| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/00100/И |
| Дугаар | 137/ШШ2023/00146 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2023/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум ... тоотод оршин суух, ... ажилтай, Б овогт З-ийн Д /РД: ..., утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, ... ажилтай, Б овогтой З-ийн Ч /РД: ..., утас:.../
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум .... тоотод оршин суух, ... ажилтай, А овогт Т-ын Т /РД: ..., .../-д холбогдох
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн Ү-0714004080 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Т-аас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас үүссэн хохирол зээл 13,993,000 төгрөг, засварын материалын зардал 2,819,380 төгрөг, засварын ажлын хөлс 2,500,000 төгрөг, гал тогооны ком тавилгын зардал 2,600,000 төгрөг нийт 22,212,380 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
3.Давааням, Т.Т нар нь 2021 оны 04 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах 46.2 мкв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. Ингээд тодорхой шалтгааны улмаас 3.Д, Т.Т нар нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Гэрээг цуцлах тухай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ БДО307 дугаартай гэрээг худалдан авагч талын Т.Т-ын саналаар харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл Т.Т нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 3.Д-ын өмчлөлийн орон сууцанд гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч үнэ төлбөргүйгээр амьдарч, байрыг суллаж өгөхгүй байна. 3.Д-ын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Мөн ... дугаартай Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 3.Д-д хүлээлгэж өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Т-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 07 сарын 17-нд Гэрээг цуцлах тухай гэрээний үүргийг Т-аас шаардаж байна. 2023 оны 03 сарын 13-нд төлбөрийг бүрэн Т-т шилжүүлсэн болно. Гэтэл Т нь гэрээг цуцлах гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Замын-Үүд сумын ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Т.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: З.Д-аас Замын-Үүд сумын ... тоот орон сууцыг худалдаж авсан. Миний бие тус байрыг худалдан авснаас хойш засварын хөлс 2,500,000 төгрөг, засварын материалд 2,819,380 төгрөг, гал тогооны тавилга 2,600,000 төгрөг нийт 7,919,380 төгрөгийн засвар хийж янзалж, тохижуулсан тул уг зардлыг шийдвэрлэж өгвөл З.Д-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох байр чөлөөлөх, гэрчилгээг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гол нь миний уг байранд хийсэн засварын мөнгийг л гаргаад өг гэж хүссэн юм. Байрыг сулласан байгаа. Надаас нэг ч удаа байраа шаардаж байгаагүй гэв.
Хариуцагч Т.Т шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 0307 дугаартай худалдах худалдан авах гэрээний үндэслэлээр тус аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... 46,2 мкв байрыг 45,500,000 төгрөгөөр худалдан авсан ба улмаар уг байрыг худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 0793 дугаартай гэрээгээр цуцалсан юм. Уг орон сууц хадалдах худалдан авах гэрээг цуцлах тухай гэрээний 3.2-т Гэрээг цуцлах болсон шалтгаан худалдан авагч талын саналаар буюу төлбөрт төлсөн мөнгөө зээл болон өр төлбөрт буцааж төлөх болсон шалтгаанаар, мөн гэрээний 3.3 буюу Гэрээний дуусгавар болж буй эрх, үүргийн тохиролцоон дээр Т.Т нь 45,500,000 төгрөгийг буцааж бүрэн авсны дараа байрыг хүлээлгэн өгнө, З.Д нь дээрх үл хөдлөх хөрөнгийг бусдад зарсан даруй төлбөрийг буцааж төлнө, бусдад худалдаж амжаагүй тохиолдолд орон сууцны үнийг буюу 45,500,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор төлж барагдуулна гэсэн билээ. Гэтэл Д нь гэрээнд заасан энэхүү үүргээ хуулийн дагуу биелүүлээгүй зөрчсөний улмаас өрөөр хэлбэл энэхүү заалтыг зөрчиж Түвшинбаяр надад уг төлбөр тооцоо болох 45,500,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 18-ны дотор төлөх атал хугацаа хэтэрч 2023 оны 03 сарын 13-ны өдөр миний эзэмшлийн ХААН банкны ... тоот данс руу шилжүүлснээр Т.Т надад дараах хохирол үр дагавар үүссэнийг тооцоолж түүнээс гаргуулан авахыг хүсэж байна.
1. Т.Т миний бие нь тус сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот орон сууцыг Д-аас 2021 оны 04 дүгээр сард худалдан авах үедээ би өөрийнхөө нэр дээр 2021 оны 3 сард ХААН банкнаас аав Тамирын үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 17,500,000 төгрөг, цалингийн зээл 29,950,000 төгрөгийг тус тус зээлдэж уг байрны урьдчилгаа болох 45,500,000 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт өгөөд дараа нь аргагүй эрхэнд энэхүү их хэмжээний зээл төлбөрийг төлж барагдуулах боломжгүй болсны улмаас дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалсан учраас энэхүү үр дагавраас үлдсэн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлөлт 13,993,000 төгрөг,
2. Т миний бие нь уг байрыг 2021 оны 4 дүгээр сард Д-аас худалдан авахад тэрээр голдуу бусдад түрээсэлдэг байсны улмаас байр нь маш их хэмжээний засвар шаардагдаж үүнтэй холбоотойгоор миний хувьд дараах засвар үйлчилгээг хийж байранд орсон болно. А. Уг байрны нийт талбайн хэмжээ 46,2 мкв бөгөөд энэ байранд шалнаас бусад тааз, хана болон сантехникийн хамаарал бүхий шаардлагатай дотор заслын ажлыг бүрэн хэмжээгээр хийж засварласан болох засварын материалын зардалд 2,819,380 төгрөгийг зарцуулсан болно. Б. Уг засварыг мэргэжлийн засалчин Н гэгч хүнээр хийлгэж ажлын хөлсөнд 2,500,000 төгрөгийг зарцуулсан юм. Мөн гал тогооны иж бүрэн ком тавилгыг тус сумын төв дээр хувиараа тавилгын үйлчилгээ хийдэг Б, У нарт шинээр захиалж хийлгэсэн ба түүний зардал нь 2,600,000 төгрөг болсон болно. Иймд энэхүү 2 нэр төрлийн үндэслэл бүхий зардал болох нийт 22,212,380 төгрөгийг Д-аас гаргуулан авахыг хүсэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гал тогооны тавилга хийлгэсэн 2,600,000 төгрөг, ванны өрөөний тавилга 800,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг буруу нэмж шаардлага гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжаа нэмээд нэхэмжилсэн үүнээсээ мөн татгалзаж байна. Одоо нийт 18,512,380 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд гэрээ цуцлах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүсэн хохирол банкны зээл 13,993,000 төгрөг, засвар хийхэд хэрэглэсэн материалын үнэ 2,019,380 төгрөг, засварын хөлс 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. 1. Т.Т нь тус шүүхээр гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгийн маргаантай асуудлаар хэрэг нь шийдэгдээгүй байгаа учир ... хаягт байрлах орон сууцыг зарж, ямар нэгэн эрхийн хөдөлгөөн хийж болохгүй гэж Т.Т-ын өмгөөлөгч Үүрцайх нэхэмжлэгч 3.Д-д удаа дараа хэлж байсан. Тухайн хэрэг нь жил орчим хугацаанд шүүх дээр маргаантай шийдэгдээгүй байсан. 2. Т.Т нь Гэрээ цуцлах тухай гэрээний үүргийг гүйцэтгэх боломжийг нэхэмжлэгч 3.Д-д олгоогүй. Учир нь байрны Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгдөггүй, байрыг худалдан борлуулах зорилгоор сонирхсон хүнд үзүүлэх гэхээр тухайн байрыг суллаж өгөөгүй, очиж үзүүлэх боломжийг олгодоггүй. 3. Т.Т луу “мөнгийг нь шилжүүлье” орон сууцыг чөлөөлж өгөх талаар хэд хэдэн удаа утсаар ярьж байсан. Тэр үед хэл амаар доромжилж, сөрөг хандлага үүсгэж харьцахад хүндрэлтэй байдаг. 4. Тухайн орон сууц нь 2019 онд шинээр ашиглалтад орсон ба их засвар хийх шаардлага байгаагүй. Мөн 2021 оны Үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах тухай гэрээнд уг орон сууцанд засвар үйлчилгээ хийх, тавилга худалдан авах талаар заагаагүй. Худалдан авсан байрандаа засвар хийх, тавилга авах нь Т.Т-ын эрх, хэн ч албадаагүй. 5. Мэргэжлийн засварчин Н гэгч хүн нь Т.Т-ын төрсөн ээж нь учир эдгээр хүмүүс хоорондоо мөнгө төгрөг шилжүүлэх нь байх асуудал бөгөөд ямар ч зорилгоор мөнгө шилжүүлж болно. Засварын хөлс гэдэг нь тодорхойгүй юм. Т нь өөрийн амьдрах нөхцөлийг л сайжруулах үүднээс байранд засвар хийсэн гэж үзэж байна. Анх байрыг худалдаж авахдаа засварын талаар огт ярьж байгаагүй. Хэрэгт засвартай холбоотой өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Мөн Түвшинбаярын гэр бүлийн маргаантай асуудал шүүх дээр байсан тул байрыг зарах боломж байгаагүй. Түүнчлэн Т луу ярихад миний шүүх хурал дуусаагүй байна гэдэг байдлыг хэлдэг байсан. Мөн бид гэрлэлтийн хэргийн шүүх хурлаас манай байрны асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар мэдээгүй. Гэрээг цуцлах гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломж бидний зүгээс байсан боловч энэ боломжийг Т бидэнд олгоогүй. Иймд банкны зээлийг бид төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас:
Улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
2023 оны 03 сарын 14-ний өдрийн итгэмжлэл, 2023 оны 04 сарын 13-ны өдрийн итгэмжлэл,
2022 оны 07 сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 0793 дугаартай акт,
Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 03 сарын 13-ны өдрийн Т-ын ХААН банкны ... дугаартай дансанд 45,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт,
Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг дуусгавар болгосон талаарх мэдүүлэг хүлээн авсан баримт,
Улсын бүртгэлийн Ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас:
... ХХК-ийн 10 м обой 176,000 төгрөгийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн зарлагын баримт,
...-ны 800,000 төгрөгийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн зарлагын баримт,
... ХХК-ийн 994,880 төгрөгийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн зарлагын баримт,
2022 оны 01 сарын 20-ны өдрийн 166,000 төгрөгийн зарлагын баримт,
... дэлгүүрийн 427,500 төгрөгийн 2022 оны 01 сарын 15-ны өдрийн зарлагын баримт,
... Барилгын Материалын дэлгүүрийн 105,000 төгрөгийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн зарлагын баримт,
... 150,000 төгрөгийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн зарлагын баримт,
Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж 269,012 төгрөг төлсөн ХААН банкны баримт,
2021 оны 03 сарын 10-ны өдрийн ..., 2021 оны 03 сарын 02-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ, 2021 оны 03 сарын 02-ны өдрийн ... зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалах барьцааны гэрээ,
2022 оны 07 сарын 18-ны өдрийн гэрээг цуцлах тухай 0793 дугаартай гэрээ,
ХААН банкны Т.Т-ын ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Өмгөөлөгчийн гэрээ зэрэг баримтуудыг өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 04 сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар тус шүүхийн Тамгын газраас М.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Т-т холбогдох ... индексийн дугаартай иргэний хэргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 01 сарын 24-ний өдрийн ... дугаартай тэмдэглэлийг гаргуулан авч хэрэгт хавсаргав.
Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2023 оны 05 сарын 03-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Б.Н, Т.У нарыг гэрчээр асууж мэдүүлэг авч хэрэгт хавсаргав.
Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон
3.Д, Т.Т нар нь 2021 оны 04 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах 46.2 мкв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. 3.Д, Т.Т нар нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Гэрээг цуцлах тухай актаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах БДО307 дугаартай гэрээг Т.Т-ын саналаар харилцан тохиролцож цуцалсан. З.Д нь орон сууцны төлбөрт авсан 45,500,000 төгрөгийг буцаан өгсөн боловч Т.Т нь гэрээний үүргээ биелүүлэхгүй 3.Д-ын өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй байгаа тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг Т.Т-аас гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Т.Т нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн боловч сөрөг нэхэмжлэлийг шаардлагаасаа татгалзаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага багасгаж Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот орон сууцанд засвар хийсэн материалын үнэ 2,019,380 төгрөг, засварын хөлс 2,500,000 төгрөг, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан гэрээний үүргээ З.Д хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохирол банкны зээлийн төлбөр 13,993,000 төгрөг, нийт 18,512,380 төгрөгийг З.Д-аас гаргуулна гэж маргасан.
Хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч З.Д-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах 46.2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 45,500,000 төгрөгөөр худалдан авахаар 2021 оны 04 сарын 01-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, З.Д-аас орон сууцны төлбөрийн хариуцагч Т.Т-т 2021 оны 08 сарын 13-нд буцааж байсан ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 37/ зэрэг үйл баримт тогтоогдож байна. Зохигчид үл хөдлөх хөрөнгө болох Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... хаягт байрлах 46.2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний тал дээр маргадаггүй болно.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Гэрээний дагуу нэхэмжлэгч З.Д нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хариуцагч Т.Т нь төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Хариуцагч Т.Т нь банканд төлөх зээлийн асуудлаас болж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах санал гаргасан.
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцон 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 0793 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний 3.3-т заасны дагуу нэхэмжлэгч З.Д нь орон сууцны төлбөрт Т.Т-аас төлөгдсөн 45,500,000 төгрөгийг буцааж бүрэн төлсний дараа орон сууцыг З.Д-д хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч З.Д нь хариуцагч Т.Т-рт 2023 оны 03 сарын 13-ны өдөр түүний эзэмшлийн ХААН банкны ... тоот дансанд 45,500,000 төгрөгийг шилжүүлж, гэрээ цуцлах тухай гэрээний үүргээ гэрээнд заасан хугацааг хэтрүүлэн биелүүлсэн байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.”, 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх.... шаардах эрхтэй” гэж заасан. Улсын бүртгэлийн Ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91/, талуудын тайлбараар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хариуцагч Т.Т-т шилжээгүй, нэхэмжлэгч З.Д-ын өмчлөлд байгаа тул нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөө Т.Т-аас шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч Т.Т-т Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... тоот хаягт байрлах 46.2 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж, түүнээс орон сууцны үл хөдлөх хөрөнгийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д олгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч Т.Т нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж З.Д-аас байрны засвар, засварын хөлс, зээлийн гэрээний төлөлт нийт 18,512,380 төгрөгийг шаардаж, гал тогооны тавилгын үнэ 2,600,000 төгрөг, ванны өрөөний тавилга 800,000 төгрөг, тооцооллын алдаатай нэхэмжилсэн 300,000 төгрөг нийт 3,700,000 төгрөгөөс татгалзсан болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхгүй гэж маргасан.
Зохигчид нь харилцан тохиролцож 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 0793 дугаартай Гэрээг цуцлах тухай гэрээг Дорноговь аймгийн Тойргийн нотариатч Б.Г-ын дэргэд үйлдэж 2021 оны 04 сарын 01-ний өдрийн БД0307 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалсан нь 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 0793 дугаартай гэрээг цуцлах тухай гэрээ /хх-ийн 8/, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Гэрээг цуцлах тухай гэрээний 3.3-т зааснаар “Т.Т нь орон сууцыг З.Д-д урьдчилгаанд төлсөн төлбөр болох 45,500,000 төгрөгийг буцааж бүрэн авсны дараа хүлээлгэж өгнө. З.Д нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зарсан даруйд төлбөрийг буцааж төлнө, бусдад худалдаж амжихгүй тохиолдолд төлбөрийг энэхүү гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор төлж барагдуулна” гэж зохицуулсан.
Гэрээг цуцлах 0793 дугаартай гэрээг зохигчид 2022 оны 07 сарын 18-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс эхлээд гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах сүүлийн хугацаа болох 2023 оны 01 сарын 18-ныг хүртэл хугацаанд хариуцагч Т.Т-ын буруугаас болж үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байснаа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Гэрээг цуцлах гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх боломж олгоогүй. Маргаан бүхий орон сууж нь битүүмжлэгдсэн байсан, Т-ын гэр бүлийн маргаан шийдвэрлэх хүртэл уг байрыг зарж болохгүй талаар түүний өмгөөлөгч Үүрцайх хэлж байсан, мөн Т-тай байрыг авах талаар удаа дараа ярьж, мессеж бичиж байсан боловч хариуцагч нь байрыг бусдад үзүүлэх, зарах нөхцөл бололцоогоор хангаагүй” гэж тайлбарласан. Гэвч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар нэхэмжлэгч З.Д нь өөрийн гэм буруугаас болоогүй болохоо нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Т.Т нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Гэхдээ хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч З.Д-аас ХААН банктай 2021 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан ... дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт гэж 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлөлт 13,993,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч З.Д гэрээг цуцлах 0793 дугаартай гэрээний 3.3-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс Т.Т-т ХААН банкны ...дугаартай зээлийн гэрээний хүүг 2022 оны 08 сараас 2023 оны 04 сар хүртэл хугацааны хүүгээр хохирсон гэж үзэж байна. Үндсэн зээлийн хувьд хариуцагч Т.Т нэхэмжлэгч З.Д-аас үл шалтгаалан төлөх үүргийг хүлээнэ, харин хүүгийн хувьд нэхэмжлэгч З.Д гэрээ цуцлах 0793 дугаартай гэрээнд заасан хугацаандаа 45,500,000 төгрөгийг төлсөн бол хариуцагч нь хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх байсан гэж дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч З.Д-аас 2022 оны 08 сараас 2023 оны 04 сар хүртэл хугацааны хүү болох нийт 1,001,893 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.Т-ын шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримт /хх-ийн 26-32/-ууд дээр худалдан авагчийн нэр, худалдан авалт хийсэн Е баримт байхгүй, цаг хугацааны хувьд хэргийн үйл баримттай зөрж байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг өгсөн Б.Н-ийн “...засварын хөлсөнд ээж нь 2,300,000 төгрөг авна шүү гэж байсан. Харин хүү одоогийн байдлаар 2,050,000 төгрөгийг өгсөн” /хх-ийн 114 дүгээр тал/ гэх мэдүүлэг нь хариуцагч Т.Т-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “засварын хөлсөнд 2,500,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэгтээ зөрүүтэй байна. Засварыг ямар үнэ ханштай хийлгэж, хэдэн төгрөгийг бодит байдлаар гэрч Б.Н-д өгсөн нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эдгээр нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг нь тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас байрны засварын материалын зардал 2,019,380 төгрөг, засварын хөлс 2,500,000 төгрөг, банкны зээлийн төлөлт 12,991,107 төгрөг нийт 17,510,487 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч З.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,012 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Т-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д, нэхэмжлэгч З.Д-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 1,001,893 төгрөгийн тэмдэгтийн хураамж 28,594 төгрөг гаргуулж хариуцагч Т.Т-т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хариуцагч Т.Т-т Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 6-р хэсэг ... хаягт байрлах 46.2 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж, түүнээс орон сууцны үл хөдлөх хөрөнгийн ... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д олгосугай.
2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7-д зааснаар нэхэмжлэгч З.Д-аас 1,001,893 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Т-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 17,510,487 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хариуцагч Т.Т нь 3,700,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч Т.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,012 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Т-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д, нэхэмжлэгч З.Д-аас 28,594 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Т-т тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б