| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
| Хэргийн индекс | 121/2023/0001/з |
| Дугаар | 121/ШШ2023/0012 |
| Огноо | 2023-04-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 121/ШШ2023/0012
2023 оны 04 сарын 13-ны өдөр Дугаар 121/ШШ2023/0012 Арвайхээр сум
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Г.С****с, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Мөнгөн тэтгэмж гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******************, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Ш************* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд харилцан зөвшилцөж бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат ********ын өмгөөлөгч ********, нөгөө талаас Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******** бид дараах асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Нэхэмжлэгч ********ын хүлээх үүрэг: Тэтгэвэр тогтоолгосон бүхий л баримт материалыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор гаргаж өгөх,
2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ********ийн хүлээх үүрэг: Нэхэмжлэгч ********оос ирсэн баримт бичгийг хүлээн авч аймгийн Эрүүл мэндийн газрын нэрийн өмнөөс Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх,
3. Дээрх үүргийг тус тус хүлээж, хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр батлуулах” гэв
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. ********ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******** нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
2. Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “эхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байх бөгөөд талуудын энэхүү эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******** нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан ********ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох “Мөнгөн тэтгэмж олгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ******** нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ