| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2025/00012/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/00013 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/00013
2025 оны 02 сарын 18 өдөр Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Номин
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Иргэний нэхэмжлэгч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг/цахимаар/
Шүүгдэгч Г., Б., Т. нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч овогт ын , овогт Төмрөөгийн , Хар хүүхэн овогт ын нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуан журмаар хянан *******лүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.: Монгол Улсын иргэн 19 оны дугаар сарын 18-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 /эхийн хамт/, Ховд аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овгийн ын регистрийн дугаартай.
Шүүгдэгч Т.: Монгол Улсын иргэн 19 оны дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6 /эхнэр, 4 хүүхдийн хамт/, Ховд аймгийн сумын Бүрэнхайрхан багт оршин суудаг, урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ховд аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх овгийн гийн ПБ0975 регистрийн дугаартай.
Шүүгдэгч Г.: Монгол Улсын иргэн 19 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн сумын Бүрэнхайрхан багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, овгийн ын ПБ1119 регистрийн дугаартай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ын нь яллагдагч Т., Г. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Е серийн РЕ05083 дугаартай бичиг баримтаар Монгол ын хил нэвтрэхдээ *******-02 ын дугаартай, нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгсэл ашиглан машины кабиндаа Т., Г. нарыг нууж, тэднийг ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн.
Яллагдагч гийн нь яллагдагч Б., Г. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Монгол ын хил нэвтрэхдээ Б.ын жолоодож ын хилээр орж ирсэн *******-02 ын дугаартай, нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгслийн кабинд нуугдаж, ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн.
Яллагдагч ын нь яллагдагч Б., Т. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Монгол ын хил нэвтрэхдээ *******-02 ын дугаартай, Б.ын жолоодож ын хилээр орж ирсэн нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгслийн кабинд нуугдаж, ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн тус тус холбогджээ.
*******ийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын мэдүүлсэн: “...Т., Г. нар надтай ярьж байхдаа буудал, хоол ундны мөнгөгүй боллоо. Бид хоёрт тус болооч гэж хэлсэн. 2024 оны 12 сарын 25-ны өдөр Тайкешкенд нүүрсээ буулгаад Т.тай холбоо бариад Т., Г. хоёрыг машины кабины хоёр давхар орон дээр зөрүүлж хэвтүүлээд орыг түлхээд хүн багтах зай үлдээгээд түгжсэн. Гадна талаас харахад хүн анзаарах боломжгүй байсан.
Тэгээд БНХАУ-ын хил дээр ирээд гадаад паспортаа үзүүлээд бүртгүүлээд гарч ирээд Монгол талдаа бас гадаад паспортоо бүртгүүлээд гарч ирсэн. Хилийн цэрэг болон бусад байгууллагаас уг машиныг шалгаагүй, тэгээд шууд сум орж ирээд Т., Г. нарыг буулгасан. *******ийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Т.гийн мэдүүлсэн: “..Би Б.ыг гуйгаад машинд нь нуугдаж орж ирсэн. Тухайн үед хил гаалиар шалгагдаагүй гарч ирсэн. ын талд бид хоёрын асуудлыг шийдэхгүй байгаад байсан. Бид хоёр мөнгө төгрөггүй болоод хэцүү байсан. Хүний ажил алба алдагдуулж хилээр гарах эрхгүй болгосондоо Б.аас уучлалт гуйя. 2024 оны 12 сарын 26-ны өглөө хилийн албаны хүмүүс хүрч ирээд асуухад нуугдаж орж ирсэн талаар үнэнээ хэлсэн. Би хил хамгаалах байгууллагад мэдэгдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. *******ийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.ий мэдүүлсэн: “...Би хилээр Т.гийн хамт нуугдаж гарч ирсэн нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. *******ийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
*******ийн хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгч Н.******* мэдүүлэхдээ:
“...Б. нь миний нүүр тээврийн машиныг 9 сараас эхэлж барьж эхэлсэн. Нийт гаруй рейс явсан. Ийм асуудал болсныг би мэдээгүй компаний менежер хэлээд мэдсэн. Миний машин надад үлдэх үү? Үгүй юу? Гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний машин тээвэр хийгээд руу ороход нөгөө асуудал үүсгэсэн машин байна гээд хураагаад авчихвал машиныхаа мөнгийг нэхэмжилж гаргуулж авна. Миний машин одоогоор үүссэн хохирол гэмтэл байхгүй. Нүүрс тээвэр одоогоор зогсчихсон байгаа” гэх мэдүүлэг:
Монгол Улсын иргэн ын / регистрийн дугаартай, / нь оор 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 06 минут, 38 секунтад Е серийн РЕ05083 дугаартай бичиг баримтаар, 3*******2 ын дугаартай тээврийн хэрэгсэл, Монгол Улсын хилээр 2025 оны 12 дугаар сарын 25- ны өдөр нэвтэрсэн талаарх Хил хамгаалах Ерөнхий газрын 2-4в/444 дугаартай албан тоот, лавлагаа /хх-ийн 205-211 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Амаржаргалын "...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуваарьт томилгоогоор бүх албан хаагч нар тус тусын үүргээ гүйцэтгэсэн. Тэр өдөр манайхаас гаднаас орох чиглэлд замын хаалтын цагийн манаанд ахлах ахлагч Элдэв-Учралыг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх манаанд ахлагч Б.Эрдэнэбатыг бичиг баримт шалгах манаанд дэслэгч Ундралмааг тус тус томилсон байсан. Тухайн өдөр бүх албан хаагчид үүргээ гүйцэтгээд ямар зөрчил илрээгүй. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед тухайн компани захирал Энхболд гэх хүн залгаж хятадад байсан 2 жолооч тээврийн хэрэгсэлд нуугдаад ороод ирсэн байна одоо яах бэ гэж асуусан тэгэхэд л хил зөрчигч нар орж ирснийг мэдсэн.
Тэгээд тухайн 2 иргэнийг хаана байгааг нь тодруулахад суманд гэртээ байгаа талаар мэдсэн. Маргааш нь над руу Энхболд гэх хүн залгаж хэлснээр манай байгууллага болон Гаалийн байгууллагад мэдэгдсэн. Г., Т. нар нь 2024 оны 12 дугаар сарын , 11-ний өдрүүдэд өөрсдийнхөө тээврийн хэрэгсэлтэй хил гараад БНХАУ-ын талд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж саатуулагдсан. Ингээд шалгалтын ажиллагаа явагдаж байхад оргоод ирсэн байсан. Энэ 2 иргэнийг нууж оруулж ирсэн *******-02 ын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гараад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буцаж орж ирэхдээ цуг ирсэн байсан. Манайхаас томилогдсон алба хаагч маань дутуу үзлэг шалгалт хийсний улмаас тухайн гэмт хэргийг илрүүлж таслан зогсоож чадаагүй байна. Энэ асуудал дээр Гаалийн байгууллага ч гэсэн дутуу шалгасан байсан гэх мэдүүлэг, /хх- ийн 80-82 дугаар хуудас/
Гэрч М.Элдэв-Учралын "... Би тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гадаадаас Монгол Улс руу орох чиглэлийн замын хаалтын цагийн манаанд шалгагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед надтай хамт баримт бичиг шалгах манаанд дэслэгч Ундралмаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх манаанд ахлагч Эрдэнэбат, замын хаалтын цагийн манаа нүүрсний 2 дугаар хаалт дээр ахлагч Отгонбаяр гарч байсан. Миний гол үүрэг бол тухайн хилээр орж гарч байгаа нүүрс тээврийн жолооч нарын гадаад паспорт дээр штамп дарагдсан эсэхийг шалгаж байсан. Тухайн өдөр *******-02 ХОУ ын дугаартай зүтгүүр, *******-******* ******* ын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэл нь 14 цагийн үед хилээр орж ирсэн. Тухайн үед бие засах газар руу ороод бие засаад гараад ирсэн чинь хяналтын талбай руу орчихсон байсан. Улсын *******-02 ХОҮ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийн гадаад паспортыг шалгаагүй гэх..." мэдүүлэг, /хх-ийн *******- дугаар хуудас/,
Гэрч Т.Отгонбаярын "... Би тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдөр гадаадаас Монгол Улс руу орох чиглэлийн жолооч нарын штамп шалгаж байсан. Тухайн үед надтай хамт баримт бичиг шалгах манаанд дэслэгч Ундралмаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх манаанд ахлагч Эрдэнэбат, замын хаалтын цагийн манаа нүүрсний 1 дүгээр хаалт дээр ахлагч Элдэв-Учрал гарч байсан. Миний гол үүрэг бол тухайн хилээр орж ирж байгаа нүүрс тээврийн жолооч нарын гадаад паспорт дээр штамп дарагдсан эсэхийг шалгаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирээд нэгдүгээр хаалт дээр БНХАУ-ын хилээр гарсан гэсэн хилийн шалган нэвтрүүлэхэд шалгуулдаг, дараа нь хяналтын талбайд орж тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтаа хийлгээд дараа нь баримт бичгээ шалгуулаад гарсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч гадаад паспортыг шалгахад ямар нэг зөрчил байгаагүй. Би гадаад паспортыг шалгахдаа цонхоор гадаад паспортыг нь аваад тулгалт хийгээд буцаагаад өгсөн..."гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90 дугаар хуудас/,
Гэрч Б.Эрдэнэбатын "... Би тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдөр гадаадаас Монгол Улс руу орох чиглэлийн нүүрсний хоосон машинд тээврийн хэрэгслийн үзлэг хийх манаад томилогдож үүрэг гүйцэтгэсэн. Надтай хамт орох чиглэлд 1 дүгээр хаалт дээр ахлагч Элдэв-Учрал үүрэг гүйцэтгэж байсан, баримт бичиг шалгах манаанд дэслэгч Ундралмаа, 2 дугаар хаалт дээр ахлагч Отгонбаяр нар үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр *******-02 ын дугаартай зүтгүүр, *******-******* ******* ын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэл нь 14 цагийн үед орж ирсэн. Цайны цагийн дараа байсан санагдаж байна. Тэгээд хяналтын талбайд оруны дараа уг машинд үзлэг шалгалт хийж эхэлсэн жолооч нь миний хажууд байсан. Энэ машины кабин хэсгийг би өөрөө харсан гэхдээ дутуу харсан учраас хил зөрчигч этгээдийг харж чадаагүй байна. Би хил зөрчигч олж хараагүй, шалгалтаа дутуу хийсэн учраас эдгээр хил зөрчигч нарыг илрүүлж чадаагүй. Гаалийн байцаагч Батзул, Баяржаргал нар машинуудыг шалгаж байгаа харагдсан. Энэ тээврийн хэрэгслийг шалгасан үгүйг нь мэдэхгүй байна. Хэрэв шалгасан бол дээрх 2 иргэнийг илрүүлж чадах байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн -95 дугаар хуудас/,
Гэрч Д.Ундралмаагийн "... Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нүүрс тээврийн хэрэгслийн орох чиглэлд бичиг баримт шалгах манаанд үүрэг гүйцэтгэсэн. Надтай хамт 1 дүгээр замын хаалт дээр ахлагч Элдэв-Учрал үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хүний үүрэг нь БНХАУ-аас орж ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарын бичиг баримтад үзлэг хийж хяналтын талбайд оруулдаг. Хяналтын талбайд орж ирсэн тээврийн хэрэгсэлд Эрдэнэбат үзлэг шалгалтаа хийж дуусгаад баримт бичгийн шалгагч дээр очиж баримт бичгээ шалгуулаад Гаалийн байгууллагаар бас шалгуулаад 2 дугаар хаалт дээр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч Отгонбаяр дээр очиж гадаад паспорт хяналтын хуудас зэргийг шалгуулаад хил нэвтэрдэг. Улсын *******-02 дугаартай тээврийн хэрэгсэл өдрийн 14 цагийн үед хил нэвтрэхээр хяналтын талбай руу орж ирсэн. Жолооч нь над дээр бичиг баримтаа шалгуан. Тухайн жолоочийн нэрийг одоо сайн санахгүй гэхдээ зүс танина. Тэр өдөр тухайн жолооч бичиг баримтаа шалгуулаад ын хилээр нэвтэрсэн. Тэр жолоочийн баримт бичиг ямар нэгэн зөрчилгүй байсан учраас би хил нэвтрэх штампыг нь дарсан. Над дээр ирээд шалгуулаад явахдаа юу ч хэлж яриагүй. Өөрийнхөө гадаад паспортыг шалгуулаад яваад өгсөн. Миний хувьд зорчигчийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийгээд бүртгээд явуан. Тухайн тээврийн хэрэгслийг 1 дүгээр хаалт дээр шалгаад хяналт шалгалтын бүс рүү оруулахаар тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг алба хаагч болон Гаалийн байгууллагаас зохих шалгалтыг хийдэг. Түүний дараа бичиг баримтын шалгагч дээр ирдэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батзулын "... Би тухайн өдөр хилээр гарч байгаа тээврийн гарах чиглэлд томилогдож үүрэг гүйцэтгэж байсан. Гарах чиглэлд явж байгаа нүүрс тээврийн хэрэгслийн лац, ломбо хөндөгдсөн эсэхийг харах, гарч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Тухай өдөр орох чиглэлд үүрэг *******ээр томилогдсон алба хаагчид бол Баяржаргал гэж байцаагч томилогдсон энэ хүн хоосон тээврийн хэрэгсэлд бүртгэл хийж тээврийн хэрэгслийг хяналт шалгалт хийх үүрэгтэй хүн байдаг, бас эрэлч нохой хариуцсан гаалийн ын байцаагч 3.Буяннэмэх гэж хүн бас гарч байсан. Энэ хүн бол орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хилээр нэвтрүүлэхийг хориглосон ачаа бараа байгаа эсэхийг албаны нохой ашиглан хяналт шалгалт хийх үүрэгтэй хүн юм. Би энэ машиныг анзаарч хараагүй. Олон машин явж байдаг болохоор анзаарч хараагүй байна.... Би харж хяналт тавих үүрэгтэй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Гэрч О.Баяржаргалын "...2024 оны 12 дугаар 25-ны өдөр миний бие нүүрсний хяналтын орох бүртгэл дээр үүрэг гүйцэтгэж байсан, харин хяналт шалгалтын гаалийн ын байцаагчаар Батзул ажиллаж байсан. Эрэлч нохой хариуцсан ын байцаагчаар Буяннэмэх үүрэг гүйцэтгэж байсан. Хяналт шалгалтын гаалийн ын байцаагчаар Батзул нь тухайн орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд хилээр нэвтрүүлэхийг хориглосон ачаа, бодис бараа байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Харин эрэлч нохой хариуцсан ын байцаагч Буяннэмэх нь тухайн гаднаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон мансууруулах бодис, түүнтэй адилтгах үйлчилгээтэй бодис, хар тамхи байгаа эсэхийг хайж шалгах үүрэгтэй байцаагч тухайн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******-02 , ын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд биет үзлэг хийгдээгүй, камерын хяналт хийгээд явсан байх гэж бодож байна.... Гаднаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд Гаалийн байгууллага ямар ч үед биет үзлэг хийх ёстой..." гэх мэдүүлэг /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,
Гэрч 3. Буяннэмэхийн "...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний бие нүүрсний орох чиглэлд гаднаас орж ирж буй тээврийн хэрэгсэлд шалгалт хийх томилгоотой байсан боловч ахлах байцаагч Ц.Ариунболд намайг өглөө дуудаад дотор өөр ажил хийлгэн гэсэн учраас би тухайн өдөр хяналтын талбай руу гараагүй. Манай нохой тухайн үед сум дээр байсан ажилд гарах боломжгүй байсан. Би гарах боломжгүй болсон бол орох бүртгэл хийж байгаа ын байцаагч шалгаж болно. Үүргийн дагуу шалгах ёстой. Тухайн өдөр орох чиглэлд Баяржаргал гээд гаалийн байцаагч орох бүртгэл хариуцаж үүрэг гүйцэтгэж байсан. Гаалийн ын байцаагч тээврийн хэрэгсэлд биет үзлэг хийх үүрэгтэй. Зарим тохиолдолд камераар хаг. Яг шалагатай гэж үзвэл биет үзлэг хийнэ бусад тохиолдолд камераар хараад шалгачихдаг..." гэх мэдүүлэг, /хх-ийн 112-113 дугаар хуудас / . Улсын *******-02 дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 56-60 дугаар хуудас/,
гийн /ПБ0975 регистрийн дугаартай, РЕ*******512 бичиг баримтаар 2024 оны 11 дүгээр сарын -ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх Хил хамгаалах газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2-4в/0 дугаартай албан бичиг, /хх-ийн 213 дугаар хуудас/,
*******-02 ын дугаартай тээврийн хэрэгсэл, ************** ******* чирэгч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа, /хх- ийн 62-66 дугаар хуудас/,
Яллагдагч Б.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд 1 дүгээр хавтас хэргийн 75-77, 120-121, 187-1,199-200 дугаар хуудас, 2 дугаар хавтас хэргийн 3 дугаар хуудас/,
Яллагдагч Т.гийн хувийн байдлыг байдлыг тогтоосон баримтууд 1 дүгээр хавтас хэргийн 71-73, 124-125, 178-180, 134,237-240 дугаар хуудас, 2 дугаар хавтас хэргийн 5, 7-13 дугаар хуудас/,
Яллагдагч Г.ий хувийн байдлыг байдлыг тогтоосон баримтууд 1 дүгээр хавтас хэргийн 68-69, 116-117, 181-184, 241-245 дугаар хуудас, 2 дугаар хавтас хэргийн 4 дүгээр хуудас /зэрэг нотлох баримтууд цугларчээ.
Дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд яллагдагч ын нь Т., Г. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Е серийн РЕ05083 дугаартай бичиг баримтаар Монгол ын хил нэвтрэхдээ, *******-02 ын дугаартай, нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгслийн кабиндаа Т. нь Г. нарыг нууж, тэднийг ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хил нэвтэрсэн үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн *******лэхэд боломжтой гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г., Т., Б. нар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуан журмаар хянан *******лүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б., Т., Г. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б. нь Т., Г. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Е серийн РЕ05083 дугаартай бичиг баримтаар Монгол ын хил нэвтрэхдээ *******-02 ын дугаартай, нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгсэл ашиглан машины кабиндаа Т., Г. нарыг нууж, тэднийг ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн,
Шүүгдэгч гийн нь Б., Г. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Монгол ын хил нэвтрэхдээ Б.ын жолоодож ын хилээр орж ирсэн *******-02 ын дугаартай, нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгслийн кабинд нуугдаж, ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн,
Шүүгдэгч ын нь Б., Т. нартай бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бүгд ын , Ховд аймгийн сум дахь замын шалган нэвтрүүлэх оор Монгол ын хил нэвтрэхдээ *******-02 ын дугаартай, Б.ын жолоодож ын хилээр орж ирсэн нүүрс тээврийн ачааны тээврийн хэрэгслийн кабинд нуугдаж, ын хилээр орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол ын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г., Б. нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Сум дундын 26 дугаар шүүхийн 2024 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Прокуророос санал болгож, шүүгдэгч Г., Б., Т. нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар
Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Т.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр,
Шүүгдэгч Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б., Т., Г. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нарт тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-т зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б., Т., Г. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт *******-02 ын дугаартай тээврийн хэрэгсэл, *******-******* ******* чирэгчийг битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан *******лэх ажиллагааны залгүй болохыг тус тус дурдаж *******лэв.
Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн ын , овгийн гийн , Хар хүүхэн овгийн ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэн Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нарт тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /Таван сая дөрвөн зуун /төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нарт тус бүр 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг Б. 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Г. 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Т. 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөөх тус тус хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б., Т., Г. нарт оногдуан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь *******ийн ******* ******* ******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Б., Т., Г. нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан *******лэх ажиллагааны залгүй шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт *******-02 ын дугаартай тээврийн хэрэгсэл, *******-******* ******* чирэгчийг битүүмжилсэн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б., Т., Г. нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний нэхэмжлэгч Н.******* нь хохирлыг иргэний хэрэг хянан *******лэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт прокурорын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор *******-02 дугаартай тээврийн хэрэгсэл, *******-******* ******* чирэгчийг битүүмжилсэн эд хөрөнгийг цуцалсугай.
9. Шийтгэх тогтоолыг гаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан *******лэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, ын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ