| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2023/00102/И |
| Дугаар | 136/ШШ2023/00238 |
| Огноо | 2023-04-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 136/ШШ2023/00238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,228,001 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч */цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
Гэрч *
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн *** газрын дарга * нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын тасгийн хөрөнгө оруулалт, худалдаа хувьчилгаа хариуцсан мэргэжилтэн *ыг албан тушаалтын тодорхойлолт заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Тус сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг * эс зөвшөөрч Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Үүний дагуу тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот шийдвэр гэрч улмаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлал гарсан. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *** газрын дарга *гийн гаргасан Б/63 тоот тушаалыг хүчингүй болгож *ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж улмаар ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 2,683,184 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч буюу Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *** газрын дарга *д даалгаж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлал нь Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох 2,228,001 төгрөгийг бодож тус сумын Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлснээр төрд хохирол учирч нотлох баримтаар тогтоогдсон. Иймд *өөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн *** газрын *д төрд хохирол учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж хугацаа заасан. Өөрөөр хэлбэл 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө үү, хэрэв эс зөвшөөрвөл шүүхэд хандах тухай мэдэгдсэн. Тус өдөр миний Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдоход би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг үндэслэлээр * болон хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргаж дэмжиж оролцож байна. Хариуцагч тал эвлэрэх саналгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэв. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар эзгүй байсан албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүхэд хандсан учраас хэн нэгэн хүнийг авч ажиллуулаагүй. Өөрт нь олгох ёстой байсан цалинг буцаагаад олгосон гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авна гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл * гэдэг хүн ажлаа хэвийн хийж байсны төлөө цалин авч байгаа. Гэтэл * ажлаа хийгээгүй, ажлаас халагдсаны төлөө шүүхэд хандаад ажил хийгээгүй байсан хугацааны цалинг хуримтлуулсан буюу анхны жилийн төсөвт тусгагдсанаар нь хэн нэгэнд олгоогүй явж байгаад буцаагаад шүүхийн шийдвэрийн дагуу *д олгосон гэж тайлбарлаад байна. Тэгвэл * шүүхийн шийдвэрээр гараад ажилдаа орох хугацаанд ажил хийгээгүй юм. Дээрх заалтад төрийн албан хаагч ажил хийсний төлөө төрөөс цалин хөлс авна гэх заалтыг зөрчиж 2,228,001 төгрөгийг олгосон. Иймд төрд хохирол учирсан гэж үзэж байна. Цалингийн санг хэвийн зарцуулсан уу, үгүй юу гэдэг талаас биш төрийн албан хаагч ажил хийгээгүйн төлөөс цалинг нөхөж олгосонд маргаан гаргасан. Гэтэл ажил хийгээгүй байхад нь тухайн ажилтны цалин хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсоныг төрд хохирол учирсан гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сумын Тамгын газрын даргын 2021 оны 63 дугаар тушаалаар *д Төрийн албаны тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 37.1.13 заасны дагуу албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж Б/63 дугаар тушаал гарсан. Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *ыг төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, батлуулаагүй байгаа нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буруутгасан үндэслэлийг үндэслэлгүй байна гэж үзээд Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн нь тухайн жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулаагүй учраас Тамгын газрын даргын Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, батлуулах энэ үүргийг төрийн жинхэнэ албан хаагч хүлээдэг. Улмаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулаад батлуулах энэ үйл ажиллагааг зохион байгуулалтын нэгжийн дарга буюу тасгийн дарга гүйцэтгэх ийм ажиллагаанууд хийгддэг. Гэхдээ бид нарын халах болсон үндэслэл албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг үндэслэлээр халсан нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн буюу *ын буруутай үйлдэл байсан. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7 дахь заалтад албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд тухайн албан хаагчийн ажил үүргийг өөр албан хаагчаар түр орлон гүйцэтгэх гэж заасны дагуу тухайн албан тушаалд ямар нэгэн томилгоо хийгдээгүй. *д ажилгүй байсан хугацааны 2,228,001 төгрөгийг олгох шийдвэр гарсан учраас бид энэ мөнгийг холбогдох дүрэм, журмын дагуу тухайн жилийн батлагдсан цалингийн сангаас олгох ёстой мөнгийг олгосон байдаг. Ер бол монгол хэлний тайлбар зүйд хохирол гэдэг үгийг алдаа, алдагдал, хөнөөс үйлдэл гэж тайлбарласан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах заалттай байдаг. Гэм хороос үүссэн үүргийн нэг төрөлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүрэг юм. Энэхүү үүргийг мөн хуулийн 498 дугаар зүйлд зааснаар зохицуулахаар Захиргааны ерөнхий хуульд хуульчилсан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандаж эсвэл хуульд буюу хуульд тогтоомжид нийцсэн арга буюу арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх зорилго хийгээгүйгээс гэм хор учирсан бол мөн хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болох зохицуулалттай. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж батлуулаагүй, үүргээ биелүүлээгүй *ыг санаатайгаар энэ үйлдлийг гаргаж маргаан бүхий 2021 оны 63 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй байдаг. Үүний дагуу *ын албан тушаалын батлагдсан төсвөөс 2,228,001 төгрөгийг олгосон. Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.4 дэх хэсэгт төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийн төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд дараах үлдэгдлийн төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл төсвийн байгууллагын батлагдсан орон тооноос дутуу орон тоогоор бий болсон төсвийн үлдэгдэл бол төсвийн хэмнэлт биш гэж заасан. Энэ заалт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулаад хүчингүй болгосон. Бид нарын яриад байгаа үйл явдал бол 2022 оны батлагдсан төсвөөс 2,228,001 төгрөгийг *д олгосон энэ үйл явдал 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болсон. Тэгэхээр энэ хуулийн заалт хүчингүй болохоос өмнөх хугацаанд хамаарч байна. Энэ бол төсвийн хэмнэлт биш, төрд учирсан хохирол биш юм гэж үзэж *ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Төрийн албан хаагч төрийн ажил үүргийг гүйцэтгэсний төлөө төрөөс цалин авах эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ төрд учирсан хохирол бодит байх ёстой гэж үзэж байна. Батлагдсан төсөв нь зориулалтын дагуу зарцуулагдаад гарч байгаа энэ үйлдэл ямар нэгэн байдлаар бодит хохиролд тооцогдохгүй юм гэв.
Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх-3/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, тушаал /хх-5/, төлбөрийн хүсэлт /хх-6/, тодорхойлолт/хх-7/, цалингийн карт /хх-8-9/, цалингийн тооцооны хүснэгт /хх-10-16/, шүүхийн шийдвэр /хх-17-36/, албан бичиг ТАЗ /хх-37, тогтоол ТАЗ-ын /хх-38/ зэрэг баримтыг,
Хариуцагчаас: Итгэмжлэл /хх-47/, тайлбар /хх-48-51/, албан бичиг /хх-57, 58-74/, төсвийн тооцоолол /хх-75-77/, улсын ахлах байцаагчийн акт /хх-78-79/, цалингийн тооцоолол /хх-80/, албан шаардлага /81-83/, хүсэлт /хх-84/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс: Хариуцагч талын хүсэлтээр *ийг шүүх хуралдаанд оролцуулж гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч * хариуцагч *д холбогдуулан төрд учирсан хохирол хэмээн 2,228,001 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-Дорноговь аймгийн *** газрын дарга * нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын тасгийн хөрөнгө оруулалт, худалдаа хувьчилгаа хариуцсан мэргэжилтэн *ыг албан тушаалтын тодорхойлолт заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.
-Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг * эс зөвшөөрч Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар магадлал гарсан. ...*** газрын дарга *гийн гаргасан Б/63 тоот тушаалыг хүчингүй болгож *ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж улмаар ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 2,683,184 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч буюу Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *** газрын дарга *д даалгаж шийдвэрлэсэн.
- ...шүүхийн шийдвэрийг үндэслээд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр *д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох 2,228,001 төгрөгийг бодож тус сумын Засаг даргын Тамгын газраас *д шилжүүлсэн.
-Тухайн мөнгийг шилжүүлснээр төрд хохирол учирч,энэ нь нотлох баримтаар тогтоогдсон.
-*өөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн *** газрын *д төрд хохирол учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж,2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө үү, эс зөвшөөрвөл шүүхэд хандах тухай мэдэгдсэн. Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдоход би хүлээн зөвшөөрөхгүй гэснээр * болон хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд төрд учирсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргасан,Тунгалагтуяагаас 2,228,001 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
-Сумын Тамгын газрын даргын 2021 оны 63 дугаар тушаалаар *д Төрийн албаны тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 37.1.13 заасны дагуу албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж Б/63 дугаар тушаал гарсан.
-Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *ыг төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, батлуулаагүй байгаа нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буруутгасан үндэслэлийг үндэслэлгүй байна гэж үзээд Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн нь тухайн жилийн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулаагүй учраас Тамгын газрын даргын Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
-...*ыг ажлаас халах болсон нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг үндэслэлээр мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн буюу *ын буруутай үйлдэл гэж үзсэн.
-Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7 дахь заалтад албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй тохиолдолд тухайн албан хаагчийн ажил үүргийг өөр албан хаагчаар түр орлон гүйцэтгэх гэж заасны дагуу тухайн албан тушаалд ямар нэгэн томилгоо хийгдээгүй.
-Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах заалттай байдаг. Гэм хороос үүссэн үүргийн нэг төрөлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүрэг юм.
-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандаж эсвэл хуульд буюу хуульд тогтоомжид нийцсэн арга буюу арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх зорилго хийгээгүйгээс гэм хор учирсан бол мөн хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болох зохицуулалттай. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө боловсруулж батлуулаагүй, үүргээ биелүүлээгүй *ыг санаатайгаар энэ үйлдлийг гаргаж маргаан бүхий 2021 оны 63 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.
-Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй байдаг. Үүний дагуу *ын албан тушаалын батлагдсан төсвөөс 2,228,001 төгрөгийг олгосон.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
Сумын Тамгын газрын даргын 2021 оны 63 дугаар тушаалаар *д Төрийн албаны тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 37.1.13 заасны дагуу албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж Б/63 дугаар тушаал гарсан ба * эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
Шүүх: *** газрын дарга *гийн гаргасан Б/63 тоот тушаалыг хүчингүй болгож *ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж улмаар ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 2,683,184 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч буюу Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *** газрын дарга *д даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба энэхүү шийдвэрийг үндэслэн *** газраас 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 2,228,001.00 төгрөг гаргуулж Хаан банкны 5362058588 тоот данс руу шилжүүлжээ. /хх-6/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн: ...албан тушаалтны гаргасан буруу гэж шүүх тогтоосон....* нэг ч хоног ажиллаагүй боловч ажиллаж байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 2,228,001.00 төгрөг авсныг төрд учирсан хохирол гэж үзээд нэхэмжилж байна гэсэн тайлбар үндэслэлтэй.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгтТөрийн албаны төв байгууллага нь шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж,төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нэхэмжлэгч * *гаас 2,228,001 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг...төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар...чөлөөлсөн, халсныг...эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ.
Дорноговь аймгийн *** газрын хөгжлийн бодлогын тасгийн хөрөнгө оруулалт, худалдаа хувьчилгаа хариуцсан мэргэжилтэн *ыг *** газрын дарга *гийн гаргасан Б/63 тоот тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрт: *ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж улмаар ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэмцэх хэмжээний 2,683,184 төгрөгийг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *** газрын дарга *д даалгаж шийдвэрлэжээ.
Төрийн албан хаагч *ыг төрийн албанаас хууль бусаар халсан нь шүүхээр тогтоогдсон, мөн ажиллаж байсан үеийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт төрөөс буюу *** газраас 2,228,001 төгрөг гаргуулж *д олгосон байна.
Хариуцагч * *** газрын даргаар ажиллахдаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар *** газрын хөгжлийн бодлогын тасгийн хөрөнгө оруулалт, худалдаа хувьчилгаа хариуцсан мэргэжилтэн *ыг ажлаас нь халж буруу шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг...төрийн албан хаагчийг...,халсныг...шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар буруутай албан тушаалтан буюу *гаас 2,228,001 төгрөг гаргуулж Дорноговь аймгийн *** газарт олгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Харин нь хариуцагчийн төлөөлөгч: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцах заалттай байдаг. Гэм хороос үүссэн үүргийн нэг төрөлд байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгах үүрэг юм.
-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандаж эсвэл хуульд буюу хуульд тогтоомжид нийцсэн арга буюу арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх зорилго хийгээгүйгээс гэм хор учирсан бол мөн хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болох зохицуулалттай гэж тайлбарласан.
Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1,498.2,498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар буруу шийдвэр гаргасан *гаас * нь Дорноговь аймгийн *** газраас *д олгосон 2,228,001 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 165 дугар зүйлийн 165.2 дахь хэсэгт энэ хуулийг зөрчсөн үйлдлийн учирсан гэм хорыг Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох зүйлээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасныг дурьдах нь зүйтэй.
Иймд *ийн нэхэмжлэлтэй *гаас 2,228,001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *гаас 50,598 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *гаас 2,228,001 төгрөг гаргуулж Дорноговь аймаг*** газарт олгож, *ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *гаас 50,598 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ