| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2022/03121/И |
| Дугаар | 181/ШШ2023/00200 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2023/00200
| 2023 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2023/00200 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Н.Батчимэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О И ББСБ ХХК/РД:2737515/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б,
Хариуцагч: О.О нарт холбогдох
Гэм хорын хохиролд 10,254,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Б, хариуцагч Э.Б, О.О, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О И ББСБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ББСБ-ын эзэмшлийн 80-00УБЦ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 28-р байрны гадна шатаасан хэрэг гарсан. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, тээврийн хэрэгслийг Батмөнхийн Баатархуяг /9 настай/ шатаасан болохыг нотолсон. Б.Б нь эрх зүйн бүрэн чадамжгүй тул иргэний хариуцагчаар түүний эцэг Э.Бийгтогтоосон. Хэрэг бүртгэлийн явцад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс томилогдсон үнэлгээний Дамно ХХК нь тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг 9,981,400 төгрөг гэж үнэлсэн. Нэхэмжлэгч нь үнэлгээний ажлын хөлсөнд 88,000 төгрөг, шатсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлүүлэхэд 70,000 төгрөг, тухайн тээврийн хэрэгслийг Б.Бшатаах үеийн хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авахад 30,400 төгрөгийн зардал гаргасан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 34 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд "... хохирогч ... нь ... өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй ... гэж дурьдсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 9,981,400 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 88,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлүүлэхэд төлсөн төлбөр 70,000 төгрөг, хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авахад гаргасан зардал 30,400 төгрөг, нэхэмжлэл гаргахад шаардлагтай материалуудыг нотариатаар баталгажуулахад гарсан зардал 14,000 төгрөг, Э.Бийгэрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,254,000 төгрөгийг Б.Бгийн эцэг Э.Бөөс нэхэмжилж байна.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Бийнтөрсөн ээж болох О.Оийг хамтран хариуцагчаар татсан тул учирсан хохирол 10,254,000 төгрөгийн 50 хувь болох 5,127,000 төгрөгийг Э.Бээс, 50 хувь болох 5,127,000 төгрөгийг О.Оээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
2. Хариуцагч Э.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би өөрийн гэр бүлийн амьдралын талаар үнэн зөв мэдээлэл гаргаж өгч байна. Манай гэр бүл ам бүл 4, эхнэр О.О, охин Б.У 12 дугаар анги, хүү Б.Б5 дугаар ангид сурдаг. Миний хань бие муутай, сахартай, 1 удаа бөөрний аппаратанд орсон. Сайн гэсэн бүхнийг хэрэглэж байгаа боловч сайжраагүй. Дахин аппаратанд орох гэсэн боловч чадахгүй байна. Хадам эгчийн байранд түр сууж байна. Халамжийн бичиг, баримт бүрдүүлж байгаа. Би өдрийн зээлээр жижиг бараа авч, худалдаад өдрийн олсон орлогоороо гэр бүлээ тэжээн амьдардаг. Хохирол барагдуулах санхүүгийн чадвар байхгүй. Миний хүү ийм асуудалд холбогдсонд туйлын их харамсаж байна. Манай гэр бүлийн амьдралын байдлыг харгалзан үзэж энэрэнгүй хандаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх боловч манай гэр бүлийн хувьд хүнд байна. Миний бие муу, сахартай, хааяа бөөрний аппаратанд ордог, сахар хааяа 20-оос дээш гардаг, тариа тарьдаг, групп халамжийн талаар хөөцөлдөж байгаа боловч орж чаддаггүй, эмчийн хяналтанд байдаг. Э.Бажилгүй, гудамжинд оймс, маск зэрэг жижиг зүйл зээлээр авч амьжиргаагаа залгуулж байна. Эх хүний хувьд асуудлыг ойлгож байна. Шүүх миний хүүгийн асуудалд энэрэнгүй хандаж өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч талын амьдарлын боломжгүй талыг харгалзан үзээд, нэхэмжлэлийн шаардлагаас 50 хувь хөнгөлж, багасгах, мөн бага багаар төлж барагдуулахыг даалгах саналтай гэв.
5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №182/ШШ2022/01835 шийдвэр,
-Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/1033 тоот Хариу мэдэгдэх хуудас,
-Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №34 дүгээр тогтоол,
-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №182/ШЗ2022/06651 захирамж,
-2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Тодорхойлолт,
-О И ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-О И ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,
-80-00УБЦ Тоёота Приус-20 автомашины улсын бүртгэлийн гэрчилгээ,
-14,000 төгрөгийн Нотариатчийн мөнгөний тасалбар,
-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №210901734 тогтоол,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2021.11.03/,
-Зарлагын баримт DVD бичих-4,000 төгрөг /2021.11.11/,
-Тооцооны хуудас-70,000 төгрөг /2021.10.03/,
-CD-R-1,400 төгрөг /2021.11.16/,
-Төлбөрийн баримт-25,000 төгрөг/2021.11.16/,
-Хохирогчоор тогтоох тухай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол,
-Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол,
-Дамно ХХК-ийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
-Төлбөрийн баримт 2021 оны 12 сарын 02-ны өдөр, 88,000 төгрөг,
-Чингэлтэй дүүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 28/5767 албан бичиг,
-Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №361 тодорхойлолт,
Хариуцагчаас:
-Э.Бийнтөсрний гэрчилгээ,
Шүүгчийн захирамжийн дагуу:
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10/11049 тоот албан бичиг,
-Э.Б, О.О нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Э.Бийнтөрсний бүртэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч О И ББСБ ХХКнь хариуцагч Э.Б, О.О нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн автомашинд учруулсан гэм хорын хохиролд 10,254,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
8. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Ориент инвест ББСБ-ийн эзэмшлийн 80-00УБЦ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шатаасан хэрэг гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгахад 9 настай, Батмөнхийн Баатархуяг уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Б.Бнь эрх зүйн бүрэн чадамжгүй тул иргэний хариуцагчаар түүний эцэг Э.Бийгтогтоосон. Хэрэг бүртгэлтийн явцад тээврийн хэрэгслийн хохирлын хэмжээг 9,981,400 төгрөгөөр үнэлсэн, мөн үнэлгээний ажлын хөлсөнд 88,000 төгрөг, шатсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлүүлэхэд 70,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Б.Бшатаах үеийн хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авахад 30,400 төгрөгийн зардал гарсан. Түүнчлэн нэхэмжлэл гаргахад шаардлагатай материалуудыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 14,000 төгрөг, Э.Бийгэрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 10,254,000 төгрөгийг хариуцагч тус бүрээс 50, 50 хувиар буюу 5.127.000 төгрөгөөр гаргуулна гэжээ.
9. Хариуцагч Э.Б, О.О нар нь сахарын өвчтэй, бөөрний аппаратанд ордог, амьдрал ахуйн бололцоо муу, эмчийн хяналтанд байдаг үндэслэлээр мөнгөн төлбөрийг багасгаж өгнө үү гэж мэтгэлцсэн.
10. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
11. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 18 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гадна байрлуулсан О И ББСБ ХХК-ийн эзэмшлийн буюу Б.Баярын хариуцаж байсан 80-00УБЦ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл шатсан гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №210901734 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
11.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хэргийг шалгахад хариуцагч Э.Бболон О.О нарын төрсөн хүүхэд болох Б.Б/9 нас/ нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цаг 18 минутын орчим амны хаалт/маск/-нд гал авалцуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гадна байрлуулсан Ориент инвест" ББСБ-ын эзэмшлийн 80-00УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн копуд хэсэгт хийсний улмаас тухайн тээврийн хэрэгсэл шатаж, хохирогчид 9.981.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар тогтоогджээ.
11.2. Тодруулбал, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №34 дүгээр тогтоолд тухайн хэргийн үйл баримтын талаар дараах байдлаар дүгнэжээ. Үүнд: "... 80-00УБЦ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд хэсэг болон моторын хэсэг шатаж харласан...",
-СиДи-ний бичлэгт хийсэн үзлэгт ...Цагаан алаг хувцастай хүн нь буцан ирж байх ба шууд явсаар 5 автомашины голын автомашины хажууд очин доош тонгойн тэр хавиар ямар нэгэн зүйл хайх ба 11 минут 20 секундэд цааш гүйн очиж уг тээврийн хэрэгслүүдийн голын тээврийн хэрэгслийн харалдаа байшингийн буланд доош тонгойн халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж ирэн гэрэл гялсхийн харагдах ба уг хүн шууд босож, явав... 5 тээврийн хэрэгслийн голд байх 80-00 дугаартай тээврийн хэрэгслийн урд талд очиж зогсон халааснаасаа асаагуур гаргаж ирэн гал гаргаж ямар нэгэн зүйл шатааж уг тээврийн хэрэгслийн урд талаас хийж орхин явж байна..." гэсэн тэмдэглэл,
-Хохирогч Б.Бийн ".... О И" ББСБ нь Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2013 оны 11 сарын 20-ны өдөр худалдан авч, байгууллагын эээмшилдээ авсан. Машины копуд, урд гупер, баруун урд гэрэл, зүүн урд их гэрэл, баруун урд крыло, зүүн урд крыло, урд гуперийн бэхэлгээ төмөр, баруун урд явах анги, зүүн урд явах анги, хөдөлгүүр анги, цахилгаан хөдөлгүүр, хурдны хайрцаг, урд элгэвч, усны болон хөргөлтийн радиатор, гал хамгаалагчийн гадна хайрцаг, цээж утас, шанаа утас, урд салхины шил, баруун зүүн талын 2 дугуй зэрэг эд ангиуд шатаж гэмтсэн... гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Бын ... Би өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 03-ны 14 цагийн үед өөрийн эзэмшлийн 80-00 УБЦ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн гэрийн гадна байрлуулсан. Тэгээд орой 18 цаг 30 минутын үед манай хөрш над руу залгаад машин чинь шатаад байна гэж хэлсэн. Намайг машин дээр ирэхэд машины хамар хэсэг нь шатаад гал гарсан байсныг онцгой байдлын хүмүүс ирээд унтраасан байсан. Миний машины хамар хэсэг, мотор бараг бүтэн шатсан, хөршийн камераас харахад хүн шатаасан байж болзошгүй байна...." гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч Э.Бийн... Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 03-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад найз Их-Монголтой уулзаад гадаа тоглосон. Тэгээд би түц орж 1 ширхэг асаагуур 500 төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёр гал асаая гээд гадаа эхлээд өвс шатаасан. Бид хоёр тэр хавиар явж байгаад байшингийн буланд байсан өвсийг эхлээд асааж үзсэн чинь сайн шатахгүй байсан. Тэрний хажууд байсан 1 машин байхаар би газраас хуучин маск аваад тэрийгээ асаагаад машины хамар хэсэг рүү хийгээд орхисон. Тэгээд асахгүй болохоор нь дахиад асаагуураар асаагаад гал гараад ирэхээр нь би зугтаагаад явсан. Приус 20 маркийн саарал өнгийн машин байсан... гэх мэдүүлэг,
-Иргэний хариуцагч Э.Бийн ...Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Берлин зоогийн газрын хажууд жижиг сажиг зүйл зардаг. 2021 оны 11 сарын 03-ны 19 цаг болж байхад бараагаа хураагаад гэртээ харих гэж бэлдээд зогсож байхад миний бага хүү Баатархуяг нар дээр ирсэн. Бараагаа хураагаад зогсож байхад хүүхдийн ирсэн чиглэлд гал гарсан бололтой утаа гарч байсан. Би хүүхдээсээ ямар учраас гал гарсан вэ гэж асуухад надад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн орой 20 цаг болж байхад 2 цагдаа орж ирээд танай хүүхэд машинд гал тавьсан байна гээд миний хүүхдийн гал гаргаж байгаа бичлэг харуулаад бид хоёрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 хэлтэс дээр аваачин мэдүүлэг авсан.... гэх мэдүүлэг,
-Насанд хүрээгүй гэрч С.Ихмонголын "... 2021 оны 11 сарын 03-ны өдөр 15-16 цагийн үед хичээлээ хийчхээд Баатархуяг намайг дуудаад бид хоёр тоглохоор болсон. Найз маань ирээд түцнээс асаагуур худалдаж авсан, газраас 2 ширхэг чүдэнз олсон гэж надад хэлээд орой болтол тоглож байгаад 28 дугаар байрны урд бид хоёр навч шатаасан. Би тэгээд гэр рүүгээ харьсан... гэсэн мэдүүлэг,
-Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СБ1-21-1439 дугаартай үнэлгээний тайлан болон холбогдох бусад баримтуудыг бэхжүүлэн үнэлж, Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
11.3. Б.Бнь буюу өсвөр насны яллагдагч нь гэмт хэрэг хийх үедээ 9 нас 11 сар 18 хоногтой байсан нь дээрх гэмт хэрэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Батмөнхийн Баатархуягт холбогдох эрүүгийн 2109017340904 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн боловч ял оногдуулах насанд хүрээгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Баясгаланд 10,069,400 /арван сая жаран есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн төлбөр төлбөр төлөгдөөгүй болохыг дурдаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
11.4. Түүнчлэн хохирогч Б.Баясгалан нь өсвөр насны яллагдагч Э.Бийнүйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
12. Дээрх үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч О И ББСБ ХХКнь өөрийн өмчлөлийн автомашинд учруулсан бодит хохирлыг болон тухайн гэмт хэрэгт холбоотой гэж үзсэн бусад зардлыг гэм хорын хохиролд тооцон шаардаж, гэм хор учруулагчийн хууль ёсны төлөөлөгч болох Э.Бийнэцэг Э.Б, эх О.Оийг хариуцагчаар тодорхойлжээ.
13. Хүү Э.Бийнүйлдсэн хэргийн талаар болон О И ББСБ ХХК-ийн өмчлөлийн автомашинд хохирол учруулсан үйл баримтын талаар, мөн нэхэмжлэгч талаас хүүгийн эцэг, эх Э.Б, О.О нарыг хариуцагчаар тодорхойлсон асуудлаар талуудын хэн алин нь маргаагүй тул гэм хор учруулсан хариуцлага, түүнээс үүсэх үүргийн хувьд зохигч маргаангүй гэж үзнэ.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т зааснаар 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах үүрэгтэй тул хүү Э.Бийнбусдад учруулсан гэм хорын хохирлыг түүний эцэг, эх хуульд зааснаар хариуцах үндэслэлтэй.
15. 80-00УБЦ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашин нь О И ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгэЭ.Болон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн прокурорын тогтоол зэрэг баримтаар нотлогдсон тул О И ББСБ ХХКөөрийн өмчлөлийн эд хөрөнгөд бусдын учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй юм.
16. Нэхэмжлэгч О И ББСБ ХХКнь тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 9,981,400 төгрөгийг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээнд үндэслэн шаардсаныг хариуцагч эсэргүүцээгүй, гал гарснаас шалтгаалан автомашинд учирсан эвдрэл, гэмтэл болон тухайн эд ангиудын үнэлгээний дүнд /Дамно/ маргаагүй тул автомашинд учирсан 9,981,400 төгрөгийн хохирол болон үнэлгээний тайланг гаргуулахтай холбоотой Дамно ХХК-д төлсөн 88,000 төгрөгийн зардал буюу нийт 10,069,400 төгрөгийг хариуцах үүрэгтэй байна.
16.1. Түүнчлэн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №34 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 5-д хохирогчид учирсан хохирлыг 10,069,400 төгрөгөөр тогтоосон, уг хохирол төлөгдөөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэ нь эрүүгийн хэргийн хувьд эцсийн шийдвэр байх тул эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
17. Харин тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлүүлэхэд төлсөн төлбөр 70,000 төгрөг, хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авахад гаргасан зардал 30,400 төгрөг, нэхэмжлэл гаргахад шаардлагатай материалуудыг нотариатаар баталгажуулахад гарсан зардал 14,000 төгрөг, Э.Бийгэрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг зэрэг нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардалд хамаарах тул гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй байна.
18. Хариуцагч Э.Б, О.О нар нь хүүгийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөрийг шууд төлж барагдуулах боломжгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан, нийт шаардлагын хэмжээг багасгах, мөн бага бага хэмжээгээр төлүүлэх талаар шүүхээс шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч зохигч тухайн маргаантай асуудлаар санал нэгдээгүй, эвлэрээгүй тул шүүх ердийн журмаар хэргийг авч хэлэлцсэн ба хэрэгт цугларсан нотлох баримтаар Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т заасан гэм хор арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл, гэм хорын хэмжээг багасгах тухай Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.
19. Нэхэмжлэгч О И ББСБ ХХКнь хүү Э.Бийнтөрсөн эцэг Э.Б, төрсөн эх О.Оийг хамтран хариуцагчаар тодорхойлж, улмаар гэм хорын хохирлыг адил тэнцүү хувиар буюу эцэг, эхээс нь гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцсэн, шаардах эрхийг хэрхэн хэрэгжүүлэх нь түүний эрхийн асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцагч нарт хуваарилах нь зүйтэй гэж үзэв.
20. Иргэний хуулийн 510.1 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, нэхэмжлэгч мөнгөөр нөхөн төлүүлэхээр хариуцагч нарт холбогдуулан шаардлагаа тодорхойлсон тул нийт 10,069,400 төгрөгийг хариуцагч Э.Бээс 5,034,700 төгрөгийг, хариуцагч О.Оээс 5,034,700 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийг ачиж, зөөвөрлүүлэхэд төлсөн 70,000 төгрөг, хяналтын камерийн бичлэгийг хуулбарлан авахад гаргасан зардал 30,400 төгрөг, нэхэмжлэл гаргахад шаардлагатай материалуудыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 14,000 төгрөг, Э.Бийгэрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 184,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
21. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Батмөнх нь ..Хариуцагч нарын амьдралын боломжгүй байдал, эрүүл мэндийн байдал зэргийг нэхэмжлэгч тал харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлага 10,254,000 төгрөгийн 50 хувийг нь хөнгөлж, багасгах, мөн багасгасан дүнг бага багаар төлж барагдуулахыг даалгах саналтай гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Бээс 5,034,700 төгрөг, хариуцагч О.Оээс 5,034,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 184,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 95,505 төгрөг, хариуцагч О.Оээс 95,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
А.МӨНХЗУЛ