2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2429

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Х овогт Ж-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэжилсэн үйлдлээр үйлдсэнгэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-аас нийт 5,249,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.А-д 40,000, Ч.Э-т 60,000, П.Б-д 110,000, К.А-д 15,000, Ж.Л-д 20,000, Б.М-д 40,000, Б.Д-д 50,000, Э.А-д 50,000, Н.Э-д 20,000, Ц.Т-д 15,000, М.Т-т 60,000, Э.Х-т 50,000, Г.Ц-д 25,000, Д.Ө-д 80.000, П.П-д 80,000, Н.Н-д 35,000, Г.С-т 25,000, Л.Б-д 50,000, Б.А-т 70,000, Б.О-д 100,000, Т.А-д 100,000, Л.Э-д 50,000, Д.А-т 70,000, Г.У-д 120,000, Б.Б-д 50,000, Д.О-т 30,000, О.Ц-д 30,000, Н.Н-т 440,000, Д.Т-д 350,000, А.Э-д 20,000, П.П-д 40,000, О.Д-д 30,000, А.Ц-д 25,000, Б.О-т 10,000, Б.Э-т 30,000, А.Н-т 80,000, Н.Э-д 200,000, У.Ө-д 30,000, Б.Э-д 20,000, У.Б-д 50,000, Х.А-д 30,000, Б.Д-д 50,000, Б.Г-д 40,000, П.А-д 100,000, М.Г-д 40,000, М.У-т 20,000, А.Б-д 25,000, Ж-д 10,000, Н.О-т 35,000, Г.О-д 10,000, Б.Б-д 80,000, О.Х-д 200,000, Д.Ү-т 33,000, Н.Э-т 50,000, Д.М-д 55,000, Л.У-д 30,000, Ц.Б-т 70,000, Ч.Ч-т 50,000, Д.Ц-д 15,000, О.Б-д 50,000, Д.Д-д 30,000, Г.Т-т 30,000, Э.З-т 25,000, Д.М-д 40,000, Б.З-т 90,000, Ш.У-д 20,000, Ч.Ө-д 81,000, Э.Д-д 50,000, Б.Г-д 100,000, М.Н-т 10,000, Б.Л-д 50,000, О.О-д 40,000, Н.Т-т 40,000, Б.М-д 150,000, Л.Н-д 120,000, З.Г-д 50,000, Б.У-т 20,000, Д.Х-д 40,000, Б.Б-д 50,000, О.У-д 400,000, Я.М-т 30,000, Ч.А-д 20,000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ