2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар  2025/ШЦТ/2401

 

      

  2025           10            16                                          2025/ШЦТ/2401

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д өд холбогдох эрүүгийн 2503 00674 0795 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Б-д , Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч С.Б  нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны оройн 22 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Hyundai Porter маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан КТМ 250 маркийн 00-00 ККК улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны орой 21 цаг энгөрч байхад Улиастайн замаар зүүнээс баруун чиглэлд КТМ 250 ЕХС маркийн 00-000 ККК улсын дугаартай мотоциклыг жолоодон өөрийн чиглэлийн эгнээг голоод явж оайх үед миний урдаас эсрэг хөдөлгөөнд явж байсан портер маркийн автомашин зогсолгүй ирээд намайг мөргөөд унагаасан. Ослын дараагаар цагдаа болон эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд би эмнэлгийн автомашинтай Монгол-Японы эмнэлэгт очсон. Осол болох үед миний жолоодон явсан мотоцикл 37 км цагийн хурдтай явж байсан. Надад ямар нэгэн байдлаар эмчилгээний төлбөр мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Иргэний нэхэмжпэгч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны орой болсон ослыг хараагүй. Манай хүү Х урд талд мотоцикл жолоодож явж байсан бөгөөд би араас нь нэг км орчим зайтай автомашинтайгаа дагаад явж байсан. Уг мотоцикл миний эзэмшлийнх байгаа юм. Би уг мотоциклийг 2024 онд 15 сая төгрөгөөр хувь хүнээс худалдаж авч байсан. Миний мотоциклийн гадна баг нь хагарсан, дөрөө нь муруйсан, зүүн талын базуур нь хугарсан байсан. Миний хүү Х нь мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай хүүхэд өмнө нь хөдөө л мотоцикл жолооддог байсан бөгөөд хот дотор анх удаа л энэ мотоциклийг жолоодсон. Би КТМ 250 ЕХС маркийн 00-00 ККК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг буруутай жолоочоос нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7909 дугаар: “... Х-ийн биед зүүн шуу ясны далд хугарал, баруун гуя, өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Б.Отгонжаргал нарын хамтран гаргасан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №2214 дугаар: “... Х- ийн сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Адъяатөмөрийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 992 дугаар “КТМ 250 ЕХС маркийн ККК 00-00  улсын дугаартай мотоциклыг жолоодон Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.” мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...”. мөн дүрмийн гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Hyundai Porter маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх магадалгаа (хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас),

Иргэнийн нэхэмжлэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас Х нь Эрүүл мэндийн байгууллагаас нийт 2.080.000 (хоёр сая наян мянга) төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 2.080.000 төгрөгийг гэм буруутай этгээд С.Б гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 00000000000000000000 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү.” гэх нэхэмжлэл (хавтаст хэргийн 101-108 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны орой болсон ослыг мэдэхгүй. Уг автомашин миний автомашин бөгөөд надтай нэг барилга дээр ажилладаг нөгөө бригадын Л  гэдэг залуу осол болдог өдөр миний автомашиныг гуйгаад авсан бөгөөд бригадад нь ажилладаг залуу унаж яваад осол гаргасан байсан. Миний автомашиныг надаас авсан Л  гэдэг залуу засуулаад өгсөн. Надад автомашинтай холбоотой нэхэмжлэх зүйл гомдол санал сайхгүй. Миний автомашиныг жолоодож явсан жолооч нь хохирогчид учирсан хохирлыг өөрөө хариуцан арилгана.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111, 114-115 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас),

Жолооч С.Б ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Жолооч С.Б ий жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 12-20 дугаар хуудас),

Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1141674735 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 38-47 дугаар хуудас),

Авто тээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 680942 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 50-58 дугаар хуудас),

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн КТМ 250 ЕХС маркийн 00-00 ККК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 2.99.860 төгрөгөөр үнэлсэн талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас),

Хэрэгт дугаарлагдаагүй: Хохирогч Х-ийн эмчилгээний зардалтай холбоотой баримтын жагсаалт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Жолочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117 дугаар хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.Б  нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны оройн 22 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Hyundai Porter маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан КТМ 250 маркийн 00-00 ККК улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Б  нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны оройн 22 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Hyundai Porter маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөнд оролцож явсан КТМ 250 маркийн 00-00 ККК улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч Х-ийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7909 дугаар дүгнэлтээр “зүүн шуу ясны далд хугарал, баруун гуя, өвдөгний зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч С.Б  нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны оройн 22 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн замд Hyundai Porter маркийн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тус замын хөдөлгөөнд оролцож явсан КТМ 250 маркийн 00-00 ККК улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч Х-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Х-ийн эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №7909 дугаар дүгнэлтээр “зүүн шуу ясны далд хугарал, баруун гуя, өвдөгний зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 15.10. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” Гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,

230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,

513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан.

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0825/2214 дугаар “Х-ийн сэтгэцэд 2025 оны 6 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт гарчээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 792.000 төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хоёрдугаар зэрэглэл 4-8% Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 14,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэсэн байна.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, үүссэн хор уршиг, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн үйлдэлдээ хандаж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр буюу 792.000*5  3,960,000 төгрөгөөр тооцов.

Хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон тухайн осолд мөргөлдсөн КТМ 250 маркийн 00-00 ККК улсын дугаартай мотоциклын эвдрэл хохирлын үнэ 2,996,860 төгрөг, үнэлгээ хийлгсэн төлбөр 180,000 төгрөг, эмчилгээний зардалтай холбоотой төлбөр нийт 420,070 төгрөг зэргүүдийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Ингээд нийт шүүгдэгч С.Б өөс 7.556.930 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул 5.556.930 төгрөгийг хохирогчид, 2.080.000 төгрөгийг Эүүл мэндийн даатгалын санд олгохоор тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Б өд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч С.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна ...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримт болоод шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогчийн гэмт хэрэг гарах шалтгаан болсон нөхцөл байдлыг бодитойгоор харж торгуулийн ялыг 10 сар гэж оруулж ирж байгаа нь бодитойгоор харсан зүйл боллоо. Үүнийг хохирогчийн өмгөөлөгч дэмжиж хохирогчийн хохирол төлбөрийг төлөх нь нэг номерын зорилт юм гэдгээ илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм бурууд маргаагүй мэдүүлэг өгч ирсэн. Аль болох боломжоороо хохирол төлөхийн тулд барилгын ажлыг хийж, үүнд цаг хугацаанд нь цалингаа өгдөг барилгын компани ховор байна. Боломжоороо өмнөх шүүх хуралдаан хойшлоход өгсөн юм. Барилга дээр ажиллаж байгаа цалин хөлс бууж, хохирогч талдаа төлнө. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан торгуулийн ял оногдуулах санал оруулсан гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх хэмжээний зохицуулалт байдаг. Гэхдээ бид нар чөлөөлүүлье гэсэн байр сууринаас хандаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж торгуулийн ялын хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тохиолын шинжтэй, гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэдгийг шүүх харгалзаж шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. Гэмт хэрэг яагаад гарсан асуудал хохирогчийн аав мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Манай хүүхэд анх удаа хотод мотоцикл унаж үзэж байгаа. Би ардаас нь машинтай дагаад явж байсан. Тухайн мотоцикл техникийн шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын хөдөлгөөн дунд хүүхдээрээ мотоцикл унуулж тоглуулж байгаа юм шиг нөхцөл байдлаас болж гэмт хэрэг гарчхаад байгаа юм. Мотоцикл жолоодох эрхгүй, үнэмлэхгүй нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн саналыг харгалзаж хохирол төлбөр төлөхөөс гадна торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. Хохирол төлбөр төлөх 10 сарыг нэмэгдүүлж 24 сарын хугацаанд хэсэгчилсэн байдлаар төлүүлэх шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  

Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч С.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид зүүн шуу ясны далд хугарал, баруун гуя, өвдөгний зулгаралт гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч С.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хуцагаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б өд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав

Шүүгдэгч С.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.:

4. Шүүгдэгч С.Б  нь шүүхээс тогтоосон хуцагаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б өөс 5.556.930 төгрөгийг хохирогчид, 2.080.000 төгрөгийг Эүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б өд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ