Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 147/шш2023/00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

             Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Одкон хотхоны баруун талын байрны 3-14 тоотод оршин суух хаягтай, эмэгтэй, утасны дугаар 80510105, Моондой овогт *******

 

              Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* баг ******* тоотод оршин суух, эрэгтэй, утасны дугаар: *******, Адаа овогт ******* холбогдох

 

              Нэхэмжлэлийн шаардлага: 38.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

            Хариуцагч: ******* шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэж, шүүх хуралдаанд ирээгүй.         

            Хариуцагчийн өмгөөөлөгч Х.Ургаа    

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 38.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Миний бие 2017 оны 7 сарын 30-ны өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг 15-р байрны 3 давхрын 50 мкв 3 өрөө байрыг 1мкв-ыг 1.000.000 төгрөгөөр нийт 50.000.000 төгрөгөөр худалдан авахаар Болорын хүргэн ******* орон сууц захиалан бариулах гэрээ хийж, төлбөрөө хувь лизингээр төлж явсан. Гэрээгээр төлбөр дууссаны дараа байрны өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон. Жилийн дараа байр баригдаж, эхлээгүй. Байр чинь жил болоход ашиглалтад орохгүй байна, мөнгөө буцааж авья гэхэд мөнгийг чинь өгч чадахгүй, таны захиалсан 50 мкв байр чинь 58 мкв болж томорч баригдахаар болсон гэхээр нь авч чадахгүй гэхэд баригдсан байгаа 7 дугаар байрны 4 тоотыг эзэмшээд амьдарч бай тэр 66.5 мкв байрыг 55,000,000 төгрөгнд таньд өгье гэхээр нь тохиролцож, мөнгөө үргэлжлүүлэн төлсөн. Тус байранд манай хүүхдүүд орж, амьдарсан. 2017 оны 8 сарын 3-аас 2021 оны 3 сарын 9-ний хооронд нийт 55 удаагийн гүйлгээгээр 54.866.500 төгрөгийг ******* болон түүний эхнэр Ундралын дансаар төлж, дуусгасан. Мөнгөө төлчихөөд байрны ордероо гаргуулах гээд ******* холбогдоход хадам аав *******ынхоо гуйлтаар уг байрыг банкны барьцаанд тавьсан гэж хэлсэн. Ц.Болортой уулзахад уг байрны гэрчилгээг өөрийн төрсөн ах нэр дээр гаргуулаад ахаараа зээл авахуулаад зээлийнхээ барьцаанд тавьсан байсан. Зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс уг байр зээлийн барьцаанд хураагдах дээрээ тулсан байсан. Би надад зарсан байраа бусдад давхар гэрээ ордер гаргаж банкны барьцаанд тавиулсан, залилангийн гэмт хэрэг хийсэн гэж *******т холбогдуулан 2021 оны 8 сарын 27-ны өдөр цагдаад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага *******т хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан. Тэр үед *******, түүний хадам аав *******, би, уг байрны  ордероо гаргуулж аваад байраа зарна гэж миний тохиролцсон бид дөрөв уулзаад миний *******т шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл мөнгөнөөс 44.000.000 төгрөгийг ******* төлөхөө илэрхийлж бэлнээр 5.500.000 төгрөг надад өгч үлдэгдэл 38.500.000 төгрөгийг төлөх төлбөр барагдуулах хэлцлийг хийж, нотариатаар батлуулсан. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төрийн банкин дахь *******ын зээлийн үлдэгдэл төлбөрийг би төлсөн гэж бичсэн. Уг төлбөрийг би төлөөгүй, миний байрыг худалдан авахаар ярьж тохирсон *******ын данс руу шилжүүлж, ******* нь уг мөнгөөр ах хаа нэр дээр авсан зээлээ хаасан. *******т үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг 2021 оны 12 сарын 02-ны өдөр Прокурорын тогтоолоор хаасан. Би *******т шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж шүүхэд ч гомдол гаргаж байсан. Тэгээд ******* төлнө гэсэн болохоор уг нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд төлбөр барагдуулах баталгааг үндэслэн *******оос 38.500.000 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэжээ.

 

             2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. ******* нь хувь лизингээр хүргэн ******* 15-р байрны 3 давхрын 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж, мөнгө шилжүүлж байсан. Иргэн зээлийн барьцаанд тавьсан байр нь 7-р байрны 4 тоот хаалга юм. Иймд уг байр *******д хамааралгүй. 38.500.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, 2021 оны 11 сарын 08-ны өдрийн төлбөр төлөх тухай баталгаа, Хаан банкны дансны хуулга, Б.Адъяагаас *******ийн дансанд төлбөр төлсөн жагсаалтыг, 

            4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбар, фото зураг, Төрийн банкны дансны хуулгуудыг,

 

 5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн 2212/16-01 тоот лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төрийн банкны 2022.12.15-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт,  т шилжсэн 1031 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, , нарын иргэний үнэмлэхний хуулбар, 000731154 тоот гэрчилгээ, Төрийн банкны 2021.07.02-ны өдрийн 44/230 тоот албан тоот, Төрийн банкны 270000550635 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 270000550635 тоот барьцааны гэрээ, 1658 тоот барьцаалбар, голомт банкны орлогын мэдүүлэг, 2016.09.30-ны өдрийн 09 тоот орон сууц захиалгын гэрээ, 000494477 тоот гэрчилгээ,  Төрийн банкны дансны хуулга, 000323861 тоот гэрчилгээ, 000399437 тоот гэрчилгээ, 000494477 тоот гэрчилгээ, итгэмжлэл, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас 2021 оны 177 дугаартай хэрэг бүртгэлтийн 213000232 дугаартай хэргийг тус тус гаргаж ирүүлсэн байна.

                                              ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Ц.Болорт холбогдуулан гаргасан 38.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч ******* нь “... хүргэн ******* орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрт нийт 55 удаагийн гүйлгээгээр 54.866.500 төгрөгийг төлсөн. Мөнгийг хуваарийн дагуу төлж дуусгаад байрны гэрчилгээг гаргуулж авья гэхэд хадам аав *******ынхоо зээлийн барьцаанд тавиулсаны улмаас миний нэр дээр гэрчилгээ гараагүй. Байрны төлбөрт төлсөн мөнгийг буцаан авахаар шаардахад хадам аав ******* төлнө гэсний дагуу бид уулзаж, ярилцаад, ******* уг өрийг төлөхөөр хэлцэл байгуулсан тул бидний хооронд хийгдсэн төлбөр барагдуулах тухай баталгааг үндэслэн Болороос 38.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

            3. Хариуцагч нь “...Би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй. ******* нь хувь лизингээр хүргэн ******* 15-р байрны 3 давхрын 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж, мөнгө шилжүүлж байсан. Иргэн зээлийн барьцаанд тавьсан байр нь 7-р байрны 4 тоот хаалга юм. Иймд уг байр *******д хамааралгүй, 38.500.000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч ******* нь хариуцагч хүргэн ******* 2017 оны 7сарын 30-ны өдөр Баруун-Урт сумын 3 дугаар баг 15-р байрны 3 давхрын 50 мкв 3 өрөө байрыг 1мкв-ыг 1.000.000 төгрөгөөр нийт 50.000.000 төгрөгөөр худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ хийж, урьдчилгаа төлж, төлбөрөө хувь лизингээр төлж байсан. /2-р хх-22, 2-р хх-88-91х/

- Захиалсан байр ашиглалтад ороогүй тул 2018 онд 7 дугаар байрны 4 тоот 66.5 мкв орон сууцыг 1,000,000 төгрөгөнд худалдан авахаар ******* амаар тохиролцож, уг байранд орж амьдарч, байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлсөн. /2-р хх-28-32х/

-Төлбөрт 2017 оны 8 сарын 3-аас 2021 оны 3 сарын 9-ний хооронд 55  удаагийн гүйлгээгээр нийт 54.866.500 төгрөгийг *******т төлсөн./хх-88-91х/

- Төлбөрийг хуваарийн дагуу төлж дуусгаад байрны гэрчилгээг гаргуулья

гэхэд уг байр банкны барьцаанд *******ын гуйлтаар зээлийн барьцаанд байсан зөрчил үүсч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан.

- Хохиролд байрны төлбөрт төлсөн мөнгийг буцаан авахаар *******оос шаардахад түүний хадам аав ******* төлөхөө илэрхийлж, “төлбөр барагдуулах баталгаа” үйлдсэн үйл баримтууд тус тус  тогтоогдож байна. /1-р хх-5х/ 

        

5. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, учруулсан хохиролд шаардсан  38.500.000 төгрөгийг төлөх үүрэг нь хариуцагч *******т шилжсэн  эсэх, үүрэг хүлээхээр баталгаа гаргасан эсэх нь маргааны зүйл болж байна.

6. Хариуцагч нь дээрх 38,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх талаар талууд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “төлбөр төлөх тухай баталгаа гаргах нь гэх баримт үйлдсэн байна. Уг баримтад Балдан-Осор овогтой Адьяа миний бие иргэн Цэвэгсүрэн овогтой Болор гэх хүнээс 44.000.000 төгрөгийн авлагатай байсан. Үүнээс энэ хэлэлцээрийг хийхийн өмнө 5.500.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан. Үлдэгдэл 38.500.000 төгрөгийн 3.500.000 төгрөгийг 2021 оны  12 сарын 01-ний дотор төлөх, үлдсэн 35.000.000 төгрөгийг 3 хувааж 2022 оны 02 дугаар сарын 01 гэхэд 11.000.000 төгрөг, 2022 оны 4 сарын 1-нд 12.000.000 төгрөг, 2022 оны 6 сарын 1д 12.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж заажээ. /хх-5х/

            7. Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж хариуцагч ******* нь тухайн хэлцлийг хийх өдрийн байдлаар нэхэмжлэгч *******д нийт 44,000,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тооцож, хэлцэл хийхийн өмнө 5.500.000 төгрөгийг төлж, барагдуулсан, үлдэгдэл төлбөр 38.500.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01ий өдрийг хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож, бичгээр үйлдэж, гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж шүүх үзлээ.

8. Уг хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь 38.500.000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01ий өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01ий өдрийг хүртэл хуваарийн дагуу нэхэмжлэгч *******д төлөх үүрэг үүссэн байна.

9. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

10. Уг хэлцлийн 44.000.000 төгрөгийн үүргийн үндэслэлийг  нэхэмжлэгч тайлбарлахдаа “...*******ын хүргэн ******* орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, байрны төлбөрт 54.866.500 төгрөгийг төлж, дуусгаад байрны гэрчилгээг гаргаж өгөөгүйн улмаас зөрчил үүсч, гэрээнээс татгалзсантай холбоотой учруулсан хохиролд 44.000.000 төгрөгийг *******оос шаардахад хадам аав *******ын гуйлтаар түүний зээлийн барьцаанд гаргаж өгсөн, хадам аавтай уулзаж учраа ольё гээд *******, *******, би, бид дөрвүүлээ банкин дээр уулзаад дээрх баталгааг үйлдэж,  уг хохирлыг ******* биш ******* төлөхөөр тохирч, би зөвшөөрснөөр үүссэн гэж тайлбарласан нь талуудын хооронд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2-т зааснаар *******ийн өрийг шилжүүлэн авч уг үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

11. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т ...үүрэг нь хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээр үүснэ гэж зааснаар уг үүрэг нь 2017 оны 7 сарын 30-ны өдөр байгуулагдсан ******* ******* нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учруулсан  хохирол нь дуусгавар болоогүй уг гэрээг үндэслэж үүссэн гэж үзнэ.

12. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “..гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулхаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж, учруулсан хохиролд шаардсан 38.500.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн байна. 

13. Хариуцагчийн “...нэхэмжлэгч ******* нь хувь лизингээр хүргэн ******* 15-р байрны 3 давхрын 3 өрөө байрыг худалдан авахаар гэрээ хийж, мөнгө шилжүүлж байсан. Иргэн зээлийн барьцаанд тавьсан байр нь 7-р байрны 4 тоот хаалга юм. Иймд уг байр *******д ямар ч хамааралгүй гэх татгалзал нь,

14. Прокурорын газрын, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд бичигдсэн, *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 15-р байрны 9 тоот 3 өрөө 50мкв байрыг ******* худалдан авахаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг хувь лизингээр төлөхөөр тохиролцсон. Гэтэл уг байрны мкв-ын хэмжээ өөрчлөгдөж 50 мкв нь 58 мкв болж баригдах болсон. Үүнээс болж байр буцаагдах болсон. Адьяа бид хоёр ярилцаж 7-р байрны 4 тоот 3 өрөө 65 мкв байрыг 58.000.000 төгрөгнд *******д өгөхөөр тохиролцож, тэдний хүүхдүүд тус байранд амьдарч байсан. Хадам аав ******* нь 2017 онд Northbenz маркийн автомашин худалдан авахаар болж, ах хаа нэр дээр уг байрны гэрчилгээг нь гаргуулж, хадам аав ахаараа 49.000.000 төгрөгийн зээл авахуулсан” гэх,

- Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...би өөрийн төрсөн дүү *******ын гуйлтаар төрийн банкнаас *******т 49.000.000 төгрөгийн зээлийг *******т авч өгсөн. ******* өөрөө уг зээлээ төлнө. Та очоод зээлийн гэрээнд гарын үсэг зурахад л болно гэсний дагуу дүүгээ өрнөөс гаргах гэж нэр дээрээ зээл авч өгсөн.”  гэх,

- *******ын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн ”.. би ах Ц.Байгалиараа төрийн банкнаас 49.000.000 төгрөгийн зээлийг авахуулсан. Уг зээлийн барьцаанд хүргэн *******ийн барьсан 2 давхрын 3 өрөө байрны гэрчилгээг ахын нэр дээр гаргуулж, банкинд барьцаалсан” гэх ,

- Нэхэмжлэгч *******гийн “..7-р байрны 4 тоот байрны төлбөрт 54.866.500 төгрөгийг төлж, уг байрыг эзэмшин амьдарч байсан” гэх мэдүүлгүүд, төлбөр барагдуулах баталгаа, Прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар хариуцагчийн татгалзал няцаагдаж байна.

15. Талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

16. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч *******оос 38.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 350.450 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 38.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 350.450 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.БОЛОРМАА