| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2023/00220/И |
| Дугаар | 153/ШШ2023/00338 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2023/00338
2023 06 05 153/ШШ2023/003*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хорооны цэргийн 6 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн 62 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, Цэнджавын т холбогдох,
Тасалбарын үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Тасалбарын үлдэгдэл төлбөр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн багасгасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*******ын ******* нь Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулан Эх орноороо бахархсан эр цэргийн дуулал нэртэй тайлан тоглолтыг 2022 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон юм. Энэ үед Б.******* нь нэг удаагийн тоглолтоо төлбөртэй үзүүлсэн ба Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.т хүсэлт тавьж 20,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг тоглолтын тасалбарыг өгсөн юм. Спортын ордны үүдэнд Ц.тай уулзахад би 60 ширхэг тасалбарыг нь борлуулсан одоохон 40 ширхэг тасалбарыг нь хүмүүст өгчихнө гэж байсан. Б.******* нь Ц.аас 1 жилийн хугацаанд 2,000,000 төгрөгөө өгөхийг хүсэхэд одоохон шийдвэрлэж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
...Хариуцагчаас билетийн үнэ 1,280,000 төгрөг бэлнээр аваад, мөн 180,000 төгрөгийн билетийг нь эх хувиар авсан. Нийт 1,460,000 төгрөгийг авсан учраас нэхэмжилсэн 2,000,000 төгрөгөөс 1,460,000 төгрөгийг хасаж, одоо үлдэгдэл 540,000 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа.
...2022 оны 03 дугаар сарын 15-16-ны хооронд Б.******* гэх дэд хурандаа тайлан тоглолтоо хийхээр болоод хариуцагч Ц.т 100 ширхэг билет заруулахаар өгсөн боловч мөнгийг нь өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Б.******* нь өөрөө Улаанбаатар хотод байгаа тул би итгэмжлэлээр оролцож байгаа... гэв.
2. Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Борлуулсан билетийн үнийг цуглуулж авахад хугацаа шаардлагатай байгааг харгалзан үзэж шийднэ үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн Б.*******аас Л.д олгосон итгэмжлэл,
Хариуцагчаас *******ын *******ын хүндэтгэлийн тайлан тоглолтын 9 ширхэг тасалбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан 100 ширхэг тасалбарын үнэ 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.д 1,280,000 төгрөгийг бэлнээр өгч, мөн зарагдаагүй 9 ширхэг тасалбарыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л. нь шүүх хуралдаанд шатанд 1,280,000 төгрөгийг бэлнээр, мөн зарагдаагүй тасалбар 9 ширхгийг буцааж авсан гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах ёстой 2,000,000 төгрөгөөс 1,460,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 540,000 төгрөг гаргуулах гэж шүүхэд хүсэлтээ гаргажээ.
1.2 Шүүх нэхэмжлэгчийн багасгасан шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Б.******* нь Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулан Эх орноороо бахархсан эр цэргийн дуулал нэртэй хүндэтгэлийн тоглолтыг 2022 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон. Энэ үед Ц.т хүсэлт тавьж 20,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг тоглолтын тасалбарыг өгсөн боловч өнөөдрийг хүртэл 2,000,000 төгрөгөө авч чадаагүй байна... гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг гардсан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасанчлан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 25, 26, ******* дугаар зүйл, заалттай танилцсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3. Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэх заалтад нийцнэ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зааснаас үзэхэд хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зориг, үйлдэл, эс үйлдэл аль ч тохиолдолд түүний зөвшөөрлийг шүүх шийдвэрлэхдээ бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байхыг шаарддаг.
4.1. Өөрөөр хэлбэл, хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, ******* дугаар зүйлийн *******.1-д заасан эрх, үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэл бүхий тайлбараа ирүүлээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж нэхэмжлэлээс татгалзаж буйгаа нотолж чадаагүй болно. 4.2. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч Ц.ыг шүүх хуралдаанд дуудах тухай /Баримт№8/-ыг хүргүүлэхэд ...Шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулж, эвлэрэх боломж олгож өгнө үү. Мөн борлуулсан билетийн үнэ цуглуулж авахад хугацаа хэрэгтэйг харгалзан үзнэ үү... гэсэн тайлбар бичиж, гарын үсгээ зурсан байна. 4.3. Тэрээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчид 1,280,000 төгрөгийг бэлнээр өгч, мөн 9 ширхэг зарагдаагүй тасалбарыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн үйл явдал болон шүүх хуралдаанд дуудсан тухай /Баримт№8/-д бичсэн тайлбар зэргээс харахад, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйл баримт тогтоогдохгүй байна.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д ...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй мөн хуулийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
5.1. Зохигчдын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, хэн нэгэнд үүрэг хүлээлгээгүй байх бөгөөд зөвхөн харилцан туслалцаа үзүүлэх зорилго бүхий агуулгатай харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд дуудсан тухай /Баримт№8/-д өөрийн бичиж ирүүлсэн тайлбар, зарагдаагүй 9 ширхэг тасалбар бүхий баримт зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагчаас үлдэгдэл мөнгө 540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,334 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.аас улсын тэмдэгтийн хураамжид 16,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.аас тасалбарын үлдэгдэл мөнгө 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 16,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН