| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2022/01110/И |
| Дугаар | 182/ШШ2023/00916 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2023/00916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Н ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г.К” ХХК/хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ц/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 дугаар орц 2 давхар 92 тоот 93.98 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Гуравдагч этгээд “Г.б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.
/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Ус амин эрдэнэ” НҮТББ-ын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч З.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Г.К” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ц харилцан тохиролцож №2016/5/24-1 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж хариуцагчийн барьж буй Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71А байрны 2 дугаар орц 2 давхар 92 тоот 93.98 м.кв талбай бүхий орон сууцыг 126,072,187 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон.
Ингээд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулж, “Г.К” ХХК-иас орон сууцыг хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр гаргуулж өгөхгүй нэхэмжлэгч талыг хохироосоор байгаа болно.
“Г.К” ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар удаа дараа утсаар болон биечлэн уулзаж ярилцсан боловч тус орон сууцыг бүхлээр нь Г.Бны барьцаанд тавьсан учир өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгч чадахгүй байна удахгүй гаргаж өгнө, банктай ярилцаж байгаа банкны зээлийн удахгүй дуусгавар болгоно гэх мэтчилэн худал үнэн шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүрч байгаа болно.
“Г.Б” ХХК нь “Г.К” ХХК-иад холбогдуулж зээлийн үлдэгдэл төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхийн нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан талаар оршин суугчдаас мэдээлэл авч, миний хууль ёсны дагуу төлбөрийг бүрэн төлж авсан орон сууцаар Г.Б зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байх тул миний тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан боловч шүүхээс бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзаж, тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүл гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71А байр 2 дугаар орц 2 давхар 92 тоот 93.98 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Г.К” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Д.Цэндэд 235,000,000 зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2016/05/24 дугаар Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу 235,000,000 төгрөгийн төлбөрт Д.Цэндийн 100 хувийн эзэмшдэг “Г.К” ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71А байр 2 давхрын 93.98 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус орцны 14 давхрын 81.2 м.кв орон сууцыг тус тус төлбөрт тооцуулан шилжүүлэхээр тохирсон юм.
Ингээд Өр төлбөр барагдуулах гэрээг баталгаажуулж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Г.К” ХХК-тай Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71А байр 2 давхрын 93.98 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус орцны 14 давхрын 81.2 м.кв 2 ширхэг орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан юм.
Мөн 14 давхрын 81.2 м.кв орон сууцыг нэхэмжлэгч нь бусдад эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж худалдан авагч нар нь “Г.К” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг.
Улмаар барилга ашиглалтад орж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71А байр 2 давхрын 93.98 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар удаа дараа хандаж байсан боловч Г.Бны барьцаанд орон сууц бүхэлдээ барьцаалагдсан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул банкнаас хэсэгчлэн чөлөөлөх бичгийг хийж өгөхгүй байна гээд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай өр төлбөргүй гэх мэт бичгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаагаас шалтгаалж өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч чадахгүй байгаа болно.
Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 орц 2 давхар 92 тоот 93.98 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Г.К ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох н.Ц 325 сая төгрөг зээлүүлсэн бөгөөд 2016.05.24-ний өдөр 20160524 дугаар өр төлбөр барагдуулах тухай гэрээний дагуу 235 сая төгрөгийн өр төлбөрт Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, 71а байр, 2 дугаар орц, 2 давхарт 92 тоот 93,98 м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн 18 давхрын 81,2 м.кв орон сууцыг тус тус төлбөрт тооцуулахаар өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
Ингээд өр төлбөр барагдуулах гэрээг баталгаажуулж 2016.05.24-ний өдөр тус 2 үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулах гэрээг З.Ннь Г.К ХХК-тай байгуулсан бөгөөд 81,2 м.кв орон сууцыг 2 салгаж худалдан борлуулж, тэр даруй тухайн байрыг худалдаж авсан этгээдүүд нь Г.К ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Төлбөрийг З.Ннь 100 хувь авч, шаардах эрхээ шилжүүлж, Г.К ХХК-тай гэрээ байгуулсан. Одоо З.Ннь тус захиалгын гэрээний дагуу 2 давхрын 93,98 м.кв байранд амьдарч байгаа бөгөөд бусдад худалдан борлуулаагүй. Компанийн зүгээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй байгаа шалтгаанаа 71а байр нь Г.Б ХХК-ийн барьцаанд, дуусаагүй барилгын гэрчилгээтэйгээр бүртгэлтэй байгаагаас шалтгаалж хэсэгчилсэн чөлөөлсөн бичиг хийж өгөхгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл З.Н ийнбайрны төлбөрт төлсөн 235 сая төгрөгийг Г.К ХХК нь Г.Бинд төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч буюу захиалагчийн эрх ашиг хөндөгдөж байх тул шүүхийн журмаар тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох, мөн эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ус амин эрдэнэ” НҮТББ-ын төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: “Ус сувгийн удирдах газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах үүднээс Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15 дугаар хороолол, /13342/ Г.Л ийнгудамжны 71А дугаар байр, 71Б автозогсоол гэсэн хаягжилттай байрлалд 180 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 12 сарын 01-ний өдөр “Г.К” ХХК-тай байгуулж орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулж улсын комисс хүлээн авснаар тус объект нь ашиглалтанд орсон.
“Г.К” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байгуулсан үндсэн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 06, 28, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан нэмэлт гэрээнүүдийн дагуу 115 айлын орон сууц, нийт авто зогсоолын 50 хувийг захиалагч захиран зарцуулах эрхтэй бөгөөд 65 айлын орон сууц, авто зогсоолын 50 хувийг болон нэг давхрын үйлчилгээний талбайг “Г.К” ХХК тус тус захиран зарцуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон.
Манай төрийн бус байгууллага нь Ус сувгийн удирдах газрын ажилчдын орон сууц захиалагчдын төлөөллөөс бүрдсэн тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг" үзүүлэх үүднээс байгуулагдсан байдаг.
Хэдийгээр дээрхи байршилд баригдсан 16 давхар барилгын газрын гэрчилгээ дуусаагүй барилгын гэрчилгээ нь манай төрийн бус байгууллагын нэр дээр боловч барилгын захиалагч болон гүйцэтгэгч Г.К ХХК-тай байгуулсан гэрээнд гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрх бүхий үл хөдлөх хөрөнгийг заасан.
Иймд З.Н ийнБаянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Л ийнгудамж 71а байрны орон сууц нь барилгын гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрх бүхий объект тул өмчлөгчөөр тогтоолгох тухай шүүх хуралдаанд манай төрийн бус байгууллага гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Г.К ХХК нь Г.Бтай зээлийн гэрээ байгуулж, тухайн барилгыг дуусаагүй барилгын барьцаанд тавьсан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.К ХХК, Ус Амин Эрдэнэ НҮТББ, Э, Н.Б, О.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,894,455,881.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа.
Өөрөөр хэлбэл, тухайн орон сууц бүхэлдээ банкны барьцаанд байгаа. Хэрвээ Г.К ХХК-иас тодорхой хэмжээний зээлийн төлбөр төлөгдсөн тохиолдолд тухайн байрыг хэсэгчилж чөлөөлж байгаа. Түүнээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу шууд чөлөөлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016.05.24-ний №2016/05/24 дугаартай өр төлбөр барагдуулах гэрээ, 2016.05.24-ний №2016/5/24-1 Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020.01.03-ны №1/01 дугаартай Ус амин эрдэнэ НҮТББ-ын албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны 1067 дугаартай захирамж, 2022.01.24-ний 981 дүгээр захирамж, 2022.02.17-ны 2005 дугаар захирамж, 2022.06.09-ны өдрийн итгэмжлэл, 2022.08.08-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн,
5.Хариуцагчаас 2022.11.16-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн,
6.Гуравдагч этгээдээс 2022.12.12-ны өдрийн итгэмжлэл, Ус амин эрдэнэ НҮТББ-ын хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.02.16-ны өдрийн 1/01 дугаартай хариу тайлбар, 2023.03.13-ны итгэмжлэл гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Ннь хариуцагч “Г.К” ХХК-д холбогдуулан “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 дугаар орц 2 давхар 92 тоот 93.98 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах” гэж нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2016.05.24-ний өдрийн өр төлбөр барагдуулах тухай гэрээний дагуу 235 сая төгрөгийн өр төлбөрт 93,98 м.кв үл хөдлөх хөрөнгө, мөн 81,2 м.кв орон сууцыг тус тус төлбөрт тооцуулахаар өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
2016.05.24-ний өдөр тус 2 үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулах гэрээг З.Ннь Г.К ХХК-тай байгуулсан. Тус захиалгын гэрээний дагуу 93,98 м.кв байранд амьдарч байгаа бөгөөд бусдад худалдан борлуулаагүй. Компанийн зүгээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй байгаа шалтгаанаа 71а байр нь Г.Б ХХК-ийн барьцаанд, дуусаагүй барилгын гэрчилгээтэйгээр бүртгэлтэй байгаагаас шалтгаалж хэсэгчилсэн чөлөөлсөн бичиг хийж өгөхгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, З.Н ийнбайрны төлбөрт төлсөн 235 сая төгрөгийг Г.К ХХК нь Г.Б-д төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч буюу захиалагчийн эрх ашиг хөндөгдөж байх тул шүүхийн журмаар тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох, мөн эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах ...гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд “Ус амин эрдэнэ” НҮТББ-ын төлөөлөгч гаргасан тайлбартаа “...Ус сувгийн удирдах газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулах үүднээс ...180 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 12 сарын 01-ний өдөр "Г.К” ХХК-тай байгуулж орон сууц, авто машины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиалан бариулж улсын комисс хүлээн авснаар тус объект нь ашиглалтанд орсон.
115 айлын орон сууц, нийт авто зогсоолын 50 хувийг захиалагч захиран зарцуулах эрхтэй бөгөөд 65 айлын орон сууц, авто зогсоолын 50 хувийг болон нэг давхрын үйлчилгээний талбайг “Г.К” ХХК тус тус захиран зарцуулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Манай төрийн бус байгууллага нь Ус сувгийн удирдах газрын ажилчдын орон сууц захиалагчдын төлөөллөөс бүрдсэн тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс байгуулагдсан байдаг.
З.Н ийнБаянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Л ийнгудамж 71а байрны орон сууц нь барилгын гүйцэтгэгчийн захиран зарцуулах эрх бүхий объект... гэж тайлбарлажээ.
Гуравдагч этгээд “Г.Б” ХХК-ийн төлөөлөгч тайлбартаа “...Г.К ХХК нь Г.Бтай зээлийн гэрээ байгуулж, тухайн барилгыг дуусаагүй барилгын барьцаанд тавьсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.К ХХК, Ус Амин Эрдэнэ НҮТББ, Э, Н.Б, О.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,894,455,881.28 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууц бүхэлдээ банкны барьцаанд байгаа. Хэрвээ Г.К ХХК-иас тодорхой хэмжээний зээлийн төлбөр төлөгдсөн тохиолдолд тухайн байрыг хэсэгчилж чөлөөлж байгаа. Түүнээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу шууд чөлөөлөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарлажээ.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Д.Цэндэд гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг танилцуулсан боловч хариуцагчийн төлөөлөгч Д.Цэнд нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э д 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу өөрт нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч тал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Г.К” ХХК болон З.Н нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2016/05/24 дугаартай “Өр төлбөрийг барагдуулах” гэрээ байгуулагджээ.
Уг гэрээгээр 235,000,000 төгрөгийн төлбөрийн үнийн дүнд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байр хаягт орон сууцны 2-р орцны 2 давхрын 93.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай заал, 2-р орцны 14 дүгээр давхрын 81.2 м.кв орон сууцыг зөвхөн цонх, хаалгыг суулгаж, үндсэн цахилгаан, сантехник, дулааны монтажийг хийхэд бэлэн болгож оруулах заслын ажил хийхгүйгээр төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
З.Нболон “Г.К” ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №2016/5/24-1 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” гэрээ байгуулагджээ.
Уг гэрээнд зааснаар “Г.К” ХХК нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 дугаар орцны 2 давхрын 93.98 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай заал, 2-р орцны 14 дүгээр давхрын нийт 81.2 м.кв орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар, захиалагч гэрээгээр тохирсон 235,000,000 төгрөгийг бүрэн төлөгдсөн талаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх орон сууцуудын төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан Өр төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу бүрэн төлөгдсөн талаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна.
Хариуцагч “Г.К” ХХК дээрх орон сууцуудыг З.Н д шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тал тайлбартаа дурдсан ба гэрээний 4.1.4-т захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй талаар маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.”, 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.”, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иймд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.
Гэрээний 4.1.4-т “...үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч З.Нуг гэрээний үнийг 100 хувь төлсөн гэх байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2, 3.1-д зааснаар тогтоогдож байх бөгөөд дээрх орон сууцуудын үнэ хариуцагчид бүрэн төлөгдсөнийг нотолж байна гэж үзнэ.
Иймд хариуцагч “Г.К” ХХК-д холбогдох “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 дугаар орцны 2 давхрын 93.98 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр З.Н гтогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч З.Н д олгохыг хариуцагч “Г.К” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Маргааны зүйл болсон 92 тоот хаягт байрлах орон сууц нь “Г.Б” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байгаа гэж гуравдагч этгээд “Г.Б” ХХК тайбарлах боловч энэ талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, маргааны зүйл барьцаалагдсан байгаа нь нэхэмжлэгч З.Н гуг орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд саад болохгүй.
Мөн гуравдагч этгээд “Ус амин эрдэнэ” НҮТББ-ын төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/ Г.Л ийнгудамж 71а байрны 2 дугаар орцны 2 давхрын 93.98 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр З.Н гтогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч З.Н д олгохыг хариуцагч “Г.К” ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Нулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 788,311.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г.К” ХХК-иас 788,311.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Н д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС