Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2023/00098

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2023/00098

Сэлэнгэ аймаг

 

                                          Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 1 дүгээр баг, *******-*******ийн ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 17100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хандмаа, Төрийг төлөөлж прокурор Д.Шинэбал, иргэдийн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие ******* нь хийгээгүй хэргийн төлөө 2022 оны 04 дүгээр сарын 22 ноос 2022 оны 09 дүгээр сарын 22 хүртэл нийт 154 хоног хууль бусаар цагдан хоригдсоноос ар гэрийн амьдрал үгүй болж эрүүл мэнд сэтгэл санааны хувьд хямралд орж, одоо ажил хөдөлмөр хийхэд хэцүү байна. Тиймээс би шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Би тухайн үед энэ хэргийг хийгээгүй гэж зөндөө хэлээд байхад намайг хийсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Би ийм муухай хэрэгт гүтгэгдсэндээ маш их гомдож байна. Иймд намайг 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос хойш ажил хөдөлмөр эрхлэх орлого олох боломжийг хязгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 2022 оны 09 дүгээр сарын 22 хүртэл олох ёстой байсан орлогод 2100000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулахаар 15000000 төгрөг нийт 17100000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг минь хангаж өгнө үү....гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.******* нь бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгт шалгагдаж 2022 оны 04 сарын 22-ноос 2022 оны 09 сарын 22-нийг хүртэл нийт 155 хоног хууль бусаар цагдан хоригдсон. Ингээд хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж цагаатгагдсан. Энэ хүн нь энэ хэргийг хийгээгүй, намайг хийсэн гэж гүтгэж ийм байдалд хүргэсэн. Би гомдолтой байна. Ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй, түлээ мод, алтанд явдаг юм. Энэ орлогыг хаасан. Энэ байдлаас үүдээд маш их сэтгэл санааны гүн дарамтад орсон. Ийм учраас сэтгэл санааны хохирол арилгуулах 15000000 төгрөг, хөдөлмөр эрхлээгүй үеийн 2100000 төгрөг нийт 17100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна...гэжээ.

 

Прокурор Д.Шинэбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартай:.. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь бага насны хохирогч нь 3 удаа мэдүүлэг өгөөд Алагаа ах буюу ******* хүчиндсэн гэж хэлдэг. Энэ дээр прокуророос хянаад үндэслэл бүхий саналаа шүүхэд гаргаж, шүүх үндэслэлтэй байна гэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2022 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл энэ шинээр илэрсэн нөхцөл байдал буюу Эрүүгийн хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан. Шүүх бүрэлдэхүүнтэй хурлыг шийдсэн. Хохирогч Ц.******* хэний хүсэлтээр орсон юм бэ, гэнэт ороод Алгаа ахын ард өөр******* гэж хүн байгаа гэсэн. Өнөөдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байхад******* гэдэг хүн тогтоогдоогүй. Улсын яллагч, прокурорын зүгээс яагаад *******ийг цагдан хорих саналыг өгч яллах дүгнэлтийг өгч шийдсэн юм бэ гэвэл насанд хүрээгүй хохирогч мэдүүлгээ тэгж өгсөн, энэ гэмт хэрэг хохирогчийн мэдүүлгээр явдаг. Хоёрт *******ийг хүчиндээгүй байх талаар, өөр хүн хүчиндсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй. Гуравт охины онгон хальс цоорсон байдаг. Дөрөвт шүүгдэгчээр орж байсан Н.*******ийн дотоож нь цус болсон байдаг. Иймэрхүү нөхцөл байдал, эдгээрээс болоод хэргийн шүүх хуралдаанд хохирогч оролцох хүртэл хохирогч охины мэдүүлэг хөдөлбөргүй нэг мэдүүлэгтээ байсан, ийм үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлтэй саналыг тавьж хэргийг шалгасан. Хууль бусаар цагдан хорьсон зүйл огт байхгүй. Хилсээр гүжирдэж, хилсээр хорьсон зүйл байхгүй. Мөн тухайн үед мөрдөгч, прокурорын зүгээс насанд хүрээгүй хохирогч Ц.*******г ээж Цэцэсайханаас болон бусад хүнээс нөлөөлөх магадлалтай байх тул гэрч хохирогчийг хамгаалах тухай прокурорын тогтоол гараад гэрч хохирогчийг хамгаалах байранд байрлуулахдаа хохирогчийн мэдүүлэг зөрөөгүй. Охин шүүх хуралд ортлоо*******ынд байсан. Тэгээд эгчид нь хүлээлгэж өгснийг би мэдээгүй. ******* охинтойгоо уулзсан гэдэг. Энэ үеэс эхлэн охин мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Өнөөдөр******* гэх хүнийг хэлж байгаа боловч шалгаж байгаа.******* нь энэ хэрэгтэй холбогдуулан амиа хорлох үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй. Өөр гэр бүлийн асуудлаас болсон. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй. Мөрдөгч мэдүүлэг авах гэхээр уйлаад суудаг хэцүү нөхцөл байдалтай байгаа. Энэ хүүхэд дахин мэдүүлэг өгөхдөө ******* гэж хэлэхээр,******* гэж хэлэхээр хэцүү байдалтай байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн энэ хэрэг *******ийг гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болоогүй. Эрүүгийн хэргийн үгүйсгэх нөхцөл байдал бий болсноор хэрэг хэрэгсэхгүй болгож, шүүх цагаатгасан. Энэ цагаатгах тогтоолд мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бус үйлдэл гэж нэг ч байхгүй. Цагдан хоригдсон хугацаанд ар гэрээс болон *******оос ямар нэгэн гомдол ирээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 2022 оны 09 дүгээр сарын 22 хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, цагдан хоригдсон хугацаанд олох ёстой байсан орлого 2100000 төгрөг, сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулахаар 15000000 төгрөг, нийт 17100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Шинэбалаас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй ба зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ахуйн үйлчилгээний 12 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бага насны хүүхдийн эсрэг буюу 11 нас 04 сартай Ц.*******гийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Н.*******ийг анх 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 цаг 57 минутаас эхлэн сэжигтнээр баривчлан, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал гаргаж Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч хянаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны 06 дугаартай Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэж заасныг баримтлан Н.*******ийг яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ны 01 цаг 57 минутаас эхлэн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 цаг 57 минут хүртэл 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, прокурорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай саналыг шүүх хүлээн авч шүүгчийн захирамжаар үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-ийн 03-07 дугаар хуудас/,

Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №2022/ШЦТ/98 дугаартай Цагаатгах тогтоолоор ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт ******* *******ид холбогдох дугаартай эрүүгийн хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.*******ийг цагаатгасугай..., ...Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай... /хх-ийн 09-15 дугаар хуудас/ гэж түүнийг цагаатгасан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.******* нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж тус тус зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй ба түүний хохирлыг төр хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Н.*******ийн цагдан хоригдож, эрүүгийн хэрэгт мөрдөгдөн шалгагдан цагдаж, цагаатгагдсан үйл баримт тогтоогдсон учир цагдан хорих таслан сэргийлэх арга авагдсантай холбоотой буюу түүний нийт 154 хоногийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй байснаас хохирол учирсан гэж дүгнэн уг хугацаанд олох байсан орлого 2100000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж, харин сэтгэл санааны хохирлын үр дагавар арилгуулахаар 15000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд ямар хэмжээгээр хохирсон, ямар хэмжээний хохирол зардал гарсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тус тус нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ахуйн үйлчилгээний 12 тоотод 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бага насны хүүхдийн эсрэг буюу 11 нас 04 сартай Ц.*******гийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгагдаж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн  дугаартай Цагаатгах тогтоолоор цагаатгагдсан тул 2022 оны 04 сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 сарын 22-ныг хүртэл цагдан хоригдсон нийт 154 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420000 төгрөг /Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу баталсан 1 цагт 2 500 төгрөг буюу сард 420000 төгрөг/-өөр тооцож 2100000 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 15000000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ:...2100000 төгрөг болох Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 05 сараар тооцож олгох ёстой гэж үзэж байна... гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.******* нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 2100000 /хоёр сая нэг зуу мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нямаа овогттой *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15000000 /арван тав сая/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.******* нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

 

ШҮҮГЧИД Б.АЛТАНЦЭЦЭГ

 

Б.ЭРДЭНЭМӨНХ.