ болох 59,900,000 төгрөгийн 1 хувьд тооцон 599,000 төгрөгийг төлснөөр 0310900164 дугаартай даатгалын гэрчилгээг Бодь даатгал ХХК-иас Д.С-ийннэр дээр гаргасан баримт хэрэгт авагдсан, автомашины үндсэн үнийн 10 хувиар тооцон түрээслэгч Д.Сувдаагаас төлөгдөх 5,990,000 төгрөгийг хасч тооцсон үнэ болох 53,910,000 төгрөгөөс 0,5 хувийг харилцагчийн шимтгэлд тооцон 269,550 төгрөг төлөх тухай Түрээсийн хорооны дэд хурлын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №143 дугаар тогтоол батлагджээ. /хх-34, 47/

6.3. Эдгээр дэнчин, хураамж, шимтгэлийн нийлбэр нь нийт 6,858,550 төгрөг болсон, уг мөнгөн дүнг Д.Снь тухайн үед хүлээн зөвшөөрч өөрийн данснаас Х Л ХХК-д шилжүүлсэн байх тул хариуцагчийн тайлбар бодитой гэж үзэх бөгөөд дэнчинд гэрээний 3.1-т заасны дагуу 5,990,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт ийнхүү тогтоогдсон тул Д.Снь Х Л ХХК-д 5,990,000 төгрөгийн дэнчинг шилжүүлсэн байна.

6.4. Талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 1 дүгээр хавсралтаар санхүүгийн төлөлтийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан ба түрээслэгч Д.Снь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг хүртэл түрээсийн төлбөрийг төлж байгаад графикт хугацаанд төлбөр төлөхөд хүндрэлтэй болсны улмаас 2020 оны 3, 4, 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг хариуцагчид гаргажээ. /хх-48/

Д.Снь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 14,487,366 төгрөгийг төлсөн талаар зохигч хэн алин нь маргаагүй болно.

6.5. Хариуцагчийн зүгээс Д.С-ийнгаргасан хүсэлтийг нь үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №79 Түрээсийн хорооны хурлын тогтоолоор түрээсийн гэрээг 4 сараар сунгаж, түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулсан ба талууд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 47000422 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний өөрчлөлт-ийг байгуулжээ. Энэхүү өөрчлөлтийн хавсралтаар нь 2020 оны 03-06 дугаар сарын үндсэн төлбөрийг тооцохгүй байхаар, мөн гэрээний дуусгавар болох хугацааг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болгон сунгасан байна. /хх-49-51/

6.6. Энэ хугацаанаас хойш буюу гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Д.Снь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 27,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй байна.

6.7. Түрээслүүлэгчээс түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ түрээслэгч биелүүлээгүй нөхцөл байдал нийт 3-аас дээш удаа давтагдсанаар Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авч, түрээслэгчийг гэрээний зөрчлийн үүргийг арилгахийг шаардаж хугацаа олгосон боловч зөрчлөө арилгаагүй тул талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.7 дахь хэсэг, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг баримтлан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №80 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалсан болохыг мэдэгджээ. /хх-53/

6.8. Гэрээ цуцалсан өдөр буюу 2020 оны 01 сарын 21-ний өдрөөр түрээслэгчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацааны үндсэн төлбөр 6,567,897 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2,131,877 төгрөг, нийт 8,699,774 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байсан тул Д.С-ийнтөлсөн дэнчинг түүний гүйцэтгээгүй байсан үүрэгт тооцон авч, илүү тооцогдсон түрээсийн төлбөр, алдангиас чөлөөлж санхүүгийн түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгожээ.

Гэрээг цуцалсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлбөрт 6,567,897 төгрөгийн үндсэн төлбөртэй байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Тодруулбал, Д.Снь 2020 оны 04, 05, 06 дугаар сарын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөгдсөн ба 04 дүгээр сард хүүгийн төлбөрт 694,330 төгрөг, 05 дугаар сард 305,670 төгрөгийг тус тус төлжээ. Харин 2022 оны 05 дугаар сард 301,869 төгрөг, 06 дугаар сард 716,028 төгрөг, 08-10 дугаар сард сар тус бүрт 1,387,500 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн үүрэгт 6,567,897 төгрөгийн төлбөр үүссэн, үүнийг төлөөгүй тул автомашиныг хураан авсан байна.

7. Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг түрээслэгч ийнхүү биелүүлээгүй тул гэрээг цуцлах үндэслэл болсон ба урьдчилан авсан дэнчингийн мөнгө 5,990,000 төгрөгийг түрээслэгчийн үлдэгдэл үүрэгт суутган авсан нь хуульд нийцжээ.

8. Учир нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т Гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө. гэж заажээ.

 

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор үлдэгдэл үүрэгт дэнчинг тооцон суутгаж гэрээний харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул түрээслүүлэгч нь дэнчинг буцаан олгох үүрэг үүсэхгүй тул түрээслэгчид шаардах эрх үүсэхгүй юм.

 

9. Иймд нэхэмжлэгч Д.С-ийндэнчинд төлсөн 6,858,550 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Хариуцагч Х Л ХХК-ийг Х Банк ХХК-тай нэгтгэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хариуцагчаар тодорхойлогдвол зохих этгээд нь Х Банк ХХК болсныг дурдав. /хх-23-26/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2-т заасныг баримтлан Д.С-ийннэхэмжлэлтэй, Х банк ХХК-д холбогдох, дэнчин 6,858,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД