| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2023/00255/И |
| Дугаар | 153/ШШ2023/00291 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 153/ШШ2023/00291
2023 0******* 16 1*******3/ШШ2023/00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 7-р гудамж ******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох,
1,233,000 /нэг сая хоёр зуун гучин гурван мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******,
Хариуцагч: М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Ховд аймгийн ******* сумын багийн айлын 4-р орцны 02 тоот 96 м2 2 өрөө подвалын хууль ёсны эзэмшигч мөн. Улмаар миний бие нь дээрхи айлын 4-р орцны 02 тоот 96 м2 өрөө подвалыг түрээслэх бодолтой байсан. Гэтэл М. өөрөө над руу утсаар холбогдоод байраа түрээслэх үү, хэдээр түрээслэх вэ гэж над руу холбогдсон. Би өөрөө байраа түрээслэх бодолтой байсан тул зөвшөөрч амаар гэрээ байгуулж 1 сарын 3*******0,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон бөгөөд төлбөрөө сар бүрийн 1*******-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уг подвалын байрыг буйдангийн засварын газар ажиллуулах зорилгоор түрээсэлж эхэлсэн.
Улмаар түрээсэлж эхлээд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эхний сарын түрээсийн төлбөр буюу 3*******0,000 төгрөгөө төлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үеэр манай подвалын гадна талд бохирын худаг дүүрч подвалын жижиг өрөө рүү ус нь хальж орсон байдаг. Ингээд намайг дуудаад би өөрийн биеэр ирж усыг нь шавхаж янзалж өгсөн. Энэ үеэр цаад өрөөнд байсан хивс норсон байсан. Үүнээс хойш 2 сарын төлбөрөө төлөхгүй байхаар нь миний бие тухайн байрнаасаа 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан.
Ингээд нийт уг байранд 3 сар 20 хоног байснаас 1 сарын түрээсийн төлбөрөө төлсөн үлдэгдэл 2 сар 20 хонгийн хугацааны түрээсийн төлбөрөө одоо болтол төлөөгүй байна. Уг байранд буйдан засварын газраа тогтмол ажиллуулж байсан. Түрээсийн төлбөрөө нэхэхээр хивс төлж өг гэж хэлдэг. Миний бие хивс норсон шинээр хивс авч өг гээд байхаар нь Улаанбаатар хот руу захиалж 2x3 харьцаатай хивс 300,000 төгрөгөөр худалдан аваад хүргэж өгсөн боловч аваагүй.
Иймд миний эзэмшлийн айлын 4 дүгээр орцны 02 тоот 96 м2 2 өрөө подвалыг түрээсэлсэн М.гээс 2 сар 20 хонгийн түрээсийн төлбөр болох 933,000 төгрөг, хивсний үнэ болох 300,000 төгрөг нийт 1,233,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
...Зураг нь дээр байгаачлан хуучин хивс байсан, та энэ хивсийг орлуулаад өөр ч хамаагүй хивс өгчих гэж хэлсэн. Тухайн хивсийг Монгол хивс гээд байсан би Хятад хивс байна гэж хэлж байсан. 2,80 см орчмын буйдангийн норсон банзыг намайг худалдаж авч ирээд янзалж өг гэхээр нь би чадахгүй гэдгээ хэлсэн. Чи өөрөө авч ирээд хийчих, түрээсний төлбөрөөс чинь хасаж бодъё, норсон гэх материал болох илэгний мөнгийг төлж өгөхөөр тохиролцсон байдаг. Түрээсээ өгөхөөр нь тухайн банз, илэгний мөнгийг өгөх бодолтой байсан. Гэтэл энэ 2 түрээсийн төлбөрөө төлөхгүй 2 сар өнгөрсөн. Ойрхон ойрхон ус алдаад байхаар нь та 2 өөр газар түрээслэх юм уу? дахиад ус алдаж магадгүй гэж хэлсэн боловч эгчээ одоо өөр газар олдохгүй гээд гараагүй. Түрээсийн төлбөрөө нэхэхээр хивс төлж өг гэж хэлээд өгөхгүй байсан. ...Одоо 2 сарын 20 хоногийн түрээсийн төлбөр 933,000 төгрөг, 1 сарын 3*******0,000 төгрөг, 2 сарын 700,000 төгрөг, 20 хоногийн мөнгө 233,000 төгрөг болсон, шинээр худалдаж авч ирсэн хивсний мөнгө 300,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна... гэв.
2. Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Баярхүүгийн ******* гэгч хүний багийн айлын 4 дүгээр орцны 02 тоот 96 м2 2 өрөө подвалыг буйдан засварын үйлчилгээ хийх зориулалтаар 1 сарын 3*******0,000 төгрөгийн түрээсээр аман гэрээ хийж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсэлж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн төлбөр болох 3*******0,000 төгрөгийг өгөөд үргэлжлүүлэн түрээслэх явцад 01 дүгээр сарын 22-ны өдөр гадна худаг бөглөрч подвал руу бохир ус алдсан өдөр нь подвал эзэмшигч Б.******* рүү залгаж тухайн үеийн зүйлийг хэлэхэд ШИМ-УС дуудаад соруулчих гэсэн бөгөөд би ШИМ-УС руу дуудлага өгөөд байрны гадна бөглөөсийг гаргуулан би подвал руу алдсан усыг цэвэрлэсэн. Мөн маргааш нь буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр гадна худаг дахин бөглөрч подвал жижиг өрөө бохир усаар дүүрэн дараах эд материал усанд авсан. Үүнд, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, засвар үйлчилгээ орж байсан буйдан ор 1 ширхэг, 2 л багтаамжтай халуун сав 2 ширхэг, буйдангийн бүрээс 19 м лидрин усанд норсон байсныг подвал эзэмшигч Б.*******т залган подвал дахин ус алдсан байна, үүнийг шийдвэрлэж өгөө гэхэд жижиг өрөөнд алдсан усаа ШИМ-УС руу залга, би мөсний баяр дээр явж байна гэж хариу өгсөн. ШИМ-УС-д дуудлага өгснөөр ШИМ-УС-ны ажилчид уг жижиг өрөөнд орж нойлдоо гадна ус алдахаас сэргийлж ирж буцахын клап тавиул гэсэн зөвлөгөө өгсөн. Подвал эзэмшигч Б.*******т үдээс хойш ирж усанд авсан хохирсон бараа материалыг өөрийн нүдээр хараад ус шавхаж өгсөн. Би Энэ хохирлыг одоо яах вэ? Хаана хандах вэ? Байнга ус алдаад байхаар хэцүү байна. Та шийдэж өгнө үү гэж хэлэхэд эзэмшигч Б.******* одоо та хоёрын бүх бараа материалын болон хивсний хохирлыг барагдуулж өгнө, энэ миний хувийн подвал учраас би хариуцна гэж ярилцаад би та 2-оос 01 дүгээр сар болон 02 дугаар сарын түрээс авахгүй, та 2 түрээсэндээ оруулаад бараа материалаа хивсээ шийдчихээ гэсэн шийдвэрт хүрээд гараад явсан. Гэвч подвал эзэмшигч Б.******* 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2х3 хэмжээтэй турк хивсэнцэр авч ирээд та хоёрын хивс, ззнийг ав, би түрээсээ авъя та хоёр гар гэж хэлэхэд та бид 3-уулаа 01, 02 дугаар сарын түрээс авахгүйгээр материал хивс оруулаад тохиролцоод бид 2 өөрсдөө хивсээ авсан, таны хивсийг авахгүй гэхэд авах юмгүй гуйлгачид, подвал суллаж өг гээд хөөж гаргасан. Подвал эзэмшигч Б.******* төлбөр тооцоогүй хэмээн түлхүүрээ хүлээн авсан.
...Норсон хивснийхээ оронд хивс авхуулахаар тохирсон учраас би цагаан сарын өмнө нөгөө хивсээ яасан юм бол гээд залгасан чинь би одоо авч өгөх боломжгүй байна, чи дараа сарын түрээсэнд оруулчих гэж хэлсэн. Тухайн үед надаар нэг ах ор янзлуулж байсан. Тэр ажлын хөлсөндөө 700,000 төгрөгийн үнэтэй 3x2-ийн харьцаатай Эрдэнэт хивс бодуулаад авчихсан учраас сүүлд авч ирсэн хивсийг нь авах боломжгүй гэж хэлсэн байгаа... Намайг подвалоос хөөж гаргачхаад надаас мөнгө нэхэмжилж байгаа нь сонин байна... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны дансны хуулга, Buuwei Podwol гэх хаягтай утасны чатаар харилцсан зурвас, гэрэл зургууд, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1*******3/ШШ2020/00090 дугаартай шийдвэрийн баталгаат хуулбар зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, усанд автсан бараа материал дахин хэрэглэгдэхээргүй болсон байгаа байдал гэх тайлбартай гэрэл зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.******* би хариуцагч М.тэй амаар харилцан тохиролцож, Ховд аймгийн ******* сумын багийн айлын 4-р орцны 02 тоот, 96 м.кв талбайтай, 2 өрөө подвалыг 1 сарын 3*******0,000 төгрөгөөр түрээслэхээр болсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсэлж эхэлсэн. Эхний сарын түрээсийн төлбөр болох 3*******0,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн боловч үлдсэн 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөр болох 933,000 төгрөгийг төлөөгүй. Иймд, түрээсийн төлбөр 933,000 төгрөг, мөн хивсний үнэ 300,000 төгрөг, нийт 1,233,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр 2 өдөр дараалан подвалын жижиг өрөөнд ус алдаад 2x3 хэмжээтэй хивс 1 ширхэг, засварт орж байсан буйдан 1 ширхэг, буйдангийн бүрээс 19 метр лидрин бүхий материал усанд норсон. Б.******* уг эд зүйлийг бохирын усанд норсон болохыг нүдээрээ хараад, өрөөний усыг шавхаж өгч учирсан хохирлыг хариуцахаар болж түрээс авахгүй гэж тохирсон. Гэвч 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2x3 хэмжээтэй хивс авч ирээд хивсээ ав, би түрээсээ авна, та нар одоо гар гэж хэлээд байрнаас хөөгөөд гаргасан. Б.*******ийг хивс авч өгөхгүй байхаар нь өөрсдөө хивсээ авсан байсан тул Б.*******ийн хивсийг авахгүй, түрээсийн төлбөрийг төлөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амаар байрны подвал түрээслэх гэрээ байгуулагдсан байх ба 1 сарын 3*******0,000 төгрөгөөр сар бүрийн 1*******-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын 96 м.кв талбайтай, 2 өрөөний хууль ёсны эзэмшигч болох нь, хариуцагч М.гээс эхний 1 сарын түрээсийн төлбөр болох 3*******0,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ийн дансанд шилжүүлсэн нь, подвалын өрөөнд ус алдаж, зарим эд зүйлс усанд норсон гэх үйл баримт нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, Б.*******ийн *******0*******98267******* тоот дансны хуулга, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1*******3/ШШ2020/00090 дугаартай шүүхийн шийдвэрийн баталгаат хуулбар зэргээр тогтоогдож байна.
*******. Талуудын маргааны зүйл нь ...нэхэмжлэгчээс 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөр авах, мөн усанд норсон хивсний оронд худалдаж авсан хивсний үнэ гаргуулна... гэж, ...хариуцагчийн хувьд усанд норсон хивсний оронд авах хивсийг би өөрөө худалдаж авсан, зарим эд зүйлс усанд норсон бөгөөд нэхэмжлэгч түрээс авахгүй гэж өөрөө хэлсэн тул түрээс төлөх боломжгүй... гэж тус тус маргана.
*******.2. Харин талууд түрээсийн гэрээг амаар байгуулсан талаар болон 1 сарын түрээсийн төлбөр 3*******0,000 төгрөгөөр тохиролцсон, 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 933,000 төгрөг төлөгдөөгүй гэдэгт маргаагүй болно.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
6.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.
6.2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М. буюу түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад үйл ажиллагаа явуулах зорилгоор Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах айлын орон сууцны 4 дүгээр орцны подвалын 96 м.кв талбайтай, 2 өрөөг шилжүүлсэн байна. Түрээслэгч 3 сар 20 хоног ашиглаж, үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд 2 сар 20 хоногийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч хуульд зааснаар шаардах эрхтэй байж болох юм.
6.3. Иргэний хуулийн 318.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ..., 318.4-т ...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж хуульчилжээ.
Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад, зохигчид байрны попвалыг түрээслэх, түрээслүүлэхийг амаар харилцан тохиролцсон боловч гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл, Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан хэдий ч талууд гэрээний хэлбэрийн шаардлага зөрчсөн байна гэж үзэх ба хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардах эрх үүсэхгүй юм. Харин хариуцагч М. нь түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх боломжтой байна.
7. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө шилжсэн байх, хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх, үүрэг хожим дуусгавар болсон байх, үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай болдог.
7.1. Тэрээр, хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн 2 өрөө подвал бүхий 2 өрөө байрыг 3 сар 20 хоногийн хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгаж, ашигласан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч М. нь тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах эрх байхгүй тул түүнийг 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээ болох 933,000 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд түүнийг хөрөнгөжсөн гэж үзэж, хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
7.2. Харин хариуцагч өөрийнх нь эд зүйлс, бараа материалд бодит хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар нотолж чадаагүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тайлбар нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
7.2. Мөн нэхэмжлэгч хариуцагчид хивс худалдан авч өгөх үүрэг хүлээх үндэслэл тогтоогдохгүй байх тул хивсний үнэ 300,000 төгрөг шаардах эрх үүсэхгүй, нөгөө талаар тухайн хивс нь өөрт нь хадгалагдаж байгаа, өөрийнх нь эзэмшилд байгаа болохыг дурдвал зохино.
8. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 2 сар 20 хоногийн түрээсийн төлбөр гэх 933,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, хивсний үнэ 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.гээс 933,000 /есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 /гурван зуун мянаг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш ******* хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН