2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2025        10          08                                    2025/ШЦТ/2336

 

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Г” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Э.Гантулга /томилолтоор/,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан эрүүгийн 2402 00636 0083 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Э-ийн Ц /РД:....../, Монгол Улсын иргэн, ...... өдөр, ....... аймагт төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо ............ суух бүртгэлтэй,

Урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар ...... шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Б.Х ид даалгаж шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад худалдсан, мөн худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, баримт материалд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.С-ний мэдүүлэг, эрүүгийн 2402007210447 дугаарт хэрэгт Х.С-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Х.С яллагдагчаар мэдүүлсэн, Х.С сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 5990 дүгнэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн Дугаар 2025/ШЦТ/..... шийтгэх тогтоол, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Э.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ч.Э-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5983 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5984 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 5997 дүгнэлт, Ч.Э-ийн биеэс биологийн дээж авч, түргэвчилсэн тестээр шалгасан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 29/14958 албан тоот, Э.Б-ын Хаан банкны ....... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Б  сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, Ч.Э сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 5987 дүгнэлт, Д.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Д сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, Э.А сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, Д.М сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, Д.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Д-ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Э.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, Э.А-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 5992 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5985 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дугаар 5986 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 5993 дүгнэлт, шинжээч Д.З мэдүүлсэн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Ц ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Ц ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, “Дамно” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Дугаар Б25-33 хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 5995 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 5995 дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 5996 дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 436 шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Э.Ц ийн Хаан банкны ......... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Э.Ц ийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Э.Ц яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.        

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцээтэй, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй.”гэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нь дээрх байр суурийг дэмжиж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн шүүгдэгч Э.Ц ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд дараах дүгнэлтүүдийг өгөв. Үүнд:

  1.  Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар 0.2342 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Х.С-д 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .......... тоот дансанд шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.

 

Нотлох баримтуудын талаар:

Баримт материалд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал),

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Эрүүгийн 2402007210447 дугаарт хэрэгт Х.С-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 39-42 дахь тал),

Х.С яллагдагчаар мэдүүлсэн “...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал),

Х.С сэжигтнээр мэдүүлсэн “... Би өнөөдөр гэртээ 1 настай хүүхдээ хрж байгаад 16 цагийн үед гэнэт өмнө таньдаг байж байгаад холбоогүй болоод 3 хоногийн өмнөөс буцаад фейсбүүкээр найз болсон танил найз болох Ц гэх эмэгтэйтэй чаталсан. Яагаад чаталсан бэ гэхээр надад Х гэх мөс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэн надад ойролцоогоор 1 сар гарангын өмнө “Ц-г таних уу? Мөстэй байгаа гэсэн. Чи таних уу? Надад аваад өгчих” гэж хэлж байсан. Тэр Х  намайг өөрийг нь Ц гэх хүүхэнтэй уулзуулаад өгчих, өрөө авмаар байна гэж хэлж байсан. Тэгээд би өнөөдөр гэнэт Ц рүү “Ц Э” гэх өөрийнх нь фейсбүүк хаягаар чат бичээд мөс асуухад надаас Ц хэд байгаа вэ  гээд мөнгө асуусан. Тэгэхээр нь би тал нь хэд вэ /0.5 граммыг асуусан гэх/ гэж асуухад 400.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би Ц-д утсаа ломбардад тавьчхаад Сансараас очлоо гэж хэлээд өөрийн жолооны курст явдаг хүнээс жолооны курсийн төлбөр болох 400.000 төгрөгийг өөрийн данс руу авсан. Тэр мөнгийг зөрүүлээд Ц-гийн данс руу хийгээд Мөсийг Хангай хотхоны Сөүл эмнэлгийн хашаанаас очиж Ц-ээс өөрөөс нь авахад 1 жижиг зиплок ууттай мөсийг өгсөн. Тэгээд би мөсөө авчхаад Ц-гийн машинд сууж байгаад мөснөөс жоохон хэмжээг тасалж аваад цаасан дээр тавьсан байж байгаад гэр лүүгээ явах гээд яараад хэрэглээгүй шууд боогоод халаасандаа хийгээд явсан. Тэгээд гэрийнхээ үүдэнд очоод цагдаа нарт баригдсан. …Би Ц буюу Ц-тэй анх 2018 онд танилцаж байсан. Тэр үед зүгээр найз нөхдийн хувиар танилцаж байсан. Тэрнээс хойшоо би Ц-гийн талаар Ц-г мөс гэх зүйл хэрэглэдэг нөхөртэй болсон талаар нь сонсож байсан. Тэгээд тэрнээс хойш бол Ц-гийн талаар өөр зүйл сонсоогүй байж байгаад сүүлд Х г хэлэхээр нь Ц-г өс зарж байгаа юм байна гэж мэдээд Ц-тэй холбогдсон. Өнөөдөр Ц-тэй мөс авахаар тохиролцоод уулзаад байж байхдаа ойр зуурын яриа өрнүүлэхэд Ц нөхрөөсөө салсан, 4 хүүхдээ харж байгаа гэж хэлсэн. Өөр зүйл бол яриагүй. Бид хоёр ерөнхийдөө бол дотно биш, гэхдээ найзууд. Олон жил холбоогүй байж байгаад гурав хоногийн өмнөөс буцаад холбогдсон найзууд.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 5990 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд цагаан өнгийн хуванцар соруул, хар өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай шил, “Голомт банк” гэсэн бичиглэлтэй цаасанд боосон цагаан өнгийн нунтаг зүйл, зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. …”Голомт банк” гэсэн бичиглэлтэй цаасанд боосон цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0.0024 грамм, зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 0.2318 грамм болов.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 62-64 дэх тал),

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн Дугаар 2025/ШЦТ/... шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 75-84 дэх тал) зэрэг болно.

  1. Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар 0.1673 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б, Ч.Э нарт 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .......... тоот дансанд шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтуудын талаар:

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал),

            Э.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 152-154 дэх тал),

            Ч.Э-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Дугаар 5983 дүгнэлт “...Ирүүлсэн дээжид нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэж дугаарласан зиплок уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “2” гэж дугаарласан зиплок уутанд хийсэн хагарч эмтэрсэн бор өнгийн шилэн зүйл, цагаан өнгийн соруул зэргээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. …”1” гэж дугаарласан зиплок уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,4430 г, цэвэр жин 0.1673 г байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5984 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 162-164 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 5997 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 167-169 дэх тал),

Ч.Э-ийн биеэс биологийн дээж авч, түргэвчилсэн тестээр шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал),

Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 29/14958 албан тоот, Э.Б-ын Хаан банкны ........... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 178-184 дэх тал),

Э.Б сэжигтнээр мэдүүлсэн “…2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд таньдаг ах Э-ийн гэрт нь хамт байж байсан. Би гэрт нь интернэтээр покер тоглож байгаад 400.000 төгрөг хожсон. Тэгээд Э ахад мөнгөтэй болчихлоо яах уу гэхэд Э гарах уу гэхээр нь тэгье гээд бид хоёр хамт гэрээс нь гарсан. Гараад миний ............ дугаарын утсаар Э ахын найз Ц гэх эмэгтэйн ......... гэсэн дугаараар нь холбогдсон. Тухайн эмэгтэйгээс 200.000 төгрөгт юм байна уу гэж асуухад байна гэсэн. Хүнсний 4-ийн Содон караокед хүрээд ир гэсэн. Тэгээд Э бид хоёр Баянхошуунаас таксигаар ............ байх караокед явж очсон, очих замдаа би өөрийн Хаан банкны ........... дугаартай данснаас тухайн Ц гэх эмэгтэй ........... гэсэн Хаан банкны дансанд орлого гэсэн утгатайгаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Очоод ........... караокены хойно байх ............ оффисын орчимд Ц гэх эмэгтэйтэй уулзаж мөс гэх бодисыг би авсан. Ингээд Э бид хоёр салж явсан. Явж байхдаа Э ах хэр юм байна гээд надаас мөсийг авч үзээд өөрөө халаасандаа хийсэн. Би бас хүнээс утас худалдаж авах гэсэн байсан ба фейсбүүк зараас утас харсан байсан ба тухайн утсыг зарах эмэгтэйтэй уулзаад 120.000 төгрөгөөр рэдми маркийн утас худалдаж аваад салаад Э бид хоёр хоол идэх гэж яваад цагдаад баригдсан. ...Би Ц гэх эмэгтэйтэй ах Э-ээр дамжуулж танилцсан ба энэ эмэгтэйгээс 2-3 удаа мөс гэх бодисыг авч байсан. Би мөс гэх бодисыг хэрэглэж үзээд 20 гаран хоног болж байна. Энэ хугацаандаа л 2-3 удаа энэ хүнээс нийт 500.000 төгрөгөөр мөс авсан. Би өөрийн Хаан банкны ............. дугаартай данснаас Ц гэх эмэгтэйн ............ тоот дансанд мөнгийг шилжүүлж байсан. ...Би мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох мөс гэх зүйлийг 20 гаран хоногийн өмнөөс анх хэрэглэж үзсэн. Хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 17-ноос 18-ны үед Ц-ээс 100.000 төгрөгт мөс авч ганцаараа хэрэглэсэн. Өнөөдөр авсан мөснөөс бол хэрэглэж амжаагүй байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 187-189 дэх тал),

Ч.Э сэжигтнээр мэдүүлсэн “…2024 оны 6 дугаар сар хавьцаа багийн найз болох Т-тэй уулзтал, найз нь “Мөс” гэдэг юм хэрэглэж байгаа. Үүнийг хэрэглэхгүйгээр унтахгүй, ядрахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ сонирхоод Т-д байсан мөснөөс татаж үзсэн. Тухайн үед шилэн савлагаатай зүйлд элсэн чихэр шиг цагаан зүйлийг хийгээд хайлуулж утааг нь сорсон. Тухайн сорсон зүйл нь надад таалагдаж, үнэхээр намайг ядраахгүй, 2, 3 хоног унтуулахгүй байсан тул сонирхоод хаанаас авдаг талаар Т-өөс лавлатал “чамд олдохгүй, олдсон ч үнэтэй” байдаг гэхээр нь асууж сурагласаар байгаад Т-ийн найз П гэх найзтай нь танилцсан. П-ийн дүү Ц гэх эмэгтэй нь “мөс” гэх бодисыг зардаг байсан ба тухайн үеэс хойш тогтмол Ц гэх эмэгтэйгээс өнөөдрийг хүртэл авч байна. Ц нь 1 грамм “мөс”-ийг 800.000 төгрөгөөр зардаг байсан ба би мөнгөө хадгалж байгаад 10 хоногтоо 1 удаа, заримдаа өдөрт 2 удаа, заримдаа сард 1 удаа худалдан авдаг болсон. Би нэг авахдаа 100.000 төгрөгөөс 200.000 төгрөгт бодож авдаг. ...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц-тэй Б холбоо бариад Хүнсний 4-т очиж Ц-тэй уулзаж 200.000 төгрөгөнд бодож мөсөө авсан. Уг мөсний мөнгийг нь Б  нь өөрийн дансаар шилжүүлсэн ба бид хоёр аваад цайны газар орохоор явж байтал цагдаагийн албан хаагчид ирээд Б бид хоёрыг аваад явсан. ...Ц нь надад итгэдэг байсан тул надтай уулзаж мөсөө өгдөг байсан. Би 2024 оны 5 дугаар сарын сүүл хэсгээс өөрийн .......... тоот Ч-ын Э нэртэй хаан банкны данснаас Ц-гийн хэлсэн Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Ц-тэй уулздаг тогтмол газар байхгүй. Ц-гийн байгаа газар нь явж очоод мөсөө авчихдаг байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал),

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 195-196 дахь тал) зэрэг болно.

  1. Шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ын II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй  хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Д.М, Э.А, Б.Д нарт 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ........... тоот дансанд шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүлэгч шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудын талаар:

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 5987 дүгнэлт “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1 Г-335 тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан зиплок уут – 1ш, дотроо цагаан өнгийн талстлаг зүйлтэй хагарсан шил – 1ш, д/ч Г.Бат-Эрдэнэ, 2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хагархай тарианы шил, гялгар уут, “2 Г-335 тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан дотроо талстлаг зүйлтэй уут – 1ш, д/ч Г.Бат-Эрдэнэ, 2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. …2 Г-335 тээврийн хэрэгслийн үзлэгээр хураан авсан дотроо талстлаг зүйлтэй уут-1ш, д/ч Г.Бат-Эрдэнэ, 2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгах ууттай үеийн жин 0,1626 г, цэвэр жин 0,0029 г байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 92-93 дахь тал),

            Д.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),

Д.М-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

            Б.Д сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагийн үед найз болох М-тай утсаар холбогдож байгаад гуравдугаар сургуулийн ойролцоо уулзсан. Тухайн үед бид хоёр хийцгүй байсан ба М, А-ыг дуудсан. М бид хоёр уулзахдаа л мөс гэх нэршилтэй мансууруулах бодис худалдан авахаар ярилцсан байсан ба би 100.000 төгрөгийг Мягмардоржийн данс руу шилжүүлсэн. М-ид мөс зардаг таньдаг хүн байдаг ба тухайн хүн рүүгээ яриад уулзахаар болсон. Удалгүй А ирээд бид гурав гуравдугаар сургуулийн ойролцоо хүлээсэн. Би М-ыг хэдэн төгрөгөөр мөс авахыг мэдээгүй ба би өгсөн 100.000 төгрөгөндөө л мөсөө авахаар ярилцсан. М-ын дуудсан хүнийг 2 цаг орчим хүлээсэн ба удалгүй М руу 3 дугаар сургууль дээр ирчихлээ гэж хэлэхээр нь М гарч тухайн хүнтэй уулзсан. Тухайн үед би 7710 улсын дугартай ......... маркын авто машинтай явж байсан. М удалгүй авто машинд орж ирээд авсан мөсөө харуулаагүй байтал хаалга онгойлгож цагдаагийн албан хаагчид бид нарыг барьсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал),

Э.А сэжигтнээр мэдүүлсэн “...Би өнөөдөр өглөө ажилдаа яваагүй 09 цагийн үед найзынхаа гэрт очоод унтаж амарсан. Өглөө босоод ядраад байхаар нь ажилдаа явалгүй найзынхаа гэрт очсон. Намайг очиход найз Б гэх хүн гэртээ байсан. Тэгээд би найзынхаа гэрт унтаж байгаад орой 20 цагийн үед найзынхаа гэрээс гараад ........ сургуулийн урд талын автобусны буудлын ....... орчихоод гараад явж байтал буудал дээр Д, М нар Д-ний саарал өнгийн 0000 дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байхаар нь машинд нь ороод суусан. Тэгээд сууж байтал цагдаа нар ирээд барьсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145-147 дахь тал),

Д.М сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагийн үед зүс таних найзууд болох Д, Х нартай гар утсаар ярьж байгаад уулзсан. Д, Х нарыг өмнө нь таньдаг байсан ба бид гурав “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис зардаг эмэгтэйг таньдаг ба өмнө нь нэг удаа авч байсан юм аа. Х, Д бид ........сургуулийн ........-ийн ойролцоо уулзсан ба, би 100.000 төгрөг, Х 100.000 төгрөгийг гаргаж Ц-ээс мансууруулах бодис авахаар болсон. Ц-тэй ......... дугаарын утсаар холбогдож надад 200.000 төгрөг байна, надаа “Мөс” зарчих гэж хэлтэл Ц-ийн ....... наад хавиар байж бай би яваад очъё гэж хэлсэн. Д, Х бид 3 Д-ий авто машин дотор хүлээж суусан бараг 2 цаг орчмын дараа Ц ирчихлээ зам дагуу хүрээд ир гэхээр нь би авто машинаас буугаад Ц дээр очсон. 200.000 төгрөгт таарах мөсийг надад өгсөн ба би өөрийн ......... тоот М нэртэй данснаас Ц-гийн Ц нэртэй хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Надад зиплок түгжээтэй уутанд талстархаг бодис өгсөн ба уг зүйлийг бариад Д-ий авто машинд суутал цагдаагийн албан хаагчид яг араас орж ирээд бид нарыг барьсан. ...Би хуурай дүү З-оор дамжуулан 1 сар гарны өмнө нь танилцаж байсан. З тухайн үед надад Ц “мөс” зардаг гэж хэлсэн. Өнөөдрөөс 7 хоногийн өмнө сэтгэцэд нөлөөт бодис болох мөсийг сонирхож Ц-тэй холбогдсон. Тухайн үед авахдаа модны хоёрын АТМ дээрээс танихгүй хүн гуйгаад Ц-ийн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Ц нь модны хоёрын дунд зам ойролцоо нэг байршил хэлээд, үлдээсэн байгаа гэж хэлсэн, ба уг газарт нь очиж үзэхэд үлдээсэн байсан. Ц-ээс анх удаа мөс авч үзсэн ба, ганцаараа хэрэглэсэн. Үүний дараа өнөөдөр Ц-тэй уулзаж аваад хэрэглэж амжаагүй цагдаа нар баригдсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал),

            Д.М-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал),

Б.Д-ий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал),

            Э.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал),

            Э.А-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал),

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 5992 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 113-115 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Дугаар 5985 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 119-121 дэх тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Дугаар 5986 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 125-127 дахь тал),

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 5993 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар соруул, хагархай шилэн гуурс мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс холбосон шилэн гуурс мэт зүйл, бор шаргал өнгийн хуванцар гуурс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагархай бөөрөнхий хэлбэрийн шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Хоосон зиплок уут, “AD6086069” гэсэн дугаартай 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цэнхэр өнгийн хоосон хуванцар сав тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. …Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал),

            Шинжээч Д.З мэдүүлсэн “...Шинжилгээнд ирүүлсэн хагархай тарианы шилэнд шинжилгээ хийхэд жин тогтоох хэмжээний бодисны үлдэгдэлгүй байсан тул арчдас авч стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийсэн, уг шинжилгээний явцад тарианы шилнээс метафетамин илэрсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг болно.

            4. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, зиплок уутнуудад хувааж хийсэн тус бүртээ 0.0805, 0.0086, 0.4039, 0.2600, 0.3799, 0.0523 грамм, нийт 1.1852 грамм цэвэр жинтэй, Метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 0000 УЕК улсын дугаартай ...... (.........) загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-13 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-20 дахь тал),

Шүүгдэгч Э.Ц ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал),

Шүүгдэгч Э.Ц ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 24-28 дахь тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал),

“Дамно” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Дугаар Б25-33 хөрөнгийн үнэлгээний тайлан “...Нийт 14.700.000 төгрөг...” (1 дэх хавтаст хэргийн 233-235 дахь тал),

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 5995 дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 206-208 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 5995 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э овогтой Ц ............ 2024.10.23” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201-203 дахь тал),

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 5996 дүгнэлт “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут 1, Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр олдсон зиплок ууттай 0,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, өнгөгүй соруул мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 5, ”Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: 240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр 0,004 г мөс, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талтслаг зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Биед үзлэгээр, Алба хаагч, цол, нэр: х/ч Д.Баярбат Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар шар өнгийн соруул мэт зүйл, цайвар ногоон өнгийн соруул мэт зүйл, шилэн гаанс мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 3, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Үзлэгээр илэрсэн шилэн гаанс мэт зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн гаанс мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 2, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 4 ууттай 2,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4 ширхэг гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 4, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн шар өнгийн хайрцагтай шилэн гаанснууд 3 ширхэг, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хягатай гялгар уутанд хийсэн шар өнгийн цаасан хайрцагтай 3 ширхэг шилэн савнаас метамфетамин (methamphetamine) илэрсэн. Метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. …“Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Биед үзлэгээр, Алба хаагч, цол, нэр: х/ч Д.Баярбат Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн AQ9921761 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. …”Эд мөрийн баримт хадгалах уут 1, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр олдсон зиплок ууттай 0,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,4886 г, цэвэр жин 0,0805 г, “Эд мөрийн баримт хадгалах уут 5, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 0,004 г мөс, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,0357 г, цэвэр жин 0,0086 г, “Эд мөрийн баримт хадгалах уут 2, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 4 ууттай 2,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4 ширхэг (1-4 гэж дугаарлав) гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн 1 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6900 г, цэвэр жин 0,4039 г, 2 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,5346 г, цэвэр жин 0,2600 г, 3 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6500 г, цэвэр жин 0,3799 г, 4 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6024 г, цэвэр жин 0,0523 г байна.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 213-221 дэх тал),

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 436 шинжээчийн дүгнэлт “...Э.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Э.Ц нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...Э.Ц ийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. ...Э.Ц нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Э.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Э.Ц нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 229-231 дэх тал)

            Шүүгдэгч Э.Ц яллагдагчаар мэдүүлсэн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолтой санал нийлж байна. Би О гэх Турк улсад амьдардаг залуутай 2024 оны 6 дугаар сард холбоо тогтоож байсан. Э М нь мөн Турк улсад амьдардаг ба М-аар дамжуулан танилцаж байсан. О-ыг хүмүүс “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис зардаг гэж байсан тул би сонирхож, О-тай Telegram хаягаар холбоо барьсан. 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд О-ын Telegram хаягаар холбоо барьж 3 удаа “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис авсан. О нь өөрийн гэсэн данс байхгүй 1xbet-ийн дансыг ашиглаж мөнгөө аваад Telegram хаягаар мөс үлдээсэн байршлаа явуулдаг байсан. Хаан банкны ........ М гэх хүний данс руу мөнгөө явуулдаг байсан. Уг данс нь 1xbet-ийн агентын данс байгаа юм аа. Их дүнгээр цэнэглэж болдоггүй, 10 мянган төгрөгөөс 100.000 төгрөгийн хооронд олон улаа гүйлгээ хийсэн. Хэрэв шууд их дүнгээр цэнэглэх юм бол заавал уг оруулсан мөнгөөр 1xbet-ийн тоглоомоор тоглох юм уу бооцоо тавьж байж мөнгөө буцаж татаж авдаг юм аа. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 650.000 төгрөгт бодож О-аас Мөс гэх нэршилтэй мансууруулах бодис авсан. Ойролцоогоор 1 грамм гарантай мөс авсан. Уг авсан мөсийг өөрөө хэрэглэх зорилгоор авсан ба, гэнэт мөнгөний хэрэг гарсан тул зарах зорилгоор маш бага жингээр жинлэж 8 ширхэг зиплок уутанд хийсэн. Үүнээс 200.000 төгрөгөөр Э.Б-д, 200.000 төгрөгөөр Д.М-д, 400.000 төгрөгөөр Х.С-д тус бүрд нь зараад өөрийн ........... тоот дансанд мөнгийг авсан. Үлдсэн 5 ширхэг зиплок ууттай мөстэйгөө явж байгаад цагдаагийн албан хаагчдад баригдсан. Тухайн 5 зиплок ууттай мөсний нарийн грамм жинг мэдэхгүй байна. Дээрх грамм жинтэй л байсан байх аа. Э Б нэртэй ....... тоот хаан банкны данснаас 200.000 төгрөг миний ..... тоот дансанд орж, Их тойруу төвийн ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөс өгсөн. Х-ийн С нэртэй ...... тоот хаан банкны данснаас 400.000 төгрөг миний .......... тоот дансанд орж, Чингэлтэй дүүргийн ......... ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөс өгсөн. Д-ын М нэртэй ........ тоот хаан банкны данснаас 200.000 төгрөг миний ......... тоот дансанд орж, ........ ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөн өгсөн.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-4 дэх тал),

            Гэрч А.С-ний мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 109-110 дахь тал),

            Шүүгдэгч Э.Ц ийн Хаан банкны 5024651824 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 70-89 дэх тал),

            Шүүгдэгч Э.Ц ийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар гэм буруугийн хэлбэр, хэм хэмжээ, үйлдэл, үр дагаварын хоорондын учир шалтгааны хамаарал зэрэг объектив болон субъектив шинж чанарууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан” гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж байна.

            Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоожээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хориглоно гэсний 13.1.6 дахь заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх,  13.1.8 дахь заалтанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр ...хадгалах  гэж хуульчилжээ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ.

Нотлох баримтыг үндэслэн улсын яллагчаас шүүгдэгч Э.Ц ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  Шүүгдэгч Э.Ц нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байх тул шүүгдэгч Э.Ц нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Ц нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монгол Улсад хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох мөс гэх нэршилтэй метафетамины агууламжтай бодисыг бусдад буюу Х.С-д 400.000 төгрөгөөр, Э.Б, Ч.Э нарт 200.000 төгрөгөөр, Д.М, Э.А, Б.Д нарт 200.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн нь үүргийн гүйцэтгэлд хариу төлбөртэйгээр хуулиар хориглосон буюу иргэний гүйлгээнд байхыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад шилжүүлж улмаар төгрөгөөр үнэлэн өөрийн дансанд шилжүүлэн авч байгаа нь худалдах гэсэн шинжийг бүрэн хангана. Түүний үйлдэл нь дээрх этгээдүүдийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, тэдгээрт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баримтууд болоод шүүгдэгч Э.Ц ийн дансны хуулгаар хөдөлбөргүй нотлогдоно.

Мөн шүүгдэгч Э.Ц нь тус бүртээ 0.0805, 0.0086, 0.4039, 0.2600, 0.3799, 0.0523 грамм, нийт 1.1852 грамм цэвэр жинтэй, Метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 0000 УЕК улсын дугаартай .......... (..........) загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл нь бусдад худалдан борлуулах зорилгоор хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бага хэмжээгээр тус тусад нь уутанд савлан тээврийн хэрэгсэл дотор байршуулсан нь худалдаалах зорилгоор хадгалсан гэх шинжийг мөн хангаж байна гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Ц ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулах үр дагавар үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэнэ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч Э.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлын талаарх бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Э.Ц нь урьд хулгайлах гэмт хэрэгт 2 удаа, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэгт 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай (2 дахь хавтаст хэргийн 7 дахь тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар 436 шинжээчийн дүгнэлт “...Э.Ц нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна” гэх дүгнэлт, мөн төрсний бүртгэлийн лавлагаанууд, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг харгалзсан болно.

Шүүгдэгч Э.Ц ийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл нь хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан санкцтай байх бөгөөд улсын яллагчаас 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авсан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах талаар гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Э.Ц нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдалтай, мөн үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон зэрэг нөхцөл байдлууд, түүний бусдад худалдсан, хадгалсан бодисын төрөл, хэмжээ зэрэг нь шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан тухайн зүйл хэсгийн хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нөхцөлийг үгүйсгэнэ.

Шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, улсын яллагчийн яллах дүгнэлтиийн хавсралтанд тэмдэглэсэн цагаан, саарал өнгийн 2 ширхэг гуурс, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, шилэн дотроо ягаан өнгийн гуурс бүхий сав 1 ширхэг, улбар шар өнгийн соруул 1 ширхэг, цайвар ногоон өнгийн соруул 1 ширхэг, шилэн дээр ягаан өнгийн оруулгатай шилэн соруул 1 ширхэг, дотор талдаа цагаан өнгийн нунтаг зүйл наалдсан байдалтай гаанс мэт зүйл, цайвар цэнхэр өнгөтэй, гуурстай гаанс мэт хэлбэрийн шилэн эдлэл, шар өнгийн хайрцагтай гурван ширхэг шилэн сав, нийт 1.1852 грамм цэвэр жинтэй, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн байгууллагын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлж нарийн болгосон 10 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэрт /сери: AQ9921761/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох журмын дагуу Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ц ийн бага насны буюу 12 настай Ц.М /РД:......../, 15 настай Ц.Э /РД:......../, 8 настай Г.А /РД:......./, 5 настай М /РД:........../ нарын хамт оршин суудаг талаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 1679347 тодорхойлолт хавсралт хэрэгт авагдсан байх тул хүүхдүүдийн асран хамгаалагчийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар харьяа дүүргийн засаг даргад даалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах талаар хуульд заасан холбогдох эрх хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг сануулав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь түрээсийн болон бусдын өмчлөл, барьцаанд байгаа эсэхээс үл хамаарч тухайн хөрөнгийг үнэлж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдсэн тохиолдолд уг үнийн дүнгийн хэмжээгээр хураан авч улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 4.а-д “Тал бүр 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэргийн ноцтой шинж байдлыг харгалзан хорих, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасах, торгох болон хөрөнгө хураах ял ногдуулахаар зааж болно” гэж тус тус заасантай нийцэх учиртай.

Шүүгдэгч Э.Ц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай нийт 1.1852 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бага хэмжээгээр уутнуудад хийж 0000 УЕК улсын дугаартай ......... (..........) загварын тээврийн хэрэгслийн багажны хэсэгт хууль бусаар хадгалсан, мөн бусдад худалдахдаа дээрх тээврийн хэрэгслийг жолоодон явсан талаар сэжигтнүүд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  

Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №58 албан тоот, түүний хавсралтаар ирсэн мэдээлэлд (2 дахь хавтаст хэргийн 96-98 дахь тал) 00-00 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Нэт капитал авто ХХК байна. “Дамно” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Дугаар Б23-33 хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 233-235 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цээс 14.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ц нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-гийн Ц /РД:.........../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Э.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Э.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, улсын яллагчийн яллах дүгнэлтиийн хавсралтанд тэмдэглэсэн цагаан, саарал өнгийн 2 ширхэг гуурс, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, шилэн дотроо ягаан өнгийн гуурс бүхий сав 1 ширхэг, улбар шар өнгийн соруул 1 ширхэг, цайвар ногоон өнгийн соруул 1 ширхэг, шилэн дээр ягаан өнгийн оруулгатай шилэн соруул 1 ширхэг, дотор талдаа цагаан өнгийн нунтаг зүйл наалдсан байдалтай гаанс мэт зүйл, цайвар цэнхэр өнгөтэй, гуурстай гаанс мэт хэлбэрийн шилэн эдлэл, шар өнгийн хайрцагтай гурван ширхэг шилэн сав, нийт 1.1852 грамм цэвэр жинтэй, метамфетамин (methamphetamine)-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн байгууллагын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуйлж нарийн болгосон 10 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэрт /сери: AQ9921761/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох журмын дагуу Монгол банканд шилжүүлэхийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ээс 14.700.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч Э.Ц ийн бага насны буюу 12 настай Ц.М /РД:......../, 15 настай Ц.Э /РД:......../, 8 настай Г.А /РД:............/, 5 настай М /РД:............/ нарт хүүхдүүдийн асран хамгаалагчийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлыг ялыг тоолсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР