| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/00395/И |
| Дугаар | 142/ШШ2023/00691 |
| Огноо | 2023-05-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2023/00691
| 2023 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2023/00691 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,**************,******* гэр хорооллын 4-38 тоотод оршин суух хаягтай,-нд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8 335 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8 335 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр******* Чулуутын 7-р гудамжинд Дарамбаатар нь архи өгсөнгүй гэх шалтгаанаар миний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан. Дээд талдаа 3 шүд унасан, доод эрүүнд 2 шүд хөдөлгөөнтэй унах гэж байна. Ясанд суулгадаг шүд хийлгэхэд өртөг өндөр учир шүдээ хийлгэж чадахгүй байна. Ясанд суулгадаг буюу имплант нь 1 ширхэг шүд хийлгэхэд 2 000 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгний үнэтэй байна. Имплант суулгах 3 шүд нийт 6 900 00 төгрөг 2 шүд PTF бүрээс нийт 1 400 000 төгрөг болж, зураг авахуулсаны үнэ 35 000 төгрөг гаргуулан хохирлыг барагдуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэх хүнтэй маргаан үүсгэсний уламаас дээд зүүн 1,2 дугаар шүд унасныг Орхон аймгийн Шүүх эмнэлгийн дүгнэлт шинжилгээрээг тогтоон шинжилсэн билээ. Иймд гэх хүнд Орхон аймгийн шүүх эмнэлгээс тогтоон гаргаж өгсөн 2 шүдний хохирлыг барагдуулна. Миний бие нь******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-2/, Эрдэнэт дент шүдний эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 35 000 төгрөгийн баримт /хх-3/, Эрдэнэтдент шүдний эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүдний рентген зураг /хх-4/,******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоол /хх-5-8/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч архи өгсөнгүй гэсэн шалтгаанаар миний хүү ын нүүр лүү цохисноос миний хүүгийн 3 шүд унасан.Иймд 1 шүдийг 2 000 000 төгрөгөөр тооцож 3 шүдний үнэ 6 000 000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 35 000 төгрөг, нийт 6 035 000 төгрөг нэхэмжилж байна.Хөдөлсөн шүдний бүрээс хийлгэх 1 400 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж тодорхойлсон.
3.Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр буюу Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн 1, 2 дугаар шүд унасан гэсэн байгаа. Иймд шүүх эмнэлгийн дүгнэлтийн дагуу 1 шүдийг 1 000 000 төгрөгөөр тооцож 2 шүдний үнэ 2 000 000 төгрөг төлнө гэж үгүйсгэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...1 шүдийг 2 000 000 төгрөгөөр тооцож 3 шүдний үнэ 6 000 000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 35 000 төгрөг, нийт 6 035 000 төгрөг нэхэмжилж байна.Хөдөлсөн шүдний бүрээс хийлгэх 1 400 000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 6 035 000 төгрөгийн хэмжээнд дэмжсэн гэж тооцохоор байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол зэрэг баримтаар нь 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр********************* Чулуутын 7 дугаар гудамжинд архи өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлдээ ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
7. Нэхэмжлэгч ын биед шинжээчийн 126 дугаар дүгнэлтээр ...дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт, доод баруун нэгдүгээр шүд, зүүн нэгдүгээр шүдний ганхалт зэрэг гэмтэл тогтоогдсон нь шийтгэх тогтоолоор нотлогдсон, дээрхи гэмтэл нь хариуцагч ын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул хариуцагч гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Хариуцагч ...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн зүүн 1, 2 дугаар шүд унасан гэж дүгнэсэн, ын 3 шүд унаагүй, 2 шүд унасан гэж маргаж байх боловч шинжээч эмчийн 126 дугаар дүгнэлтээр ...ын дээд баруун нэгдүгээр, дээд зүүн нэгдүгээр шүд, хоёр дугаар шүднүүдийн булгаралт, Эрдэнэт дент шүдний эмнэлгийн эмчийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн ...Дээд 11, 21, 22 шүдний булгарсан унасан оромтой гэсэн тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч ын 3 шүд булгарсан буюу унасан нь тогтоогдож байна.
10.Хэдийгээр нэхэмжлэгчийн 3 шүд унасан болох нь тогтоогдсон боловч Эрдэнэт дент шүдний эмнэлгийн эмчийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ...11, 22 дугаар шүдний оронд 2 ширхэг имплант суулгах, 1 ширхэг имплант 2 300 000 төгрөг, 2 шүд 4 600 000 төгрөг гэсэн үзлэгийн тэмдэглэлд үндэслэн хариуцагчаас 2 шүдний үнэ 4 600 000 төгрөг, Эрдэнэт дент эмнэлэгийн үзлэгийн төлбөрт төлсөн 35 000 /и баримтаар нотлогдож байгаа/ төгрөг, нийт 4 635 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 89 110 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч аас 4 635 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурьдаж хариуцагч аас 89 110 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ