| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/466 |
| Огноо | 2025-10-22 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/466
2025 10 22 2025/ШЦТ/466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.БатЖ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, У.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Базардорж,
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Г.О-д холбогдох эрүүгийн 2334************* дугаартай 3 хавтаст хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************************** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгын ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е /6 сартай/ нарын амь хохирч, У.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Л.Д, Д.Б /3 настай/, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь хохирч, А.Ц, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2334************* дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-гийн өгсөн: “Миний бие 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нөхөр, хүүхэд, ах, дүү нарын хамт цагаан сар хийчхээд явж байсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09-10 цагийн орчим би машин дотор арын суудал дээр 6 сартай талийгаач охин Д.Е-г тэврээд явж байсан. Би унтаж байгаад осол болсныг бол мэдээгүй. Нэг мэдэхэд амь тэмцээд ухаан ороход хүмүүс бөөгнөрчихсөн би машин дотор ухаан орсон. Намайг ухаан ороход бид нартай хамт явж байсан ах, дүү нар машинаас гаргасан. Тэгээд сумын эмнэлэгт ирээд дараа нь ах, эгч нар Улаанбаатар хотоос нисдэг тэрэг дуудаад тэгээд би нисдэг тэрэгтэй ГССҮТ-д талийгаач охин Д.Е болон хүү Д.Б, нөхөр Д.Д нарын хамт ирж хэвтсэн. Хүү Д.Б, нөхөр 2 түрүүлж эмнэлгээс гарсан. Дараа нь би өөрөө гарсан. Харин охин маань Эмнэлгээс гараагүй, ухаангүй байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд эрүүний чагтан холбоос хугарсан болохоор авагдсан. Эрүүний баруун хэсгээр 2-3 хугаралтай, 6 шүд унасан. Одоо унах гэж байгаа хөдөлчихсөн 2-3 шүд байна. Мөн гэмтлийн улмаас уруул урдаасаа зүүн чиглэлтэй язарч 30 орчим оёдол тавиулсан. Духандаа бас олон тооны оёдол тавиулсан. Одоо сорвитой байна. Мөн эрүүний баруун доор хэсэгт язарсан шарх үүсэж оёдол тавиулсан. Баруун гарын шуу хэсгээр хугарсан. Ослын дараа бие нэлэнхийдээ хөх няц болсон байсан. Тухайн осол болоход машиныг манай нөхөр Д.Джолоодож явсан. Жолоочийн эсрэг талын урд суудалд хадам ээж Д.С, арын суудалд би охинтойгоо, миний баруун гар талд хүү Бэлгүтэй, мөн түүний баруун гар талд хадам аав Д нар сууж явсан. Би маш их гомдолтой байна. Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ ослоос болж би шүдгүй болсноороо муу ярьдаг болсон. Нүүрэндээ сорвитой болсон. Бас 6 сартай охиноо алдсан болохоор маш их гомдолтой байна. Д.Е нь миний төрсөн хүүхэд. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1 хх 112, 71-72/,
“Д.Б нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Д.Б нь 3 настай 5 дугаар цэцэрлэгт явдаг. Би гомдолтой хуулийн дагуу шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /1 хх 117/,
Шүүх хуралдаанд өгсөн: "Миний бие гэр бүлийн хамт Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү явж байсан. Ослын үеэр охиноо тэврээд зүүрмэглээд явж байсан ба гэнэт эмнэлэгт сэрсэн. Яг юу болсон талаар тухайн үед ойлгоогүй. Одоогийн байдлаар миний эрүүл мэнд, сэтгэл зүй маш их гэмтэлтэй байгаа. Зургаахан сартай охиноо шороонд булаад 3 жил болж байхад шүүгдэгчийн зүгээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Шүүгдэгчид асар их гомдолтой байгаа. 23 настайгаасаа шүдгүй болоод өөрийн мэргэжлээр ажиллах боломжгүй болсон ба шүдээ авахад эрүү мултраад ярих боломжгүй болдог. Шүүгдэгчийн зүгээс ийм сэтгэлгүй байж болохгүй бөгөөд үзэж болох 3 зовлонг нэг дор үзүүлчхээд ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч 3 жилийн хугацаанд аз Жтай, элэг бүтэн байхад манай гэр бүл 3 жилийн хугацаанд зовсоор ирсэн. Миний зүгээс тус ослын улмаас дутуу төрөлтийн заалттай болсон ба хүндрэлтэй төрөх эрсдэлтэй байгаа. Би 26 настай ийм байдалтай зогсож байна. Хамгийн хүнд хэцүү нь 6 сартай охиныг минь хэнэггүй, болгоомжгүй байдлаасаа болж шороонд булчихсан. Миний 6 сартай охиныг минь босгож, миний эрүүл мэндийг зүгээр болгож өг. Шүүгдэгчид асар их гомдолтой байна. Бид нар ослоос болж байдаг бүхнээ л шавхсан. Манай өмгөөлөгч тайлбарлаж өгнө." гэх мэдүүлэг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Базардорж: "Нийт хохирлын хүснэгтээ баримтаар гаргаад өгчихсөн байгаа. Нийт 42 676 905 төгрөгийн бодит хохирол байгаа бөгөөд 12 644 500 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Нийт 55 321 405 төгрөгийн бодит зардал гарсан." гэв.
Хохирогч Д.Д-н өгсөн: “Миний бие Ховд аймагт цагаан сар хийчхээд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд нөхөр хүүхэд болон ах, дүү нарын хамт төрсөн ах Дгийн эзэмшлийн 00-00 ССС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа өөрийнхөө аав Дтэй хамт машинаа ээлжлээд барьж явсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үүрээр Өвөрхангай аймаг дээр ааваас машин аваад Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд зам тээврийн осолд орсон. Өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед бид нар ах, дүү нараараа 3 жижиг машинтай явсан. Миний урд тал явсан машиныг шахаж замаас гаргаад миний өөдөөс халз ирээд мөргөчихсөн. Ард тал ах Д өөр машинтай явсан. Ослын дараа би ухаангүй байж байгаад ухаан ороход сумын эмнэлэг ирсэн. Тэндээс намайг хамт явсан ах, дүү нар машинаас гаргаж авсан. Тэгээд ах, дүү нар нисдэг тэрэг дуудаж би эхнэр, хүүхэдтэйгээ болон аав бид нар явсан. Бас нөгөө ирж мөргөсөн машин дотор явсан зорчигч гэх эмэгтэй бас хамт явсан. Осол ойролцоогоор 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим болсон байх гэж би санаж байна. Би машинаа жолоодоод ойролцоогоор 65-75 км/цаг хурдтай явж байсан. Гадна үзэгдэх орчин гэгээтэй, нар туссан байсан. Замын халтиргаа бол байгаагүй. Тухайн осол болсон зам алсаасаа бага зэрэг тойруу, өгсүүр байсан. Би жолоо бариад жолоочийн эсрэг талын урд суудалд миний ээж талийгаач Д.С сууж явсан. Ээжийн арын суудал дээр 6 сартай талийгаач охин Д.Е-г тэврээд манай эхнэр У.Б сууж явсан. Бгийн баруун гар талд хүү Бэлгүтэй, мөн баруун талд нь манай аав Д нар сууж явсан. Ослын газраас бид нар нисдэг тэрэгтэй ГССҮТ-д ирээд хэвтэн эмчлүүлж байгаад хүү Д.Б бид 2 түрүүлж эмнэлгээс гарсан. Дараа нь эхнэр У.Б гарсан. Харин охин маань эмнэлгээс гараагүй, ухаангүй байж байгаад 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Дээрх зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд тархи доргилт хамар ясны хугарал, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Дээрх осол болоход гадна үзэгдэх орчин чөлөөтэй, замын халтиргаа байхгүй, алсаасаа өгсүүр бага зэрэг тойруу байсан. Замын эвдрэл гэмтэл байгаагүй. Зам тээрийн осолд маш их гомдолтой байна. Тухайн үед дээрх жолооч яах ийхийн зуургүй, өөдөөс хурдтай урсгал сөрөөд ороод ирсэн. Дээрх ослоос болж би ээжийгээ, охиноо алдсан бас эхнэр маань шүд нь унаж, нүүр нь сорвитой болсон. Хүү маань тархиндаа гэмтэл авсан. Хохирлын талаар би сүүлд нь баримтаар гаргаж өгөх болно. Одоо энэ асуудлаас болоод цаашид байнга л эмчилгээ хийлгэх шаардлагатай болох байх гэж бодож байна. Энэ бүх зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Би дээрх ослыг гарсан шалтгаан нь Тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэтэрхий их хурдтай явж байгаад урсгал сөрж орж ирээд буцаад дарж чадахгүй намайг шууд мөргөсөн гэж бодож байна. Бид нар анх Ховдоос гарахдаа л 3 машинтай ойролцоо цуваанд ороод ар, араасаа явж байсан. Тэр машин эхлээд миний урд явж байсан Гахыг мөргөх шахаад Гах замаас гарах шахам болж замаа чөлөөлсөн. Тэгтэл юу, юугүй намайг ирээд мөргөчихсөн. Согтуу галзуу гэмээр л юм орж ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх 77-78/,
Шүүх хуралдаанд өгсөн: "Шүүгдэгчийн ярианаас сонсоход 40-50 км цагийн хурдтай явсан гэж байна. Үнэхээр тийм хурдтай явсан бол зогсох боломжтой. Шарвасан, гулгасан гэж худал хэлээд байна. Хэрвээ тийм зүйл болсон бол машины хойноос нь мөргөх байсан. Би ээжийгээ, охиныгоо алдаж, эхнэрийнхээ эрүүл мэндийг ноцтой гэмтээсэн байхад уучлахгүй. Би энэ ослын дараа ерөөсөө унтаж чадахгүй болсон бөгөөд цочиж сэрдэг болсон. Өөрийгөө их буруутгадаг, толгой их өвддөг сэтгэл санааны байдал маш хэцүү байгаа. Би энэ хүнийг уучлахгүй. Ажилгүй байсан зардал 4.500.000 төгрөгийн хохиролтой. Дийн тухайд 2.090.414 төгрөгийн замын зардал гарсан" гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Д-ийн өгсөн: “Миний бие өөрийнхөө эрх, үүргийг ойлгож мэдлээ. Миний бие Ховд аймагт ажиллаж амьдардаг. Манай хүүхдүүд Улаанбаатараас Ховд аймагт ирж цагаан сар хийчхээд буцаад Улаанбаатар хот руу явах болсон. Буцах үед нь би эхнэр талийгаач Д.С-ийн хамт Улаанбаатар хот орж цагаан сар хийхээр хүүхдүүдтэйгээ хамт явсан. Манай эхнэр насаараа Ховд аймгийн нийтийн номын санд арга зүйчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ жилийн цагаан сараар төрөөс Алтан гадас одонгоор шагнуулсан. Өмнө жил нь би Алтан гадас одонгоор шагнуулсан. Тэгээд хүүхдүүд маань энэ жил Ховд аймагт ирж цагаан сар хийнгээ Алтан гадас одонгийн цайллагыг хамтад нь хийгээд буцаж явсан юм. Бид нар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гарсан. Би хүү Д-гийн эзэмшлийн 00-00 ССС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа өөрийнхөө хүү Д.Д-н хамт машинаа ээлжлээд барьж явсан. Талийгаач эхнэр маань жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан. Харин арын суудал дээр би бэр охин У.Б болон ач хүү Бэлгүтэй, талийгаач ач охин Е нарын хамт явсан. Тэгээд шөнөдөө би машин бариад 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үүрээр Өвөрхангай аймаг дээрээс хүү Днадаас машин аваад аваад Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд зам тээврийн осолд орсон. Би Д.Д-н ард нь сууж явсан болохоор өөдөөс машин ирээд мөргөж байгааг хальт харж амжсан. Тэгээд би ухаан алдаад бүүр сүүлд Улаанбаатар хот ГССҮТөвд ирээд ухаан орсон. Дунд нь ухаан орж гараад байгаа болохоор урд хойно нь оруулж санаад байна. Дээрх зам тээврийн ослын улмаас миний дух хэсэгт язарч оёдол тавиулсан. Тэрнээс хойш юм мартах болсон. Маш их сэтгэлийн хямралтай болсон. Осол болоход замын нөхцөл байдал болон гадна үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын талаар сайн мэдэхгүй байна. Би арын суудал дээр сууж явсан. Би маш их гомдолтой байна. Энэ ослоос болж эхнэр болон ач охин нараа алдсан. Бас бэр болон хүүгийн бие бүрэн эдгээгүй байна. Би өөрөө Ховд аймагт ажиллаж амьдардаг. Энэ хэргийн талаар цаашид нааш, цааш дахин явах боломжгүй тул Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүү Д-г миний өмнөөс болон эхнэр амь хохирогч Д.С-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгож мэдүүлэг өгч хэрэгт оролцохыг хүсэж байна. Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1 хх 83-84/,
Хохирогч А.Ц-гийн өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу эцэг Г, эх Ж, дүү О, нөхөр Ц нарын хамт өглөө 00-00 ТТТ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би хотоос гараад шууд унтаад өгсөн. Болсон зүйлийг ерөөсөө сайн санахгүй байна. Би ослын дараа буюу хэд хоногийн дараа л эмнэлэгт ухаан орсон. Миний эгэмний яс хугарсан, биеийн зүүн тал мэдээгүй байж байгаад сая мэдээ орсон. Миний даралт ихсэж байгаа бас өөр надад учирсан гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэг зүйл байхгүй. Би талийгаач нөхөр Ц-н хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү Г.Э-ийг оролцуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1 хх 50/,
Гэрч Д.Г-н өгсөн: “Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу золголт хийхээр явсан. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12-13 цагийн орчимд Улаанбаатар хот руу хамаатнаараа 3 машинтай гарсан. Би өөрийнхөө 08-05 УНЭ улсын дугаартай Сонота-8 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө машинаа бариад ээж С, хүү Х, Х, дүү Н нарын хамт явсан. Надтай хамт манай хамаатны хүмүүс 00-00 ТТТ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, мөн 00-00 ЛЛЛ улсын дугаартай Субару легаси маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Приус-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д-ийн Д жолоодож явсан. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр талийгаач Д-г С, хойд суудал дээр жолоочийн ард талд талийгаачийн нөхөр Лхамсүрэнгийн Д, түүний зүүн гар талд Ундрах-Эрдэнийн Б суугаад өвөр дээрээ 7 сартай Е гэдэг охинтойгоо, мөн хажууд нь 3 настай Б нар сууж явсан. Арын 00-00 ЛЛЛулсын дугаартай Субару легаси маркийн тээврийн хэрэгслийг Дийн Д жолоодож явсан. Дотор нь Г.З, түүний эхнэр Д-ийн З, хүү З-н А, Г Е нар явж байсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд багахан зэргийн тойруу хэсэгт өөдөөс хурдтай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу намайг шахаад ороод ирсэн. Би тэр үед замынхаа баруун гар тал руу шахаад шороон хөвөө рүү ороод “тэнэг, пизда бэ согтуу юм уу, эрүүл юм уу” гэж бодоод арын толиндоо харахад миний ард явж байсан тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрж очоод эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн. Тэгээд би зогсоод зам дээр эргээд очиход 00-00 ТТТ улсын дугаартай цагаан өнгийн Аксио Королла маркийн тээврийн хэрэгсэл миний ард явж байсан 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийг урсгал сөрж очоод мөргөөд замаас гаргасан. Би буцаж очоод Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод дотор байсан хүмүүсийг чадах ядахаараа арын машины хүмүүстэйгээ нийлээд мөн замаар явж байсан хүмүүсийн тусламжтайгаар гаргасан. Анх Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хажуу талаараа хаалга нь газар налаад хажуулдсан байсан болохоор дотор нь байсан хүмүүсийг гаргаж авахын тулд бид нар хажуу тийшээ эргүүлээд дугуйн дээр нь босгосон. Тэгэхэд Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд сууж байсан манай хамаатны эгч Д С газар дээрээ нас барсан. Харин бусад хүмүүс нь их бага хэмжээгээр гэмтэл аваад бид нар нисдэг тэрэг дуудаж Улаанбаатар хот ГССҮТөв рүү хүргүүлсэн. Одоо очсон хүмүүсийн хоёр нь бол биеийн байдал хүнд сэхээнд байна гэж байна. Харин нөгөө Королла машины хүмүүсийн талаар бол сайн мэдэхгүй байна. Ослын дараа ухаан санаа орон гаран байсан болохоор сайн санахгүй байна. Ямартай ч бид нарын дуудсан нисдэг тэргэнд Аксио дотор сууж явсан гэх 1 эмэгтэй явсан. Би бол дунджаар 80 км/цаг хурдтай явж байсан. Харин өөдөөс урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн Аксио королла бол яах ийхийн зуургүй ороод ирсэн. Маш их хурдтай явж байсан. Бид нар замдаа огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Тиймээс 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Осол болох үед би урд нь миний ард Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл араас нь Субару легаси явж байсан. Өөдөөс зөвхөн Аксио королла маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Өөр машин зөрсөн болон бид нарыг гүйцэж түрүүлээгүй. Тэр өөдөөс ирж намайг шахаад миний арын машинтай мөргөлдсөн машин бол их хурдтай ирж байсан. Тэр машин намайг шахаж өнгөрсний дараа би толиндоо харахад мөргөлдөж байгаа нь надад харагдсан. Энэ үед би урдаа хараад арын толиндоо хараад засмал зам дээр эргээд осолд орсон машин дээр очиход 2 талаас тээврийн хэрэгсэл байхгүй зам чөлөөтэй байсан. Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн хальтаргаа гулгаа байхгүй хэвийн байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад замын эвдрэл гэмтэл харагдаагүй. Бага зэрэг миний талаасаа бол зүүн гар тал руугаа бол огцом биш алсуур тойруу байсан. Тэр машин бол хэтэрхий хурдан давхиж явсандаа л бага зэргийн тойруу дээр буцааж дарж чадахгүй эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан машиныхаа эгнээнд ороод мөргөлдсөн байх гэж бодож байна. Миний машинд сууж явсан ээж болон манай дүү болон 2 хүүхэд унтаж явсан болохоор ослын талаар сүүлд мэдсэн. Миний тээврийн хэрэгсэлд хар хайрцаг, хяналтын камер байхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 93-94/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Д-гийн гэрчээр өгсөн: “Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу золголт хийхээр явсан. Тэгээд өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12-13 цагийн орчим Улаанбаатар хот руу хамаатнаараа 3 машинтай гарсан. Надтай хамт миний төрсөн дүү Д.Д 00-00 ССС улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Мөн 00-00 ЛЛЛулсын дугаартай Субару легаси маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Харин манай үеэл Г өөрийнхөө Сонота-8 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Т.Приус-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний төрсөн дүү Дийн Джолоодож явсан. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр талийгаач миний ээж Д С, хойд суудал дээр жолоочийн ард талд талийгаачийн нөхөр миний аав Лхамсүрэнгийн Д, түүний зүүн гар талд У Б суугаад өвөр дээрээ 7 сартай Егэдэг охинтойгоо, мөн хажууд нь 3 настай Бнар сууж явсан. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд Г урд явж байсан араас нь манай дүү Д.Д би араас нь гээд 3-уулаа хамт цуваанд ороод явж байхад өөдөөс хурдтай машин эсрэг урсгал руу орж ирээд миний яг урд явсан дүү Д.Д жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эгнээ рүү орж ирээд мөргөлдсөн. Би араас нь ирж зогсоод Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод дотор байсан хүмүүсийг чадах чадахаараа арын машины хүмүүстэйгээ нийлээд мөн замаар явж байсан хүмүүсийн тусламжтайгаар гаргасан. Анх Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хажуу талаараа хаалга нь газар налаад хажуулдсан байсан болохоор дотор нь байсан хүмүүсийг гаргаж авахын тулд бид нар хажуу тийшээ эргүүлээд дугуйн дээр нь босгосон. Тэгэхэд Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд сууж байсан миний төрсөн эх Д-н С газар дээрээ нас барсан. Харин бусад хүмүүс нь их бага хэмжээгээр гэмтэл аваад бид нар нисдэг тэрэг дуудаж Улаанбаатар хот ГССҮТөв рүү хүргүүлсэн. Харин нөгөө Королла машины хүмүүсийн талаар бол сайн мэдэхгүй байна. Ямартай ч бид нарын дуудаж захиалсан нисдэг тэргэнд Аксио дотор сууж явсан гэх 1 эмэгтэй хамт явсан. Бид нар бол дунджаар 70-80 км/цаг хурдтай явж байсан. Харин өөдөөс ирж урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн Аксио королла бол маш их хурдтай явж байсан. Бид нар замдаа огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. Тиймээс 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Осол болох үед 2 талаас тээврийн хэрэгсэл байхгүй зам чөлөөтэй байсан. Гурд нь, араас нь Д.Дтэгээд би хойно нь явж байсан. Бид нартай өөр ямар нэгэн машин тэр үед зөрөөгүй бас гүйцэж түрүүлээгүй. Дээрх Аксио королла маркийн тээврийн хэрэгсэл ирж Д.Д-н машинтай урсгал сөрж мөргөлдсөн. Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй хэвийн байсан санагдаж байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад лав замын эвдрэл гэмтэл харагдаагүй. Бага зэрэг миний талаасаа бол зүүн гар тал руугаа бол огцом биш ч гэсэн алсаараа тойруу, өгсүүр газар байсан болохоор би араас тэр хурдтай ирж мөргөсөн машиныг сайн харсан. Миний машинд сууж явсан хүмүүс ослын талаар харсан үгүйг бол сайн хэлж мэдэхгүй байна. Миний машинд хар хайрцаг буюу хяналтын камер байхгүй. Би болсон зүйлд маш их харамсалтай байна. Маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 хх 96-97/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Миний бие өөрийнхөө эрх үүргийг ойлгож мэдлээ. Тиймээс одоо мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Би болсон хэргийн талаар өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж хэлэх зүйл алга байна. Би өөрийгөө ямар учраас хэрэг бүртгэлтийн 233400152 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна гэдгээ ойлгож байна. Учир нь дээрх зам тээврийн осолд орсон 00-00 ССС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тиймээс би дээрх тээврийн хэрэгслийнхээ хохирлыг үнэлгээгээр тогтоогдсон үнийг хуулийн дагуу буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би дээрх тээврийн хэрэгсэлдээ хохирлын үнэлгээ гаргуулж хохирлоо нэхэмжлэх болно. Мөн өөрийнхөө аав Л-н Д, талийгаач эх Д-н С-ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа болохоор холбогдох баримтыг сүүлд нь гаргаж өгнө. Манай аав Ховд аймагт ажиллаж амьдардаг тул дээрх хэрэгт цаашид дахин нааш ирэх боломжгүй байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй Миний хувьд маш их гомдолтой байгаа тул буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1 хх 64, 65, 87/,
Шүүх хуралдаанд өгсөн: "Өнөөдрийн шүүх хуралдаанд гэр бүлээрээ оролцож байна. Урдаас харчхаад шүүгдэгч нь худлаа яриад байгааг гайхаад шүүх хуралдаанд өөрөөс нь хүртэл асууж байна. Осол болдог өдөр 3 машин явж байсан ба эхний машин өнгөрөөд хоёр дахь машинд манай дүү эхнэр, ээж, аавтайгаа хамт явж байсан. Шүүгдэгчийн машин мөргөлдөөд зогссоныхоо дараа уул руу хараад зогссон бөгөөд цас руу орох боломжгүй ба том жалга руу орж үхэх гэж байсан байх. Бидний зүгээс маш их энэрэнгүй байгаа бөгөөд шүүгдэгчийн зүгээс бүгдийг мэдэж байгаа. Бид нар олуулаа явж байсан учраас эмнэлгийн тусламж дуудсан. Шарвасан, ямар нэгэн байдлаар зогсоох үйлдэл хийгээгүй ба эсрэг урсгалаас шууд орж ирээд мөргөж осол гаргасан. Бид нар амь гарахын тулд жалга руу орж үхэх байсан юм уу, эсхүл шүүгдэгч цас руу орох гэж байгаа нэрийдлээр жалга руу орж үхэх байсан юм уу. У.Б-гийн ам нь задарсан, чихнээс нь цус гарсан эвгүй нөхцөл байдал байсан. Бидний зүгээс нисдэг тэргэнд шүүгдэгчийн ар гэрээс хүртэл нэг хүнийг авч явсан. Аав минь амьд үлдсэн ч гэсэн болж бүтэх бүх газрууд руу явсаар байтал хоёр удаа зүрхний шигдээс болсон ба одоо хажууд нь хамаг амьдрал, ажлаа хаяад хажууд нь байж байна. Нэг өмгөөлөгч авсан байсан боловч худалдаад авчихсан манай эсрэг ажиллаад эхэлсэн бөгөөд бүр сүүлдээ Д.Д тус аваар, ослыг гаргасан болгох гэж байсан. Бүх зүйлээ өөрсдөө мэдсээр байж өөр зүйл яриад байна. 26-ны өдөр ээжийгээ задлан шинжилгээнд оруулахад ямар ч бүтэн эд эрхтэн үлдээгүй байсан ба 27-ны өдөр нь ээжийгээ Ховд руу оршуулах гээд явсан. Хохирол, төлбөрт арц авсан нэг ч баримт байхгүй бөгөөд лам, бөө нараас баримт авах гээд зогсож байдаг юм уу. Би та нараас нэг ч төгрөг илүү авахгүй. Аав, ах, эгч нарыгаа ажил явдалд үлдээчхээд эмнэлэг рүү буцаад явсан бөгөөд хөлөө хүрэх газраа явж, боломжтой гэсэн бүх газар руу явсан. Бүх шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гарчхаад байна. Ямар ч шарваж, зогсоох арга хэмжээ авахгүйгээр чигээрээ орж ирэхэд нь согтуу байна гэж бодсон. Тэр гэмтсэн Ц гэх хүнийг эмнэлэг рүү авч явсан хүн лав согтуу байсан. Дөнгөж сайхан амьдрах гээд ээж, аавыгаа баярлуулах гэж байтал ээж, охиныг нь алчхаад 2 жил 6 сарын хугацааг өнгөрүүлсэн байна. Ийм их цаг хугацаа өнгөрүүлчхээд дахиад 60 хоногийн хугацаа сунгаж Д.Д-н буруу болгох гэж байгаа юмуу. Маш их, асар их гомдолтой байна. Шүүхийн зүгээс бодит баримт үнэлдэг гэхээр нь өөрсдөдөө байгаа баримтаа л гаргаж өгөхөд тэр дундаас хасаж байдаг. Маш их гомдолтой байна. 10.147.060 төгрөгийн оршуулгын зардал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой 9.173.000 төгрөг, н.С гэх хүн нь нас барахаасаа өмнө тэтгэврийн 8.124.692 төгрөгийн зээлтэй байсан ба охин Заяа нь төлсөн байдаг. Нийт 59.678.587 төгрөгийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн ээж С-н Ж нь Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явж байгаад замдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж нас барсан. Дээрх ослын улмаас миний эцэг Г, эх С.Ж, төрсөн ах Г.Цнар нас барсан. Улмаар бид ах, дүү 8-уулаа бөгөөд ослын улмаас миний том ах нас барсан үлдсэн ах, дүү нар хоорондоо ярилцаж байгаад манай том ах Г.Э аав Г-ийн хууль ёсны төлөөлөгчөөр харин би ээж С.Ж-ын хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцохоор шийдсэн юм. Иймээс би энэ хэрэгт талийгаач ээж С.Жын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Одоохондоо санал хүсэлт алга байна. Би цаашид дээрх зам тээврийн осолтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсны дараа хохирлын талаар ярих болно. Тиймээс өөр зүйл одоохондоо яримааргүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 44/,
Шүүх хуралдаанд өгсөн: "Тухайн осол болсон үед хоёр хүн өнгөрсөн байдалтай эмнэлэг дээр ирсэн талаар сонссон. Би тухайн зүйлийг сонсоод машин барьж чадахгүй байсан ба эгчийнхээ хүүхдийг дуудаад машин бариулсан. Хотоос гарахад маш их хөдөлгөөнтэй байсан ба 17 цагийн үед очиход нэг машин нь замын хажууд, нөгөө машин нь замын голд байсан. Тухайн үед газрыг нь харахад ээжийн малгай унасан, машины аккумлятор хол шидэгдсэн байсан. Би тухайн үед Д.Д-гаас цаг агаарын байдлыг асуухад мөстэй байсан л гэж хэлж байсан. Шинжээч нар зам дээр мөстэй байсан учраас тоормосны мөр гараагүй байж магадгүй гэж байсан. Тухайн газар зөндөө хөдөлгөөнтэй, шороо дарчихсан байсан бөгөөд ямар ч шинжилгээ, дүгнэлт хийх боломжгүй болсон байсан. Манай 2 хүнийг нас барсан гэдгийг хэлсэн бөгөөд тэр хооронд хотоос шарилын машин дуудсан байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар үнэн зөвийг тогтоох ёстой бөгөөд хэн буруутай нь чухал биш. Хэргийн материалтай танилцахад мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж харагдаж байна. Тэр олон мянган хүнээс нэг ч гэрч байхгүй бөгөөд цагдаа хэзээ очсон нь тодорхойгүй байна. Гол нь мөрдөн байцаах ажиллагаа хангалтгүй байгаа. Цаг уурын тодорхойлолт гарчхаад байхад цаг уурыг тогтоох боломжгүй, машины эвдрэлийг тогтоочхоод хурдыг тогтоох боломжтой байсан. Манай төрсөн дүү болохоор нэхэмжлэх зүйлгүй." гэх мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өгсөн: “Би амь хохирогч Г.Ц-н төрсөн дүү нь байгаа юм. 1973 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгий нуур суманд айлын том хүүхэд болж мэндэлсэн. Манайх эхээс 8-уулаа, би 2 дахь хүүхэд байгаа юм. Г.Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр 10 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургууль төгсөөд шууд цэрэгт татагдаж Улаанбаатар хотын 107-р ангид хугацаат цэргийн 2 жилийн алба хааж жолооч мэргэжил эзэмшсэн. Алт мөнгөний дархан чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг байсан. Одоогоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. “Г.Г, С.Ж нар нь миний аав ээж хоёр байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу миний ах болон дүү, бэр эгч нарын хамт явж байгаад зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Миний аав багш мэргэжилтэй Архангай аймгийн Өгий нуур, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх сумдаар багшилж байгаад өндөр насны тэтгэвэртээ суугаад Улаанбаатар хотод амьдарч байсан. Ээжийн хувьд дээрх сумдын сургуулийн хүүхдийн дотуур байранд тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад Улаанбаатар хотод амьдарч байсан тогооч мэргэжилтэй хүн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /1 хх 47, 55/,
Шүүх хуралдаанд өгсөн: "Тухайн өдөр Дорноговь аймагт ажлаар явж байсан ба манай эмэгтэй дүү 12 цагийн үед харамсалтай мэдээг дуулгасан. Хэргийн материалуудтай бүрэн танилцсан. Ер нь бол хэргийн бодит байдлыг тал бүрээс нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж харж байна. Ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй." гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.О-н өгсөн: “Тус тээврийн хэрэгслийг миний аав Цнадад авч өгсөн. Осол болохоос өмнө аав маань Архангай аймаг руу хамаатныхаа үсний найранд оролцохоор өвөө, эмээ, ээж, өөрийн төрсөн дүү О нартай хамт миний машины г жолоодож явсан. Ингээд замдаа зам тээврийн осолд орж өвөө, эмнээ, аав маань нас барсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тогтоолтой уншиж танилцсан. Надад уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. 00-00 ТТТ улсын дугаартай Королла Аксио маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл.” гэх мэдүүлэг /1 хх 91, 2 хх 250, 3 хх 1/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №44 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаач Г.Ц-н биед дотуур цус алдалт /2100 мл/, дэлүүний няцралт, баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун булгалга ясны хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шинж байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Г.Ц нь /II/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна. 4.Талийгаач Г.Ц нь дотор эрхтний гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ." гэх /1 хх 132-133/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 119-128/
Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 129-130/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №*** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Талийгаач Д.С-ийн биед зүрхний булчин урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, өвчүү ясны хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /300 мл/, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн дунд чөмөгний хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Д. С нь /I/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. 4.Талийгаач Д. С нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.” гэх /1 хх 146-149/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 136-143/
Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 144-145/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №*** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Талийгаач С.Ж-ын биед зүрхний булчин урагдсан шарх, үнхэлцэг хальсны урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, дотуур цус алдалт /1100 мл/, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач С.Ж нь /1/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. 4.Талийгаач С.Ж нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.” гэх /1 хх 162-165/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 151-158/,
Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 159-161/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Талийгаач Ш.Г-ийн биед дотуур цус алдалт /400 мл/, баруун уушгины урагдал, үнхэлцэг хальсны урагдал, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн бөөрөнд цус харвалт, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. 2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Ш.Г нь /IV/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3,8% спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач Ш.Г нь цээж дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.” гэх /1 хх 177-180/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 167-173/
Хими болон биологийн шинжилгээний хариу /1 хх 174-176/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №** дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг: “1.Амь хохирогч Д.Е-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн тархмал няцрал, зүүн зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархины хатуу хальсан доорх тархмал цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнг нийтэд нь хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнг нэлэнхийд нь хамарсан аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дунд чөмөгний диафизийн доод хэсгийн зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Талийгаачид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. 3.Амь хохирогч Д.Ень Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15 хоног хэвтэж эмчлэгдсэн тул химийн шинжилгээг хийлгэж цусанд этилийн спирт тодорхойлуулах шаардлагагүй. 4.Амь хохирогч нь В(III) бүлгийн цусны харьяалалтай байна. 5.Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэх /1 хх 182-194/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 190-194/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №**** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Л.Д-ийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх /1 хх 196-197/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №444 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.А.Цгийн биед баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх /1 хх 199-200/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №*** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.У.Б-н биед доод эрүү ясны хоёр талын үений сэртэн, их биеийн баруун хэсгийн хугарал, хоншоор ясны зүүн дээд 2, 3, 4-р шүдний бэхлэгдэх хэсгийн түүшингийн хугарал, баруун шуу ясны хугарал, дух, эрүүний зүүн хэсгээс амны хөндий рүү нэвтэрсэн, оочны шарх, зүүн дээд 22, 23, 24, 25-р гэмтэл эрүүний их биеийн хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дөрвөн шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-иар алдагдуулах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдэх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх /1 хх 214-217/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №**** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Д.Д-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх /1 хх 222-223/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №*** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Д.Б-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх /1 хх 232-234/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №**** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Г.О-н биед баруун 6, 7-р хавирганы хугарал, баруун хөлийн 5 дугаар хурууны шивнүүрийн хугарал, цээж, толгойд шарх, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх /1 хх 237-238/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №*** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашин нь Toyota Axio маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТулсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэжээ /1 хх 250, 2 хх 1-2/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 245-249/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №**** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн 00-00 ТТТ улсынд угаартай автомашин нь Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн 00-00 ТТТулсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх /2 хх 10-12/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 5-9/,
ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний №06/**** дугаартай дүгнэлт: “1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 00-00 ССС улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч Д-ийн Д нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. 2.Хариулт 1-ээр хариулагдсан. 3.00-00 ТТТ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г-ын О нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 4.00-00 ТТТ улсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 5.00-00 ТТТулсын дугаартай Тоёота Аксио маркийн автомашины жолооч Г.О нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. 6.Дээрх хоёр автомашины хурдыг тогтоох боломжгүй байна. 7.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” гэх /2 хх 26-27/,
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны №***** дугаартай шинжээчийн дүгнэлт: “Мөрдөгчийн асуусан асуултын хүрээнд: 1.1.Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай автомашины жолооч Д.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota corolla axio маркийн 00-00 ТТТулсын дугаартай автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуусан асуултын хүрээнд:
2.1.Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад тухайн зам тээврийн осол гарах үед замын зорчих хэсгийн гадаргуу зузаан цас мөстэй байсан гэх зүйл тусгагдаагүй байна. 2.2.Энэхүү дүгнэлтийн 2.1 дэх хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.3. Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай автомашины жолооч Д.Даюул саад тулгарсныг мэдэрч, улмаар тээврийн хэрэгслийг зогсоох apra хэмжээ авах боломжтой байсан эсэх, тухайн жолоочийн самбаачлах чадвар /тосон хариулах чадвар/-ыг бидний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.4.Хоёр тээврийн хэрэгслийн аль нь түрүүлж нөгөө тээврийн хэрэгслээ мөргөсөн эсэх нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна. Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үйл явдлыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар аль жолооч нь давуу эрх эдэлж, хэн нь зам тавьж өгөх үүрэг хүлээж замын хөдөлгөөнд оролцсоноор тодорхойлно. 2.5.Тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүд болон энерги хадгалагдах хууль, бусад шинжлэх ухааны арга, аргачлалаар хурдыг тогтооход тухайн замын өгсүүр уруу. хазайлт /тойргийн радиус, төвөөс зугтах хүчний үйлчлэл/, тухайн үеийн замын гадаргуугийн өөрчлөлт /асфалт, шороо, цас гэх мэт/, зам /хиймэл байгууламж/ болон замын хажуугийн гадаргуугийн /байгалийн тогтоц өндөр намын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байна. 2.6.Осолд холбогдсон Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй. Энэхүү дүгнэлтийн 2.5 дахь хариултаар хариулсан/. 2.7.Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхдүүдийг жолооч болон асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дугаар зүйл дэх "Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө" гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй. Энэ заалтыг зөрчсөнөөс гарах эрсдэлийн талаар үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй. 2.8.Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай автомашинд тогтоосон тооноос илүү зорчигч зорчиж явсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2.9.Энэхүү дүгнэлтийн 2.5, 2.6 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. 2.10.Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн гэх А цэгийг зөв тогтоосон эсэхэд бидний зүгээс хариулт өгөх боломжгүй. Энэ асуултад Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №2557, №2678 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ээр хариулсан гэж үзэж байна. 2.11.Нэмж тусгах саналгүй.” гэжээ /2 хх 45-49/,
ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: “1.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 2.Жолооч Д.Днь МУ-ын ЗХД зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. Жолооч Г.О нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөн байна. 3.Техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул энэ асуултад хариулах боломжгүй байна. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй. 5.Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад зам арчилгааны компани нь замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлсэн, эсвэл биелүүлээгүй эсэхийг тогтоох боломжгүй байна. 6.Жолооч Д.Днь урсгал сөрж яваа автомашиныг ямар зайнд харсан, аюул саадыг мэдсэний дараа тээврийн хэрэгслээ зогсоох хангалттай хугацаа байсныг тогтоох боломжгүй байна. Жолооч аюул саадыг хараад, аюулыг мэдсэний дараах зогсоох арга хэмжээ авах бөгөөд энэ хугацааг дунджаар 0,8 секунд гэж нормчилдог. Үүний дараа тоормосны эд анги ажиллах хугацаа 0,2 секунд байдаг. Нийтдээ 1 секундийн дараагаас автомашин тоормосолж эхлэх бөгөөд 80 км/цаг хурдтай яваа автомашин нэг секундэд 22,2 метр зам туулдаг. Мөн энэ нэг секунд хугацаанд өөдөөс нь 80 км/цаг хурдтай яваа автомашин 22,2 метр гэж үзвэл нийт 44,4 метр зам туулдаг байна. Иймээс хангалттай хугацаа байгаагүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч амжилгүй мөргөлдөх эрсдэлтэй. Иймд жолооч Д.Д нь МУ-ын ЗХД зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. 7.Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. 12.Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйлс илэрсэнгүй.” гэх /2 хх 144-146/,
Шинжээч Н.М-н өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг Ц.Ц болон Ж.Х нарын хамт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд 2 автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн байна. Энерги хадгалагдах хуулийг ашиглан хурдыг тооцоход автомашинуудад үүссэн эвдрэл гэмтэлд шингээгдэх энергийн алдагдлыг тооцох боломжгүй байдаг тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн.” гэх мэдүүлэг /2 хх 52-53/,
Шинжээч Б.Баярсайханы өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн Прокурорын газрын 11 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолтой танилцсан. Тогтоолтой танилцаад гарын үсэг зурахаа мартсан байна. Прокурорын тогтоолтой танилцаж байж 07/120 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-т тусгагдсанаар “Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн уг тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд орсон тээврийн хэрэгслүүдийн мөргөлдсөний дараах ажлыг тодорхойлж чадахгүй байх тул хурдыг тогтооход энерги хадгалагдах хуулийг ашиглах боломжгүй” гэсэн байна. Энерги хадгалах хуулийг ашиглаагүй тул баримт хавсаргах шаардлагагүй байсан.” гэх мэдүүлэг /2 хх 183/,
Гэрч Э.Д Д-н өгсөн: “2016 оноос эхлэн одоог хүртэл "Эрдэнэсант Азза" ТӨХК-ийн ерөнхий инженерээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Манай "Эрдэнэсант Азза" ТӨХКомпани нь Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай Улаанбаатар хотоос 120 км шонгоос 284 дахь км-ийн шон хүртэлх нийт 164 км замын авто замын засвар арчлалтын ажлыг хариуцдаг. Авто замын засвар арчлалтад Өвлийн засвар арчлалтад Авто бэлэн байдлыг хангаж буюу зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хунгарласан цасыг цэвэрлэж замаас гаргах, хаагдсан зам давааг нээх, халтиргаа гулгаатай зам дээр давс цацах, автогрейдрээр хусах, мөсийг гараар цэвэрлэх гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд цас орсон болон халтиргаа гулгаанаас шалтгаалан 2-7 хоногийн хугацаанд замыг цэвэрлэж аюулгүй болгоно. Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газар буюу Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 218 км-ийн шонгоос 284 дахь км-ийн шон хүртэл нийт 67 км авто замыг шалгахад зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Харин 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очиж үзэхэд 223 дахь км-ийн шонгийн ойролцоо урт нь 10 орчим метр өргөн нь 2.5м хэмжээтэй зорчих хэсэг дээр мөсжсөн байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус 223 дахь км-ийн шонгийн ойролцоо зам тээврийн осол гарсан мэдээг тус өдрийн 11 цагт авсан ажил явдалтай байсан тул би очиж замын нөхцөл байдлыг харж амжаагүй маргааш нь очиж харахад халтиргаа үүссэн гулгаа үүссэн байсан. Манай хариуцаж буй зам дээр халтиргаа гулгаа болон ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд манай "Эрдэнэсант АЗЗА" ТӨХКомпани нь нэн даруй түргэн хугацаанд хийж гүйцэтгэдэг. Хийж гүйцэтгэхэд цас, мөсний зузаанаас шалтгаалаад цэвэрлэх ажиллагаа удааширдаг. Манай замын зорчих хэсгийн өргөн нь нийт 7 метрийн өргөнтэй, нэг талын урсгалын өргөн 3.5 метр хэмжээтэй дээрх асфальтан зам дээр үүссэн мөсний хөвөөнөөсөө эхлээд 2.5 метр хэмжээтэй байсан. Иймд мөсөн дээгүүр явсан тээврийн хэрэгслийн 1 талын дугуй нь мөсөн дээгүүр нөгөө талын дугуй нь хатуу хучилттай асфальтан зам дээгүүр явсан тээврийн хэрэгсэл зогсох боломжтой байсан.” гэх мэдүүлэг /2 хх 139-140/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн "Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлд 7 395 000 төгрөгийн хохирол" тогтоогдсон талаарх автомашин техникийн үнэлгээний тайлан /2 хх 31-33/,
“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн "Toyota Corolla Axio маркийн 1526 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9 150 000 төгрөгийн хохирол" тогтоогдсон талаархи үнэлгээний тайлан /2 хх 37-39/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 15/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 17-19/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 20-28/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 29-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж "1.Осол гарахад замын нөхцөл байдал гулгаатай байсны улмаас би эсрэг урсгал руу орж осол болох нөхцөл бүрдүүлсэн. Тухайн замыг хариуцаж байсан зам арчлалтын компани Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-т заасныг зөрчсөн. 2.Эсрэг талын жолооч нь хурд хэтрүүлэн зогсоох арга хэмжээ аваагүй." гэсэн нь эрүүгийн 2334************* дугаартай хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар
Үүнд: Уг зам тээврийн осол 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг Хар үзүүр гэх газар болсон байх бөгөөд тухайн өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл "...ослын газар ямар нэгэн тоормосны мөр байхгүй байна. Toyota Corolla Axio маркийн тээврийн хэрэгслийн спидометрийн хянах самбар 150 км/цагийн хурдыг зааж гацсан, мөн усны болон бензиний дачик заалттайгаар гацсан байсныг оролцогч нарт үзүүлж гэрэл зургаар бэхжүүлэв." гэх /1 хх 17-18/, 9, 10 дугаар зураг /1 хх 35/, бусад осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 23-36/, хохирогч Д.Д-нөгсөн: “...Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд зам тээврийн осолд орсон. Өөдөөс цагаан өнгийн жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Тухайн үед бид нар ах, дүү нараараа 3 жижиг машинтай явсан. Миний урд тал явсан машиныг шахаж замаас гаргаад миний өөдөөс халз ирээд мөргөчихсөн. Ард тал ах Д өөр машинтай явсан. ...Осол ойролцоогоор 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим болсон байх гэж би санаж байна. Би машинаа жолоодоод ойролцоогоор 65-75 км/цаг хурдтай явж байсан. Гадна үзэгдэх орчин гэгээтэй, нар туссан байсан. Замын халтиргаа бол байгаагүй. Тухайн осол болсон зам алсаасаа бага зэрэг тойруу, өгсүүр байсан. ...Дээрх осол болоход гадна үзэгдэх орчин чөлөөтэй, замын халтиргаа байхгүй, алсаасаа өгсүүр бага зэрэг тойруу байсан. Замын эвдрэл гэмтэл байгаагүй. ...дээрх ослыг гарсан шалтгаан нь Тоёота аксио королла маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэтэрхий их хурдтай явж байгаад урсгал сөрж орж ирээд буцаад дарж чадахгүй намайг шууд мөргөсөн гэж бодож байна. ...Тэр машин эхлээд миний урд явж байсан Гахыг мөргөх шахаад Гах замаас гарах шахам болж замаа чөлөөлсөн. Тэгтэл юу, юугүй намайг ирээд мөргөчихсөн. Согтуу галзуу гэмээр л юм орж ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх 77-78/, хохирогч Л.Д-ийн өгсөн: “...Би хүү Дгийн эзэмшлийн 00-00 ССС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа өөрийнхөө хүү Д.Д-нхамт машинаа ээлжлээд барьж явсан. ...Би Д.Д-н ард нь сууж явсан болохоор өөдөөс машин ирээд мөргөж байгааг хальт харж амжсан. ...Осол болоход замын нөхцөл байдал болон гадна үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 83-84/, гэрч Д.Г-н өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд багахан зэргийн тойруу хэсэгт өөдөөс хурдтай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эсрэг урсгал руу намайг шахаад ороод ирсэн. Би тэр үед замынхаа баруун гар тал руу шахаад шороон хөвөө рүү ороод “тэнэг, пизда бэ согтуу юм уу, эрүүл юм уу” гэж бодоод арын толиндоо харахад миний ард явж байсан тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрж очоод эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн. ...Би дунджаар 80 км/цаг хурдтай явж байсан. Харин өөдөөс урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн Аксио королла бол яах ийхийн зуургүй ороод ирсэн. Маш их хурдтай явж байсан. ...Өөдөөс зөвхөн Аксио королла маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Өөр машин зөрсөн болон бид нарыг гүйцэж түрүүлээгүй. Тэр өөдөөс ирж намайг шахаад миний арын машинтай мөргөлдсөн машин бол их хурдтай ирж байсан. Тэр машин намайг шахаж өнгөрсний дараа би толиндоо харахад мөргөлдөж байгаа нь надад харагдсан. Энэ үед би урдаа хараад арын толиндоо хараад засмал зам дээр эргээд осолд орсон машин дээр очход 2 талаас тээврийн хэрэгсэл байхгүй зам чөлөөтэй байсан. Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн хальтиргаа гулгаа байхгүй хэвийн байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад замын эвдрэл гэмтэл харагдаагүй. Бага зэрэг миний талаасаа бол зүүн гар тал руугаа бол огцом биш алсуур тойруу байсан. Тэр машин бол хэтэрхий хурдан давхиж явсандаа л бага зэргийн тойруу дээр буцааж дарж чадахгүй эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан машиныхаа эгнээнд ороод мөргөлдсөн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1 хх 93-94/, Д.Д-гийн гэрчээр өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд Г урд явж байсан араас нь манай дүү Д.Д би араас нь гээд 3-уулаа хамт цуваанд ороод явж байхад өөдөөс хурдтай машин эсрэг урсгал руу орж ирээд миний яг урд явсан дүү Д.Д-н жолоодож явсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эгнээ рүү орж ирээд мөргөлдсөн. ...Бид нар бол дунджаар 70-80 км/цаг хурдтай явж байсан. Харин өөдөөс ирж урсгал сөрж орж ирсэн цагаан өнгийн Аксио королла бол маш их хурдтай явж байсан. ...Осол болох үед 2 талаас тээврийн хэрэгсэл байхгүй зам чөлөөтэй байсан. Гурд нь, араас нь Д.Д тэгээд би хойно нь явж байсан. Бид нартай өөр ямар нэгэн машин тэр үед зөрөөгүй бас гүйцэж түрүүлээгүй. Дээрх Аксио королла маркийн тээврийн хэрэгсэл ирж Д.Д-н машинтай урсгал сөрж мөргөлдсөн. Замын нөхцөл байдал зүгээр ямар нэгэн халтиргаа гулгаа байхгүй хэвийн байсан санагдаж байсан. Гадна үзэгдэх орчин чөлөөтэй харагдахуйц гэгээтэй байсан. Надад лав замын эвдрэл гэмтэл харагдаагүй. Бага зэрэг миний талаасаа бол зүүн гар тал руугаа бол огцом биш ч гэсэн алсаараа тойруу, өгсүүр газар байсан болохоор би араас тэр хурдтай ирж мөргөсөн машиныг сайн харсан..” гэх мэдүүлэг /1 хх 96-97/, гэрч Э.Д, Д-н өгсөн: “Манай "Эрдэнэсант Азза" ТӨХКомпани нь Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 дугаартай Улаанбаатар хотоос 120 км шонгоос 284 дахь км-ийн шон хүртэлх нийт 164 км замын авто замын засвар арчлалтын ажлыг хариуцдаг. Авто замын засвар арчлалтад Өвлийн засвар арчлалтад Авто бэлэн байдлыг хангаж буюу зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хунгарласан цасыг цэвэрлэж замаас гаргах, хаагдсан зам давааг нээх, халтиргаа гулгаатай зам дээр давс цацах, автогрейдрээр хусах, мөсийг гараар цэвэрлэх гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд цас орсон болон халтиргаа гулгаанаас шалтгаалан 2-7 хоногийн хугацаанд замыг цэвэрлэж аюулгүй болгоно. Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газар буюу Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн асфальтан зам дээр 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 218 км-ийн шонгоос 284 дахь км-ийн шон хүртэл нийт 67 км авто замыг шалгахад зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй байсан. Харин 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр очиж үзэхэд 223 дахь км-ийн шонгийн ойролцоо урт нь 10 орчим метр өргөн нь 2.5м хэмжээтэй зорчих хэсэг дээр мөсжсөн байсан. ...Манай замын зорчих хэсгийн өргөн нь нийт 7 метрийн өргөнтэй, нэг талын урсгалын өргөн 3.5 метр хэмжээтэй дээрх асфальтан зам дээр үүссэн мөсний хөвөөнөөсөө эхлээд 2.5 метр хэмжээтэй байсан. Иймд мөсөн дээгүүр явсан тээврийн хэрэгслийн 1 талын дугуй нь мөсөн дээгүүр нөгөө талын дугуй нь хатуу хучилттай асфальтан зам дээгүүр явсан тээврийн хэрэгсэл зогсох боломжтой байсан.” гэх мэдүүлэг /2 хх 139-140/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №**** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашин нь Toyota Axio маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэжээ /1 хх 250, 2 хх 1-2/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 245-249/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн шинжилгээний лабораторийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №***** дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн 00-00 ТТТулсынд угаартай автомашин нь Toyota Prius-20 маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй хэсгийг зурж харуулав. Автомашинуудын мөргөлдсөн байрлалыг Зураг №23-27-д хуруулав. 2.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Axio маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашины жолооны механизм, тоормосны ажиллагааг ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул шалгах боломжгүй байна. 3.Шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх /2 хх 10-12/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 5-9/,
ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн Тээврийн салбарын шинжээч нарын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний №06/**** дугаартай дүгнэлт /2 хх 26-27/,
“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны №**** дугаартай шинжээчийн дүгнэлт: “Мөрдөгчийн асуусан асуултын хүрээнд: 1.1.Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай автомашины жолооч Д.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota corolla axio маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Монгол Улсын Замын дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 12.1 "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуусан асуултын хүрээнд:
2.1.Хэргийн материал дахь гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн өгсөн мэдүүлэгтэй танилцахад тухайн зам тээврийн осол гарах үед замын зорчих хэсгийн гадаргуу зузаан цас мөстэй байсан гэх зүйл тусгагдаагүй байна. ...2.6.Осолд холбогдсон Toyota Prius-20 маркийн 00-00 ССС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй." гэх /2 хх 45-49/, шинжээч Н.Мөнхзулын өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 06/16 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг Ц.Цэвэгжав болон Ж.Хашбат нарын хамт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд 2 автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн байна.” гэх мэдүүлэг /2 хх 52-53/ үгүйсгэгдсэн гэж үзэв. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон жолооч Д.Д-н буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Г.О нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг "Хар үзүүр" гэх газарт Улаанбаатар хотоос 223 дахь км-ийн шонгын ойролцоо хатуу хучилттай автозам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е/6 сартай/, 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирч, иргэн У.Б, А.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Д, Д.Д, Д.Б/3 настай/ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирох" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.", 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж хуульчилсан.
Шүүгдэгч Г.О-н үйлдсэн гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 26-ний өдөр гарсан байх тул 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.О-г тухайн хэрэгт гэм буруугүй байна гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Үүнээс үзвэл шүүгдэгч Г.Очирдарийн үйлдсэн гэмт хэрэг санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэртэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Д.Д-н жолоодож явсан 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.С, Д.Е /6 сартай/ нарын амь хохирч, У.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Л.Д, Д.Б /3 настай/, Д.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тухайн тээврийн хэрэгсэлд “Хас Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 7 395 000 төгрөгийн хохирол тогтоогдсон,
Г.О жолоодож явсан 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Ж, Ш.Г, Г.Ц нарын амь нас хохирч, А.Ц, Г.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, тухайн тээврийн хэрэгсэлд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар 9 150 000 төгрөгийн хохирол тогтоогдсон.
Амь хохирогч С.Ж, Ш.Г, Г.Ц нарын хууль ёсны төлөөлөгч Г.Э, Г.М, хохирогч А.Ц, 00-00 ТТТ улсын дугаартай Toyota corolla axio маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.О нар нь гомдол санал гаргаагүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Хохирогч болон насанд хүрээгүй амь хохирогч Д.Е, насанд хүрээгүй хохирогч Д.Б нарын хууль ёсны төлөөлөгч У.Б нь оршуулгын зардалд 15 371 418 төгрөг, гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 500 000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17 902 000 төгрөг, үүн дээр сэтгэцэд учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар оршуулгын зардал, эмчилгээний болон бусад зардалд 27 519 392 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Харин өмгөөллийн хөлс болон сэтгэцэд учирсан хохирлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь: Хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авч байгаа нь өмгөөлөгч хөлсөлж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын тухайд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал" батлагдсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт "Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө."-өөр хуульчилсан бөгөөд энэ хэрэг 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан байх тул цаг хугацааны хувьд хамаарахгүй гэж үзэв.
Мөн гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500 000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17 902 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас гар утас ажиллахаа болисон гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсаа эд мөрийн баримтаар тооцуулж, үнэлгээ тогтоолгоогүй нь хэдэн онд аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар маркийн гар утас байсан нь тодорхойгүй, гэмт хэргийн улмаас эрүү шүдэндээ гэмтэл авч үүнийг цаашид эмчлүүлэх шаардлагатай эмчилгээний баримт ирүүлсэн боловч шүүх урьдчилан таамаглаж ирээдүйд гарах эмчилгээний төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тул гар утасны үнэ болон цаашид гарах эмчилгээний зардлаа мөн насанд хүрээгүй хохирогч Д.Б-н цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Д нь ажилгүй байсан хугацааны цалин 4 500 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнтэй холбоотой баримт хэрэгт хангалттай авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Д.Д-н жолоодож явсан 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь түүний ах Д.Д гийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримт тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон. Амь хохирогч Д.С, хохирогч Л.Д нарын хууль ёсны төлөөлөгч Д.Д нь амь хохирогч Д.Сийн оршуулгын зардалд 41 980 895 төгрөг, Д.С-ийн тэтгэврийн болон цалингийн зээл 8 124 692 төгрөг, Д.С-ийг гар утасны үнэ 400 000 төгрөг, 00-00 ССС улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 9 173 000 төгрөг, хохирогч Д-ийн замын зардал 2 090 450 төгрөг тус тус нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон оршуулгын зардал, ирэх очих унааны зардал болон бусад зардалд хэрэгт авагдсан баримт болон дансны хуулгаар зарлагдсан баримтыг үндэслэн нийт 57 200 951 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Харин амь хохирогч Д.С-ийн тэтгэврийн болон цалингийн зээл 8 124 692 төгрөг хэрэгсэхгүй болгож, Д.С-ийг гар утасны үнэ 400 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь: амь хохирогчийн цалин болон тэтгэврийн зээл 8 124 692 төгрөг нь банк иргэн хоорондын гэрээний үүрэгтэй холбоотой тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас гарах зардалд хамаарахгүй болно. Харин амь хохирогчийн гар утас гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх боловч үүнийг хэрэгт эд мөрийн баримтаар өгөөгүй үнэлгээ тогтоолгоогүй байх тул аль улсад хэдэн онд үйлдвэрлэсэн ямар үнэ өртөгтэй утас болох нь тодорхойгүй шүүх нотлох баримтгүй таамаглалд үндэслэж шийдвэрлэх боломжгүй байх тул баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.
Хохирогч Л.Д-ийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1. "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй." 499.3. "Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй." 499.4. "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй." гэж заасан тул хуулийн зохицуулалтын дагуу;
Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Дд 57 200 951 төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-д 27 519 392 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Г.О, иргэний хариуцагч Ц.О нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.О-с 28 600 475 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дд, 13 759 696 төгрөг гаргуулж хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бд тус тус олгож, иргэний хариуцагч Ц.О-с 28 600 475 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д, 13 759 696 төгрөг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Бд тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч өөрт ногдох 42 360 171 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Д, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б нарт нөхөн төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч Г.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 5 хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулах.",
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Эрх хасах ялд санал алга. Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гээд байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гээд ялыг хүндрүүлэхийг зөвшөөрөхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардалд маргах зүйл байхгүй. Тэргүүний төмөр замч шагнал авсан. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Замын зорчих хэсгийн гадаргуугаас болж зам тээврийн осол гарсан. Хорих ялын доод хэмжээг доош татах эсхүл хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгөөч. Хорих ял өгвөл хохирол төлбөр төлж чадахгүй нөхцөл байдал үүснэ.”,
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар: " Хэрэг болоод дууссан. Хохирсон хүмүүс хохирсноороо л үлдэнэ. Манай зүгээс илүү нэхэмжилсэн зүйл байхгүй. Ялын хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна." гэх,
Хохирогчийн өмгөөлөгч С.Базардорж: "Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүхээс тогтоосон учраас Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бодит байдал, шударга ёсны зарчмыг харгалзах ёстой тул улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Гэм буруугийн хуралдааны үед гэм буруу дээр шүүгдэгчийн зүгээс маргасан гэж үзэж байна." гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр: "Манай зүгээс гомдол, саналгүй. Иймд хуульд заасан хамгийн бага хэмжээний ял оногдуулж өгнө үү." гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М: "Үнэн зөвийг олох ёстой гэж үзэж байсан. Бид нар тухайн үед гомдол гаргаж л байсан бөгөөд ямар байдлаар гомдол гаргаж байсан бэ гэвэл замын засвар үйлчилгээ хариуцсан компани яагаад хариуцлага хүлээдэггүй вэ гэж үзсэн. Аль аль талын хариуцлагагүй байдлаас тус гэмт хэрэг гарсан гэж үзэж байгаа тул шүүхийн зүгээс хамгийн бага хэмжээний ял оногдуулж өгнө үү." гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э: "Тус хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоолгож, үнэн зөвийг олуулах санаатай байсан. Эргэлзээтэй тодорхойгүй асуудлуудыг олж чадаагүй улсын яллагч ажиллаж чадаагүй гэж үзэж байна. Иймд хамгийн бага хэмжээний ял оногдуулж өгнө үү." гэх,
Шүүгдэгч “Хамгийн түрүүнд хохирогч нараас дахин уучлалт гуйж байна. Би одоо 4 хүүхэдтэй, эхнэрийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Манай хоёр хүүхэд оюутан болж байна. Энэ хүмүүсийг тэнд явж байна гэж отож байгаад, ямар нэгэн санаа зорилго агуулж, гэмт хэрэг үйлдээгүй. У.Б, Д.Д гэх хүмүүсийг осол болсны дараа л таньдаг болсон. Би ажил хийж ажлынхаа цалин хөлсөөр өдийг хүртэл амьдарч ирсэн. Ял эдэлж гарч ирчхээд хохирол, төлбөрийг барагдуулна гэвэл маш хэцүү л байх гэж бодож байна. Санамсар болгоомж алдсандаа маш их гэмшиж байна. Манай бага хүү хоёрдугаар анги, дараагийн хүү минь 7 дугаар анги юм. Эдгээр хүүхдүүддээ боловсрол, хүмүүжил олгож чадахгүйдээ харамсаж байна.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.О нь 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангид хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 14-р хороо, 16-р байрны 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй талаарх ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /2 хх 82-86/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 90/,
Шүүгдэгч Г.О-н өгсөн: “Би 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Би эхээс 8-уулаа, дээрээ 3 ах, нэг 1 эгчтэй, доороо 2 эмэгтэй, 1 эрэгтэй дүүтэй. Хүүхэд ахуй Архангай аймгийн Төвшрүүлэх суманд өссөн. 1987-1997 оны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 10 жилийн сургуульд сурч төгссөн. 1998-1999 оны хооронд Улаанбаатар төмөр замын замын 6 дугаар ангийн 6 дугаар хэсэгт замчин хийж байсан. 1999 оны 11 дүгээр сараас, 2000 оны 11 дүгээр сар хүртэл Зэвсэгт хүчний 013 ангид цэргийн алба хаасан. Тэгээд ажилгүй байж байгаад 2002 оноос 2022 он хүртэл Улаанбаатар төмөр замын замын 4 дүгээр ангид замчин, баргиадын дарга, мастер, хэсэглэл хариуцсан инженерээр ажиллаж байгаад 2022 оны 7 дугаар сард гэр бүлийн хамт Улаанбаатар хот руу нүүж орж ирэн Улаанбаатар төмөр замын замын 2 дугаар ангид хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй инженерээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би эхнэр Ч.Н-тай 10 жилийн сургуулийг цуг төгсөж 2004 оноос хойш хамтран амьдраад өдгөө 4 хүүхэдтэй Улаанбаатар хотод гэр бүлийн хамт амьдарч байна. Тухайн зам тээврийн осол болоход олон хүний амь нас эрсэдсэн. Би харамсаж байна. Мөн хохирогч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.” гэх мэдүүлэг /2 хх 77-80/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №1241 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.2.Шинжилгээнд ирүүлсэн цус нь спиртийн агууламж тодорхойлох дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. "О 4.../эр" гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.” гэжээ /2 хх 14-15/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Г.О-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний холбогдсон гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй холимог хэлбэртэй, шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн "гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний ½ ял оногдуулах, эсхүл хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү." гэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:" гэж заасан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдав.
Эрүүгийн 2334************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.О-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд түүнд хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Г.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 3, 4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.О /РД:УЖ02270573/-аас 42 380 171 /дөчин хоёр сая гурван зуун наян мянга нэг зуун далан нэг/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот ***************** тоотод оршин суух Б.Д-ийн Д /РД:ПЭ89052211/-д 28 600 475 /хорин найман сая зургаан зуун мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** тоотод оршин суух О.У.Б /РД:ПЮ99102402/-д 13 759 696 /арван гурван сая долоон зуун тавин есөн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг тус тус олгосугай.
6.Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.С-ийн цалингийн болон тэтгэврийн зээл 8 124 692 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
хохирогч У.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас шүдний эмчилгээ хийлгэх төлбөр 17 902 000 /арван долоон сая есөн зуун хоёр мянга/ төгрөг болон гар утасны төлбөр /эвдэрсэн/ 500 000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Д-н ажилгүй байсан хугацааны цалин гэх 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогч Д.С-ийг гар утасны үнэ 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг,
насанд хүрээгүй хохирогч Д.Б-тэй, хохирогч У.Б, Д.Д, Л.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Г.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн 2334************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шүүгдэгч Г.Од урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэ-Оюунд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ