Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 131/шш2023/00446

 

 

 

 

 

202******* оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1*******1/ШШ202*******/00446

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг *******-******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барсан ажилтны нөхөн төлбөр 57,0*******7,681 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 202******* оны 0******* дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Одгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайнбилэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барсан ажилтны нөхөн төлбөр 57,0*******7,681 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: 1.1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь 2022 оны 02 сарын 26-ны зовлонт уй гашуут хар өдрөөс хойш таван хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байна. Миний талийгаач хань ******* нь Баянхонгор аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дэлхийн зөн Баянхонгор-2 орон нутгийн хөтөлбөр, Боловсрол Соёл Урлагийн газрын хамтран хэрэгжүүлж байсан Хонгорын залуу манлайлал залуу багш нарыг чадваржуулах хөтөлбөрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байхдаа ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан. Энэ гар бөмбөгийн тэмцээний техникийн заавар, зөвлөгөө, зохион байгуулсан тус байгууллагын удирдлагын хариуцлагагүйн улмаас эрдэнэт хүний амь нас ноцтой хохирсон. Тэр үедээ тус газрын дарга Энхтөр нь уучлалт гуйж, манай байгууллагын зүгээс шалтгаалах бүхий л хохирлыг зохих журмын дагуу барагдуулах болно гэж хэлж байсан. Миний хань бага ангийн багш, боловсролын байгууллагад төрийн албан хаагчаар *******2 жил ажиллаж байсан ч ар гэртээ бол таван хүүхдийнхээ ирээдүйг зассан ачит аав, миний халамжит хань байсан ба энэ амьдралыг өөрийн нуруун дээр үүрч явсан сайн эр хүн байсан. Ямар нэгэн хорт муу зуршилгүй, суурь өвчингүй эрүүл саруул ажил үүргээ гүйцэтгэж байсан. 2021 оны ******* сараас 12 сар хүртэл байгууллагын ажлаа хийж яваад Ковид-19 цар тахалд өртөж маш хүндээр өвдсөн, эдгэрээд удаагүй байсан хэдий ч төрийн ажлын төлөө, боловсролын байгууллагын ажлыг алдагдуулахгүйн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад амь насаа алдахад хүрсэн. Ажил явдлын үед хамт олон болон удирдлага нь ар гэр бидэнтэй нь сэтгэл санаа болон цаашид байгууллагын зүгээс ямагт хамт байж туслан дэмжиж байна гэж илэрхийлж байсан. Байгууллагын үүрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг цаг ямагт сахин тухайн цаг хугацаанд үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аливаа арга хэмжээнд хэнийг оруулах, оруулахгүй байх, ажлын байрны эрсдлийг үүсгэхгүй байх юм. Гэтэл миний ханийн нас барсан 2022 оны 02 сарын 26-ны энэ өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд миний ханийг тэмцээнд тоглоё гэж багийнхан нь 7 удаа утсаар дуудаж авч явсан, тэгээд л эргэж ирээгүй. Энэ тэмцээний удирдамжинд насны хязгаар (*******4 нас) гэж заасан байж яагаад 51 настай хүнийг дуудаж амралтын өдөр тоглуулав. Урд өдөр нь ажлаа хийж, АИТХ-д оролцоод тайлан тавьж байгаад шөнийн 21 цагийн үед ирсэн байсан. Миний хань ажлын байран дээрээ, ажлаа хийж яваад амь насаа алдсан энэ асуудал нь үйлдвэрлэлийн осол болохыг баталсан Үйлдвэрлэлийн ослын акт-ыг хууль журмын дагуу гаргаж, мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагч баталгаажуулж хүчин төгөлдөр болсон баримтыг би хүлээн авсан. Хууль тогтоомжоор зарим баталгаагаар хангагдсан байдаг ч энэ баталгаа нь хүний амь насыг орлох боломжтой зүйл биш билээ. Нэгэнт амь насаа алдсан хүнийг босгож ирж чадахгүйгээс хойш хууль тогтоомжоор зөвшөөрсөн хор хохирлыг тухайн байгууллага, иргэн төлөх үүрэгтэй, энэ нь ар гэр, үр хүүхдүүдийнх нь ирээдүйн амьдралд жаахан ч гэсэн нэмэр болох боломж, баталгаа юм.  Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай заагаад 125.1-д Үйлдвэрлэлийн осолд өртсөн нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг... түүний гэр бүлд нэг удаа олгоно гээд 125.1.2-т үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан бол... *******6 дахин нэг удаа олгоно гэсэн. Мөн хуулийн 125.*******-д зааснаар: Энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байна. Миний хань ******* нь ажилдаа үнэнч ар гэрийн ажил гэхээсээ илүү байгууллагын ажил, төрийн ажил гээд цаг наргүй зүтгэж байгаад дөнгөж 50 нас хүрч нас барсан. Хөдөлмөрийн хуулиар хохирол гэж тодорхойлсон, хэрвээ хүн ажил хөдөлмөрөө эрхэлж яваад нас барвал амь насны үнэлгээ гэж хуулиар хүлээн зөвшөөрсөн, авч байсан цалинг нь *******6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлж, хохирлыг нь хуулиар тооцсон хэлбэр гэж ойлгосон. Хүний амийг ямар ч үнээр нөхөж болохгүй ч, нэгэнт босгож чадахгүйгээс хойш хуулиар хүлээн зөвшөөрсөн хохирлыг нэхэх боломжтой гэж үзсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний хань нэг сарын үндсэн цалингийн дундаж нь 1,470,617 /нэг сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун арван долоо/ төгрөг болж байна. Энэ мөнгийг *******6 сараар үржүүлбэл 52,942,224 /тавин хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/- н төгрөг болж байна. 

Иймд талийгаач *******ийн амь насанд учирсан гэм хорын хохирол 52,942,224 /тавин хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөг болсон. Талийгаачийн ажил явдалтай холбоотойгоор ах дүүс, хамаатан садан нар нь олон газраас ирсэн. Энэ дотроос том охин Герман улсад сурдаг ч энэ ажлаас шалтгаалан зардал гарган байж ирсэн. Энэ онгоцны тийзний зардал болох 4,095,457 /Дөрвөн сая ерэн таван мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг/ болсон.

Миний ханийн амь насанд учирсан хохирол, охины ирсэн зардал нийлээд 57,0*******7,681 /тавин долоон сая гучин долоон мянга зургаан зуун наян нэгэн төгрөг болсон.

Энэ талаар ханийхаа ажиллаж байсан байгууллагад бичгээр хандсан боловч, эрдэнэт хүний амь нас үрэгдэж байхад холбогдох хууль тогтоомжийн дагуу ямар ч арга хэмжээ авахгүй, хариуцлага хүлээхгүй шууд л шүүхээрээ шийдүүл гэсэн хариу бичгээр өгсөнд туйлын гомдолтой байна.  Тухайн байгууллага нь төрийн байгууллага байж төрөөс гаргасан хууль тогтоомжийг биелүүлэхгүй, огт буруу ойлголттой, төсвийн хэмнэлтийн хуулийн заалтыг буруугаар ойлгож, өнчин үлдсэн үр хүүхдүүдийг нь үл хайхран асуудлыг шийдэхгүй өдий хүрсэн учраас арга буюу шүүхэд хандаж байна. 

Бидний зүгээс оршуулгын зардал, ХБНГУ-аас ирсэн том охины зардал зэргийг нэхэмжлээгүй байсан. Том охин нь ХБНГУ-ын Технологийн Их сургуульд сурдаг ба аавыгаа нас барахад эх орондоо ирээд буцсан.

Одоо оюутан охиныхоо ирж, очсон зардлыг ч бас нэхэмжилж байна.

Эрдэнэт хүний амь нас үрэгдэж 5 өнчин хүүхэд ( ******* оюутан, ЕБС-д 2) ард нь үлдэж байхад яагаад байгууллага хариуцлага үүрэхгүй байгаа юм бэ? Хөдөлмөрийн байгууллагад хандах боломжгүй гэж үзсэн учраас өмнө нь шүүхэд хандсан боловч шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн захирамж гарсан тул Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад тухайн хохирлыг олгох нь зүйтэй, гэхдээ энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн тэмдэглэлийг өгсөн.

Иймд үйлдвэрлэлийн ослын улмаас амь нас хохирсон хохиролд 52,942,224 /тавин хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин дөрөв/-н төгрөг, бусад хохирол 4,095,457 /Дөрвөн сая ерэн таван мянга дөрвөн зуун тавин долоон төгрөг/-ийг нийт 57,0*******7,681 /тавин долоон сая гучин долоон мянга зургаан зуун наян нэгэн мянган төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн зарим шаардлага болох талийгаачийн ажил явдлаар буюу оршуулгын үйл ажиллагаанд охин нь ХБНГУлсаас онгоцоор ирж, очихдоо зарцуулсан 4,095,457 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Боловсрол соёл урлагийн газрын удирдлагуудтай уг асуудлыг хэлэлцсэн.

Түүнийг хэлэлцэхдээ холбогдох байгууллага нь үүний талаарх холбогдох баримт бичгийг хангалттай сайн бүрдүүлж өгсөнд маргах зүйлгүй. Яагаад гэвэл 2022 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн 01,02 дугаар хурлын тэмдэглэлдээ үйлдвэрлэлийн осол байсан гэдэгтээ маргах зүйлгүй гэдэг. Уг тэмцээний удирдамж дээр хөтөлбөрт оролцогч нь *******4 наснаас дээшгүй гээд дээд хязгаарыг заасан байдаг. Энэ үйл ажиллагаа нь залуу багш нарыг чадваржуулах зорилготой байсан байх.

Уг газар нь холбогдох байгууллагад хандах талаар албан бичиг ирүүлсэн.

Талийгаачийг нас барсны дараа Боловсрол шинжлэн ухааны газраас нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг өгье гэдэг талаар хэлж байсан.

Тухайн байгууллагаас хуульд заасан бүхий л тэтгэмжийг олгох талаар хэлж байсан. Тэгтэл Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс албан бичиг ирсэн гэж хэлж шүүхэд хандах талаар хэлсэн. Талийгаачийн ар гэрт 5 өнчин хүүхэд үлдсэн. Уг айлд тухайн хүний орлого олохгүй боломж нөхцөлийг бүрдүүлж амь нас нь хохирсон. Гэтэл эрэгтэй тамирчдын багт тоглох хүнгүй байсан учраас талийгаачийг тоглуулсан байдаг. Тухайн цаг хугацаанд талийгаач ковид өвчнөөр өвчлөөд эдгэсэн байсан. Тухайн үед ковидын хязгаарлалттай холбоотой олныг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон байдаг. Уг тэмцээний удирдамжтай танилцахад хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байсан. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага хүний эрх хамгаалж чадахгүй, нэг албан бичиг төлөвлөж чадахгүй байгууллага байсан. Уг тэтгэмжийг олгохгүй шалтгаан нь Төсвийн хэмнэлтийн тухай хууль гэж байна. Энэ өөр зүйл юм. Талийгаачийн нас барсан шалтгаан нь эрүүгийн хэрэг биш. Тухайн байгууллага хариуцна гэсэн байсан. Ажилтныг хамгаалах байгууллага үйлдвэрчний эвлэл юм. Дараа нь ажилтны эрхийг хамгаалах байгууллага нь шүүх байдаг. Миний ах тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байсан. Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг биелүүлж ажиллаж байсан.

Түүний ар гэрийнхэн засгийн газрын тогтоолд заасан журмын дагуу 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан байдаг. Энэ талаар маргаж байгаа зүйл байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулиараа *******6 сарын нөхөн төлбөрийг хохирол гэж үзэж байна.

Уг тэмцээний талаар удирдамж гаргасан байгууллага ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ талаар дээд байгууллага руугаа явуулсан албан бичиг байдаггүй.

Ажил хөдөлмөрөө эрхлээд явж байхдаа Хөдөлмөрийн хуульд заасан баталгааг эдлэх ёстой. Монгол Улсад хүний амь нас үнэ цэнэгүй юм байна.

Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэмжийг авсан бол хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж олдохгүй гэдэг. Талийгаач нь суурь өвчингүй, хорт зуршил хэрэглэдэггүй, ковидын халдвар авч эдгэсэн байсан. Тухайн цаг хугацаанд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй. Тухайн байгууллагаас талийгаачийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлээгүй. Боловсрол шинжлэх ухааны газраас суурин компьютер өгсөн байдаг. Түүнийг манай ах төсөл бичиж авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

1.*******. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн осол болох үеэр байгууллагын удирдлага болон даргын шийдвэрээр спортын тэмцээн уралдаан болсон. Уг тэмцээн болсны улмаас хохирогч оролцон тоглож байгаад амь нас нь хохирсон байдаг. Үүнээс үүдэн ажил олгогч нь тухайн үед дүгнэлтүүдээ гаргасан байдаг. 2022 оны 0******* дугаар сарын 21,22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр удирдамжид заасан насны дээд хязгаараас хэтрүүлсэн настай хүнийг тэмцээнд оруулснаар амь хохирсон байна гэдгийг байгууллагын хурал болж шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэн үйлдвэрлэлийн осол мөн гэдгийг баталсан.

Үүний талаарх холбогдох баримтыг бүрдүүлэн мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Үйлдвэрлэлийн ослыг судалж бүртгээд ослын актыг үйлдэж мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослыг баталгаажуулсан байдаг. Үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн гэдгийг баталгаажуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан бол Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж заасан. Мөн хуулийн 125.2 д Энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно гэж заасан. Үг зүйн талаас үзэхэд хохирол гэдгийг гарз, хохирол, алдагдал гэж тайлбарладаг. Төрийн албаны тухай хуулинд буцалтгүй тусламж гэж байдаг. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь *******6 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хууль болон Иргэний хуулинд заасан үзэл баримтлалыг тодорхойлох байх. Хөдөлмөрийн тухай хууль 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан заалт нь өөр хоорондоо ялгаатай юм. Нэг нь эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр юм. Төрийн албан хаагчид хуулиар олгосон баталгаа юм. Нөгөөх нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас хохирвол ажил олгогчоос түүний ар гарт тэтгэмж төлөх талаар заасан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар сүүлийн ******* сарын цалингийн дундажийг *******6 сараар үржүүлж 52,942,224 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.******* дах хэсэгт зааснаар Энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Ажил олгогчид шийдвэр гаргах эрх байдаггүй юм байна лээ. Ажил олгогч нь татгалзсан байр суурьтай байгаа хэдий ч шүүхийн шийдвэрийг үндэслэн олгох боломжтой гэж үзэж байна.. гэв.

2. Хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар шүүхэд гаргасан тайлбартаа: Танай байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Боловсрол шинжлэх ухааны газрын удирдлагын зөвлөл хуралдан хэлэлцээд хуулийн зөвлөгөө авах шаардлагатай байсан тул аймгийн Хууль зүйн хэлтэст хүсэлт тавьж албан бичгээр хариуг хүлээн авсан тайлбарыг хүргүүлж байна. Тус газрын бага боловсрол хариуцан ажиллаж байсан ******* албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолын 2.1.4 дэх заалтыг үндэслэн 60 сартай тэнцэх 47,494,200 төгрөгийг талийгаачийн эхнэр Ж.*******гийн Голомт банкны 6*******5*******7675 тоот дансанд 2022 оны 05 сарын 20 ны өдөр шилжүүлсэн. Мөн байгууллагын зүгээс оюутан охинд нь 2021 онд авсан зөөврийн компьютер *******,498,400 төгрөгийн үнэтэй i7 нөөтбүүкийг хэрэглэж байхаар хүлээлгэн өгсөн болно. Манай байгууллага боломжит хэлбэрээр туслалцаа үзүүлсэн тул нэхэмжилсэн 57,0*******7,681 төгрөгийг гаргах ямар ч боломжгүй болохыг мэдэгдэж байна..гэжээ. 2.1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсээс зөвлөгөө авсан. Уг байгууллагаас ирүүлсэн хариуд Засгийн газрын 2019 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан албан үүргээ гүйцэтгэх явцдаа төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2 дах хэсэгт Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар заасан бол төрийн албан хаагчийн ар гэр эдгээр тусламжийн аль илүүг сонгох эрхтэй гэж заасан байдаг. Уг заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хууль зүйн эрх зүйн мэдлэггүй. Энэ хэрэг үйл явдал болох үед энэ байгууллагад ажиллаж байгаагүй. 202******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбоотойгоор Боловсрол шинжлэх ухааны газрын ажилд орсон. Боловсрол шинжлэх ухааны газар хуулийн зөвлөхгүй байдаг. Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн байцаагчаас үйлдвэрлэлийн осол гэж акт тогтоосон байсан. Уг актанд албан ёсоор гомдол гаргаагүй. Актыг дахин гаргуулах хүсэлтэй байна. Болсон үйл явдалд харамсаж байна. Нөхөн төлбөрийн хувьд шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно..гэв.

*******. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар:  Ж.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 202******* оны 0******* сарын 24-ний өдрийн 176 дугаар албан бичиг, Баянхонгор сумын ******* дугаар багийн засаг даргын 202******* оны 0******* сарын 24-ний өдрийн 198 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, *******ийн нас барсны гэрчилгээ, Иргэний болон Нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи лавлагаа, Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 202******* оны 01 сарын 19-ний өдрийн ************** дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2015 оны 07 сарын *******0-ны өдрийн *******6 дугаар тушаал, 2017 оны 08 сарын 14 ний өдрийн *******0 дугаар тушаал, 2019 оны 01 сарын 08 ны өдрийн 04 дүгээр тушаалууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаал, 2022 оны 01 сарын 05-ны өдрийн А/0******* дугаар тушаал, Хонгорын залуу манлайлал-2 хөтөлбөрийн удирдамж, Хонгорын залуу манлайлал-2 хөтөлбөрийн оролцогчдын аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгуулах тухай удирдамж, баг тамирчдын мэдүүлэг, *******, Ж.******* нарын гэрлэлтийн батлах, Б.Оюун-Ундраа, , , , нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн гэрээний хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 4. Хариуцагчаас нотлох баримтаар:  Итгэмжлэл, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн газрын дарга ын 4/700 дугаар албан бичиг, *******00*******0015001 дугаартай дансны хуулга, 162 дугаартай төлбөрийн хүсэлт, Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн Б/17 дугаар тушаал, хавсралт баримтууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, шаардлага, татгалзлалаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаж, шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдуулан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан нас барсан ажилтны нөхөн төлбөр, хохирол 57,0*******7,681 төгрөг гаргуулахыг хүсэн шаардаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн зарим хэсэг болох бусад хохирол 4,095,457 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. Өөрийн нөхөр талийгаач ******* нь хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2022 оны 02 сарын 26 ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж, ажлын байран дээрээ буюу Хонгорын залуу манлайлал залуу багш нарыг чадваржуулах хөдөлбөрийн нэгдсэн арга хэмжээний нэг хэсэг болох гар бөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа хэт ачаалал авч зүрх зогсож нас барсан. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан гэх үндэслэл тул талийгаачийн цалинг *******6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй. гэж тодорхойлжээ. *******. Хариуцагчийн төлөөлөгч Б.Одгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талийгаачийн ар гэрт 60 сартай тэнцэх 47,494,200 төгрөгийг нөхөн олгосон тул дахин нөхөн төлбөр олгох боломжгүй гэж татгалзлалаа тайлбарласан байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Үйл баримтаар нэхэмжлэгч Ж.*******гийн гэр бүлийн хүн болох ******* нь Баянхонгор аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтнээр 2014 оноос хойш нас барах хүртлээ ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 08 сарын 14 ний өдрийн *******0 дугаар тушаал, 2019 оны 01 сарын 08 ны өдрийн 04 дүгээр тушаалууд, бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ. 4.2. Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2022 оны 01 сарын 05 ны өдрийн А/0******* дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Орон нутгийн хөгжил, хүүхдийн хөгжлийг дэмжихэд залуу багш нарын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, залуу багш нарыг чадваржуулж тэднээр дамжуулан орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бага боловсрол хариуцсан мэргэжилтэн *******ийг оролцуулжээ. 4.*******. Улмаар дээрх ажлын хэсгээс Хонгорын залуу манлайлал 2 хөтөлбөрийн удирдамж гаргаж 2022 оны 01 сарын 0******* ны өдөр Боловсрол шинжлэх ухааны газрын дарга , Дэлхийн зөн Баянхонгор ОНХ ын менежер нар баталж, 2022 оны 04 сарын 2******* ны өдөр хүртэл 14 төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. 4.4. Түүнчлэн Хонгорын залуу манлайлал 2 хөтөлбөрийн оролцогчдын аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгуулах тухай 2022 оны 02 сарын 22 ны өдрийн удирдамжаар 2022 оны 02 сарын 26 ны өдөр Эрдэм сургуулийн спорт зааланд зохион байгуулахаар тогтжээ. 4.5. Талийгаач *******ийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, *******ийн нас барсны гэрчилгээ, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол зэрэгт талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх зогсож нас барсан гэж тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаангүй байна.

4.6. Талийгаач *******, нэхэмжлэгч Ж.******* нарын гэрлэлтийн батлах, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр Ж.******* нь талийгаач *******ийн эхнэр болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогчоос шаардах, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. 4.7. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 д заасан...Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын ******* өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй..гэсэн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв. 5. Шүүх дээрх үйл баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбон хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үндэслэлийг тайлбарлавал: 5.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.20үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг..гэж тодорхойлсон бол хуулийн 28 дугаар зүйлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлж, ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх..зэрэг үүргийг хуулиар хүлээлгэсэн байна. 5.2. Талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөл нь нэг талаар ажил олгогч буюу Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан Хонгорын залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа спортын арга хэмжээнд өөрийн биеэр оролцож хэт ачаалал авснаас биеийн эрүүл мэндийн хувьд тухайн хөдөлмөрийн орчин нөхцөлийг дийлээгүйгээс нас барсан гэж үзэх боломжтой байна. 5.*******. Өөрөөр хэлбэл дээрх байдал үүсэхэд ажил олгогчоос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хуульд заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, эс биелүүлсэн үйлдэл нөлөөлжээ. Тухайлбал: Хонгорын залуу манлайлал-2 хөтөлбөрийн удирдамжид үйл ажиллагааны хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлагад *******4 хүртэлх насны хязгаар тогтоож удирдамж төлөвлөгөө баталсан атлаа 50 настай, талийгаач ******* нь дээрх хөтөлбөрийн оролцогчдод тавигдах шаардлагыг хангахгүй байхад ажил олгогчоос түүнийг волейболын тэмцээнд оролцуулсан нь хөтөлбөр, тэмцээний удирамж болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж зөрчсөн шийдвэр болжээ. Түүнчлэн үйлвэрлэлийн осол болох үеэр спортын тэмцээнд оролцогчдод учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, учирсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах эмнэлгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан баг, мэргэжилтэн ажиллуулаагүй болох нь үйл баримтаар тогтоогджээ.

5.4. Хэдийгээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан гэх байдал нь хууль, эрх зүйн ойлголт боловч хариуцагч буюу Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 0******* сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөлийн хуралаас *******ийн нас барсан шалтгаан нөхцөл нь үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт хүргүүлснээр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Намжилмаагийн Үйлдвэрлэлийн осол, хурц хорлогыг судлан бүртгэсэн актаар *******ийн нас барсан байдлыг Үйлдвэрлэлийн осол, хурц, хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2-д зааснаар үйлдвэрлэлийн осолд тооцох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тооцох нь зүйтэй гэж үзэв. 5.5. Баянхонгор аймгийн МХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Намжилмаагийн Үйлдвэрлэлийн осол, хурц хорлогыг судлан бүртгэсэн актыг шүүхийн өмнөх шатанд хэргийн оролцогчид, ажил олгогч нараас хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах зэрэг хүсэлт, гомдол гараагүй, акт хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй байна. 5.6. Иймд дээрх үйл баримтуудаар талийгаач ******* нь ажлын байран дээрээ хөдөлмөрлөх явцдаа үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул талийгаачийн эхнэр Ж.******* нь ажил олгогчоос нөхөн төлбөр гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв. 6. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно...гэсэн бол хуулийн 125.1.2үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол *******6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно.. гэжээ. 6.1. Шүүхээс талийгаачийн ар гэрт олгох нөхөн олговрын хэмжээг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5-д заасан ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогчоос  ажилтан эсхүл ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно..гэснийг үндэслэх нь зүйтэй гэж үзэв. Улмаар талийгаачийн сүүлийн 6 сарын цалинг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн бичилтийг үндэслэн 2021 оны 08 сарын цалин 1,*******18,99*******, 2021 оны 09 сарын цалин 1,184,691, 2021 оны ******* сарын цалин 1,184,691, 2021 оны 11 сарын цалин 1,2*******9,691, 2021 оны 12 сарын цалин 1,987,400, 2022 оны 01 сарын цалин 1,184,691 төгрөг нийт 8,*******0,227 төгрөгийг 6 сарын ажлын өдөр болох 120 хоногт хуваан, 67,501 төгрөг буюу нэг өдрийн цалинг тодорхойлон, түүнийгээ нэг сарын ажлын өдөр болох 21 хоногоор тооцон 1,417,521 төгрөгийг нэг сарын дундаж цалин гэж тодорхойлов. Ингэснээр талийгаачийн *******6 сарын дундаж цалин нь 51,0*******0,756 төгрөг /1,417,521********6=51,0*******0,756/ болж байна. 6.2. Хариуцагч байгууллага, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа талийгаач *******ийн ар гэрт 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тул дахин нөхөн төлбөр олгох боломжгүй гэж тайлбарлаж байгааг хянахад Боловсрол, шинжлэх ухааны газраас талийгаач *******ийн ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 т заасан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно..гэсэн үндэслэлээр 47,494,200 төгрөгийн тусламж олгосон болох нь бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтан нас барсан үндэслэлээр ажил олгогчоос нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэгч нь урьд Төрийн албаны тухай хуулийн 60.2 д заасан үндэслэлээр ажил олгогчоос буцалтгүй тусламж авсан үндэслэлээр дахин нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэх боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй. Нөгөө талаар дээрх буцалтгүй тусламж, нөхөн төлбөр 2 нь эрх зүйн өөр ойлголт бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан буцалтгүй тусламж нь төрийн албан хаагч ажил олгогчоос бус гадны болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ажилтан амь насаа алдсан байж болох бол нөхөн төлбөр шаардах эрх нь ажилтны амь нас хохирсон үйлдэл нь ажил олгогчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ойлголт болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

6.*******. Иймд хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 51,0*******0,756 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулан, нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,006,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох талийгаачийн хүүхэд нь оршуулгын үйл ажиллагаанд гадаад улмаас ирж очиход гарсан тээврийн зардал 4,095,457 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул шүүх энэ шаардлагын талаар үнэлэлт дүгнэлт өгөх, нотлох баримтыг шинжлэн судлах, хууль хэрэглэх шаардлагагүй гэж үзэн шүүхийн шийдвэрт энэ тухай дурдаж шийдвэрлэв. 8. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан үйлдвэрлэлийн ослоос шалтгаалж нас барсан ажилтны ар гэрт ажил олгогчоос олговол зохих нөхөн төлбөр гэж тодорхойлсон, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хохирол гэж тодорхойлсон ч шүүх хэргийн үйл баримт, хууль тогтоомжийг судлан шинжлээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан /ажилтны ар гэр/, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд зааснаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул энэ маргааныг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.. 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...гэснийг тус тус үндэслэн хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас улсын тэмдэгтийн хураамж 41*******,************** төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 51,0*******0,756 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулан, нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,006,925 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас улсын тэмдэгтийн хураамж 41*******,************** төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай. *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ