| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/477 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/477
2025 10 27 2025/ШЦТ/477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.БатЖ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү,
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, түүний өмгөөлөгч Ц.Монгол, Д.Гансүх, орчуулагч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -д холбогдох эрүүгийн 1834****** дугаартай 7 хавтаст хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Австрали Улсын иргэн, *********************** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо “Тоёота Ланд круйзер-200” маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. "өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.", 12.2 "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна.", 12.3 "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 18.3 "хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 00-00 ТТТ улсын дугаартай Mitsubishi, Fuso маркийн том оврын ачааны тээврийн хэрэгслийн араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж 0000 ХХХ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 0000 ХХХ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota Land Cruiser 200 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Ж-н амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 1834****** дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-н өгсөн: "2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цаг 44 минутад би талийгаач охиноосоо түлхүүрээ хаалганаасаа аваад унтаарай би очиж явна гэсэн мессеж авсан би эргүүлээд за гээд хариу явуулсан. Тэгээд хүлээгээд сууж байсан шөнө 00 цаг 49 минутад талийгаач охины ажлын газар болох Тера-Инержи ХХК-аас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн ярьсан осол болчихлоо та энэ хүнтэй ярь даа гээд Сэймын утасны дугаарыг мессежээр явуулсан. Би утас руу нь залгаад Сеймтэй ярьсан би охиноо хэр их гэмтсэн бэ гээд асуутал нэлээн гэмтсэн байна ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Сосын эмнэлгийн тусламж дуудсан одоо ирж байгаа байх гэсэн. Тэгээд би өөрийн дүү рүүгээ залгаад осол гарсан байна охин гэмтсэн байна тийшээ явах шаардлагатай байна гэж яриад бас эмнэлгийнхээ эмч С гэдэг эмчтэй яриад бид 3 эмнэлгээс яаралтай тусламжийн хэрэгсэл аваад Төв аймаг явсан. Тэрнээс өмнө манай дүү Төв аймгийн Цагдаагийн газар луу ярьж дуудлага өгсөн замдаа би эмнэлэг рүү залгаад гэмтсэн хүн ирсэн үү гээд асуугаад яваад байсан ирээгүй байна гээд байсан. Тэгээд бид нар шууд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд охиныг минь нүүрийг нь бүтээгээд нас барсан байсан бие нь бүлээхэн байсан. 2012 онд Англи улсад мастераа төгсөөд ирээд Тера-Инержи ХХК-нд санхүүгийн шинжээчийн ажил хийдэг байсан. Би С гэх хүнийг танихгүй ямар нэгэн холбоо байхгүй. Миний охины ажил УБ хотод Замын цагдаагийн газрын зүүн талд байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 18-нд өглөө 08 цагийн үед Өмнөговь аймаг руу уурхай явахаар боллоо гээд явсан өмнө 7 хоногт нь явах гэж байгаад хойшлоод явж байгаа нь тэр. Явахдаа 12 хоног явж магадгүй гэсэн. Дараа нь 2 хоноод ирж магадгүй гэсэн. Би маш их гомдолтой байна охиныхоо амь насыг нэхэмжилж байна. Залуу хүн эх орондоо зөндөө л юм хийх байсан хүн. Хуулийн дагуу үнэн зөвийг нь тогтоож өгнө үү. Өөр ярих зүйл алга." гэх мэдүүлэг /1 хх 58-59, 60-61 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн: "Миний хүсэж байгаа зүйл бол тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан гэх хүнийг гэрчээр мэдүүлэг авхуулж хаанаас, хэзээ, хэдэн цагт хөдөлсөн болох. Замдаа хэдэн удаа зогссон болох мөн зогсохдоо хэр зэрэг хугацаа зарцуулсан, тээврийн хэрэгсэл дунджаар хэдэн километр цагийн хурдтай явсан, машин жолоодож явсан хүний сэтгэл зүйн байдал, ямар зорилгоор Улаанбаатар хот явах болсон. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа унтах болон зүүрмэглэсэн асуудал байгаа эсэх. Зам дээр тавьсан ослын тэмдгийг харсан эсэх. Тухайн ослын тэмдгийг дайрч болон тойрч гарсан эсэх. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочоос дээрх асуултыг асууж мэдүүлэг авах. Мөн Өмнөговь аймгаас гаргаж өгсөн хүмүүсээс хэдэн цагт гаргаж өгсөн болохыг тодруулах." гэх мэдүүлэг /1 хх 62-63/,
дахин өгсөн: "...Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд Монгол хүний амь нас ямар үнэтэй тэрийг л нэхэмжилнэ тэрнээс биш би тэд эд гэж мөнгөн тоо бол хэлэхгүй." гэх мэдүүлэг /3 хх 133/,
шүүх хуралдаад өгсөн өгсөн:
"...тэрнээс хойш 5 жил хагас хугацаа өнгөрсөн байна. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн эх хүн хүүхдээ мартаж чадахгүй байна. Энэ хооронд олон үйл явдал манай гэрт боллоо. Энэ манай гэр бүлд тохиосон хамгийн том харуусал, эмгэнэл байсан. Үүнийг ямар ч мөнгөөр орлуулж чадахгүй байх. Оршуулгын зардал хэн хэдийг гаргасныг би тооцоолоогүй. Ослын дараа 3 жилд би өөрийнхөө амьд эсэхийг мэдэхгүй өдөр хоногийг өнгөрөөж байна. Одоо ч гэсэн амьдраад байх зорилго байхгүй. Энэ хүүхдийн амь насаар өөрсдийнхөө тамын амийг солиход бэлэн байна. Эд цэцэглэх насандаа явсан болохоор харамсаад болдоггүй юм байна. Бид нарт үр хүүхдээ үлдээсэн бол сэтгэл дэвтэх л байсан байх. Ажлаа хийж яваад амь насаа алдаж, нас барсан учраас буруутай этгээд байгаа байх л гэж бодож байна. Үнэн зөвөөр нь тогтоож өгөх байх гэж бодож өнөөдрийг хүртэл явж байна. Хэн ч санаатайгаар миний охиныг амь насыг хохироогоогүйг ойлгож байна. Осол бүрдсэн ямар нэгэн учир шалтгаан байгаа учраас аваад явж байгаа жолооч хариуцлага хүлээх ёстой. Миний өмнө биш юмаа гэхэд амь насаа алдсан хүний өмнө уучлалт гуйх байх итгэж байна. Би санхүүгийн тэдэн төгрөг гээд нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хүний амь нас, амьдрал ямар үнэтэй байдаг вэ, үр хүүхдээ алдсан эх хүний хохирол ямар байх вэ тэрийг хэмжиж болдог бол өөрсдөө эцэг эхээсээ асууж үз. Компаниас нь ажлаа хийх явцдаа амь насаа алдсан гэж хуулийн дагуу 36 болон түүнээс дээш сарын үнэ төлбөрийг төлөх ёстой байдаг. Миний охин 30 настайгаа амь насаа алдсан. Монгол хүний тэтгэвэрт гардаг насаар нь бодвол 60 нас хүртэл 30 жил ажиллах байсан гэж бодоод эдийн засгийн тэр хэмжээний хохирлыг төлөх ёстой байх гэж бодож нэхэмжилсэн байгаа. Компаниас 10 орчим жилийн цалинг өгсөн. Тухайн үед 8 000 000 төгрөгийн цалин авдаг байсан. 80 000 000 төгрөг өгсөн. Би өгсөн мөнгийг сайн санахгүй байна. Хийсэн байх." гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.М-н өгсөн: "Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгааг ойлгож мэдлээ асуух зүйл байхгүй байна. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан болохоор намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авч байгааг ойлгож байна. Манай ах У бид хоёр миний нэр дээр тээврийн хэрэгслийг худалдаж аваад хамтарч унадаг байсан юм. Тухайн үед ах маань машиныг маань авч яваад осолдсон байсан. Би тэр Улаанбаатар хотод байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо төлүүлмээр байна." гэх мэдүүлэг /1 хх 65/,
дахин өгсөн: "...У бол миний төрсөн ах. Харин С бол төрсөн охин нь байгаа юм. СХятад улсад сургуульд сурдаг бөгөөд тэндээ сургуульдаа явсан хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Харин У Өмнөговь аймагт ажилладаг. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй." гэх мэдүүлэг /1 хх 99/,
хохирогч У.С өгсөн: "2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор манай аав У өөрийнхөө 00-00 ЛЛЛулсын дугаартай Ипсум маркийн машиныг жолоодоод би хажуу талын зорчигчийн суудалд суугаад явж байсан. Тэгтэл урд талаас хурц гэрэлтэй машин орж ирээд манай машиныг миний сууж явсан талаас буюу зүүн урд талаас мөргөсөн. Тэгээд би юмаа санахгүй шокийн байдалд байж байгаад Төв аймгийн эмнэлэг дээр ухаан орсон. Миний хүзүү хөдөлж болохгүй байсан бөгөөд энд тэндээ хөхөрсөн гар, хөл хөндүүртэй болсон байсан. Бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Өмнө нь 80 орчим километр цагийн хурдтай явж байгаад машин ирж байгааг хараад тоормос гишгээд 50-60 километр цагийн хооронд болсон байх. Миний хувьд гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /1 хх 67-68, 90-91/,
Дахин өгсөн: "2018 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явахаар аавтайгаа гарсан. Төв аймаг өнгөрөөд явж байхад цагийг нь сайн санахгүй байна. Өөдөөс урсгал сөрөөд хурц гэрэлтэй машин ирээд мөргөсөн машин замын хажуу руу орсон байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирээд би Төв аймгийн эмнэлэг ороод аяралтай тусламжийн үйлчилгээ аваад Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би ямар нэг машин хараагүй анзаараагүй. Би машины урд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Толгой эргээд дотор муухайраад амьсгал боогдоод байгаа ил харагдах гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна эмчилгээ хийлгэж байгаа цаашид үзүүлнэ. Эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна. Өөр нэхэмжлэх зүйл алга." /1 хх 90-91/,
Гэрч Ш.У-ын өгсөн: "Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор орой 22 цаг 40 минутын үед охинтойгоо гарсан. Хотоос наашаа 60-70 км явж байгаад Шинэ нисэх онгоцны буудал өнгөрөөд явж байтал машин зөрөөд яваад байсан. Тэгээд цаанаас нэлээн тод гэрэлтэй машин ирж байсан. Тэрний наана эвдэрсэн бололтой ачааны машин зогсож байсан. Урдаа ямар нэг ослын тэмдэг тавиагүй байсан цаанаас ирж байсан тод гэрэлтэй машин нэлээн хурдтай өөдөөс ирж байсан. Тэгээд замаа баруун гар тал руугаа шахаад хурдаа сааруулсан тэгтэл эвдэрсэн бололтой нөгөө ачааны машиныг гүйцэт түрүүлээд өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд баруун гар тал руугаа дараад хажуулдаад гуядаад, машины хойд талаараа намайг мөргөөд би замаас гараад зогссон. Нөгөө машин зам дээрээ зогссон байсан. Тэгээд би охиноо хартал шокт орчихсон юм дугарахгүй нил шил шороо тоос болоод толгойноос нь цус гараад хацрыг нь дагаад урссан байсан. Би охиноо миний охин яаж байна гээд асуусан толгой хөдөлж болохгүй байна өвдөөд байна амнаас цус амтагдаад байна гээд байсан. Охиноо машинаас татаад жолооч талаараа буулгасан. Дараа нь нөгөө мөргөсөн өөдөөс ирж байсан машинд дээр очсон. Нэг эмэгтэй газарт хэвтсэн хучсан байсан. Нэг залуу хажуухан талд нь сууж байсан. Жолооч нь хэн бэ гээд би асуусан. Тэгтэл нэг гадаад хүн би жолооч гээд хэлсэн. Тэгээд би буцаад гүйгээд охин дээрээ ирсэн. Тэгээд би Төв аймгийн цагдаа руу залгасан манай бүрэлдэхүүн гарсан наана чинь очиж байгаа гэсэн. Эмнэлэг, цагдаа хоёр ойролцоо ирээд манай охиныг үзээд нөгөө хүмүүсийг үзээд Төв аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Би машин дээрээ үлдсэн. Ямар нэг гэрэл аваарын гэрэл байгаагүй. Машин зогсож байгаа нь харагдаж байсан. Цаанаас ирж байсан машиныг ямар хурдан явж байна гэж бодоод замаа шахаад хурдаа сааруулаад явсан. Тэгтэл өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл баримжаагаар хэдэн км/цагийн хурдтай явсныг сайн мэдэхгүй байна. Их л хурдтай ирж байсан. Бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Надад одоогоор мэдэгдэх зүйл алга зүүн гар жоохон хөндүүр байна. Харин манай охин толгой хөдлөхгүй байна гээд байсан нүдээ анихаар толгой эргээд байна гээд шанаагаар нь цус урссан байсан. 2 хөл нь доголоод гишгэж чадахгүй байсан мөн амьсгалахад хүнд байсан. Би эмнэлэгт үзүүлэхгүй харин охиноо үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна охиноо эрүүл саруул болгомоор байна зүгээр байж байгаад эрүүл мэндээр хохирохоор хэцүү байна. Мөн эд хөрөнгөөрөө хохирч байна. Энэ бүгдийг нөхөн төлүүлж намайг ямар нэг хохиролгүй болгож хуулийн дагуу apra хэмжээ авч өгнө үү." гэх мэдүүлэг /1 хх 72-73/,
Гэрч Л.Д-н өгсөн: "2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог Монгол алт нэртэй ХХК-иас би өөрийн тээврийн хэрэгслээр кемп болон 2 ширхэг монгол гэр 2 миксер цемент тэгээд банз, труба зэрэг зүйлс ачаад УБ хот руу гарсан. Замдаа Өмнөговь аймагт шөнө 03 цагийн үед ирсэн. Тэгээд аймаг дээр гэртээ амраад маргааш өглөө нь 09 цагийн үед УБ хот руу гарсан. Кемпийн 2 ажилчин Баатар, Содоо гэдэг 2 хүн хамт явсан. Тэгээд орой 21 цагийн үед Ногоон дов гэх газрын давааны ар луу орж ирээд явж байтал гэнэт дугуй буудсан. Буугаад үзтэл баруун гар талын хойд 2 дугуйны нэг нь байхгүй байсан 6 шпилкнээс нэг л шпилкэн доор нэг дугуй нь буудсан байсан. Тэгээд зогссон. Тэгээд би хамт явж байсан 2 хүнтэй ослын тэмдгээ байрлуулж машинаа хөдөлгөх боломжгүй болсон байсан. Тэгээд нөгөө хамт явж байсан 2 хүн маань УБ хот руу замын унаанд суугаад явсан очоод сэлбэг аваад ирнэ гээд явсан. Тэгээд тэр хавиар олон машин зөрөөд байсан би аваараа татаад нэлээн байсан 00 цаг хүртэл асаалттай байсан, тэгээд хөдөлгөөн сийрээд ирсэн, миний аккумлятор муудаад байнга асаахаар түлш бага дуусах гээд байсан, тэгэхээр нь би ослын тэмдэг байгаа гээд аваарын гэрлээ унтраасан. Тэрнээс хойш 30-40 минутын дараа машинууд мөн хажуугаар өнгөрөөд байсан. Би машиндаа хэвтэж байсан тэгтэл гэнэт пин гээд дуу гарсан, тэгэхээр нь би машин мөргөчихлөө гээд буугаад хартал миний машины өөдөөс нэг машин хараад зогссон байсан. Би тэр машиныг хараад надыг мөргөсөн байсан машин гэж мэдээгүй машинаа тойроод хартал миний ачааны зүүн ард хэсэгт хар өнгийн карлан наалдсан дохионы гэрэл байсан. Тэгээд би сандраад хартал замын хажууд нэг машин бас байсан би өөдөөс харсан машин дээр гүйгээд очтол аваар гарсан байсан. 3 хүн байсан нэг гадаад иргэн байсан. Хүнээ буулгасан байсан. Нэг эмэгтэй хүн газар хэвтэж байсан, нэг эрэгтэй жоохон зайтай суучихсан нүүр нь цус болсон байсан, машины гэрэлд харагдсан. Тэгээд хүмүүс ард урдаас машинтай ирээд бууж ирсэн. Тэр хавьд байсан хүмүүсээс нэг нь эмнэлэг, цагдаа дуудсан гэсэн. Би яахаа мэдэхгүй нөгөө замаас гарсан машин дээр яваад очтол эмэгтэй хүүхэд гараа хөдөлгөж болохгүй байна гээд байж байсан. Тэгээд нэг машин ирээд би, эмнэлэг хүргээд өгье гэсэн. Тэгтэл би явахгүй Мөнхөө ахыг ирэхээр явна гээд байсан. Тэгтэл тэр охиныг би дулаан машинд ороод суу гэсэн даарч байна юм нөмрөх үү гэсэн тэгтэл үгүй гээд байсан. Би эргээд нөгөө зам дээр байгаа машин дээр очтол наад хүмүүсээ эмнэлэг аваад яв гэсэн. Нөгөө гадаад иргэнтэй ойлголцохгүй байсан. Нөгөө газар хэвтэж байсан эмэгтэй хөл нүцгэн байсан би гутлыг нь өмсгө гэсэн дулаал хуч гэснэ. Тэгээд нөгөө гадаад гутлыг нь өмсүүлээд юмаар хучсан өмсгөж байсан. Тэгээд тэр хавиар сандраад холхисон. Тэгж байтал цагдаа түрүүлээд ирсэн, араас нь эмнэлэг ирсэн. Тэр хүмүүсийг аваад явсан. Би ирж байсан машинаас энэ харагдаж байна уу гээд асуутал ойрхон байна харагдахгүй байна гэсэн. Тэгэхээр нь дахиад холдуулсан одоо 30 м болсон байх гэж бодоод тэндээ тавиад жалганаас халуун сав, печенийн лааз авчирч зэрэгцүүлэн тавиад тухайн үед их салхитай байсан учраас мөн машин хажуугаар нь өнгөрөхөд унаад байсан тэгэхээр нь би чулуугаар 2 талаас нь дараад тогтоосон. Урд харагдах хэсгийг нь үлдээсэн. Би тэр үед ямар нэг гэрэл болон подворын гэрэл асаагаагүй өмнө нь асааж байгаад унтраасан. Би замын хажуу руу шахаж зогсоогүй яг анх зогссоноороо байж байсан. Яагаад гэхээр хөдлөөд шахаад зогсох гэхээр нь нэг дугуйтай нэг шпилкэн дээр тогтож байсан. Ачаа ачсан хазайсан байсан учраас хөдөлбөл унах гээд байсан. Тэгэхээр нь хөдлөөгүй юм. Би архи дарс уугаагүй байсан. Би овор ихтэй багцаагаар 6-7 тн ачсан байх гэж бодож байна. 4-5 тн ачих нормтой. Ачуулсан хүмүүс ачаад өг гээд тэгээд өөрсдөө ачсан би хэрэггүй баахан мод төмөр цоорхой поошиг зэргийг юундаа ачдаг юм гэсэн тэгтэл тоохгүй авна гэсээр байгаад ачсан. ...Батсайхан гэх хүн над руу залгаад 1 500 000 төгрөгөөр түлшийг нь оруулаад хот руу 2 гэр, 2 миксер цемент, 3 тн кемп, жижиг багаж, 6 метрийн 2 труба ачуулахаар болж очиж ачсан." гэх мэдүүлэг /1 хх 74-75/,
түүний дахин өгсөн: "Тухайн үед Дундговь аймгийн Ноён сумын нутагт явж байхад миний ачиж явсан ачаан дээр байсан шивлэр урагш гүйж унаад миний урд салхины шилийг хагалчихсан байсан. Тэгээд урд зам харагдахгүй гэрэлд гялбаад яваад байсан тэгж явж байгаад осол болох үед дугуй буудаад зогссон. Тэгээд шууд буугаад харсан чинь миний машины нэг дугуй буудаад нэг дугуй нь байхгүй болчихсон нэг шпилк нь сул нэг шпилк дээр л тогтож байсан. Тэгээд ямар ч хөдлөх боломжгүй байсан учраас зам дээр зогссон. Миний хувьд эхлээд нэг удаа тавиад харсан чинь арай ойрхон санагдаад дахиад холдуулаад тавьсан бөгөөд осол болсны дараа ослын хэмжиж үзэхэд 28.60 метр байсан. Миний хувьд гурвалжин тойруулаад чулуу тавьж тогтоогоод хажууд нь олсон халуун сав болон чихрийн савыг тавьсан байгаа. Миний машины ард талд хуучин наасан цацруулагч, гэрэл ойлгогч байгаа. Миний хувьд орой 20-21 цагийн орчим ирээд зогссон бөгөөд шөнө түлш дуусах гээд аккумлятор суугаад байхаар нь замын машин цөөрөөд ирэхээр нь гэрэл дохиогоо унтраагаад байж байсан байгаа. Нэг дугуйгаа хаана хаягдсаныг мэдэхгүй байна. Дараа нь хайгаад олоогүй юмаа. Дугуй буудаад маш их чанга дуугарсан, тэгж л мэдсэн. Миний хувьд чимээ сонсоод цочихдоо шууд л тоормос гишгээд зогссон байгаа. Миний машины урд дугуй жоохон баруун тийш дарагдсан байгаа. Зам чөлөөлөх талаар бодож л байсан болохоос ямар нэгэн оролдлого хийгээгүй. Ачаа савчих байх гэж бодоод хөдөлгөөгүй." гэх мэдүүлэг /1 хх 76-77/,
яллагдагчаар өгсөн: "..Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний өөрийн тээврийн хэрэгсэлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь уг дүгнэлтэд дан дугуйтай явсан байх боломжтой гэж гарсан бөгөөд тийм хэмжээний ачаатай дан дугуйтай яаж явах билээ. Миний хувьд осол болох үед ачаан дээр байсан илүү дугуйгаа буулгаж дээр нь ослын зогсолтын тэмдгээ байрлуулсан байсан учир би дан дугуйтай явах боломж бол байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн." гэх мэдүүлэг /1 хх 210-212/,
Гэрч Н.Д-н өгсөн. "2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Ноён суманд байрлах Цагаан өвөлжөө ХХК нүүрсний уурхайгаас өдөр 14-15 цагийн үед Даланзадгад сум руу гарсан. Орой 19 цагийн үед Өмнөговь аймагт ирсэн. Манай аяллыг хариуцдаг Ланд 80 маркийн тээврийн хэрэгслээр жолооч барьж ирсэн. Тэгээд Хан-Уул зочид буудлаас Сейм машинаа аваад талийгаач, Сейм бид гурав шууд Улаанбаатар хот руу гарсан. Ланд 200 машин байсан. Дундговь аймаг дээр цагийг нь санахгүй байна. Харанхуй болсон байсан кофе, ундаа аваад наашаа хөдөлсөн. Би өмнө нь ажилтай байсан нойр хүрээд унтаж байсан. Тэгтэл тас няс гээд дуугартал Сейм хажуугаас чи зүгээр үү гэж байсан. Тэгээд талийгаачийг зүгээр үү гээд хойшоо буусан. Би бүсээ тайлж байгаагаа санаж байна нэг мэдсэн цээжинд утас чичрээд дуугарсан. Тэгэхээр гадаа байгаагаа мэдсэн. Тэгээд нүдээ нээх гэтэл нээж чадахгүй байсан. Шилнүүд цусан дээр наалдсан байсан, нүүрээр шил наалдсан байсан цус урссан байсан. Тэгээд би эхнэртэйгээ яриад осолд орчихлоо гэж хэлсэн. Хамар амнаас зөндөө цус гарсан. Гадаа даараад нэлээн суусан зам дээр явж байсан залуучууд надад тусалсан. Тэдний машинд сууж дулаацсан. Тэгээд манай эхнэр хотоос ирсэн. Би эхнэрийнхээ машинд суух гэж байтал цагдаа, эмнэлэг ирсэн. Би шууд Улаанбаатар хот Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ирээд үзүүлээд оёдол тавиулсан зураг авхуулсан. Тэгээд гэртээ 05 цагт ирсэн. Би баруун урд нь сууж байсан, талийгаач миний ард сууж байсан. Би унтаж байсан учраас хараагүй, сайн мэдэхгүй байна. Архи дарс уугаагүй байсан. Жолооч Сейм бид 2 бүсээ хэрэглэсэн байсан. Талийгаачийг бүс зүүсэн байна уу гэж хараагүй. Би осолд ороод бүсэнд дарагдсан ором байгаа, толгой өвдөж байгаа хагараад 6-7 оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй, өрцөөр өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга." гэх мэдүүлэг /1 хх 92-94/,
Дахин өгсөн: "...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Одоо ер нь би мартсан байна. Осол болоод 5 жил болсон байна. Хууль Амарааг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үлдээгээд бид гурав Улаанбаатар хот руу явсан. Би замдаа унтаж яваад Дундговь аймгийн төв дээр зогсоод замын гуанзнаас кофе авсан. Тэр үед ойролцоогоор 10-15 минут болсон байх. Өөрөөр зогсоогүй." гэх мэдүүлэг /4 хх 26/,
дахин өгсөн: "Миний хувьд ажил дуусаад амралт таарсан учраас гэртээ харих зорилгоор машинд нь дайгдан явж байсан хүн байгаа харин С болон Ж нар бол ажлаар очоод буцаж явсан хүмүүс. Өөр ямар нэгэн хүн яваагүй. Зүүн урд талд буюу тээврийн хэрэгслийг С өөрөө бариад баруун урд талд би суугаад ард талд Ж суугаад явж байсан. Тухайн өдөр 14-15 цагийн орчим Өмнөговь аймгийн Ноён суманд байдаг Цагаан өвөлжөө ХХК-ны Баруун ноён гэдэг нэртэй уурхайгаас тээвэр хариуцдаг компани Ланд-80 маркийн машинтай тухайн машины жолооч машинаа бариад цайны цагийн дараа буюу 14-15 цагийн орчим яг цагийг нь сайн мэдэхгүй байна хөдөлсөн. Тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байдаг Хан-Уул зочид буудал дээр орой 18 цагийн орчим ирсэн мөн цагийг сайн нарийн санахгүй байна. Тэндээ кофе уучхаад С машинаа аваад өөрөө жолоогоо бариад 19 цагийн орчим Улаанбаатар хот руу С талийгаач бид гурав хөдөлсөн тэрнээс хойш огт зогсолгүй явж байгаад Дундговь аймгийн Сайнцагаан суман дээр кофе уусан байгаа. Тухайн үед 22-23 цагийн орчим болж байсан тухайн үедээ бол цаг хараагүй. Сайнцагаан суман дээр зогсоод 15 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд замдаа зогсолгүй явж байгаад осол болсон байх. Миний хувьд Өмнөговь аймгаас гараад л машин дотор унтаж явж байсан нэг сэрхэд Дундговь дээр ирчихлээ гэж байсан. Тэгээд хөдлөөд дахиад унтаад явж байтал осол болсон. Миний хувьд санаж байгаа зүйл гэвэл тас гэсэн хоёр чимээ л гарсан байгаа. Миний хувьд харсан зүйл байхгүй миний бодож байгаагаар бол 80-100 километр цагийн хурдтай л явж байсан байх гэж бодож байгаа. Уурхай дээрээс хамт ирсэн хуульч Амарбаясгалан л гаргаж өгсөн өөр хүн бол байгаагүй. Амарбаясгалан маргааш нь аймаг дээр ажилтай гээд үлдсэн. Дундговь аймаг дээр бол ямар нэгэн ядарсан зүйл ажиглагдаагүй намайг унтаж байхад өөрөө сэрээгээд кофе цай уусан байгаа. Сэтгэл зүйн хувьд бол нэг их яарсан зүйл байхгүй тайван дөлгөөн л байсан. Миний хувьд осол болсны дараа замын хажуу талд 15 орчим минут суусан тэр үед манай эхнэр утсаар залгаж таараад би эхнэртээ осолд орсон талаараа хэлээд тасалчхаад байж байхад замаар явж байсан саарал өнгийн жижиг машинтай гурван халамцуу болон жолоочтойгоо нийлээд дөрвөн залуу зогсоод тэнд байсан хүмүүст куртик өгөөд явж байсан. Тэр хүмүүст хандан би даараад байна намайг машиндаа дулаацуулаач гэж гуйгаад машинд нь орж сууж байхад тухайн залуучууд энэ том тэрэг ар талдаа ядаж гялайх ч гэрэл байхгүй хойноо ядаж гялайх юм аваачаад тавьчихсан бол ийм осол гарахгүй байсан гээд хараалын үг хэлж байсан. Эсвэл замынхаа хажуу тал руугаа оруулаад тавьчихгүй гэсэн яриа ярьж байсан учир миний хувьд зам дээр ослын гурвалжин байсан гэдэгт итгэхгүй байна. Миний биед тухайн үед толгойн хуйх язраад оёдол тавиулсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. тухайн үедээ толгой өвдөж байсан одоо бол зүгээр байгаа. Миний хувьд нэмж ярих зүйл гэвэл тухайн үед би осолд орчхоод Сээс чи надад юу болсон талаар ярь чи унтаж явсан юм уу гэхэд надад хэрвээ би унтаж явсан бол урд зогсож байсан машины яг араас нь мөргөх байсан шүү дээ миний хувьд өөдөөс машин ирсэн. Тэгэхээр нь гэрлээ ойр дээр нь тавиад явж байсан чинь зам дээр чулуу байсан тэрийг тойроод гараад эргээд урсгалдаа ороход машины гэрлийн үзүүрт машин гараад ирсэн тэгээд би дараад хажуугаар нь гарах гээд дарсан боловч хэтэрхий ойрхон урд тулаад ирсэн байсан тэгээд баруун талаараа шүргээд эргээд замдаа орох гэсэн боловч урдаас ирсэн машин ирээд мөргөсөн гэж надад хэлж байсан." гэх мэдүүлэг /1 хх 105-106/,
Гэрч Д.А-н өгсөн: "Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад Хан-Уул зочид буудлын үүдэнд 19 цаг 00 минутад ирсэн. Гаргаж өгөхөд 19 цаг 20 минут болж байсан. Сийг гаргаж өгөхөд надаас өөр хүн байгаагүй би ганцаараа гаргаж өгсөн. Тухайн үед Хишиг-Арвин компанитай уулзахаар болсон. С талийгаач Ж-г заавал хамт байх хэрэгтэй эдийн засгийн судалгаа тооцоо хийх юм гэсэн. Талийгаач Ж санхүүгийн тал дээр тооцоолол өндөртэй сайн мэдлэгтэй байсан. Талийгаач Ж нь хөдөөгүүр явж ажил хийдэг хүн байгаагүй. ...Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө Ж би хот руу буцахаар болчихлоо гээд Даланзадгад аймаг руу би, С, Дамжин, Ж бид дөрөв явсан. Оройны 19 цагт Даланзадгад аймагт ирээд байж байтал цаг орой болчихлоо төрийн байгууллага тарчихсан ажлаа дуусгаад яв гээд С намайг үлдээсэн. Тухайн үед би, хуулийн хэлтсийн дарга, Байгаль орчны хэлтсийн дарга нартай уулзах байсан. С би нууц яриатай та нар түр машинаас гарч байхгүй юу гээд бид гурав гараад Дамжин, Хан-Уул гэх зочид буудлын 1 давхарт хүлээсэн. Харин Ж бид хоёр хоёр давхарт кофе ууж хүлээсэн. Тэгээд явахаар болоод би С, Дамжин, Ж гуравт халуун кофе өгөөд явуулсан мөн Дамжинг Сын гарыг амраагаарай бас Жг битгий урд сууж яваарай гэж хэлсэн. Шөнө нь 02 цагийн үед намайг унтаж байхад манай уурхайн ажилтан Жамъян гэх залуу хаалга нүдээд байхаар нь онгойлготол осол болчихлоо чи Жтай холбогдсон нь дээр байх гэхээр нь би Ж руу залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь С рүү залгахад урдаас орилоод ярьж чадахгүй байсан. Дахиад залгатал намайг биеэ бариарай Ж нас барчих шиг боллоо гээд би тэр дор нь Дамжин руу залгаад холбогдоод Дамжин би Гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн. Би Жтай яръя гэхэд Төв аймагт байгаа байх гэсэн." гэх мэдүүлэг /1 хх 102-104/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №**** дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Талийгаач А.Ж-гийн биед суурь яс баруун чамархайн хананаас хөндлөн зүүн чамархайн хана хүрсэн хугарал, баруун, зүүн чамархай дунд хонхор луу салаалсан хугарал, цээжний хэнхэрцэг баруун талд 2.3.4.7-р хавирганууд, зүүн талд 2.3.4.5-р хавиргануудад хугарал, цус хуралт, өвчүү цусанд хугарал, элэгний задарсан шарх, дэлүүний холбоост цус хуралт, гэмтлийн гаралтай дотор эрхтний цус багадалт, баруун атгаал ясанд хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, баруун хацар, эрүү, баруун бугалга, баруун тохой, баруун түнх, зүүн хөх, хуйх, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дагз, зулайн хийх, баруун мөр, тохой, түнхэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун бугалга, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь авто ослын улмаас, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3.Талийгаач нь О1 бүлгийн харьяалалтай байна. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь хавсаргасан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна." гэх /1 хх 130-133/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 48-54/,
Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №72 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.У.С биед хүзүүний жийргэвч цүлхийсэн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр шахагдах үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн байна. 4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх /1 хх 155-156/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №**** дугаартай дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн 00-00 ААА улсын дугаартай "Ланд 200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ж.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай "Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.С.Жемэс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26. "Саадыг тойрон гарах гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. 12.2."Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шаргал өнгийн "Тоёота Ипсум" маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг техникийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэв.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Осол болоход цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэргийн газар дээр авагдсан "А" цэг үндэслэлтэй гэж үзэв.
6.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.С.Жемэс жолоодож явсан Хар өнгийн Ланд 200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.
7.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ш.У жолоочтой Шаргал өнгийн Тоёота ипсум маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай "Ланд 200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.С.Жемэс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26. "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Мөн Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Днь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг техникийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэв. Уг заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв.
9.Өмгөөлөгчөөс: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ланд-200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь зам дээр зогсож байсан ачааны машиныг хэр их хүчтэй болон хурдтай мөргөснийг тогтоох боломжгүй гэж үзэв.
10.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орох боломжгүй гэж үзэв." гэх /1 хх 136-137/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №**** дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Т.Ландкрузер-200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. Мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", гэсэн заалтыг Мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2.М.Фусо маркийн 00-00 ТТТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө". Гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах. Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ", гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 24.1-т заасан "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3.Т.Ипсум маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т.Ландкрузер-200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө", гэсэн заалтыг "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. Мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", гэсэн заалтыг Мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтуудыг мөн М. Фусо маркийн 00-00 ТТТулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Днь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө", гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан "Зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ" гэсэн заалтыг. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах. Мөн МУ- н Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 24.1-т заасан "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна". гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна." гэх /1 хх 147-149/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №******* шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн 00-00 ТТТ улсын дугаартай MMS Fuso FK417H маркийн ачааны автомашин автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso маркийн автомашины баруун хойд дугуйн шпилькууд дугуйн ступцэд дотор талаас бэхлэгдсэн, гадна талд дугуйн ободыг давхар зүүж, гадна талаас 35мм-ийн гайкаар чангалж бэхлэх бүтэц хийцтэй байх тул хөдөлгөөний явцад 1 шпилька боолттой үед давхар дугуй салах боломжгүй. 3. 1 шпилька боолттой үлдэх боломжгүй. 4.Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн, 00-00 ТТТ улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 5.Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso FK417H маркийн, FK417H-542369 тоот арлын дугаартай, 00-00 ТТТ улсын дугаартай ачааны автомашин нь 1984-1992 онд Япон улсын Mitsubishi үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 3500 кг жинтэй, 5000 кг даацтай ачааны зориулалттай автомашин байна. 6. 6 тн ачаатай үед нэг дугуйн дээрх ачаалал 3325 кг болох тул дугуйн дээр дарах ачаалал хэтэрснээс дугуй хагарч болох үндэслэлтэй. 7.Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн 00-00 ТТТ улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна." гэх /1 хх 164-173/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 167-173/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №***** өдрийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн 00-00 ТТТ улсын дугаартай, MMS Fuso FK417H маркийн ачааны автомашины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэх үндэслэлтэй байна." гэх /1 хх 175-177/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч нарын 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №***** дугаартай дүгнэлт: "1.Тоёота Ланд Круйзер-200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С.Ж /B.S.J./ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.М.Фусо маркийн 00-00 ННН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Харин тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна... гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3.Тоёота Ипсум /Toyota Ipsum/ маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.
4.Хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5.Тоёота Ланд круйзер-200 маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С.Ж /B.S.J/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. М.Фусо маркийн 00-00 ННН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.
6.Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн итгэл үнэмшлээр шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд тухайн гаргасан дүгнэлтээ хуулийн өмнө өөрөө хариуцдаг учир үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно.
7. 6 дугаар асуултын хариулттай ижил болно.
8.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.
9.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө... гэж заасан байна.
10.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ... гэж заасан байна.
11.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна... гэж тус тус заасан байна.
12.Л овогтой Д. нь 177209 дугаартай "BCD" ангиллын жолооны үнэмлэхтэй байх бөгөөд 00-00 ТТТ улсын дугаартай М.Фусо маркийн тээврийн хэрэгсэл /С/ ангилалд хамаарагдах учир тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох нь тусгай мэдлэг шаардах учир хариулах боломжгүй.
13.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 1893 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцахад М.Фусо маркийн 00-00 ННН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1.Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
14.Тус асуултыг анх хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчөөс тодруулах боломжтой.
15.Т.Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.
16.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 00000 дугаартай дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн № 000 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд 00-00 ТТТ улсын дугаартай М.Фусо маркийн тээврийн хэрэгслийг зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна." гэх /1 хх 193-195/,
“Хан үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №72 дугаартай үнэлгээний тайланд: "...Л.Д-н өмчлөлийн 00-00 ӨӨӨ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон дүн 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг." гэх /1 хх 119-120/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №159 дугаартай үнэлгээний тайланд: "...Ш.М-н өмчлөлийн 00-00 ЛЛЛулсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.184.000 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг." гэх /1 хх 125-128/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 25/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-28/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 29-39/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 40-47/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 56/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 147-149/,
мөрдөн шалгах туршилт хийсэн "...Төв аймгийн Сэргэлэн сум Өндөр дов гэх газарт Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл ямар зайд тусах боломжтой байдлыг тогтоох зорилгоор замаар зорчиж явсан Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг салган авч холын гэрэл дээр тавиулсан. Үзэгдэх орчин буюу гэрлийн хязгаар хүртэл хэмжихэд 2.60 метр газар очиж гэрлийн тусгалын хязгаарт очиж байв. Ойрын гэрэл дээр тавиулан хэмжихэд 54 метр газарт тусгалын хязгаар байсныг тогтоож туршилтыг дуусгав." гэжээ /3 хх 31-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудалд "00-00 ӨӨӨулсын дугаартай Mitsubishi Fuso маркийн том оврын ачааны тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсоогүйн улмаас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Л.Д-н буруутай үйл ажиллагаанаас болж зам тээврийн осол гарсан. Хэрвээ Л.Д тээврийн хэрэгслээ байрлуулахдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу замаа чөлөөлсөн бол осол болохгүй байсан." гэсэн агуулгаар маргасан. Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -ийг тухайн гэмт хэрэгт буруугүй байна гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох дээр дурдсан шинжээч нарын дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл гэмтэл зэргээс тогтоогдоогүй гэж үзэв. Авто тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах үүрэгтэй.
00-00 ӨӨӨ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн ачааны том оврын тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу ачаа ачиж яваад Төв аймгийн Сэргэлэн сумын Ногоон дов гэх газар дугуй нь буудаж зогссон байх бөгөөд ослын тэмдгээ байрлуулж машинаа хөдөлгөх боломжгүй болсон талаар хэрэгт авагдсан. Л.Д-н дээрх үйлдэлд шинжээч нарын дүгнэлтээр МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.", 18.4. "Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.", 24.1. "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна." гэсэн заалтын тус тус зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр байрлуулсны улмаас Toyota Land Cruiser 200 200 маркийн тээврийн хэрэгсэл араас нь мөргөж зорчигч А.Ж-гийн амь нас хохирсон гэх хэрэгт хяналтын прокурор 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан эрүүгийн 1834****** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Яллагдагч Л.Д нь 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нас барсан болох нь нас барсан тухай бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /4 хх 76, 88/
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо “Тоёота Ланд круйзер-200” маркийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. "өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.", 12.2 "харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна.", 12.3 "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 18.3 "хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан 00-00 ТТТ улсын дугаартай Mitsubishi, Fuso маркийн том оврын ачааны тээврийн хэрэгслийн араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж 0000 ХХХ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 0000 ХХХ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.С эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota Land Cruiser 200 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Ж-гийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.", 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.", мөн зүйлийн 2 дахь хэсэг "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-ийн үйлдсэн гэмт хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гарсан байх тул 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -ийг үйлдсэн гэмт хэрэг санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэртэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас Ш.М-н /тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2 хх 27/ өмчлөлийн 00-00 ЛЛЛ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгсэлд 7 184 000 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь "Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №159 дугаартай үнэлгээний тайлан /1 хх 125-128/-аар тогтоогдож, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.С эрүүл мэндэд хүзүүний жийргэвч цүлхийсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол /шинжээчийн дүгнэлт 1 хх 155-156/, 00-00 ЛЛЛ улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Ж-гийн эрүүл мэндэд суурь яс баруун чамархайн хананаас хөндлөн зүүн чамархайн хана хүрсэн хугарал, баруун, зүүн чамархай дунд хонхор луу салаалсан хугарал, цээжний хэнхэрцэг баруун талд 2.3.4.7-р хавирганууд, зүүн талд 2.3.4.5-р хавиргануудад хугарал, цус хуралт, өвчүү цусанд хугарал, элэгний задарсан шарх, дэлүүний холбоост цус хуралт, гэмтлийн гаралтай дотор эрхтний цус багадалт, баруун атгаал ясанд хугарал, дээд уруулд шарх, дээд уруул, баруун хацар, эрүү, баруун бугалга, баруун тохой, баруун түнх, зүүн хөх, хуйх, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дагз, зулайн хийх, баруун мөр, тохой, түнхэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун бугалга, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт бүхий хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь нас нь хохирчээ. /цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт 1 хх 48-54, 130-133/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, болон "Aspire Mining" ХХК-аас амь хохирогч А.Ж-гийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын болон бусад зардалд 1 420 000 төгрөг, 22 384 884 төгрөг, 1 тэрбум төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мөнхцэцэгт 7 184 000 төгрөг, хохирогч У.Сд 3 сая төгрөг тус тус нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар өөр хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
00-00 ЛЛЛ улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.У, 00-00 ЛЛЛ улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Д нар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч "Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялаас 1 жилийг өршөөн хасаж, үлдэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 850 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах." санал,
Хохирогчийн өмгөөлөгч "Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Гэхдээ хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт шүүгдэгч нь Ид шидийн орон төрийн бус байгууллага дээр амь хохирогчийн нэр дээр өрөө нээж, тохижуулаад хандив өгдөг гэж сонссон. Энэ нь тус байгууллагын хамт олон хамтран ажиллаж байсан хүнийхээ дурсгалд зориулж тус ажиллагааг хийдэг гэж сонссон. Тус төрийн бус байгууллагатай амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид огт хамаарал, холбоо байдаггүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хамрагдана. Шүүгдэгчийн хувьд өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүйгээр маргасан учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй гэж үзэж байна." гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх "Бидний хувьд гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрөх маш хүнд, эргэлзээтэй нөхцөл байдал байсан учраас эрүүгийн хариуцлагын тал дээр санал хэлэх хүнд байна. Гэхдээ нэгэнт шүүхээс гарсан шийдвэрийг үгүйсгэх боломжгүй учраас эрүүгийн хариуцлагын талаар саналыг гаргая. Нэгэнт эрүүгийн хариуцлага хүлээх нь тодорхой болж байгаа тул улсын яллагчийн гаргасан саналын хэмжээг багасгаж өгнө үү. Эрх хасах, хорих ялын хамгийн бага хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дугаар хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийтгэл оногдуулж өгнө үү. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан заалтад хохирлоо нөхөн төлснийг шаардаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнийг өршөөхгүй гэсэн зүйл биш юм. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бүрэн үндэслэл байгаа гэж үзэж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх бол хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга зэргийг тал бүрээс нь харгалзаж ял оногдуулах ёстой. Мөн ял шийтгэхдээ тус хэргийн онцлог нөхцөл байдал, хөнгөрүүлэх талын нөхцөл байдал, хувийн байдлын тухайд гадаад улсын иргэн, аж ахуй эрхэлдэг зэргийг харгалзаж үзнэ үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалт нь манай үйлчлүүлэгчид хамаарна гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг онцгой анхаарч, ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзнэ үү." гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол "Миний зүгээс Д.Гансүх өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Хохирол, төлбөрийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн буруутай гэдгийг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Уг хэргийг шүүхээс 2 удаа цагаатгаж байсан, 4 шинжээчийн дүгнэлт гарсан нөхцөл байдлаас үзэхэд зүгээс гэм буруугийн тал дээр маргах нь зүйн хэрэг гэж бодож байна. Манай үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол, төлбөр төлсөн, өдийг хүртэл буяны ажил хийж байгаа гэх нөхцөл байдлуудыг үндэслэж хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү. Мөн анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон, 7 жилийн хугацаанд хэргийн мөн учрыг олох гэж тууштай явж байсан, нэг ч удаа мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна." санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
С.Ж. Б./B.s.j/ нь Австрали Улсын иргэн, ************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх баримтууд,
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний холбогдсон гэмт хэрэг гэм буруугийн санаатай болон болгоомжгүй холимог хэлбэртэй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний ½ ял оногдуулж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:" гэж заасан тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдав.
Харин шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхыг шаардахгүй байх тул шүүгдэгч энэ хуулийн заалтад хамаарна гэж үзэв.
Эрүүгийн 1834****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн №**************дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №********дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -д буцаан олгож, Л.Д нь 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдөр нас барсан болох нь нас барсан тухай бүртгэлийн 2341********** дугаар лавлагаагаар тогтоогдсон байх тул /4 хх 76/ түүний эзэмшлийн №*********** дугаартай тээврийн хэрэгсэл, №****** дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн туршилтын зардал гэх 850 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах санал гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох." гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх 850 000 /найман зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн 1834****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн №**** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №***** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/, -д буцаан олгож, Л.Д-н эзэмшлийн №**** дугаартай тээврийн хэрэгсэл, №**** дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Шүүгдэгч С.Ж.Б. /B.S.j/-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэ-Оюунд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ