2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1940

 

 

     2025        8            15                                       2025/ШЦТ/1940

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

гэрч Б.Ууганбаатар, 

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан /цахим/, Б.Золбоо,

шүүгдэгч Ц , түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Э , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М-ыг , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц-ыг , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2041 00040 0179 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М, Монгол улсын иргэн,

Ц, Монгол улсын иргэн,

Э, Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М  нь Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн дугаартай дансанд эхнэр Г-ийн нэрээр 264.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шангрила молл төвийн орчим 175.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Ц  нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд   тоотод байрлах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан,

үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан,

Шүүгдэгч Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан М д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаарын дансанд 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Г-ийн нэрээр шилжүүлэг хийж өгч  хахууль өгсөн,

мөн “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175.000.000 төгрөгийг өгч хахууль өгсөн, 

уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан  тоотод үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн,

Мөн Ц ид Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “М  миний бие прокурорын дүгнэлттэй танилцлаа. Би мөрдөн байцаалтын шатнаас 261,000,000 төгрөгийн асуудлыг эрүүл мэндийн шаардлагаар буюу өөрийн элгийг Бүгд Найрамдах Солонгос улсад солиулах шаардлагатай болсон. 30 жил эрүүл мэндийн салбарт их эмчээр ажилласны хувьд элэгний циррозтой 30 жил явсан. Би 2017, 2018 онуудад би 2 удаа цус алдаж  элэг бүрэн ажиллагаагүй болж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Чихрийн шижинтэй, элэгний циррозтой хүнд хагалгаа хийх боломж нь Монгол улсад хязгаарлагдмал байдаг учир хоёрдогч орныг бол эрэлхийлж Бүгд Найрамдах Солонгос улсад хагалгаа хийлгэх боломж олдсон. Үүний тулд ойролцоогоор 500,000,000 гаруй төгрөгийн төлбөр гарахаар болж өөрийн хадгаламж, найз нөхөд за бусад хүнээс мөнгө асуусан явдал бол үнэн. 2018 оны 12 дугаар сард 264,000,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулах зорилготойгоор Энхтуяагаас авсан ба тус үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Би Эрүүл мэндийн яамтай азийн хөгжлийн банкны зөвлөгч сонгон шалгаруулдаг журмаар сонгогдож хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилд орсон. Би ойлгохдоо хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа хүний хувьд төрийн албан хаагч нарын эдлэх эрх үүргийг эдэлдэггүй, хууль дүрэм нь хамаагүй юм байна хэмээн бодож байсан. Харамсалтай нь үүнийг 2022 онд 461 дүгээр ангид хоригдож байх үед надад авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Япон, Монгол улсын их хурлын тогтоолыг гаргаж ирээд танилцуулах үед мэдсэн ба өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч өөрийн төрийн банкны дансанд байршуулсан. 461 дүгээр ангид би 26 хоносон ба түүнээс 22 хоногийг эмнэлэгт өнгөрөөсөн. Тухайн үед миний элэг муудаж Нэгдүгээр эмнэлгийн зөвлөх эмч, эрхтэн шилжүүлэх төвийн багын ахлагч цэргийн эмч доктор нар ирж үзлэг хийж хорих ангийн эмнэлгийн хяналтад байх боломжгүй юм байна, зөвхөн Нэгдүгээр эмнэлгийн хяналтад байх шаардлагатай хэмээн дүгнэлт гарсан. Тухайн үед сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал маш хүнд байсан. Ингээд 10 гаруй хоногийн дараа мөрдөн байцаагч 1 цаас гаргаж ирээд 175,000,000 төгрөгийг авсан байна хэмээн зүйлийг ярьсан. Тухайн үед миний өмгөөлөгч Б.Баатарсайхан надтай цуг байсан. Нэгэнт миний амь нас хэцүү байсан үед санхүүгийн тусламж үзүүлж, зээл олгосон хүн бичсэн байсан ба би үүний эсрэг байр суурьтай байж үгүйсгэж хэлэх зүйл байхгүй байсан талаар мөрдөгчид хэлсэн.  Тухайн үед би хорих ангиас гарах шаардлагатай байсан ба тухайн баримтыг зөвшөөрвөл намайг гаргах талаар ярьж байсан учир тухайн үед би өөрийн эрүүл мэнд нөгөө талаас гэр бүлийн байдлаа харгалзан үзэж  хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч би 175,000,000 төгрөгийг төрийн санд нэмж байршуулсан байгаа.” гэв.

Шүүгдэгч Ц  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 63 настай. 2016 оноос хойш эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн төсөлд худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сард тэтгэвэртээ гарсан. 2019 онд Солонгос улсын “Хай Лэйнинг” эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээний компанид элсэн орж борлуулалт хийсэн. Өөрийн найз нөхөд, ах, дүүс гээд ойр дотнын хүмүүсээ тухайн сүлжээний бизнест оруулсан ба өөрөө ч нэлээн худалдан авалт хийсэн. Миний дор элссэн гишүүдийн нэг бол Э  байсан. Миний борлуулалтын бонус болгож эрүүл мэндийн гудас өгсөн ба тухайн гудасыг буцааж өгөн оронд нь хөнжлийн сэтийг авсан. Миний хувьд Э гаар тухайн хөнжлийн сэтийг авхуулсан зүйл байхгүй. Энэ талаар 2-3 удаа тухайн компани авлигатай тэмцэх газарт бонусаар өгсөн талаар хэлдэг. Би хавтаст хэрэгтэйгээ танилцсан ба тухайн компаниас худалдаж авсан бүтээгдэхүүний жагсаалтыг хавсаргасан байсан. Би Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт 2020 оны 11 дүгээр сард улсын комиссоор хүлээж авсан. Хан хужиртад тухайн явдлаас 1 жилийн дараа амарсан ба тухайн амралтын мөнгийг өөрөөсөө гаргасан. Энэ талаар Хан Х компаниас албан тоот ирүүлсэн талаар хавтаст хэрэгт авагдсан. Яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа албан тушаал ашигласан зүйлд тайлбар хэлбэл тухайн гэрээг байгуулах асуудалтай холбоотой зүйлд би оролцдоггүй ба барилгын ажлын явцын инженерүүд шалгаж гүйцэтгэлийг төсөл явуулдаг ба төсөл нь англи хэл дээрх орчуулга зөв эсэх талаар бид шалгадаг. Учир нь бид Азийн хөгжлийн банкийг төлөөлдөг учир хэлний алдааг шалгадаг. Мөн ажлын тоо хэмжээг шалгадаг ба үүний дараа эрүүл мэндийн яамд 5-6 дарга шалгаж гарын үсэг зурж төрийн нарийн бичгийн даргын захиатай сангийн яам руу явуулдаг. Сангийн яамд төсөл хөтөлбөр хариуцсан дарга нар шалгаж гарын үсэг зурдаг. Эндээс Азийн хөгжлийн банк руу явуулж тухайн банк мөн адил шалгаж мөнгө өгөх эсэх талаар шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрийг гаргах эрх надад байхгүй.” гэв.

Шүүгдэгч Э  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Ц  эгчтэй холбоотой асуудалд би ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. Тухайн үед миний өмгөөлөгч байсан Туул харанхуйгаар өгсөн мэдүүлгээс болж өнөөдөр тухайн асуудал үүссэн хэмээн бодож байна. 264,000,000 төгрөгийн хувьд М  нь эрүүл мэндийн шалтгаанаар тухайн мөнгийг гэр бүлийн хүмүүс нь надаас гуйсан ба мөн миний ээжтэй холбогдож гуйж байсан. Би хүнд сайхан сэтгэлээр тусалъя хэмээн бодсоны төлөө ийм хэрэгт унана гэж санасангүй. Надад үнэхээр харамсалтай байна.” гэв.

Гэрч Б.У нь шүүх хуралдаанд: “Миний ажиллаж байсан компанийн захирал бөгөөд манай аавын эгчийн хүүхэд, Би өмнө нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгч байсан. Тухайн үед ямар цүнх байсан талаар удаа дараа асууж байсан. Миний хуучин ажиллаж байсан газрын өрөөнд сахрын аппарат байсан. Үүнтэй зүйрлэж сахрын аппаратын талаар дурдсан. Тухайн цүнхний хэмжээг тодорхойлж мэдэхгүй байсан. Мэдэхгүй. Жижиг хар цүнх байсан. Би нягтлан бодогч хүн учраас барагцаалж чадна. Би М ыг танихгүй. Жижиг хар цүнх, төө хэмжээтэй хар цүнх Шангрила дээр очиж өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримттай холбоотой баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Үзлэгийн хийх газар нь  тоотод байрлах   худалдаан дэлгүүр байв. Тус дэлгүүрийн хүлээн авах хэсэг нь 2 давхарт байрлах ба хүлээн авагчийн DM-200S загварын суурин компьютерын   нэртэй файлд Э гэж нэртэй гишүүний мэдээлэл байв. Э гийн бүртгэл 00 бүртгэлийн дугаартай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ  утасны дугаараар бүртгүүлсэн байв. Мөн Хаан банкны  дансны дугаар бүртгүүлсэн байв. Ивээн тэтгэгчийн мэдээлэл хэсэгт 0001214 бүртгэлийн дугаартай  Ц гар утасны   дугаар бүртгэгдсэн бүртгэлтэй байв. Компьютерын Document цэсэд Book-1 нэртэй Excel Файл дотор Э гэх нэр дээр 54 жагсаалт мэдээлэл байв. Компьютерын МNERP нэртэй худалдан авалтын бүртгэл рүү ороход Э гийн гишүүнчлэлийн код болох  дугаартай кодыг хийхэд 2020.10.31 /системд оруулсан огноо гэх/ эрүүл мэндийн газар туяа аппарат 1 ш, эмчилгээний матраас ЕХ2/давхар/ 2ш, нийт 12,390,000 төгрөгөөр худалдан авсан бүртгэл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас),

Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Vamed компанийн Монгол Улс дахь төлөөллийн компани болох  нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн хүүхдийн эмнэлгийн хажуу талд 4 блок бүхий нийтдээ 17667 м2 талбайтай эмнэлгийн 3 дугаар шатлалын хэвтэн эмчлүүлэх 200 ортой, өдрийн эмчилгээ, хагалгааны 6 өрөөтэй жишиг эмнэлгийн барилгын ажил эхлүүлж манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан юм... М д 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 264,000,000 төгрөгийн хувьд элэгний эмчилгээнд зориулж манай байгууллагаас сайн санааны хандив болгон өгсөн... Тэр үед Э  захирал надад хандаж М  нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. Одоо санаж байхад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Э  захирал надад хандаж М гийн хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн25-26 дугаар хуудас),

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Захирал Э  нь захирлын хувьд миний үеэл эгч байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна манай захирал Э  намайг дуудаж уулзаад чи М  гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих гэж хэлсэн юм. Би түүнийг аваад   гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг М  нь Шангрила зочид буудлын ард талд Хуримын ордны урд талд хүрээд ир гэсэн тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод М д өгсөн юм... Түүнээс өөрөөр ямар нэг байдлаар мөнгө өгч байсан зүйл байхгүй ээ. М г Эрүүл мэндийн яаманд төслийн ажлыг хариуцсан дарга хийдэг гэдгээр ажил хэргийн шугамаар мэднэ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Шүүгдэгч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ 264,000,000 төгрөгийг тусгаагүй. 264,000,000 төгрөгийг бусдаас хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгч өмгөөлөгчөөр дамжуулан өгнө... Э гийн дүү гэх залуу 175,000,000 төгрөгийг Шангрилагийн гадаа надаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан харин хагасыг нь хэвээр хадгалж байсан юм. Гол нь манай нэг дүү барилгын ажил авсан боловч гүйцэтгэл орж ирэхгүй тэгээд надаас дараагийн тендерт ороход мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь би түүнд туслах зориулалтайгаар Э гаас уг 175,000,000 төгрөгийг авсан. 175,000,000 төгрөг нь  20,000, 5,000 зэрэг зэрэг төгрөгийн дэвсгэртээр байсан юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 106 дугаар хуудас),

Шүүгдэгч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин яллагдагчаар өгсөн: “  тоот байранд засвар ажил хийлгэсэн асуудлын хувьд Э гийн хувьд барилгын компанитай байсан учраас түүнээс би гал тогооны өрөөндөө хэрхэн засвар хийх талаар зөвлөгөө авч байсан тэгээд би өөрөө барилгын материалын дэлгүүрээс барилгын материалаа авч харин Э  нь 100 айлын барилгын захаас өдрийн хөлсөөр ажилладаг 3 хүнийг надад тухайн үед олж өгч байсан би тэдгээр хүмүүсийг 1 өдөр ажиллуулаад хүн бүрд одоо санахад 100,000 төгрөг өгч засвараа дуусгаж байсан юм. Түүнээс биш   ХХК-аас засварын хөлс авсан болон засвар хийлгэх ажилтан авч ажиллуулаагүй юм. Визний асуудлын хувьд би өөрөө 30 жил элэгний өвчнөөр өвдөж байсан бөгөөд Солонгос, Герман зэрэг орнууд руу хандаж байсан Э гийн нөхөр нь Герман улсын иргэн байдаг бөгөөд тэрээр надтай уулзаад танд Германаас урих урилга ирүүлж болох юм харин та уг урилгыг үндэслэн Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд хуулийн дагуу хандаж хүсэлтээ гаргаж визээ гаргуулах учиртай гэсний дагуу Герман улсаас надад ирилга ирүүлсэн боловч би түүнийг ашиглан визэнд гаргуулахаар хандаагүй гэж болно. Би уг урилгаар Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд виз мэдүүлээгүй болно.” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр хуудас),

Шүүгдэгч Э гийн бичгээр гаргасан тайлбарт “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М , Г нарын хэлснээр “К” ХХК-ийн данс руу 264 сая төгрөгийг “Г 1002 тоот” гэж хэлсний дагуу гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Надад бол яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд мөнгө хэрэгтэй байна олоодхооч гээд шавдуулаад байхаар нь барилгын материал авах гэж байсан 187 сая төгрөгийг Г-ын данснаас гаргуулж аваад, 87 сая төгрөгийг “М” данснаас авч бүрдүүлээд хэлсний дагуу шилжүүлсэн... М  нь манай барилгын ажлын хяналтыг хариуцаж байсан ерөнхий зохицуулагч юм...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас),

Шүүгдэгч Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тэгээд намайг 264,000,000 төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн тэр данс нь гадаад нэртэй данс байсан. Тэгээд тухайн үедээ Г-ын дансанд байсан компанийн барилгын материалд явах гэж байсан 200,000,000 гаруй сая төгрөгөөс үлдсэн 187,000,000 төгрөгийг гаргуулан авч үлдсэн мөнгийг нь компанийн данснаас гаргуулан авч нийт 264,000,000 төгрөг болгон М гийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банкин дахь “К” ХХК-ийн дансанд М гийн хэлсний дагуу гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх тухайн үед компанийн санхүү маш хүнд байсан үе М  нь ажилдаа өглөө 10 цагт ирээд 14 цаг гэхэд яваад өгнө уулзахад маш хүнд, санхүүжилтээ хянуулахад хүн байсан юм. Миний М д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг байсан... мөн өөрийнх нь орон сууц зэрэгт засварын ажил хийж өгч байсан тэрнийхээ хөлсийг тодорхой хэмжээтэй өгч байсан... Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Ц гэдэг хүнийг танина. Тэрээр барилгын хяналтын инженерээр ажилладаг байсан. Ааш зангийн хувьд хэцүү байдаг байсан их мэдэмхийрээд байдаг, үндэслэлгүй шаардлага тавьдаг, түүнийг нь биелүүлэхгүй бол буцаах зэргээр дарамт үзүүлдэг гэхэд болно. Он сар өдрийг санахгүй байна би түүнтэй хамт тураах, гоо сайхны сүлжээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү түүний зааж өгснөөр Хан-Уул дүүргийн Ривэр Гарден хотхон луу хамт явж би өөртөө болон ээждээ мөн Ц  эгчид нийт 3 ширхэг үе мөчинд сайн гудас худалдан авч байсан. Уг гудас нь нэг ширхэг 1,000,000 орчим төгрөгийн үнэтэй байсан санагдаж байсан. Мөн Ц-ийг нөхрийнх хамтаар 2021 онд 5-7 хоног Өвөрхангай аймагт байрлах Х нэртэй амралтын газарт амрааж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас),

Шүүгдэгч Э гийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан хүсэлтдээ “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрхзүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна. Үүнд “...2022 оны 4 дүгээр сарын 20-25-нд М  надаас мөнгө олж өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175,000,000 төгрөгөө Шангрилагийн ард гадаа өгсөн...” гэх хүсэлт (2 хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),

Шүүгдэгч Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Санхүүжилтээ авъя гэхээр шалтаг хэлэхгүй, удаад сунжраад тэрийгээ хий, энийгээ хий гээд л байдаг. Санхүүжилтээ авъя гэхээр М надаас тэдийг өгч чадах уу гээд 150,000,000-200,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. Бүр аймар шууд биш, шахах биш шахахгүй биш, тодорхой тайлбар хэлэхгүй боломж байна уу гэдэг би хэсэгчлэн санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Боломжгүй гэж хэлэх боломжгүй, боломжгүй гэвэл дараагийн санхүүжилтээ боолгох учраас хэлсэн зүйлээс нь татгалзах боломжгүй байдаг. Энэ мөнгөний талаар надтай 2022 оны 4 дүгээр сард ажил дээр нь уулзах үед хэлж байсан. Тэгээд хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү, 5 сарын эхээр Шангрилагийн ард хүнээр өгүүлсэн... 175,000,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У //-аар өгч явуулсан. Уг мөнгийг ажлын оффис дээрээсээ өгч явуулсан. Мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя гэж М хэлсэн. У Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан... намайг очоод уулзахад надтай гоё харьцдаг, түүнд авч өгсөн   гэх сүлжээний дэлгүүрийн барааг би мэдэхгүй байхад өөрөө надад сүлжээний дэлгүүр, эрүүл мэндэд ашиг тустай матраас зардаг гэж хэлсэн. Намайг хамт явъя гэсэн... Намайг хамт явъя гэхэд нь би дагаад явсан ба Хан-Уул дүүргийн Ривер гардений зам дагуу байдаг дэлгүүрт очсон. Дэлгүүрт очоод нэг ширхэг 4,700,000 төгрөгийн үнэтэй матраас авсан. Зорилго ойлгомжтой байсан. Намайг дагуулж яваад тэр матраасыг үзээд энэ гоё, энийг авах гэсэн юм гэсэн... Намайг дагуулж яваад энэ гоё оо гэсэн нь аваад өг гэсэн үг байсан тул би төлбөрийг нь хийсэн...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц ийн Авлигатай тэмцэх газарт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан “...Ц миний бие ЭТСХХ-4,5 төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК-ийн захирал Э-аар эрүүл мэндийн матраасны үнэ 4,700,000 төгрөг, Хан Х амралт сувиллын газарт 7 хоногийн төлбөр 4,037,600 төгрөг төлүүлсэн нь үнэн. Миний хувьд дээрх байдалд үйлдэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд авсан үйлчилгээ эд зүйлсийн төлбөр болох 8,737,6000 төгрөгийг даруй төлөхөө илэрхийлье...” гэх хүсэлт (2 хавтаст хэргийн 138 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөг: “...Хүлээн зөвшөөрч байна... Энэ эрүүл мэндийн байдлаас маань шалтгаалж Энхтуяагаас сувиллын газарт амрах санал тавьсан.  Та нэг биеэ сайхан болгочих гэсэн. Тэгээд би түүний саналыг зөвшөөрсөн юм. Матраасны тухайд гэвэл би бөөр муутай, бөөрний архаг өвчнөөр оношлогдсон байгаа. Бөөрөнд сайн халдаг гудас байдаг ба авах юм сан гэж бодож байсан юм. Тэгээд Энхтуяаг ороод ирэхэд нь ийм гудас байна чи авах юм уу гэхэд Э авна гэхэд нь хамт явж авсан.. Энхтуяагаас авсан матраасны үнэ болон амралт сувиллын төлбөрийг хуулийн байгууллагын дансанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Өөрийн энэ үйлдэлдээ гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хуримын ордны хойно М гэдэг хүнд сахарын аппаратын уут шиг хар өнгөтэй төө хэмжээтэй, жижиг цахилгаантай, түрийвч шиг юм хүргэж өгч байсан. Мөнгө хүргэж өгч байгаагүй.” гэх мэдүүлэгт (10 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),

Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ц гэх хүнийг 2021 оноос таних болсон. Танил хүнээрээ дамжуулж харилцаад 7 юм уу 14 хоногт нэг удаа очиж гэрийг нь цэвэрлэх, мөн гадуур явж ойр зуур тусалдаг байсан. Энэ гүйлгээний тухайд Ц эгчтэй хоёул 3, 4 дүгээр хорооллын дэлгүүр хэсээд явж байхад Банк тааралдсан. Тэр үед сувилал билүү амралтын мөнгө шилжүүлнэ гэж ярьж байгаад надад бэлэн мөнгө өгсөн. Бэлэн мөнгө өгөөд өөрөө банкны үүдэнд сууж үлдээд би гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийх үед теллер нь утасны дугаараа хэлээрэй гэхэд нь өөрийнхөө дугаарыг бичсэн. Ц эгч надад боодолтой мөнгө өгснийг санаж байна. Яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Ямар ч байсан энэ дүнгээр шилжүүлчих гээд л хэлээд би шилжүүлсэн” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн 700 дугаартай зөвшөөрөл (1 хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай “...Үзлэгийн явцад 811 дүгээр салбарын 1341 дугаартай теллер ажилтны бэлэн орлого зарлагын баримт гэх хэсгээс 1. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200385485 журналын дугаар бүхий 186,964,853 төгрөгийн зарлагын баримт 1 хуудас, 2. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн АА002910572 дугаар бүхий 87,035,147 төгрөгийн бэлэн мөнгөний чекийн баримт 1 ширхэг, 3. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200391225 дугаар журналын дугаартай 264,000,000 төгрөгийн бэлэн орлогын ордерын баримт 1 ширхэг зэрэг нийт 3 хуудас баримтыг хураан авлаа...” гэх тэмдэглэл, банкны баримтууд (1 хавтаст хэргийн 138-140 дугаар хуудас),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Х” ХХК -ийн захирал Д-д хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/7935 дугаар албан бичиг (1 хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

“Х” ХХК -ийн захирал Д-ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай “... Э  нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2,990,000 төгрөг, Матраас 2 ширхэг 9,400,000 /1 ширхэг 4,700,000 төгрөг/, барааны төлбөр 12,390,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матраасныхаа 1 ширхгийг буцааж оронд Хөнжлийн сет ширхэг 3,875,000 төгрөгийн бараагаар сольж авсан...” гэх албан бичиг (1 хавтаст хэргийн 151 дүгээр хуудас),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Х” ХХК -нд хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/7844 дугаартай албан бичиг (1 хавтаст хэргийн 152 дугаар хуудас),

“Х” ХХК -ийн захирал О-ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 дугаартай “...Э  нь Ц  утасны дугаар  , 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн...” гэх албан бичиг, захиалгын хуудас, (1 хавтаст хэргийн 153-180 дугаар хуудас),

 дугаар Захиалгын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас),

М гийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд (2 хавтаст хэргийн 149-169 дүгээр хуудас),

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт (2 хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас),

Эрүүл мэндийн яамны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2/3103 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд (2 хавтаст хэргийн 174-184 дүгээр хуудас),

“М” ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (2 хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас),

“М” ХХК -ийн Худалдаа хөгжлийн банк дахь  дугаартай дансны хуулга (3 хавтаст хэргийн 15-39 дүгээр хуудас),

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаартай албан бичиг, хавсралт (3 хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолд дурдсаны дагуу гүйлгээ хийсэн цаг хугацааны жагсаалт, гүйлгээ хийсэн теллерийн мэдээлэлд үзлэг хийхэд жагсаалтын 499 дүгээр салбарын 1341 дугаартай теллер Э-ийн хийсэн гүйлгээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 14 минут 56 секундэд Г 186,964,853 төгрөгийг бэлэн гүйлгээгээр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 18 минут 07 секундэд П.Э 87,035,147 төгрөгийг бэлэн гүйлгээгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 22 минут 50 секундэд “К” ХХК-ийн   дугаарын дансанд 264,000,000 төгрөгийн гүйлгээг “Э”1002 тоотоор хийсэн байна...” гэх тэмдэглэл (3 хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн “...М гийн ашиглах гар утас нь “I Phone 13 pro max” маркийн  имей кодтой байв. Дэлгэцийн хамгаалалт кодыг 1235 гэж нээсний дараа түүний утасны харилцагч /contact/ цэс рүү орж үзэхэд  дугаарыг  гэх нэрээр хадгалсан байв... хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулсан яриа, мессеж, зураг Viber-н харилцан яриа chat байгаа эсэхийг тогтоохоор Viber руу ороход  гэх хэрэглэгчтэй харилцсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны харилцан яриа хадгалагдсан байв. Харилцан ярианд үзлэг хийхэд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Тендерт оролцогч нь тендерийн хамт дараах нэмэлт баримт бичиг ирүүлнэ гэх утга бүхий Англи хэл дээрх тендерт оролцогч бүрдүүлэх материалын жагсаалт, техникийн тодорхойлолт, Хан-Уул дүүрэгт баригдах эмнэлэгт ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг явуулсан... 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “мөнгөний боломж ямар бга бол” гэх мессеж “Okok tgyee, tugruguur, Тийм” гэсэн мессеж зэрэг харилцан яриа нь хэргийн оролцогч нарын хоорондын харилцаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээ мэдээллийг бэхжүүлсэн байв...” гэх тэмдэглэл (4 хавтаст хэргийн 170-175 дугаар хуудас),

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “  констракшн” ХХК-ийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 39-54 дүгээр хуудас),

 Х компанийн гүйлгээний дэлгэрэнгүй (10 дугаар хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас),

АТГ-ын 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 06/13093 дугаар албан тоот (10 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

“Х” ХХК -ийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07/17 дугаар албан бичиг (10 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

АТГ-ын МШХ-ийн мөрдөгч, комиссар Ц 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт байрлах Хан Х рашаан сувиллын газрын Санхүүгийн албаны “борлуулалтын тайлан” гэх баримт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),

Х  Төлбөрийн баримт (10 дугаар хавтаст хэргийн 31-37 дугаар хуудас),

Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (10 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

Ц аас 8.737.600 төгрөгийг АТГ-ын дансанд байршуулсан хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1036 дугаар “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай” тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 161 дугаар “Гомдлыг хянах хугацааг сунгах тухай” тогтоол (6 дугаар хавтаст хэргийн 25-26, 62 дугаар хуудас),

“Х” ХХК -ийн албан бичиг, хавсралт (6 дугаар хавтаст хэргийн 79-82 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 902 дугаар Шийтгэх тогтоолын 26-27 дугаар хуудас, ШЕЗ-ийн Баримт8, 13 (7 дугаар хавтаст хэргийн 181-185 дугаар хуудас),

Э гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл (7 дугаар хавтаст хэргийн 190 дугаар хуудас),

Э гаас гаргасан хүсэлт, хүсэлтийг шийдсэн захирамж, шүүхийн холбогдох баримтууд (7 дугаар хавтаст хэргийн 204-243 дугаар хуудас),

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5519 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол (7 дугаар хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас),

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2020 дугаар шүүгчийн захирамж (7 дугаар хавтаст хэргийн 56-63 дугаар хуудас),  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 4523 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл,

мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа 3 хавтас, (1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас) Сиди 2 ширхэг,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Ц ийн төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас),

М , Ц , Э  нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 189, 191, 192 дугаар хуудас),

М , Ц , Э  нарын Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 235, 239, 246 дугаар хуудас),

Э гийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга, Эрүүл мэндийн салбарын хөгжлийн дөрөвдүгээр төсөл, хуулбар (нийт 4 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон М , Ц , Э  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М  нь Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаартай дансанд эхнэр Г-ийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан, Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шангрила молл төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Ц  нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “Магнуссентурион констракшн ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд   тоотод байрлах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан, Үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан, шүүгдэгч Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан М д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Г-ийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн, мөн “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн. Уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан  тоотод үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн. Мөн Ц ид Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тус тус заасан тул М , Ц , Э  нарын холбогдон шалгагдсан хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйл баримт тогтоогдож байгаа тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр өөрчлөн найруулсан хэсэг зүйлчлэлээр шийдвэрлэх нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байна хэмээн үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц ын үйлдэлд 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх саналыг,

Шүүгдэгч М гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч нь хийсэн үйлдэлдээ маргадаггүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж оролцсон. 175,000,000 төгрөгийн асуудалтай холбоотойгоор шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үйлдэлтэй холбоотойгоор гэрчээс мэдүүлэг авсан ба өнөөдрийн шүүх хуралдаанаар Б.Ууганбаатарыг гэрчээр асуусан. Үүнтэй холбоотойгоор 175,000,000 төгрөгийн холбогдолтой асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч нь 2019 онд элэг солиулсан ба эмнэлэгийн хяналтад байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн Ө.Золбоо өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвлэж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М ийн өмгөөлөгч Б.Золбоо “Миний үйлчүүлэгч нь 264,000,000 төгрөгийн авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба 175,000,000 төгрөгийг авсан үйлдэл тогтоогдохгүй байна хэмээн үзэж байна. Учир Э гийн мэдүүлэгт дурдагддаг Б.У гэх компанийн нягтлан бодогч хүнээр цүнх хүргүүлсэн гэдэг. Гэтэл Б.У-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт дамжуулсан цүнх нь жижиг цүнх байх ба 175,000,000 төгрөг багтахааргүй байсан хэмээн мэдүүлсэн. Тус нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгчийн гар утсанд үзлэг хийхэд 175 гэдэг тоо байсан ба энэ нь 175,000,000 төгрөг авсан хэмээн таалаглалаар яллах дүгнэлт үйлдсэн байна хэмээн үзэж байгаа учир тухайн хэсгийг хангахгүй орхиж өгнө үү” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч Ц ийн өмгөөлөгч Д.Бурмаа “Миний үйлчлүүлэгч Ц ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийг хэрэгжүүлсний хариуд тус компанийн эрүүл мэндийн матрасс 1 ширхэг буюу түүний үнэ болох 4,700,000 төгрөг мөн “Х”  сувилалд 2 хүний төлбөр болох 4,037,600 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй байна. Өмгөөлөгийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын яллагчийн зүгээс Ц ад холбогдох хэрэгт нэг байр суурийг барьж шалгасан хэмээн үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь тухайн үед хэрэгжилт төслийн барилгын худалдан авалт хариуцсан ажилтан байсан. Түүний эрх үүрэг нь ажил үүргийн хувиарлалтад зааснаар төслийн хүрээнд баригдаж байгаа барилгын засвар угсралтын ажлын техникийн үйл ажиллагааны бичиг баримт боловсруулах, заавар чиглэлээр хангах, ажилд нь хяналт тавих үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч нь Э гийн компанид санхүүжилт шийдвэрлэх, бусад байдлаар давуу тал олгох талаар сэдэл, санаа зорилго тогтоогдоогүй ба нотлох баримт байхгүй. Эргэлзээтэй баримт хавтаст хэрэгт авагдсан байхад улсын яллагч шалгаагүй ба эрүүдэн шүүж, дарамталж авсан мэдүүлэгт үндэслэн ялласан. Шүүгдэгч нь энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гомдол гаргаж байсан. Миний үйлчлүүлэгч нь Э тай ажил үүргийн харилцаа холбоотой байсан ба эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулдаг компанид гишүүнээр илсүүлсэн. Тухайн компаниад үзлэг хийсэн тэмдэглэлд матрасс авсан үйл баримт байдаг ба матрассыг авахгүй хэмээн эргүүлж өгсөн. Ц  нь 1 жилийн хугацаанд олон бүтээгдэхүүн тухайн компаниас худалдан авсан ба үүний урамшуулал болгож матрасс болон бусад бүтээгдэхүүнийг авсан байдаг ба тухайн матрассыг хөнжилөөр сольж авсан. Иймд тухайн авсан бүтээгдэхүүнийг Э  авч өгөөгүй ба урамшуулал хэлбэрээр авсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. “Х”  амралтын газрын зардлыг өөрөө төлсөн болох нь н.Эрдэнэзаяагийн мэдүүлгээр тогтоогддог. Дээрх баримтуудаар Ц  нь ажил үүрэгтэй холбоотойгоор бусдаар хахууль авсан үйл баримт нь тогтоогдохгүй байна. Иймд Ц ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч Э гийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэрэг нь анхан шатны шүүхээр 3 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцүүлсэн. Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх талаас олон удаа авч хэлэлцсэн. Э г 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хахууль өгсөн хэмээн ялласан. Тухайн ялласан зүйлчлийн онолын талаас авч үзвэл хэргийн бүрэлдэхүүний обьектив талаасаа гэмт хэрэг хэмээн харагдаж байгаа боловч субьектив талаасаа үгүйсгэгдэж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл субьектив талын сэдэл зорилго нь бусдад хахууль өгсөн санаа зорилго байхгүй байгаа нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй хэмээн заасан байна. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө эсвэл бусдад давуу байдал бий болгох зорилгоор гэж хуульчилсан. Албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалд холбогдуулан хахууль өгсөн бол хэмээн заасан. Гэтэл Э гийн компани нь Сонгинохайрхан дүүргийн барилгын ажилд туслан гүйцэтгэгч байсан. Шууд утгаараа санхүүжилт авсан үйл баримт байхгүй ба тендэр байхгүй байсан. Э  болон М  нарын хооронд эрх зүйн аливаа харилцаанд шууд орж байгаагүй. Улсын яллагчийн зүгээс албаны чиг үүрэг хэрэгжүүлсний хариуд давуу эрх олгож хахууль өгсөн хэмээн үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. М д 175,000,000 төгрөг өгсөн үйл баримт нотлогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс эрүүдэн шүүсэн мэдүүлэг, гэрч Б.У-ын мэдүүлэгт зэрэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн ба өөр нотлох нотлох баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хангалттай, эргэлзээгүй, үндэслэлд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтын хүрээнд хүнийг гэм буруутайд тооцдог. Б.У нь жижиг хэмжээтэй хар цүнх өгсөн талаар өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт адил зүйл ярьдаг. Тухайн үйл баримт хангалттай нотлогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарын хууль зөрчиж авсан мэдүүлгээр хүнийг яллаж болохгүй. Яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 264,000,000 төгрөгийг шилжүүлсэн зорилго тодорхой байгаа ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. М  нь тухайн мөнгийг авч эрүүл мэндийн асуудалд зохицуулж байгаа нь жам ёсны асуудал. Тухайн мөнгийг миний үйлчлүүлэгч М д өгсөн үйлдэлд маргахгүй. М  нь миний үйлчлүүлэгчийн ээжтэй танил байсан ба тухайн мөнгийг М д итгэлцэлд тулгуурлаж зээлсэн асуудал байгаа. Ц ын үйлдэл нь 60 хоног буцахад тодорхой болсон. Амралтын хувьд миний үйлчлүүлэгч Ц ад амралт санал болгосон ба энэ нь хавтаст хэрэгт авсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтыг баримталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн тухайн мөнгө өгч авалцан үйлдлийг таамаглал тулгуурлан яллах дүгнэлт үйлдэж болохгүй. Иймд Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой. Давж заалдах шатны шүүхээс 264,000,000 төгрөгийг хясан боогдуулсны улмаас өгсөн хэмээн үнэлж байсан. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, ашигтай шийдвэрлэх заалтыг баримталж Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дараах хэргийн үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч М  нь Эрүүл  мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаартай дансанд эхнэр Г-ийн нэрээр 264.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шангрила молл төвийн орчим 175.000.000 төгрөгийн авсан,

Шүүгдэгч Ц  нь Э гийн хамт   тоотод байрлах “Х” ХХК -ийн дэлгүүр орж, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авсан,

Мөн шүүгдэгч Ц  нь Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амарсан үйл баримт тус тус тогтоогдсон. 

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М ыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц ийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийн үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,

мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч М , Э  нарын холбогдсон хэргийн зүйлчлэлд заасан эрүүгийн хариуцлага нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсанаас ял шийтгэл нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “Хууль буцаан хэрэглэх” шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэх нь зүйтэй.

Хахууль авах гэмт хэргийн талаар:

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “Хахууль авах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус заасан.

Эрүүл  мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар М  ажиллаж байсан байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхоыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж,

мөн хуулийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан” хуулийн үйлчлэлд хамаарна гэж  зааснаар шүүгдэгч М г Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1.2-т заасан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан буюу “нийтийн албан тушаалтан” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно” гэж заасан.

“Албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд” гэж хууль тогтоомжоор тогтоосон албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгоно.

Шүүгдэгч М  нь Эрүүл  мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э г хясан боогдуулах аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаартай дансанд эхнэр Г-ийн нэрээр 264.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шангрила молл төвийн орчим 175.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М  нь Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1.2-т заасан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан буюу Эрүүл  мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э г хясан боогдуулах аргаар үргэлжилсэн үйлдлээр нийт 439.000.000 төгрөгийг хахууль авсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хахууль өгөх гэмт хэргийн талаар:

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Магнуссентурион констракшн ХХК”-ийн хувьцаа эзэмшигч нь “С” ХХК байх ба “С” ХХК захирал Э  байна.

Шүүгдэгч Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан М д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн   дугаарын дансанд 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Г-ийн нэрээр шилжүүлэг хийж өгч  хахууль өгсөн,

мөн “С” -нд нягтлан бодогч ажилтай Б.У-аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175.000.000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Х  нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан М д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 439.000.000 төгрөгийг хахууль өгсөн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж тус тус үзэв.

Иймд шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргааар үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч Э г Эрүүгийн схуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  

Харин шүүгдэгч Ц  нь Э гаас хахууль авсан, шүүгдэгч Э  нь Ц ид хахууль өгсөн гэх гэмт хэргийн тухайд дараах дүгнэлт хийлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц  нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн  хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “М” ХХК -ийн ерөнхий захирал ажилтай Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд   тоотод байрлах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан,

үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан,

Шүүгдэгч Э  нь уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан  тоотод үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн,

Мөн Ц ид Өвөрхангай аймгийн Х сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгөх гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц , Э гийн дээрх үйлдэл “Х” ХХК -ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Э  нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс: Лазер туяан аппарат 1 ширхэг 2.990.000 төгрөг, матрас 2 ширхэг 9.400.000 төгрөг (1 ширхэг 4.700.000 төгрөг) барааны төлбөр 12.390.000 төгрөгийг хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матрасныхаа 1 ширхгийг буцааж оронд нь Хөнжлийн сет 1 ширхэг 3.875.000 төгрөгийн бараагаар сольж авсан” гэх 17 дугаар албан тоот, (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас)

 “Х” ХХК -ийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “... Мөн Э  нь Ц /РД: ХЙ62061408, утасны дугаар  / нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн болно” гэх 02/040 дугаар албан тоот, (1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудас) зэргээр нотлогдож байгаа гэж дүгнэсэн.

Гэвч “Х” ХХК -ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “... гишүүн Э  нь урамшуулал хэрэггүй гэсэн учраас манай дэлгүүр нь энэхүү гурван урамшуулалыг нийлүүлээд гишүүн Цэнд-Аюушид 4.700.000 төгрөгийн өртөг бүхий матрасыг урамшуулал болгон өгсөн нь үнэн болно. ...Э г дагуулж ирсэн Ц  гишүүн сольсон явдыг үүгээр залруулж байна...” гэх 45 дугаар албан тоот, (6 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст)

 “Х” ХХК -ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Ц /РД: ХЙ62061408/ нь тус компанийн “Х”  амралт рашаан сувилалын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 06-наас хойш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд амарч, урьдчилгаа 4.037.600 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 202.395 төгрөгийг тушаасан нь үнэн болно” гэх 01/073 дугаар албан тоот (6 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудаст) гэх баримтаар үндэслэл бүхий эргэлзээ үүсч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, дээрх 2 зөрүүтэй албан бичгүүдийг шалгуулсан.

Ингээд “Х” ХХК -ийн 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай албан тоотод “Э  нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн. Э  нь урамшуулал хэрэггүй гэсэн учраас манай дэлгүүр Э г дагуулж ирсэн гишүүн Ц ид (Ц  нь өмнө нь ч бас олон худалдан авалт хийсэн) матрас урамшуулал болгон өгсөн. Э  нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авсан матрасыг хөнжлөөр солиогүй ба Ц  нь урамшуулалд авсан матрасаа хөнжлөөр сольсон болно”, (10 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)

“Х” ХХК -ийн 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 07/17 дугаартай албан тоотод “Манай компанийн рашаан суилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х”  цогцолборт амраад гарч буй зочид өөрсдийн хүсэлтээр албан байгууллагадаа эсвэл даатгалын компанид өгнө гэж амарсан хугацааны тодорхойлолт гаргуулах хүсэлт тавихад бид амарсан хугацаа болон амарсан үнийн дүнг бичиж өгч тодорхойлолт гаргадаг. Иргэн Ц  нь 2021 оны 11 сарын 12 өдөр 7 хоног амарсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт нь Цзочин төлбөрөө өөрөө төлсөн гэдгийг нотлох баримт биш бөгөөд зөвхөн амарсан нь үнэн гэсэн тодорхойлолт юм. Бид тус зочны амарсан үйлчилгээний төлбөрөө хэрхэн төлснийг шалгаж үзэхэд 2021.09.06 өдөр манай Голомт банкны дасн руу 4,037,600 төгрөг /банкны салбар дээр очиж бэлнээр манай данс руу хийсэн байсан/, үлдэгдэл тооцоо 202,395 төгрөг цогцолбор  дээр бэлнээр төлсөн. Манай захиалгын дугаар нь хэдний өдөр захиалга өгснөөр бүртгэгддэг ба Цзочны захиалгын дугаар нь 20210826_011 гэсэн дугаартай ба анх захиалгыг 2021 оны 8 сарын 26 өдөр өгсөн байна. 2022 оноос хойш манай Сall log-н дуудалгын бичлэг устсан мөн зочид буудлын программаа сольсонтой холбоотой тухайн үеийн баримт нотолгоог шүүж харах боломжгүй байна” гэсэн албан бичгүүд ирүүлсэн. (10 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

Мөн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Иргэн  регистрийн дугаартай  регистрийн дугаартай Ц  нар нь 2021 оны 11-р сарын 5-ны өдрөөс 7 хоног амарч, тус бүрдээ багц эмчилгээ авсан байна.

Захиалга өгсөн этгээдийн мэдээлэл байхгүй бөгөөд эмчилгээний баримтын захиалгын дугаарт 2021.08.26 гэж бүртгэсэн байна.

Нийт төлбөр нь 4,239,995 төгрөг болж, үүнээс урьдчилгаа 4,037,600 төгрөгийг 2021 оны 9-р сарын 6-ны өдөр “Х” ХХК -ийн Голомт банк дахь 2105114643 дугаартай данс руу шилжүүлж, үлдэгдэл 202,395 төгрөгийг бэлнээр 2021 оны 11-р сарын 12-ны өдөр өгсөн...” гэсэн байна. (10 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудас)

“Х” ХХК -ийн Голомт банкны дансны хуулганд “2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 4,037,600 төгрөгийн орлого, гүйлгээний утганд “Ц80406200” гэжээ. (10 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас)

Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Ц гэх хүнийг 2021 оноос таних болсон. Танил хүнээрээ дамжуулж харилцаад 7 юм уу 14 хоногт нэг удаа очиж гэрийг нь цэвэрлэх, мөн гадуур явж ойр зуур тусалдаг байсан. Энэ гүйлгээний тухайд Ц эгчтэй хоёул 3, 4 дүгээр хорооллын дэлгүүр хэсээд явж байхад Банк тааралдсан. Тэр үед сувилал билүү амралтын мөнгө шилжүүлнэ гэж ярьж байгаад надад бэлэн мөнгө өгсөн. Бэлэн мөнгө өгөөд өөрөө банкны үүдэнд сууж үлдээд би гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийх үед теллер нь утасны дугаараа хэлээрэй гэхэд нь өөрийнхөө дугаарыг бичсэн. Цэгч надад боодолтой мөнгө өгснийг санаж байна. Яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Ямар ч байсан энэ дүнгээр шилжүүлчих гээд л хэлээд би шилжүүлсэн” гэсэн байна.  (10 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас)

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд Ц  нь Э гаар “Х” ХХК -ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матраас 1 ширхгийг худалдан авахуулсан, мөн “Х” ХХК -ийн “Х”  амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлсэн болох нь үгүйсгэгдэж байх буюу эргэлзээгүй нотлогдон тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэж заасан үндэслэлээр шүүгдэгч Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд халддаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллгааны үндсэн зарчим болох “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх” зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаар нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын үйлдсэн хахууль өгөх, авах гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэгт хандсан хандлага, гэмт хэргийн талаар маргаж орсон байдал, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, санал сэдэл, санаа зорилго зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тус тус саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлэх, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тооцохыг тогтоолд дурдах. Шүүгдэгч М  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 27 хоног цагдан хоригдсон, Э  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар эдлэх ялаас хасаж тооцох, шүүгдэгч М ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 439,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн газар байршуулсан болон түүний гэрт хийсэн үзлэгээр тооцон гаргуулах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 8 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны нууц ажиллагаа явуулсан магадлалаар 3 хавтас, 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хуулийн хугацаа дуусах хүртэл хадгалах, М гийн оршин суух   тоотоос хураагдсан 29,900 ам.доллар, 5960 евро, 18,300,000 төгрөг,  тоотоос хураагдсан 12,650 ам.доллар, 6,000,000 төгрөг, 5000 рубль зэрэг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос зарим хэсгийг гаргуулж, “Iphone-13” max  маркийн утсыг М д буцаан олгох, шүүгдэгч Э гийн ажлын байр болох  оффист нэгжлэгээр хураан авсан 20,000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг 20 евро 2 ширхэг 10000 вон 4 ширхгийг тус тус Э д буцаан олгох. М , Э  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.” гэх,

Шүүгдэгч М ы өмгөөлөгч Б.Золбоогоос “Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулъя. М ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд зохих хэмжээнд туслалцаа үзүүлсэн хэмээн үзэж түүнийг өмнөх шүүхийн шийтгэх тогтоол буюу нийтийн албанд 5 жилийн хугацаанд томилогдох эрхийг хязгаарлаж, 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн сайд болон эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан  хорих ял эдлэх боломжгүй өвчтөний жагсаалтад багтсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлд заасны дагуу хорих ял шийтгэл эдлэхээс чөлөөлж өгнө үү” гэх,

Шүүгдэгч М ы өмгөөлөгч Б.Баатарсайханаас “Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн тогтвортой мэдүүлэг өгч тухайн үйл баримт дээр маргадаггүй. Мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гавьяат эмч, Монгол Улсад оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан үзэж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх,

Шүүгдэгч Э гийн өмгөөлөгч Д.Наранбаатараас “Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Хууль тогтоогч нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасаж 2700-14,000 тэнцэх хэмжээгээр торгох, 6 сараас 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн заалттай. Хэргийн нөхцөл байдал,үйл баримт, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, Монгол улсын хөгжлийн төлөө хувь нэмэр оруулсан байдал  зэргийн харгалзан үзэж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс хясан боогдуулсны улмаас хэмээн миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, хахууль өгөгч нийтийн албан тушаалтныг хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж төрийн үйлчилгээ авсан хүн эрх бүхий байгууллага сайн дураараа өгсөн тохиолдолд төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө хэмээн заасан зохицуулалтыг шүүх харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч М , Э  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М , Э  нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч М  нь Эрүүл  мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, 61 настай эрэгтэй, эрүүл мэндийн байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хясан боогдож аргагүй байдалд орж, ажлаа хэвийн үргэлжлүүлэх зорилгоор үйлдсэн байдал, мөн уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу бусдад, нийгэмд, тухайн төсөл ажилд бодитой хохирол хор уршиг учраагүй, тухайн төсөл ажил амжилттай, ямар нэгэн асуудал үүсээгүй дууссан байдал, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, 51 настай, “С” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай хувийн байдал зэргийг харгалзан үзэж харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ы цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг оргох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405.000 төгрөгиг түүнд оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөс хасаж, торгох ялын хэмжээг 35.595.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоов.

Шүүгдэгч М  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М гийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд байршуулсан,  2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөг (4хх-ийн 191 хуудас), 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөг, нийт 290,000,000 төгрөгийг (4хх-ийн 193 хуудас),

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

шүүгдэгч М гийн оршин суух   тоотоос хураагдсан 29,900 ам.доллар, 5960 евро, 18,300,000 төгрөг,  тоотоос хураагдсан 12,650 ам.доллар, 6,000,000 төгрөг, 5000 рубль, (4хх-ийн 89 хуудас), ... дүүргийн ... дүгээр хороо ... салбарын хөгжлийн хөтөлбөр 4,5 төслийн нэгжийн зохицуулагч М гийн ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөг зэргээс:

29,900 ам.доллар, 12,650 ам.доллар, нийт 42,550 ам.доллараас Монгол банкнаас 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зарласан 3,593.62 ханшаар 149,000,000 төгрөгийг 41,469 ам.долларт шилжүүлж, уг хураагдсан ам.доллараас хасаж, улсын орлогод оруулж, үлдэх 1,081 ам.доллор, 5960 евро, 18,300,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 5000 рубль, ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөгийг зэргийг шүүгдэгч М д,

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

Э гийн ажлын байр болох  оффист нэгжлэгээр хураан авсан 20,000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг 20 евро 2 ширхэг 10000 вон 4 ширхэг,

М гийн ашиглаж байсан “Iphone-13” max  маркийн 000 имэй кодтой дэлгэцийн хамгаалалт 1135 дугаарын кодтой хар өнгийн утас, (4хх-ийн 186 хуудас) зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э , М  нарт,

Мөн Ц ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд  2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 8,737,6000 төгрөг (4хх-ийн 194 хуудас )-ийг тус тус буцаан олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдсан Сиди 8 ширхэг, тусад нь битүүмжилж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа 3 хавтас, (1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас) Сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М д урьд авсан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Ц ид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Э д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10,  37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэж зааснаар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М-ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг “хясан боогдуулах аргааар үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч Э-г Эрүүгийн схуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ы цагдан хоригдсон 27 хоногийн нэг хоногийг оргох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 405.000 төгрөгиг түүнд оногдуулсан 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөс хасаж, торгох ялын хэмжээг 35.595.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд биелүүлэхээр хугацаа тогтоосугай.

6. Шүүгдэгч М  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М гийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд байршуулсан,  2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 200,000,000 төгрөг (4хх-ийн 191 хуудас), 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөг, нийт 290,000,000 төгрөгийг (4хх-ийн 193 хуудас),

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

шүүгдэгч М гийн оршин суух   тоотоос хураагдсан 29,900 ам.доллар, 5960 евро, 18,300,000 төгрөг,  тоотоос хураагдсан 12,650 ам.доллар, 6,000,000 төгрөг, 5000 рубль, (4хх-ийн 89 хуудас), ... дүүргийн ... дүгээр хороо ... салбарын хөгжлийн хөтөлбөр 4,5 төслийн нэгжийн зохицуулагч М гийн ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөг зэргээс:

29,900 ам.доллар, 12,650 ам.доллар, нийт 42,550 ам.доллараас Монгол банкнаас 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зарласан 3,593.62 ханшаар 149,000,000 төгрөгийг 41,469 ам.долларт шилжүүлж, уг хураагдсан ам.доллараас хасаж, улсын орлогод оруулж, үлдэх 1,081 ам.доллор, 5960 евро, 18,300,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 5000 рубль, ажлын байранд хийсэн нэгжлэгээр хураан авсан 20,000 төгрөг 84 ширхэг, нийт 1,680,000 төгрөгийг зэргийг шүүгдэгч М д,

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж АТГ-ын МШГ-ын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

Э гийн ажлын байр болох  оффист нэгжлэгээр хураан авсан 20,000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг 20 евро 2 ширхэг 10000 вон 4 ширхэг,

М гийн ашиглаж байсан “Iphone-13” max  маркийн 000 имэй кодтой дэлгэцийн хамгаалалт 1135 дугаарын кодтой хар өнгийн утас, (4хх-ийн 186 хуудас) зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э , М  нарт,

Мөн Ц ийн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дансанд  2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 8,737,6000 төгрөг (4хх-ийн 194 хуудас )-ийг тус тус буцаан олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдсан Сиди 8 ширхэг, тусад нь битүүмжилж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадалгаа 3 хавтас, (1 хавтас 250 хуудас, 2 хавтас 99 хуудас, 3 хавтас 30 хуудас) Сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус       дурдсугай.

10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М д урьд авсан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн албан үүргийг биелүүлэхийг эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Ц ид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Э д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ