Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00002

 

 

 

  2025            01                                                        2025/ШЦТ2024/00002                                     

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                          

Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.******* даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Номин

Улсын яллагчаар хяналтын прокурор А.*******

Иргэний нэхэмжлэгч М.******* /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.******* /онлайн/

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Баян-Өлзий аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар аймаг, сум, Цагаан эрэг 4 дүгээр баг 24-11 тоотод оршин суух хаягтай, урд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:*******,******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Ховд аймгийн сум, Апагтолгой багийн нутаг “Алмасын улаан” гэх нэртэй газарт хатуу хучилттай зам дээр иргэн Б.*******ы өмчлөлийн - улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ачаа тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2 “дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд” гэсэн заалтуудыг зөрчин урдаа явсан

844008С.748 тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ 25-89 ХОЗ улсын дугаартай С.ын жолоодож явсан мотоциклийг шүргэж С.ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ:Тухайн өдөр сумаас Увс аймаг руу орон нутгийн ачаа тээвэр ачаад явж байгаад гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд мотоцикл мөргөж зогссон. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 68.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг төлж барагдуулна гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохирогч С. нь 2024 оны 08 дугаар сард 22 хоног эмчлүүлэх хугацаандаа эрүүл мэндийн даатгалын сангаас 10.482.946 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардлыг буруутай хүнээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. мэдүүлэхдээ: “... 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр болох талийгаач С. нь өглөө 09 цагийн үед гэрээсээ мотоциклтэй ганцаараа хадландаа явна гэж гарч явсан. Тэгээд 10 цаг өнгөрч байхад С. зам тээврийн осолд орсон байна гэж мэдээд сумын нэгдсэн эмнэлэгт ирсэн байхад нь очсон. Бид нарыг эмнэлэгт очиход манай нөхөр С. ямар ч ухаангүй байсан ба толгойдоо гэмтэл авсан байна гэж хэлсэн. Тэр оройдоо Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү авч яваад эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 08 дугаар сарын 27-28-ны үеэр нас барсан. Эмч нар хэлэхдээ тархи толгой бяцарсан байна гэх хэлж байсан ба ухаан орохгүй байсаар нас барсан. Хохиролд 68.000.000 төгрөг авсан одоо нэхэмжлэх хохиролгүй  гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 дугаар хуудас/

6 ш хар өнгийн хуванцар хагархай эд зүйлийг хураан авсан тэмдэглэл 6 ш гэрэл зургийн хамт, мөн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... “...Би 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өвс хадах гээд Ховд аймгийн сумын төвөөс сумын Алаг толгой багийн чиглэлд трактор бариад явж байхад замд “Авын хөх” гэх газар том оврын машинтай мотоцикл мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед миний араас ирж байсан урт цагаан өнгийн машин намайг гүйцэж түрүүлээд өнгөрсөн тэгээд миний урд явсан мотоциклтэй хүн засмал замын голын цагаан зураасанд маш ойрхон миний урд 90-100 орчим метр орчимд явж байхад намайг гүйцэж түрүүлсэн цагаан өнгийн машин тэр чигээрээ урсгал сөрж явсаар мотоциклийг гүйцэж түрүүлэх үед мотоцикл том машины толгойн арын дугуйнд хүрэх шиг болоод мотоциклтэй хүн хамагдаад зам дээр унасан. Тухайн үед мотоциклийн жолооч том машин гүйцэж түрүүлж байна гэж мэдэхгүй замын цагаан зураасанд ойрхон явж байгаад машины толгой мотоциклтэй хүний хажуугаар өнгөрөх үед мотоциклийн жолооч тэр машин руу нэг хараад тэгээд мотоциклтэй зам дээр шидэгдээд унасан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 47-р хуудас/

Гэрч  М.Багланы  мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн сумаас өглөөний 09 цагийн үед улсын хил чиглэлд гараад 09 цаг 30 минут орчим тухайн зам тээврийн осол болсон. Тухайн үед би машины ард байх орон дээр хэвтээд явж байтал машин барьж явсан жолооч ******* дуут дохио өгсөн тухайн үед юу болсон талаар асуухад урд талд мотоцикл, трактор явж байна гээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд явж байсан. Тракторыг өнгөрөөд түүний урд явж байсан мотоциклийг бас өнгөрсөн тэгээд урд талд нь явж байсан тракторын гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед пад гээд чимээ гарахаар нь би машинаа зогсоо гэж хэлээд жолооч болох ******* машинаас буугаад би араас нь очиход мотоциклтой хүн зам дээр ухаангүй толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед араас машинтай хүн ирээд цагдаа эмнэлэг дуудаарай гээд цагдаа эмнэлэг ирэхээр нь би түргэн тусламжийн машинтай суманд ирсэн” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 49, 57- 58 дугаар хуудас/

Гэрч Б.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ... “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн үед осол гарсан талаарх мэдээлэлд хүлээн аваад жолооч Мөнх-Эрдэнийн хамтаар очиход С. замын зорчих хэсгийн голд ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед том машины жолооч хэн бэ гэж асуухад ******* -би жолоодож явсан гэж хэлсэн хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан дараагаар нь цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 51-52-р хуудас/,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай “Амь хохирогч С.ын гавал ясны зүүн чамархайн дээд хэсэгт дотогш цөмөрч сэлтэрсэн хугарал, их тархины 2 тал бөмбөлгийн дагз хэсгийн зөөлөн бүрхүүл, доор тархмал цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд тархины эдийн үхжил, цусан хураа, уртавтар тархины эдийн гүнд үхжил, цусан бүлэн, зүүн чамархай, гавлын орой, дагзны зүүн хэсгийн хуйх доорх цус хуралт, зүүн чамархай болон баруун хөхний дээд хэсэгт, шарх, зүүн чих, дээд доод уруул, хоёр завж, баруун хацарт зулгаралтууд, зүүн хөмсөг, хоёр хацар, хамарт зулгаралтын сорви, баруун бугалга, зүүн тохой баруун цавь, зүүн ташаа хоёр хөлийн тавхайн дээд хэсгүүдэд тус бүр цус хуралтууд, бэлэг эрхтэн үзүүр хэсэгт шарх, шархлаа гэмтлүүд тогтоогдлоо.Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            Амь хохирогч С.ын цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой гэмтлүүд. Цогцост учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтэл. Амь хохирогч С. нь дээрх гавал тархины гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хамт  / хх-ийн 77-83 дугаар хуудас/,

           Хохирогч С.ын эмчилгээ хийлгэсэн эмчилгээний баримтын хуулбар /хх-ийн 90-157 дугаар хуудас/

           2024 оны 11 сарын 21-ны өдрийн 32002 дугаартай....25-89 ХОЗ улсын дугаартай амь хохирогч С.ын унаж явсан гэх мотоциклд гаргасан ......мотоциклын хөдөлгүүрийн шатах камерт хэт их бензин цугласнаас болж асахгүй байх магадлалтай байна. Хөдөлгүүр ил харагдах гэмтэлгүй байна. Уг мотоцикл нь механик дамжуулгатай тоормосны системтэй  байна. Тоормосны систем бүрэн ажиллаж байна. Тухайн осол гарахад тоормосны систем нөлөөлөөгүй байна.

            Уг мотоциклийн гэрэлтүүлэх хэрэгсэл хагарсан, дуут дохио ажиллана, явах эд анги бүрэн, ил харагдах гэмтэлгүй ажиллаж байна. Урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь ослын үед онхолдох үед хагарсан  байх  үндэслэлтэй байна. Уг мотоциклийн гэрэлтүүлэх хэрэгсэл болон хөдөлгүүрийн засварласан тохиолдолд цаашид ашиглах боломжтой гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162-164 дүгээр хуудас/,

      2024 оны 11 сарын 21-ны өдөр 3200 дугаартай......DAF маркийн  - улсын дугаартай ачааны автомашины хөдөлгүүр доголгүй, хэвийн ажиллаж байна.  DAF маркийн  - улсын дугаартай ачааны автомашины хөдөлгүүр эвдрэл гэмтэлгүй байна. Шинжилж буй автомашин нь хийн тоормосны системтэй байна. Тоормос бүрэн ажиллаж байна. Тоормосны системд эвдрэл гэмтэл байхгүй байна.

       2024 оны 08 сарын 20-ны өдрийн 102 дугаартай....С.ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.С.ын цусанд спиртийн зүйл илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

ачааны автомашины дуут дохио, гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн, хэвийн ажиллаж байна. Дуут дохио гэрэлтүүлэх хэрэгсэл, эвдрэл гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн DAF маркийн  - улсын дугаартай ачааны автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байх тул цаашид ашиглах боломжтой гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх-ийн 175-182 дугаар хуудас/,

       2024 оны 08 сарын 20-ны өдрийн 102 дугаартай....С.ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.С.ын цусанд спиртийн зүйл илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

       2024 оны 08 сарын 20-ны өдрийн 103 дугаартай....Х.*******ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Х.*******ын цусанд спиртийн зүйл илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 196-197 дугаар хуудас/,

       2024 оны 09 сарын -ны өдрийн 52/36, 24/3 дугаартай..... DAF  FT105-510 маркийн  - улсын дугаартай ачааны автомашины  жолооч Х.******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно . д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 212-214 дүгээр хуудас/,

    2024 оны 12 сарын 02-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 231 дүгээр хуудас/,

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д 68 сая төгрөгийн хохирол төлсөн баримт болон банкны дансны хуулга

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гаас....гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 2 дугаар хавтас 08-37 дугаар хуудас/,

    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 2 дугаар 44 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчим Ховд аймгийн сум, Апагтолгой багийн нутаг “Алмасын улаан” гэх нэртэй газарт хатуу хучилттай зам дээр иргэн Б.*******ы өмчлөлийн - улсын дугаартай цагаан өнгийн “ОАГ маркийн ачааны автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон ачаа тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн дүрмийн 13.2 “дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд” гэсэн заалтуудыг зөрчин урдаа явсан 844008С.748 тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ 25-89 ХОЗ улсын дугаартай С.ын жолоодож явсан мотоциклийг шүргэж С.ын амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, болон шинжээчийн дүгнэлтүүдээр гэм буруугийн үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

    Шүүгдэгч Х.******* нь гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй, талууд оролцогч нар хэргийн зүйлчлэлд маргахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б. нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд   68.000.000 төгрөг хүлэн авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хохирол барагдуулсан талаарх тодорхойлолт,мөн мөрдөгчийн хохирол тооцсон баримтаар хохирол төлбөр бүрэн төлөгдсөн цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй гэж дүгнэв.

          Хохирогч С. нь эрүүл мэндийн даатгалын сангаас 10.482.946 төгрөгийн үйлчилгээ авсан төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул  шүүгдэгчээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна..

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч Х.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 10.482.946  төгрөгийн нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж , шүүхэд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Х.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шыбарайгыр овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /Зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /Гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.     

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тайлбарлаж, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 457 дугаар ангид даалгасугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6.Иргэний хуулийн 499, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Х.*******ын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д 68.000.000 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч М.*******д /Эрүүл мэндийн даатгалын санд/ 10.482.949  төгрөг гаргуулан 6 /Зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          7. Шүүгдэгч Х.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ