Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 315

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Алтансүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Гансүхийн Алтансүхийг бусдад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, бусдад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Г.Алтансүхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Г.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих оногдуулсан хорих ялууд, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Г.Алтансүхийн биечлэн эдлэх ялыг 6 жил 11 сар 14 хоногийн хорих ялаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Г.Алтансүхэд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Г.Алтансүхийн цагдан хоригдсон 224 /хоёр зуун хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч Г.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Алтансүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.