Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00068

 

2025          10            13                                              154/ШЦТ2024/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Ц.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагчаар хяналтын прокурор А.*******, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан лүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* *******эд  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “******* ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-6, / эхнэр, хүүхдүүдийн хамт/  ******* аймгийн ******* сумын Жаргалант багт оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.******* нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ ” маркийн мотоцикльтой “ ” гэх нэртэй урд нь ашигт малтмал илэрч байсан гэх газарт очиж “Goldmoster-1000” маркийн металл илрүүлэгч, төмрөөр хийсэн 59 см урттай гар хийцийн газар ухагч багаж зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль экологид 145.522 төгрөгийн  хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “ ” маркийн мотоцикльтой “ ” гэх нэртэй урд нь ашигт малтмал илэрч байсан гэх газарт очиж “Goldmoster-1000” маркийн металл илрүүлэгч, төмрөөр хийсэн 59 см урттай гар хийцийн газар ухагч багаж зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль экологид 145.522 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 3 дахь хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл  /хавтас хэргийн 4-5 дахь хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 6-8, 11-15, 24-25 дахь хуудас/, хохирогч Б.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь хуудас/, гэрч Б.гийн мэдүүлэг / хавтаст хэргийн 35 дахь хуудас/, гэрч Я.ын мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38 дахь хуудас/,  “Дамно үнэлгээ”  ХХК-ны шинжээчийн дүгнэлт / хавтас хэргийн 44-45 дахь хуудас/, “Нуман ” ХХК-ны шинжээчийн дүгнэлт  / хавтаст хэргийн 70-71 дэх хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 69 дэх хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн лэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан лүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5, 400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч С.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр лэв.

Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч  С.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь ийн дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс байгаль экологид учирсан хохирол 145.522.44 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 21,5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  “Goldmoster-1000” маркийн металл хайгч багаж 1ш, төмрөөр хийсэн 59 см урттай гар хийцийн газар ухагч багаж 1ш, 0.4 грамм олборлосон алт, түүний өмчлөлийн “ ” маркийн улаан өнгийн мотоцикль зэргийг хурааж улсын орлого болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан лэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ