| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | З.Б |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
2025 03 18 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч З.Бат-Амгалан,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Хишгээ,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ХХ мэргэжилтэй, ХХ, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт, ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ байрны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б.Н /РДХХ00000000/,
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ХХ мэргэжилтэй, ХХ, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт, ХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ байрны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Т.М /РД: ХХ00000000/,
Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19-ийн үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулдаг "ХХ" нэртэй хоолны газрын гадна хохирогч Т.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал бүхий хүндэвтэр
хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.М нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19-ийн үйлчилгээний төв дээр үйл ажиллагаа явуулдаг "ХХ" нэртэй хоолны газрын гадна хохирогч Б.Нтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүзүүнд зулгарал, баруун нүдний гадна булан, эрүүнд цус хуралт, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дуудлага өгсөн лавлагааны хуудас /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 24-28 дугаар тал/,
Хохирогч Б.Нын: "... Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрийн 19-н үйлчилгээний төвд байдаг ХХнэртэй газраар эхнэр Дгийн хамтаар орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газраар үйлчлүүлж байгаад гарахаар болж текэн дээр нь очиж тооцоогоо хийх гээд гарах гэж байхад баарны эзэн залуу нь 2 хүний хамтаар сууж байсан. Тэгтэл тухайн 3 хүн хоорондоо орилж яриад байхаар нь манай эхнэр Д чимээгүй байж байгаараа тооцоо хийх гэсэн чинь сонсогдохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс эзэн гэх залуу нь хуцалгүй тооцоогоо хийгээд зайл пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн 3 залуу дээр очоод тооцоогоо хийгээд гарах гэсэн юм, та нарын яриа чинь чанга байгаа болохоор сонсогдохгүй байна, эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр 3 залуугийн 2 нь намайг чирч гаргаж байгаад баарны үүдэнд камергүй газар чамайг 2 залуу нь зодсон. Тэгээд баарны гадаа гараад намайг ухаан мэдрэл алдтал цохисон. Тухайн үед миний толгойг манартал цохисон. Тэгтэл манай эхнэрийг хажуугаар цохиж зодсон байдаг, үүнийг эхнэр надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 42 дугаар тал/
Хохирогч Т.Мын: "... Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах эхнэрийн хамтаар ажиллуулдаг ХХ нэртэй газарт нэг найзын хамтаар пиво уугаад юм яриад сууж байсан чинь манайхаар үйлчлүүлж байсан эрэгтэй эмэгтэй 2 хүн хажууд ирсэн байснаа танихгүй эрэгтэй нь найз бид хоёрыг чимээгүй бай пиздаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд хамаагүй ээ чи зүгээр гарчих гэж хэлсэн. Тэгтэл миний хажууд ирж сууснаа чи намайг мэдэх үү, гараад үзэх үү гээд байсан. Тэгээд дотор чанга чанга орилж яриад байхаар нь би дагуулж гарсан. Тэгээд гадаа бид хоёр хоорондоо зууралдаж ноцолдоод байж байхад манай эхнэр хажуугаар нь орж салгах гэтэл шүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч дургүйцэж нөгөө барьж авч алгадсан, тэгээд бид хоёр хэсэг хэрүүл маргаан хийсэн, мөн дахин хоорондоо барилцаж авсан, тэрнээс биш би учир зүггүй цохиж нүдээд байсан юм байхгүй. Тэгээд байж байхад манай найз Аийг авах гэж ирсэн найз нь Нараа гэх хүн бид хоёрын дундуур орж салгасан. Тэрнээс биш зодоон цохионд оролцсон асуудал байхгүй. Энэ бүх үйл явдал манай гадна талын хяналтын камерт бичигдсэн байдаг. Би тухайн залуутай ганцаараа хэрүүл маргаан хийж барилцаж авсан. Тэрнээс биш өөр хүнтэй хамтарч зодсон цохисон асуудал байхгүй. Тэр үл таних залуу намайг буцаад орох гэсэн чинь хаалганы тэнд байхдаа араас татаж чангааж байгаад намайг нэг удаа мөргөсөн, тэгээд өшиглөх гэхээр нь гараараа хамгаалтал миний гаранд гэмтэл учруулсан. Тухайн үед миний гар жаахан хавдсан байхаар нь нэг их тоолгүй тулсан байна гэж бодоод нэг их ойшоогоогүй. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь шивнүүр яс нь хугарсан байсан. Үүнээс өөрөөр надад гэмтэл учирсан зүйл байхгүй. Би бол нэг их
гомдол санал гээд байх юм байхгүй харин нөгөө залуу надад гомдолтой гээд байгаа. Уг нь бид хоёр хоорондоо харилцан биедээ гэмтэл учруулсан байдаг, миний хуруу хугарсан гэмтэлтэй, тэр залууг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэвэл надад ч бас байхгүй. Харин надаас гомдолтой ямар нэгэн зүйл нэхэмжилбэл би бас адилхан эмнэлгээр явж эмчлүүлсэн зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар
Гэрч Т.Зэнийн: "...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 02 дугаар хороонд байрлах Чикэн бийр гэх нэртэй газрыг ажиллуулдаг ба манайхаар эхнэр нөхөр хоёр манайхаар үйлчлүүлэх гэж орж ирсэн. Тэр хоёр хүн орж ирэхдээ манайд согтууруулах ундаа хэрэглэсэн халаасандаа Хайнекен нэртэй пивыг хийчихсэн орж ирсэн. Тэгэхээр нь би манайд гаднаас пиво оруулж ирж ууж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр хүн уухгүй ээ зүгээр аваад гарна гэж хэлсэн. Тэгээд хүмүүст үйлчилж байгаад тэр хоёр хүнийг харсан чинь гаднаас авч орж ирсэн пиво уугаад хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би нэг их юм хэлээгүй. Тэгээд манайхаас нөхөр нь 1 лааз пиво нэмж авсан. Тэр хоёрын нөхөр нь өөрөө манайд орж ирэхдээ сонин далдганаад манайхаар үйлчлүүлж байсан Солонгос улсын иргэдтэй дундуур нь янз бүрийн юм Солонгосоос хажуугаас яриад байсан. Тэр үед манай нөхөр найз Атэй дөнгөж ширээн дээр суугаад пиво ууж байсан. Тэгээд манай нөхөр А хоёр хоорондоо юм ярьж байгаад А чангаар ярьсан чинь нөгөө манайхаар үйлчлүүлж байсан залуу хүмүүс сууж байхад юундаа орилоод байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр чамд хамаагүй, цаашаа яв гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу өө үйлчлүүлэгчээ ингэдэг юм уу гээд эхнэрийгээ тооцоо хийх гэж байхад нь төлбөрийг нь төлөхгүй гээд картыг нь гараас нь булааж авсан, тэгээд манай нөхөр дээр очиж суугаад хэрүүл хийгээд байх шиг байсан. Би такен дээр зогсож байсан учраас юу ярьсныг нь сонсоогүй. Тэгээд манай нөхрийг гадаа ир гээд байсан ба нөхөртэй цуг манайхаас гарсан Тэгэхээр нь би зодолдчих вий дээ гэж бодоод араас нь гараад очсон чинь манай нөхөртэй нөгөө залуу барьцалдаад зогсож байсан. Би дундуур нь орж салгах гэж байгаад нөгөө залуугийн гаранд эрүүндээ цохиулсан. Тэгээд манай нөхөртэй хэрүүл хийж байх хооронд эхнэртэй нь цуг буцаж ороод төлбөрөө авсан тэгтэл гаднаас манай нөхрийн найз нь салгаж оруулж ирсэн гээд би хаалгаа цоожилсон. Тэгээд хаалганы жижиг гараараа цохиод хагалсан. Тэгээд тэр залуу буцаж орж ирээгүй. Тэгээд байж байхад цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,
Гэрч Г.Иийн: "...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 02 дугаар хороонд байрлах ажил дээрээ хоол хийгээд байж байгаад манай газарт нэг эрэгтэй үйлчлүүлэгчтэй Т.М маргалдаад нэг хоорондоо зууралдаж барьцалдаад байсан. Тэгээд би цаана хоолоо хийгээд хаалганы завсраар харахад юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, маргаад зууралдаад байсан. Тэгээд Т.М ах болон нөгөө үйлчлүүлэгч эрэгтэй хоёр гадагшаа гарч харагдсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь хоорондоо барьцалдаад зууралдаад зогсож байсан. Тэгээд би нөгөө үйлчлүүлэгчийг араас нь татаад холдуулсан. Тэрнээс биш цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Тэгээд би буцаад эргэж ороод ажлаа хийсэн. Тэрнээс хойш тэр үйлчлүүлэгчтэй хэрэлдэж маргасан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,
Гэрч Э.Агийн: "... Тэгээд намайг хаалгаар орох үед өөдөөс Т.М нэг эрэгтэй хүнтэй заамдалцаад гараад ирсэн. Тэгэхээр нь би гайхаад юу болоод байгаа юм бол гэж бодоод харсан. Тэгээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Т.М манай эхнэр Зг энэ залуу цохисон гээд заамдаад барьсан байсан. Тэгээд би гайхаад хараад зогсож байсан чинь нөгөө залуу Т.Мыг урдаас нь цамцнаас нь бариад зууралдаад байсан. Тэгэхээр нь би голоор нь орж салгаж хоёр тийш нь болгосон. Тэгсэн чинь нөгөө залуу Т.Мтай зодолдох гээд байгаа юм шиг дайраад байсан. Тэгээд тэр залуу би цагдаа дуудсан, хүн амьтан дуудсан гээд бас янз бүрийн үгээр дайрч давшлаад байсан. Тэр үед нөгөө залуугийн хамт явж байсан эмэгтэй бас хэрүүл маргаан хийгээд байсан ба та нарыг байхгүй болгоноо гээд байсан. Тэгээд нөгөө залуу дотогшоо орох гэхээр нь Т.М араас нь татаад чамайг оруулахгүй үйлчлэхгүй гэж хэлж байсан. Тэгээд татсан чинь эргэж хараад нөгөө залуу мөргөсөн ба Мандбаяр нөгөө залуутай дахиад зууралдаад барилцаад авсан, тэгсэн чинь хамт явж байсан эмэгтэй нь гарч ирээд чанга чанга орилоод Т.М болон намайг хүртэл өшиглөж авсан, тэгэхээр нь би дахин тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгасан нөгөө залуу утсаар яриад цагдаад дуудлага өгч байх шиг байсан ба хүмүүстэй намайг хүмүүс бүлэглэж зодлоо гэх мэт зүйлсийг яриад байсан. Тэгээд Т.Мыг эхнэр З бид хоёр аваад дотогшоо орсон. Тэгээд дотор ороод байж байхад хаалга чанга чанга балбаад байсан ба хаалганы цонхыг гэнэт хага цохисон. Тэгээд байж байхад цагдаа ирсэн ийм л зүйл болсон. Тухайн газарт тэгж айхтар нэг нэгнийгээ зодож цохиод зодолдоод байсан зүйл болоогүй. Яах вэ хоёр биеэ зуураад барилцаад байсан. Т.М, зодолдсон гэх залуу нь архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан. А хажууд нь зүгээр зогсоод харж байсан. Тэрнээс биш зодоон цохионд оролцсон зүйл байхгүй. Тухайн газар хяналтын камертай ба камерын бичлэг дээрээс нь болсон үйл явдал харагдах болно. Т.Мыг тэр залуу намайг салгаж байх үед өшиглөөд байсан. Яг хаана хаана нь өшиглөснийг бол мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13066 дугаартай "... Т.Мын биед зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн ясны ташуу, зөрүүгүй сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ариунзулын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12796 дугаартай "... Б.Нын хүзүүнд зулгарал, баруун нүдний гадна булан, эрүүнд цус хуралт, доод уруул, баруун сарвууны 4 дүгээр хуруунд шарх, баруун зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон үзүүр ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ариунзулын: "... Б.Нын биед учирсан хүзүүний урд доод хэсэгт 1,5х0,8 см улаан өнгийн зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун шууны гадна доод хэсэгт 5х4 см зүүн шууны гадна дунд хэсэгт 5х6 см хөх өнгийн цус хуралттай хавдсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Нын биед учирсан баруун сарвууны 4 дүгээр хуруунд шарх, баруун зүүм шуунд цус хуралт гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлээр үүсгэгдэнэ. Бусад учирсан хүзүүнд зулгарал, баруун нүдний гадна булан, эрүүнд цус хуралт доод уруулд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн улмаас үүсгэгдэнэ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд Б.Н, Т.М нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Н, Т.М нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Т.М нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н, Т.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Т.М нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Б.Н, Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Т.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ