Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2023/00074/И |
Дугаар | 134/ШШ2023/00119 |
Огноо | 2023-05-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2023/00119
2023 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 134/ШШ2023/00119 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК
Хариуцагч: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 15,049,371.97 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,442,760.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,768.25 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 16,555,900.83 төгрөг гаргуулах тухай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б
Хариуцагч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Чойр салбарын захирал Л.Г нь хариуцагч Б.Б-т холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 15,049,371.97 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,442,760.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,768.25 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг нийт 16,555,900.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Г.Ю, хамтран зээлдэгч Б.Б нар нь Х-тай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 112003817 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч Г.Ю-ийн Х ..... дансанд мөнгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4,950,628.03 төгрөг, зээлийн хүүд 1,697,307.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,415.50 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч Г.Ю нь 2022 оны 08 дугаар сард ажлаасаа гарсан ба одоогоор ямар ч холбоо барих утасны дугаар болон бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2022/00206 дугаар шийдвэрээр Г.Ю-г эрэн сурвалжлах шийдвэр гарсан ба Цагдаагийн хэлтсээс асуухад ажиллагаа хийгдэж байгаа гэсэн тайлбар өгсөн. Тиймээс хамтран зээлдэгч Б.Б-тай холбогдож зээлийг төлөх талаар удаа дараа хэлж байсан. Зээлийн хугацаа 243 хоногоор хэтэрсэн. Үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь гэрээнд зааснаар ижил эрх, үүрэгтэй тул Б.Б-аас үндсэн зээлийн төлбөр 15,049,371.97 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,442,760.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,768.25 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг нийт 16,555,900.83 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулиар төлбөр гаргуулахгүй гэж зааснаас бусад хариуцагчийн эд хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Би Г.Ю-ийн зээлийн хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед Г.Ю нь аавынхаа эмчилгээнд хэрэглэнэ гээд намайг хамтран зээлдэгчээр орохыг гуйсан. Зээл авсны дараа хамтран зээлдэгчээр ээжийгээ сольж оруулна гэж хэлсэн. Иймээс би аав, ээжээр нь зээлийг төлүүлэх саналтай байна. Тухайн үед хамтран зээлдэгчийн эрх, үүргийг ойлгосон. Гэхдээ удахгүй 6 сарын дотор зээлээ төлчихнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид итгэмжлэл олгосон албан бичгүүд, Г.Ю-ийн зээлийн өргөдөл, зээлийн мэдээллийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1120038117 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Шинэ харилцагч данс нээх, дагалдах үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, Г.Ю, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Ю-ийн цалингийн зээлийн тодорхойлолт, Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.04.28-ны өдрийн мэдэгдэх хуудас, зээлдэгчтэй холбоо барьсан мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2022/00206 дугаар шийдвэр, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг, мөн хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.Б нь, Г.Ю-ийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон үндсэн зээлдэгчийн нэгэн ижил үүрэг хүлээх тул гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 15,049,371.97 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,442,760.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,768.25 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг нийт 16,555,900.83 төгрөг гаргуулах гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Г.Ю надаас гуйсан болохоор найзын хувиар хамтран зээлдэгчээр оролцсон, нэг ч төгрөг аваагүй, аав, ээжээр нь зээлийг төлүүлэх саналтай байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.Ю-ийн зээлийн өргөдөл, зээлийн мэдээллийн хуудас, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1120038117 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Г.Ю-ийн цалингийн зээлийн тодорхойлолт, Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.04.28-ны өдрийн мэдэгдэх хуудас, зээлдэгчтэй холбоо барьсан мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 134/ШШ2022/00206 дугаар шийдвэр, зээлийн хүүгийн тооцоолол талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Х ХХК, зээлдэгч Г.Ю, хамтран зээлдэгч Б.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар зээлсэн 1120038117 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан.
4.2.Зээлдэгч Г.Ю нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 2022 оны 08 дугаар сараас хойш 243 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
4.3.Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Ю-г эрэн сурвалжлахаар шийдвэрлэжээ.
5.Талууд зээл авсан, өгсөн болон зээлийн үлдэгдэл төлбөрт маргаагүй, мөн хариуцагч нь, зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа хамтран зээлдэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласан гэж тайлбарласан.
6.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ., 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь шаардах эрхтэй.
Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд дээрх хуульд заасан шаардлагыг хангаснаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлдэгч Г.Ю нь 2022 оны 08 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байх ба оршин суугаа хаягаа өөрчлөн хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа болох нь баримтаар тогтоогдлоо.
Зээлийн гэрээний 6.5.5-д Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ, 242.3-т заасан Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэсэн зохицуулалттай нийцсэн байх ба нэхэмжлэгч Хасбанк ХХК нь, гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Б.Б-аас зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлтэй.
Учир нь, хариуцагч Б.Б нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч, цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон байх тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.
Иймд, хариуцагч Б.Б-аас үндсэн зээлийн төлбөр 15,049,371.97 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,442,760.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,768.25 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13,000 төгрөг, нийт 16,555,900.83 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгов.
7.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
8.Мөн нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч Б.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 16,555,900.83 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагчийн, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ