Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

           Иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Хохирогч Б.Энхтайван,

Шүүгдэгч Г.Гансүлд, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Ганцэцэгийн Гансүлдэд холбогдох эрүүгийн 201526020457 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээ сарын 01-ний өдөр Улаанбаатар төрсөн, 26 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 1 дүгээр гудамж 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УМ90110114 регистрийн дугаартай, Сартуул овогт Ганцэцэгийн Гансүлд.

    

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Гансүлд нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,

бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатэй учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гансүлд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2015 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө өөрийн машинтай таксинд явж байгаад найз Жамсрандоржтой модны 2-т уулзаад, Өргөө кино театрын тийшээ тамхинд явсан. Би Мөнгөн завъяагийн тэнд өөрийн машинаа орхиод найзынхаа машинтай Ахуй үйлчилгээний гэрлэн дохионы тэнд зогсож байтал замын эсрэг талд 3 хүн гараа өргөж байсан. Би Жансрандоржид “наад 3 хүнээ аваад явъя” гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүнийг Жаст ойл шатахуун түгээх газрын дэргэдээс аваад Цамбагарав руу явсан. Ингэхдээ буцаж эргээд хорооллоороо явсан. Тэгтэл Өргөө кино театр дээр зогсчих нэгж авъя гэж миний танил болох Ганаа гэх эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь Өргөө кино театрын автобусны буудал дээр очиж зогсоход Ганаа жолоочийн эсрэг талын арын хаалгаар буусан. Би жолоочийн хажууд сууж байсан ба бууж 10 ширхэг тамхи аваад, буцаад машинд суусан. Тэгээд хартал Ганаа нэг эмэгтэйтэй муудалцаад үсдэлцэж чирэлцээд машинд суулгах гээд чирээд явж байсан. Гэтэл түцний ардаас хохирогч болох Энхтайван гарч ирээд Ганааг барьж аваад нэг удаа алгадаад газар унагаасан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ болиоч гэж хэлсэн. Тэгэхэд намайг боогоод машины копут дээр дарсан. Тухайн үед би малгайтай цамц өмссөн байсан. Малгайны уяагаар намайг боосон. Тэгээд намайг чирч татаад ТҮЦ-ийн ард тал руу дагуулаад орсон. Би тухайн үед боолтонд орсон байсан болохоор Энхтайваны гарыг тавиулах санаатай нэг удаа гар руу нь бугуйгаараа цохисон. Тэгээд хавсарч унагаасан. Тэгээд машиндаа суугаад явсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ би хохирогч руу танхайн сэдэлтээр дайрч, санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй.

Би хохирогч Саруул-Эрдэнийн хоолойг боож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Саруул-Эрдэнэ эхлээд согтуу зам гарч байхдаа явган хүний гарц дээр машины хойд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд яаж байгаа юм бэ гэхэд төмрийн сэг уначихаад ингэж явдаггүй юм ахын дүү гээд цаанаас орилсон. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “Alphard уначихаад ингэж яв. Би ахынхаа альфард унадаг. Эстима уначихаад ингэж явдаггүй юм, чамд шиг нөхөр” гэх зэрэг зүйл ярьсан. Саруул-Эрдэний хохирол төлбөрийг өгсөн гэв.

 

Хохирогч Б.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр үеийн болсон явдал бичлэгт бичигдсэн бөгөөд маш тодорхой. Мөн гэрч нар байдаг ба шүүгдэгч хэргээ хүлээсэн байдаг. Шүүгдэгчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Би шүүгдэгчтэй машиных нь копут дээр барилцаж авснаас хойш санахгүй байна. Би шүүгдэгчээс 3.800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс :

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхтайвангийн өгсөн:

            “... 2015 оны 4 дүгээр сарын 23-ны орой ... 2 найзыгаа таксинд суулгаж өгөөд тамхи авч татах санаатай Өргөө кино театрын урд талын автобусны буудал руу алхаж очтол буудал хавьцаа нэг эмэгтэйг нэг эрэгтэй хоёр зодоод үсдээд чирээд байхаар нь би больцгоо та нэр гэж хэлсэн. Тэгтэл машин дотроос нэг залуу гарч ирснээ намайг заамдаж аваад байсан. Мөн намайг түлхсэн. Тэгээд газар ар өгзөг хэсгээрээ унасан би босч ирээд нөгөө залуутай барьцалдаж авснаа санаж байгаа юм. Түүнээс хойш юу болсныг санахгүй ямар нэгэн зүйл хэлж мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэрсэн юм. Би тухайн үед нилээн согтсон байсан. Бид 3 бааранд ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Миний тархинд хүнд гэмтэл учирсан улмаас хагалгаанд орсон. Мөн баруун чих ямар нэг юм сонсохгүй байгаа. Одоо рашаан сувилал боло хэнгэрэгний хагалгаанд орохоос эхлээд эмчилгээ их хийгдэнэ. ... Машин дотроос л нэг залуу гарч ирсэн. Тэр залуу л над руу дайраад заамдаад авсан түлхэж унагасан. Тэр залуу харвал танихгүй байх гэж бодож байна. Намайг зодсон хүнийг хурдхан олж өгч хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна.

           Тухайн үед автобусны буудлын орчим зогсож байхад автобусны буудал дээр зогсож байсан автомашинаас тэр залуу бууж ирээд эмэгтэйг машин руугаа үсдээд чирээд байхаар нь би тэр эмэгтэйг өмөөрч хамгаалаад болиоч чи гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу намайг хүрч ирж заамдаж аваад түцний арагш оруулаад хавсарч унагахад нь би газар тархиараа маш хүчтэй унасан. Тэгээд дээрээ цохиж зодчихоод яваад өгсөн. Намайг тэр залуу ганцаараа л цохиж зодсон. Намайг зоддог залуу хар өнгийн малгайтай цамц өмссөн байсан гэдгийг санаж байна ... Би
түрүүвчний хохирлыг \

нэхэмжлэхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-25-26, 85/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэндсүрэнгийн өгсөн:

“... Би тэр орой гэрээсээ шөний 01 цаг өнгөрч байхад гарч ирээд тамхиа зарах гээд зогсож байсан. Тэгтэл шөнийн 03 цаг өнгөрч байхад нэг залуу ирсэнээ би цагдаа байна гээд бор түрийвч үзүүлээд яг үнэмлэхээ харуулахгүй байсан. Намайг хажуугаас татаж чангаагаад ийшээгээ машинд суу гээд байсан. Тэгэхээр нь би эхэндээ айсан. Харин сүүл рүүгээ тэр залууг согтуу байгааг мэдээд чи согтуу байгаа юм байна ш дээ, чиний үнэмлэх чинь байхгүй юм байна ш дээ гэж хэлээд цагдаа биш байх гэд дотроо бодож байсан.Тэр хооронд тэр хавиар зөндөө хүмүүс бужигналдан буудал хавиар явж өнгөрсөн. Гэтэл Хадаа гэх миний таних таксинд явдаг залуугийн хамтран амьдрагч болох Ээгий гэх эмэгтэй хамалцуудуу ирээд миний хажууд зогссон. Тэгсэн автобусны буудал 92-24 УБК улсын дугаартай хар өнгийн жижиг тэрэг ирсэнээ цонхоор нэг эмэгтэй хашгирахдаа Ээгий чи муу өрөө төлөөрэй, чи ямар овоо байна гэж хэлснээ тэр эмэгтэй бууж ирээд Ээгийг үсдээд автобусны буудал дээгүүр чирээд байсан...Тэгээд машин руугаа чирж оруулах явцад над дээр анх цагдаа байна гээд ирсэн залуу нөгөө эмэгтэйд шаардлага тавьж чи болиоч ээ наад хүнийгээ аллаа ш дээ гэж хэлээд зодуулж байсан Ээгийг татаж авахара оролдлого хийхэд нөгөө эмэгтэй нь тэр залууг өшиглөөд арагш нь түлхтэл ар нуруу хэсгээрээ савж унасан. Тэгэхэд нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан уг машины жолооч болох залуу бууж ирэнгүүтээ нөгөө залууг заамдаж аваад Түц рүү ар дагз хэсгээр нь толгойгоор нь цохиулаад газар цементэн дээр унагасан. Унагасны дараа маш чанга дуу гарсан учир тэр жолооч гэх залуу тар залууг цохьсон юм уу савсан юм уу алингаар нь уг үйлдлийг хийснийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд тар залуу машин руугаа гүйж оронгуутаа машинаа асааж хөдлөх гэнгүүтээ гэнэт зогсоод дотроос зодоод байсан эмэгтэй гарч ирсэнээ зодуулсан залуугийн газар унасан байсан бор түрийвчийг газар унасан байхаар нь аваад яваад өгсөн. Тэгтэл тэр хавьд хараад зогсож байсан хүмүүс хоорондоо ярилцахдаа энэ хүн үхчих шиг боллоо гээд хоорондоо ярилцаад байсан бол би айгаад харж чадаагүй байж байтал цагдаагийн алаг машинтай цагдаа биш энгийн машинтай залуу ирэхээр нь сая нэг хүн энэ хүнийг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд удалгүй алаг машинтай цагдаа нар ирэхээр нь би айгаад яваад өгсөн. Хадааг хүрээд ирэхээр нь би Хадаагийн машин дотор суугаад тамхи зарж байсан газраа буцаж ирэхэд алаг тэрэг байсан. Тэгээд Хадаагийн утас дуугараад Ээгий байна би Кебабын хажуу талд байна ирж намайг ав гэж хэлж байх шиг байсан. Тэгэхэрэ нь Хадаатай хамт явж очтол Ээгий ганцаараа байсан. Ээгийгээс юу болсон талаар асуухад намайг буулга гай болно, хүн зодчихлоо гээд хоорондоо ярилцаж байгаад буулгасан. Мөн түрийвчинд нь мөнгө их байна гээд яриад байсан гэж Ээгий бид 2-т хэлснэ. Тэр залууг 92-24 УБК машины жолооч залуу л зодож тэр залуугийн биед учирсан гэмтлийг учруулсан. Харин тэр эмэгтэй нь гар хөл рүү нь өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-33-35/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Э.Жамсрандоржийн өгсөн:

“...Би тухайн шөнө өөрийн эзэмшлийн 92-24 УБК улсын дугаартай автомашинаараа таксинд яваад байж байсан юм. Гэтэл Гансүлд гэх найзтайгаа модны 2-н хавьцаа тааралдаад миний машинд ойр зуурын зүйл ярьж сууж байгаад Өргөө кино театрын автобусны буудал дээр байдаг ТҮЦ рүү тамхи авахаар Гансүлд өөрийнхөө автомашиныг тэндээ үлдээгээд миний автомашинтай хоёулаа хамт явсан. Тэгээд ахуйн үйлчилгээний тэндээс гурван эмэгтэй гар өргөхөөр нь авчихсан юм. Тэгтэл нэг эмэгтэй нь Гансүлдийн таньдаг Ганаа гэх эмэгтэй болж таараад тэгээд тэр гурваас хаа хүрэх гэж байгаа юм бэ гэж асуухад Цамбагарав оржно гэж хэлсэн. Тэгээд хүргээд өгье гээд Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсож тамхи авахаар Гансүлд буусан шиг санагдаж байна. Гэтэл нөгөө Ганаа гэх эмэгтэй Өргөө кино теарын урд шорлог зар байсан хүний хажууд зогсож байна нэг эмэгтэйтэй маргалдаад сүүлдээ тэр эмэгтэйтэйгээ зодолдоод үсдэж чирээд мөшин руу нөгөө эмэгтэйг Ганаа гэх эмэгтэй оруулах гээд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь эсэргүүцээд байсан. Тэр үед ТҮЦ-ний хавьцаа зогсож байсан нэг ах ирэнгүүтээ та нар больцгоо гээд гарч ирээд Ганааг үсдээд цохиод байх шиг байсан. Тэгээд тэр үед Гансүлд мөшинөөс буугаад маргалдаж байснаа заамдалцаж аваад ТҮЦ-ний араар орчихоод машинд суунгуутай явъя аа гэж хэлэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн. Тэгтэл Гансүлд надад хэлэхдээ боосон чинь уначихлаа ямар туниа муутай гар вэ гэд надад хэлж байсан. Тэгээд л нөгөө эмэгтэйчүүдийг буулгачихаад гэр гэр лүүгээ явцгаасан. Тэр үед бараг үүр цайж байсан шиг санагдаж байна. 04 цаг 30 минутын үед байхаа тэгж санагдаж байна. Би д 2 тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин машинаа хөдөлгөөд шууд явах гэтэл зогсож бай гэж тэр гурван эмэгтэйгийн нэг нь хэлсэн. Тэгээд зогсоход бууж газраас юм авангуутаа буцаад машинд суухаар нь хөдлөөд явсан. Түүнээс өөрөөр бол зогсоогүй. Гэтэл тэр газраас авсан зүйл нь тэр зодуулдаг гэх залуугийн түрийвч юм байна лээ. Би Гансүлдийг тэр залууг зодож цохиж байхыг нь хараагүй. Тэр 2 заамдалцаад 2 түц-ний голоор орж ард талд нь гарсан. Тэгэхэд тэр 2 харагдаагүй. Удалгүй Гансүлд гарч ирээд машин руу суусан юм. Түүнээс бол бүхий л болсон зүйлийг харсан. Гансүлд өөрөө надад хэлэхдээ боож унагачихаад ирлээ үхэж гай болох пизда байна, хариугүй юм байна л гэж хэлж байсан.

Гэмтсэн залуутай Гансүлд л харилцан заамдалцаж зууралдаад түц-ийн завсраар орсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-86-87, 224-225/

 

           Мөрдөн байцаалтад гэрч А.Ганцэцэгийн өгсөн:

           “... 2015 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ... Гансүлдтэй таарсан. Өргөөгийн автобусны буудлын түц-ээс нэгж авах гээд буутал урьд надтай хамт 1 сар шахуу байр түрээслэхдээ намайг унтаж байх хойгуур хувцасыг маань аваад зугтсан Ээгий таарсан. ... бид хоёрын хооронд маргаан үүсч бид 2 үсдэлцсэн. Үсдэлцээд байж байхад огт танихгүй өндөр туранхай эрэгтэй ирээд намайг алгадаад авсан. Намайг алгадуулахыг Гансүлд хараад машинаас бууж ирээд эмэгтэй хүн алгадаж цохихоо болиоч гэхэд тэр залуу Гансүлдийг боогоод машины урд хэсэг рүү дараад байсан. Тэгэж байснаа тэр 2 хамтдаа түц-ийн ар руу орсон юм. Удалгүй Гансүлд гараад ирсэн. ... Гансүлд л тэр залуутай зууралдаж зодолдсон. Өөр хүмүүс тэр залууд огт гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-229-230/

 

           Мөрдөн байцаалтад шинжээч Ш.Цэцэгмаагийн өгсөн:

           “... Б.Энхтайваны биед учирсан гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл. Ямар нэгэн нүхэнд унах үед үүсэх үйл явж боломж багатай. Үзлэгээс үзэхэд ямар нэгэн зулгаралт гэмтэл байхгүй байсан учир мохоо зүйлийн цохих, цохигдох үед л үүсэх гэмтэл ...” гэх мэдүүлэг /1-р хх-178/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6529 дугаар:

            1. Энхтайваны биед баруун чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед гэмтэл учирсан бйах боломжтой байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /1-р хх-44/

 

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 19-р хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 20-р хуудас/

- Камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 21-23-р хуудас/

- Хохирогч Б.Энхтайваны өвчний түүхийн хуулбар /1-р хх-н 55-64, хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /1-р хх-н 65-66, 139-144, 157-164-р хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-38/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Саруул-Эрдэнэ мэдүүлэхдээ:

“... 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө найз Одончимэг, Ховор-Эрдэнэ нарын хамт ... Спортын төв ордны урд талын явган хүний гарцаар гарч явж байтал эстима маркийн автомашин миний зүүн талаас орж ирээд миний гарыг шүргэсэн. Тэгсэн жолооч нь бууж ирээд яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь би болон манай найзууд машиныг чинь цохиогүй, бид нар ингээд явъя гэсэн. ... Тухайн авто машины жолооч миний өмдний тэлээнээс татаад Спортын төв ордны урд талын харанхуй булан руу дагуулаад явсан. Тэнд очоод намайг заамдаж аваад, миний подвлокийг ураад хоолойг минь боосон. Миний хүзүүг боож гэмтэл учруулсан хүн нь Гансүлд. ... Миний эмчилгээний төлбөр бүрэн барагдсан. Иймээс миний хувьд цаашид гаргах гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 218-220/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Янжинлхамын өгсөн:

“... Спортын төв ордны харалдаа автобусны буудал дээр очиход замын эсрэг талд Гансүлд 1 залуутай маргаад, бие биенээ фудьволкоороо заамдчихсан, хажууд нь Алтангэрэл зогсож байсан. ... Тэр залууг зодож цохиж байгааг би хараагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-222/

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Алтангэрэлийн өгсөн:

“... согтуу залуу 2 охинтой хамт зөрөхдөө машин руу өшиглөж өнгөрсөн. Тэгэхэд Гансүлд яаж байна аа гэхэд тэр нэг машины марк хэлээд төмөр стимо унаад ингэдэггүй юм гэж хэлсэн. Ингэхээр нь Гансүлд бууж очоод юу гээд хуцаад байна гэхэд тэр Гансүлдийг хойш гараараа түлхээд хоёулаа халз үзэх үү гээд заамдаад ... зуурадаад замын эсрэг тал руу гарсан. Тэгээд тэндээ барьцалдаад зогсоод байсан. ... Гансүлд тэр залуутай харилцан боолцоод заамдалцаад байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-226-228/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Одончимэгийн өгсөн:

“... Спортын төв ордны явган хүний гарцан дээр найз Саруул-Эрдэнэ, Ховор-Эрдэнэ нарын хамт гарч байх үед эстима маркийн машин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед Саруул-Эрдэнэ машины хажуу тал дээр 2 гараараа тулсан. ... машины жолооч /Гансүлд/ машин яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь Саруул-Эрдэнэ өшиглөөгүй шүү дээ хөгшөөн гэсэн. Тэгээд машины жолоод машинаасаа бууж ирсэн. ... машины жолооч Саруул-Эрдэнийг Спортын төв ордны урд тал руу харанхуй газар руу ярилцъя гэж хэлээд дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед нөгөө авто машины жолооч Саруул-Эрдэний хоолойг боосон. Подволкийг нь ураад хаясан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-233/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ховор-Эрдэний өгсөн:

“... эстима маркийн машин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед Саруул-Эрдэнэ машины хажуу хажуу тал дээр 2 гараараа тулсан. . ... машины жолооч /Гансүлд/ машин яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь Саруул-Эрдэнэ өшиглөөгүй шүү дээ хөгшөөн гэсэн.   машины жолооч Саруул-Эрдэнийг Спортын төв ордны урд тал руу харанхуй газар руу ярилцъя гэж хэлээд дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед нөгөө авто машины жолооч Саруул-Эрдэний хоолойг боосон. Подволкийг нь ураад хаясан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-234/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч О.Болороогийн өгсөн:

“ ... Д.Саруул-Эрдэний хүзүүнд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо болон үрэлцэх гадаргуутай зүйлээр боймлох үед үүсэх боломжтой ...” гэх мэдүүлэг /1-р хх-237/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13586 дугаар:

            1. Д.Саруул-Эрдэний биед хүзүү, баруун далны хэсэг, дагзны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /1-р хх-236/

 

шүүгдэгч Г.Гансүлдийн хувийн байдалтай холбоотой:

            Мөрдөн байцаалтад гэрч Ё.Оюун-Эрдэний  өгсөн:

            “... Миний нөхөр Г.Гансүлд ... 2010 оны 12 дугаар сард надтай танилцаж, 2013 оны 11 дүгээр сард бидний дундаас 1 хүүхэд гарсан. Одоо бид 2 хамт амьдарч байгаа. Гансүлд найз нөхөдтэйгээ эвсэг, найрсаг харьцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, гэр бүлдээ халамжтай. Ар гэрээ тэжээхийн тулд гагнуурын ажил мөн авто засварын ажил эрхэлдэг ...  гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 89-р хуудас/

            Мөрдөн байцаалтад гэрч М.Мэндсайханы өгсөн:

“... Миний найз Гансүлд бусадтай эвсэг найрсаг харьцаатай, хөдөлмөрч. Гансүлд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг ...” гэх мэлдүүлэг /1-р хх-ийн 91-р хуудас/

           

              - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 102-р хуудас/,

 - “Асап” сангийн лавлагаа /1-р хх-ийн 74-77-р хуудас/,

 - Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 79-р хуудас/,

   - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 26-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

         

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 Шүүгдэгч Г.Гансүлд нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 4 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчим танхайн сэдэлтээр иргэн Б.Энхтайваны бие махбодид баруун чамархайн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Гансүлдийн”... 2015 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө өөрийн машинтай таксинд явж байгаад найз Жамсрандоржтой модны 2-т уулзаад, Өргөө кино театрын тийшээ тамхинд явсан. Би Мөнгөн завъяагийн тэнд өөрийн машинаа орхиод найзынхаа машинтай Ахуй үйлчилгээний гэрлэн дохионы тэнд зогсож байтал замын эсрэг талд 3 хүн гараа өргөж байсан. Би Жансрандоржид “наад 3 хүнээ аваад явъя” гэж хэлсэн. Тэгээд тэр 3 хүнийг Жаст ойл шатахуун түгээх газрын дэргэдээс аваад Цамбагарав руу явсан. Ингэхдээ буцаж эргээд хорооллоороо явсан. Тэгтэл Өргөө кино театр дээр зогсчих нэгж авъя гэж миний танил болох Ганаа гэх эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь Өргөө кино театрын автобусны буудал дээр очиж зогсоход Ганаа жолоочийн эсрэг талын арын хаалгаар буусан. Би жолоочийн хажууд сууж байсан ба бууж 10 ширхэг тамхи аваад, буцаад машинд суусан. Тэгээд хартал Ганаа нэг эмэгтэйтэй муудалцаад үсдэлцэж чирэлцээд машинд суулгах гээд чирээд явж байсан. Гэтэл түцний ардаас хохирогч болох Энхтайван гарч ирээд Ганааг барьж аваад нэг удаа алгадаад газар унагаасан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ болиоч гэж хэлсэн. Тэгэхэд намайг боогоод машины копут дээр дарсан. Тухайн үед би малгайтай цамц өмссөн байсан. Малгайны уяагаар намайг боосон. Тэгээд намайг чирч татаад ТҮЦ-ийн ард тал руу дагуулаад орсон. Би тухайн үед боолтонд орсон байсан болохоор Энхтайваны гарыг тавиулах санаатай нэг удаа гар руу нь бугуйгаараа цохисон. Тэгээд хавсарч унагаасан. Тэгээд машиндаа суугаад явсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтайваны мэдүүлсэн “... 2015 оны 4 дүгээр сарын 23-ны орой ... 2 найзыгаа таксинд суулгаж өгөөд тамхи авч татах санаатай Өргөө кино театрын урд талын автобусны буудал руу алхаж очтол буудал хавьцаа нэг эмэгтэйг нэг эрэгтэй хоёр зодоод үсдээд чирээд байхаар нь би больцгоо та нэр гэж хэлсэн. Тэгтэл машин дотроос нэг залуу гарч ирснээ намайг заамдаж аваад байсан. Мөн намайг түлхсэн. Тэгээд газар ар өгзөг хэсгээрээ унасан би босч ирээд нөгөө залуутай барьцалдаж авснаа санаж байгаа юм. Түүнээс хойш юу болсныг санахгүй ямар нэгэн зүйл хэлж мэдэхгүй байгаа. ... Машин дотроос л нэг залуу гарч ирсэн. Тэр залуу л над руу дайраад заамдаад авсан түлхэж унагасан. ... Намайг зоддог залуу хар өнгийн малгайтай цамц өмссөн байсан гэдгийг санаж байна ... Би түрүүвчний хохирлыг нэхэмжлэхгүй.

Болсон явдал бичлэгт бичигдсэн бөгөөд маш тодорхой. Мөн гэрч нар байдаг ба шүүгдэгч хэргээ хүлээсэн байдаг. Шүүгдэгчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Би шүүгдэгчтэй машиных нь копут дээр барилцаж авснаас хойш санахгүй байна. Би шүүгдэгчээс 3.800.000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх,

           мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Цэндсүрэнгийн “... автобусны буудал 92-24 УБК улсын дугаартай хар өнгийн жижиг тэрэг ирсэнээ цонхоор нэг эмэгтэй хашгирахдаа Ээгий чи муу өрөө төлөөрэй, чи ямар овоо байна гэж хэлснээ тэр эмэгтэй бууж ирээд Ээгийг үсдээд автобусны буудал дээгүүр чирээд байсан...Тэгээд машин руугаа чирж оруулах явцад над дээр анх цагдаа байна гээд ирсэн залуу нөгөө эмэгтэйд шаардлага тавьж чи болиоч ээ наад хүнийгээ аллаа ш дээ гэж хэлээд зодуулж байсан Ээгийг татаж авахара оролдлого хийхэд нөгөө эмэгтэй нь тэр залууг өшиглөөд арагш нь түлхтэл ар нуруу хэсгээрээ савж унасан. Тэгэхэд нөгөө эмэгтэйтэй хамт явж байсан уг машины жолооч болох залуу бууж ирэнгүүтээ нөгөө залууг заамдаж аваад Түц рүү ар дагз хэсгээр нь толгойгоор нь цохиулаад газар цементэн дээр унагасан. Унагасны дараа маш чанга дуу гарсан учир тэр жолооч гэх залуу тар залууг цохьсон юм уу савсан юм уу алингаар нь уг үйлдлийг хийснийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд тар залуу машин руугаа гүйж оронгуутаа машинаа асааж хөдлөх гэнгүүтээ гэнэт зогсоод дотроос зодоод байсан эмэгтэй гарч ирсэнээ зодуулсан залуугийн газар унасан байсан бор түрийвчийг газар унасан байхаар нь аваад яваад өгсөн. ... Тэр залууг 92-24 УБК машины жолооч залуу л зодож тэр залуугийн биед учирсан гэмтлийг учруулсан. Харин тэр эмэгтэй нь гар хөл рүү нь өшиглөж байсан ...” гэх,

           гэрч Э.Жамсрандоржийн мэдүүлсэн “... Би тухайн шөнө өөрийн эзэмшлийн 92-24 УБК улсын дугаартай автомашинаараа таксинд яваад байж байсан юм. Гэтэл Гансүлд гэх найзтайгаа модны 2-н хавьцаа тааралдаад миний машинд ойр зуурын зүйл ярьж сууж байгаад Өргөө кино театрын автобусны буудал дээр байдаг ТҮЦ рүү тамхи авахаар Гансүлд өөрийнхөө автомашиныг тэндээ үлдээгээд миний автомашинтай хоёулаа хамт явсан. Тэгээд ахуйн үйлчилгээний тэндээс гурван эмэгтэй гар өргөхөөр нь авчихсан юм. Тэгтэл нэг эмэгтэй нь Гансүлдийн таньдаг Ганаа гэх эмэгтэй болж таараад тэгээд тэр гурваас хаа хүрэх гэж байгаа юм бэ гэж асуухад Цамбагарав орно гэж хэлсэн. Тэгээд хүргээд өгье гээд Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсож тамхи авахаар Гансүлд буусан шиг санагдаж байна. Гэтэл нөгөө Ганаа гэх эмэгтэй Өргөө кино теарын урд шорлог зар байсан хүний хажууд зогсож байна нэг эмэгтэйтэй маргалдаад сүүлдээ тэр эмэгтэйтэйгээ зодолдоод үсдэж чирээд машин руу нөгөө эмэгтэйг Ганаа гэх эмэгтэй оруулах гээд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь эсэргүүцээд байсан. Тэр үед ТҮЦ-ний хавьцаа зогсож байсан нэг ах ирэнгүүтээ та нар больцгоо гээд гарч ирээд Ганааг үсдээд цохиод байх шиг байсан. Тэгээд тэр үед Гансүлд машинаас буугаад маргалдаж байснаа заамдалцаж аваад ТҮЦ-ийн араар орчихоод машинд суунгуутаа явъя аа гэж хэлэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн. Тэгтэл Гансүлд надад хэлэхдээ боосон чинь уначихлаа ямар туниа муутай гар вэ гэд надад хэлж байсан. ... Гэмтсэн залуутай Гансүлд л харилцан заамдалцаж зууралдаад түц-ийн завсраар орсон ...” гэх

           гэрч А.Ганцэцэгийн мэдүүлсэн “... 2015 оны 4 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ... Гансүлдтэй таарсан. Өргөөгийн автобусны буудлын түц-ээс нэгж авах гээд буутал урьд надтай хамт 1 сар шахуу байр түрээслэхдээ намайг унтаж байх хойгуур хувцасыг маань аваад зугтсан Ээгий таарсан. ... бид хоёрын хооронд маргаан үүсч бид 2 үсдэлцсэн. Үсдэлцээд байж байхад огт танихгүй өндөр туранхай эрэгтэй ирээд намайг алгадаад авсан. Намайг алгадуулахыг Гансүлд хараад машинаас бууж ирээд эмэгтэй хүн алгадаж цохихоо болиоч гэхэд тэр залуу Гансүлдийг боогоод машины урд хэсэг рүү дараад байсан. Тэгэж байснаа тэр 2 хамтдаа түц-ийн ар руу орсон юм. Удалгүй Гансүлд гараад ирсэн. ... Гансүлд л тэр залуутай зууралдаж зодолдсон. Өөр хүмүүс тэр залууд огт гар хүрээгүй ...” гэх,

           шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлсэн “... Б.Энхтайваны биед учирсан гэмтэл мохоо зүйлийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтэл. Ямар нэгэн нүхэнд унах үед үүсэх үйл явж боломж багатай. Үзлэгээс үзэхэд ямар нэгэн зулгаралт гэмтэл байхгүй байсан учир мохоо зүйлийн цохих, цохигдох үед л үүсэх гэмтэл ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6529 дугаар дүгнэлт, камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт болох камерийн бичлэг, хохирогч Б.Энхтайваны өвчний түүхийн хуулбар  /зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар,

 

           мөн шүүгдэгч Г.Гансүлд нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны урд талд иргэн М.Саруул-Эрдэнэтэй “машин өшиглөлөө” гэх шалтгааны  улмаас маргалзаж, түүнийг зодож, бие махбодид нь хүзүү, баруун далны хэсэг, дагзны баруун хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Гансүлдийн “...Би хохирогч Саруул-Эрдэнийн хоолойг боож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Саруул-Эрдэнэ эхлээд согтуу зам гарч байхдаа явган хүний гарц дээр машины хойд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд яаж байгаа юм бэ гэхэд төмрийн сэг уначихаад ингэж явдаггүй юм ахын дүү гээд цаанаас орилсон. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд “альфард уначихаад ингэж яв. Би ахынхаа альфард унадаг. Эстима уначихаад ингэж явдаггүй юм, чамд шиг нөхөр” гэх зэрэг зүйл ярьсан. Саруул-Эрдэний хохирол төлбөрийг өгсөн гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч М.Саруул-Эрдэний “... 2016 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө найз Одончимэг, Ховор-Эрдэнэ нарын хамт ... Спортын төв ордны урд талын явган хүний гарцаар гарч явж байтал эстима маркийн автомашин миний зүүн талаас орж ирээд миний гарыг шүргэсэн. Тэгсэн жолооч нь бууж ирээд яагаад машин өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь би болон манай найзууд машиныг чинь цохиогүй, бид нар ингээд явъя гэсэн. ... Тухайн авто машины жолооч миний өмдний тэлээнээс татаад Спортын төв ордны урд талын харанхуй булан руу дагуулаад явсан. Тэнд очоод намайг заамдаж аваад, миний подвлокийг ураад хоолойг минь боосон. Миний хүзүүг боож гэмтэл учруулсан хүн нь Гансүлд. ... Миний эмчилгээний төлбөр бүрэн барагдсан. Иймээс миний хувьд цаашид гаргах гомдол байхгүй ...” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.Янжинлхамын “... Спортын төв ордны харалдаа автобусны буудал дээр очиход замын эсрэг талд Гансүлд 1 залуутай маргаад, бие биенээ фудьволкоороо заамдчихсан, хажууд нь Алтангэрэл зогсож байсан ...” гэх,

гэрч У.Алтангэрэлийн “... согтуу залуу 2 охинтой хамт зөрөхдөө машин руу өшиглөж өнгөрсөн. Тэгэхэд Гансүлд яаж байна аа гэхэд тэр нэг машины марк хэлээд төмөр стимо унаад ингэдэггүй юм гэж хэлсэн. Ингэхээр нь Гансүлд бууж очоод юу гээд хуцаад байна гэхэд тэр Гансүлдийг хойш гараараа түлхээд хоёулаа халз үзэх үү гээд заамдаад ... зуурадаад замын эсрэг тал руу гарсан. Тэгээд тэндээ барьцалдаад зогсоод байсан. ... Гансүлд тэр залуутай харилцан боолцоод заамдалцаад байсан ...” гэх,

гэрч Х.Одончимэгийн “... Спортын төв ордны явган хүний гарцан дээр найз Саруул-Эрдэнэ, Ховор-Эрдэнэ нарын хамт гарч байх үед эстима маркийн машин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед Саруул-Эрдэнэ машины хажуу тал дээр 2 гараараа тулсан. ... машины жолооч /Гансүлд/ машин яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь Саруул-Эрдэнэ өшиглөөгүй шүү дээ хөгшөөн гэсэн. Тэгээд машины жолоод машинаасаа бууж ирсэн. ... машины жолооч Саруул-Эрдэнийг Спортын төв ордны урд тал руу харанхуй газар руу ярилцъя гэж хэлээд дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед нөгөө авто машины жолооч Саруул-Эрдэний хоолойг боосон. Подволкийг нь ураад хаясан байдалтай байсан ...” гэх,

гэрч М.Ховор-Эрдэний “... эстима маркийн машин зүүн гар талаас гарч ирээд урд талаар гарах үед Саруул-Эрдэнэ машины хажуу хажуу тал дээр 2 гараараа тулсан. . ... машины жолооч /Гансүлд/ машин яагаад өшиглөөд байгаа юм бэ гэхээр нь Саруул-Эрдэнэ өшиглөөгүй шүү дээ хөгшөөн гэсэн.   машины жолооч Саруул-Эрдэнийг Спортын төв ордны урд тал руу харанхуй газар руу ярилцъя гэж хэлээд дагуулаад явсан. Бид нар араас нь очих үед нөгөө авто машины жолооч Саруул-Эрдэний хоолойг боосон. Подволкийг нь ураад хаясан байдалтай байсан ...” гэх,

шинжээч эмч О.Болороогийн “ ... Д.Саруул-Эрдэний хүзүүнд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо болон үрэлцэх гадаргуутай зүйлээр боймлох үед үүсэх боломжтой ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13586 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Г.Гансүлдийг танхайн сэдэлтээр, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Гансүлдийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө үйлдсэн танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулах хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.Гансүлдийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

             Хохирогч Б.Энхтайван нь шүүгдэгч Г.Гансүлдийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,800,000  төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг /1-р хх-н 65-66, 139-144, 157-164/ гаргаж өгсөн байх бөгөөд Г.Гансүлдээс 3,800,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэн зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тэмдэглэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гансүлдэд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцолд тооцов.

 

Шүүгдэгч Г.Гансүлдийн цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдэлсэн ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.Саруул-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерны бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Ганцэцэгийн Гансүлдийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,

бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гансүлдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гансүлдийг 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 8 /найм/ жил хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдсэн 6 /зургаа/ жил хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Гансүлдэд оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Г.Гансүлдийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.Саруул-Эрдэнэд төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Гансүлдээс  3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Энхтайванд олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д зааснаар хохирогч Б.Энтайван нь энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн “1 ширхэг си-ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гансүлдэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гансүлдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

        ШҮҮГЧИД                                                          Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

                                                                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ