Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00006

 

 

2025            01             23                                           2025/ШЦТ2024/00006                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                           ******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Д.*******

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******

Иргэний нэхэмжлэгч М.******* /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******

Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “МоЭнКо” ХХК-д маркшейдрийн туслах ажилтай, ам бүл 3 /эхнэр хүүхдийн хамт/ ******* аймаг, сум, багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч З.******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цагийн орчим ******* аймгийн сум, багийн нутаг дэвсгэрт байх асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн- улсын дугаартай “Тоуоtа Рrius-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д.ын өмчлөлийн - улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.ын эрүүл мэндэд “...зүүн сүүжний тогооны зөрөөгүй хугарал, зүүн талын VII хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Д.ийн эрүүл мэндэд “...тархи доргилт, аюулхай хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.******* мэдүүлэхдээ: Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад осол гаргасан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Ослын улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулна. Хохирогч Д.ыг ******* аймаг авч явсан. Би өөрийн эзэмшлийн- улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан.Би сэтгэцийн хор уршгийн дүгнэлт тогтоолгохгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

           Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.ын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 сарын 13-ны өдрөөс 12 сар хүртэл хугацаанд 106.508 төгрөгийн зардал гарсан. Манай байгууллага дээрх мөнгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

           Иргэний нэхэмжлэгч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай эхнэрийн төрсөн дүү Д. нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө ******* аймгийн төвөөс Зэрэг суманд манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө босож Хөшөөтийн уурхай руу ажил руугаа явсан. Тэгээд сум руу тонгойгоод явж байхад урдаас машин ирээд бид хоёрын явж байсан машиныг мөргөсөн. Тухайн машин нь цагаан зураас давж урсгал сөрж орж ирсэн. Тухайн зам тээврийн осол сумын нутаг дэвсгэрт болсон. Тухайн өдөр үүр цайх гээд шөнө дунд үүрээр болсон. Тийм ээ, миний биед гэмтэл учирсан. Миний толгой, цээж, хөлийн өвдөг гэмтсэн. Манай эхнэрийн дүү Д. жолоодож явж байсан. Бид хоёр - улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан Манай дүү 20-30 км хурдтай явж байсан. бид хоёр замын баруун гар талд явж байсан, нөгөө жолооч нь зүүн талд явж байгаад замын эрсрэг тал руу гарсан. Тухайн үед зам хэвийн харагдаж байсан. Манай эхнэрийн дүү ын эхнэр болох гийн нэр дээр байдаг. Манай дүү жолоодох эрхийн үнэмлэхтэй. бид хоёр эрүүл байсан гэх мэдүүлэг,

          Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* аймгийн Зэрэг сумын төвөөс хүргэн болох Д.ийн хамт Хөшөөтийн уурхай руу өглөө үүрээр гарч явсан. Тэгээд ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт явж байгаад урсгал сөрж приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөж, зам тээврийн осол гарсан. ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт болсон. Тухайн осол үүрийн 07.00 цагийн үед болсон. Би - улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Манай эхнэр Б. гийн эзэмшил дээр байдаг. Би 20 км-н хурдтай явж байсан. Миний ард портер маркийн тээврийн хэрэгсэл явж байсан учраас тэр портероо хүлээгээд гэлдрээд явж байсан.

Хүснэгтээр тогтоосон хор уршгийн зэрэглэлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нэхэмжилж байна. Би холбогдох баримт бичгээ бүрдүүлж прокурор, шүүхийн шатанд гаргаж өгнө. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нэхэмжилж байна. Мөн ажилгүй байсан хугацааны орлогыг нэхэмжилж байна. Тухайн хүн надад ямар нэгэн хохирол нөхөн төлөөгүй, надтай ирж огт уулзаагүй. Би гомдолтой байна." гэх мэдүүлэг

      Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн: “...Миний тээврийн хэрэгсэл одоо ******* аймгийн сумын “ ” ХХК- ний хашаанд байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр сумын багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж - улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэмтсэн. Би өөрийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг суманд очиж үзсэн. Тэгээд миний тээврийн хэрэгсэл янзлагдах боломжгүй байгаа тул би Улаанбаатар хот руу ачуулж, засвар үйлчилгээнд оруулж бүрэн бүтэн болгуулж, бичиг баримтаа бүрэн бүтэн болгуулж ******* гэдэг хүнээс хохирлоо нэхэмжилнэ гэх  мэдүүлэг,

      Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

            Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл

            ******* аймгийн Цагдаагийн газрын Булган сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Х.н 2024 оны 11 сарын 18-ны өдөр үйлдсэн зам тээврийн ослын магадалгаа

      “Цагаан шонхрын жигүүр НҮТББ”-ын шинжээч Я.ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 52/102, 24/3 дугаартай “... жолооч З.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт

        Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1193 дугаартай”...1. Д.ийн биед гэмтэл учирсан байна. 2. Уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. 3. Д.ийн тархи доргилт, аюулхай хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Д.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.гийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1204 дугаартай “...1. Д.ын биед гэмтэл учирсан байна. Уг гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. 2. Д.ын зүүн сүүжний тогооны зөрөөгүй хугарал, зүүн талын VII хавирганы далд хугарал, хэвлийн зүүн, баруун хэсгүүд болон зүүн өвдөгт тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Д.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх шинжээчийн дүгнэлт

******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Д.ын толгойн тодосгогчгүй компьютерт томографын шинжилгээ, 

******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Д.ын цээжний хөндийн эрхтнүүдийн тодосгогчгүй компьютерт томографын шинжилгээ, 

           Тухайн зам тээврийн ослын улмаас иргэн Б.гийн өмчлөлийн - улсын дугаартай “Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг Вендо ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан нийт дүн 3,081,500 төгрөгийн хохирлын үнэлгээ

        2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 52/102, 24/3 дугаартай “... жолооч З.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          Toyota Prius маркийн - улсын дугаартай автомашины жолооч Д.ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Toyota Prius маркийн- улсын дугаартай  авто машины жолооч З.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэх шинжээчийн дүгнэлт

          Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт,

     Хохирогч Д.ын зам тээврийн ослын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 106.508 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан талаар ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот,

     Шүүгдэгч З.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол

     Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч З.******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цагийн орчим ******* аймгийн сум, багийн нутаг дэвсгэрт байх асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн- улсын дугаартай “Тоуоtа Рrius- 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д.ын өмчлөлийн - улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.ын эрүүл мэндэд “...зүүн сүүжний тогооны зөрөөгүй хугарал, зүүн талын VII хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Д.ийн эрүүл мэндэд “...тархи доргилт, аюулхай хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд болон, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан учруулсан хохиролд 3.100.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.900.000 төгрөг нийт 7000000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч М.*******д 106.508 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч Б.д хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

           Талууд оролцогч нар нь гэм буруугийн үйлдэлд маргаагүй, хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх талаар маргаагүй болно.

           Иймд шүүгдэгч З.Бат-Эрдэнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07 цагийн орчим ******* аймгийн сум, багийн нутаг дэвсгэрт байх асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн- улсын дугаартай “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн Д.ын өмчлөлийн - улсын дугаартай “Тоуоtа Рrius-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.ын эрүүл мэндэд “...зүүн сүүжний тогооны зөрөөгүй хугарал, зүүн талын VII хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, Д.ийн эрүүл мэндэд “...тархи доргилт, аюулхай хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна уу гэх шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч З.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /Гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тайлбарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 457 дугаар ангид даалгасугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар З.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6.Иргэний хуулийн 499, 510, 511 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч  З.*******эс ******* аймаг Эрүүл мэндийн даатгалын газарт 106.508 төгрөг,  гаргуулан олгож, хохирогч Б., Д. нарт төлөх хохирол төлбөргүйг  дурдсугай.

          7.Шүүгдэгч З.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ