Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/49

 

Р.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Ат холбогдох эрүүгийн 1914007240122 дугаар хэргийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Р.А, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Р.А нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Угдай” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 1870 м2 буюу 0.19 га газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Аыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Аыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Р.Ат нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Р.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5-д зааснаар шүүгдэгч Р.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 ширхэг ковш, хуурай аргаар алт угаах төхөөрөмж, монгол гэр 2 ширхэг, 2900 экскаватор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийн нийт үнэ 24.200.000 төгрөгийг шүүгдэгч Р.Ааас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Эий эзэмшлийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 ширхэг ковш, монгол гэр 2 ширхэг, 2900 экскаватор 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Эд буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Ааас байгаль орчинд учруулсан хохирол 3.737.489 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай ангийн байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Р.Аын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хуурай аргын алт угаах төхөөрөмжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Ашид билгүүн” ХХК-иас 671.500 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Р.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж уг хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Р.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйлдсэн хэрэгт нь 1 жилийн хорих ял оноож, оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гомдол гаргаж байна.

Р.А нь 2019 оны 10 дугаар сарын 16-нд Говь-Алтай аймгаас буцаж явсан Өвөрхангай аймгийн харьяат Эий машин эвдэрсэн засаж байхад нь түүний ачиж явсан уурхайн техник тоног төхөөрөмжийг ашиглан малчин Жаргалын малын бэлчээрт үүссэн ухмал нүхнүүдийг дарах явцад алт олборлох зорилготой үйл ажиллагаа явуулсан гэдгээ мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд харьцангуй бага тухайлбал: үйл ажиллагаа явуулах үед өөрөө байгаагүй ямар хэмжээний газар ухагдсаныг мэдээгүй байсан. Гагцхүү тэдний хувьд нэг өдөр ажиллаж байгаад мотор нь эвдэрсэн гээд зогссон байх үед нь шалгалт ирсэн гэдэг. Р.А нь 2021 оны 05 дугаар сард ахуйн осолд орж нуруундаа хүнд гэмтэл авч түүнээс хойшхи хугацаанд тасралтгүй эмчилгээтэй байсан. Цагдан хоригдсон хугацаанд ч байнгын эмчилгээтэй байсаар биеийн байдал хүнд байна.

Өмгөөлөгч би анхан шатны шүүх хуралдаанд хэргийг материалд авагдсан техник тоног төхөөрөмж үнэлсэн 2 үнэлгээ хоорондоо илт зөрүүтэй байгаа тул дахин

дүгээр сарын 10-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-821/1060 тоот үнэлгээг үнэлэх боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хэргийн материалд авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээтэй байдал бий болсон тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг барьж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа.

Р.А нь шийтгэх тогтоолоор тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.737.489 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн эрүүл мэндийн хувь байнгын эмчилгээтэй байгаа, гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Р.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, П.Өлзийбаяр нар тус шүүх хуралдаанд гаргасан саналууддаа: Р.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Р.А нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Угдай” гэх газарт, тээврийн хэрэгсэл ашиглан 1870 м2 буюу 0.19 га хэмжээтэй, урьд нь эвдэгдсэн газрыг тээврийн хэрэгсэл ашиглан ухаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар талд авагдсан “... Надад тухайн газарт нөхөн сэргээлт явуулах ямар нэгэн зөвшөөрөл, гэрээ байхгүй. Тухайн газарт урьд өмнө унагалдай трактортой хүмүүс алт олборлоод эвдэгдсэн газар байсан...,...угааж чадаагүй...,... зардлыг өөрөөсөө гарахаар болсон юм...” гэх шүүгдэгч Р. Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст 32-34 дүгээр талд авагдсан “...Тухайн газар нь урьд өмнө буюу 2001 оноос хойш гар аргаар алт олборлогч иргэд ухаж байсан эвдэгдсэн газар..., ... Р.А нь тухайн газрын эвдэгдсэн газар ажиллаж байгаад баригдсан юм билээ”... гэх хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Мөнх-Очирын мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн ...ковш 2 ширхэг, экскаватор 1 ширхэг, хуурай аргаар шороо угаадаг төхөөрөмж 1 ширхэг, 05-07 ӨВО улсын дугаартай портер, цахилгаан мотор үүсгүүр 1 ширхэг миний техникүүд байгаа юм...” гэх иргэний нэхэмжлэгч Б.Эий мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан “...2013 оноос хойш байх Угдай гэх газар унгалайд трактороос нинжа гэж нэрлэх иргэд орж эхэлсэн. ... 2016 онд “Шинэ сансар” гэх А лицензийн зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулж байсан..., ... иргэд гар аргаар үйл ажиллагаа явуулаад газрыг нь ухаад хаясан газар ...” гэх гэрч Н.П, Н.Мын нарын мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 61-85 дугаар талд авагдсан “... Тухайн эвдэгдсэн газар нь аль нэг тусгай хамгаалалттай газар болон лицензийн талбайд хамаарахгүй..., эвдэгдсэн талбайн гүнийг мөрдөгчийн олж тогтоогдсоноор 3 м гэж тооцвол тус талбайд учирсан байгаль орчны хохирлын үнэлгээ нь 1.233.322 төгрөг болж байна. ...Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 37523 төгрөг...” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/09 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дугаар талд авагдсан “... ...Эд зүйлийн нийт үнэ цэнэ 24.200.000 /Хорих дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 332 дугаар дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, монгол гэр 2 ширхэг, ковш техник 2 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хуурай аргаар алт угаах төхөөрөмж, 2900 маркийн экскаватор зэрэг техник, хэрэгслүүд нь иргэний нэхэмжлэгч Б.Эий өмчлөлд шилжсэн үндэслэлээр тэдгээрийн үнэ 24.200.000 төгрөгийг шүүгдэгч Р.Ааас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, алт угаах төхөөрөмжөөс бусдыг нь эзэмшигч Б.Эд хэрэгцээнийх нь дагуу буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл “05-07 ӨВО HYUNDAI Porter машины эзэмшигч нь Б.Э” гэх Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан харин бусад техник, хэрэгслүүдийн баримт бичиг, гэрчилгээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар хэний өмчлөл, эзэмшлийнх болохыг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй тохиолдолд тэдгээрийн үнэ 24200000 төгрөгийг шүүгдэгч Р.Ааас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь өмчлөгч, эзэмшигч нарын өмчлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх юм.

Харин Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Аын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 6737489 төгрөгийг нөхөн төлсөн болон 1870 м2 буюу 0.19 га хэмжээтэй, урьд нь эвдэгдсэн газрыг ухсан гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан техник, хэрэгслүүдийн нийт үнийн 24200000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн талаарх хамтран эзэмшигч Д.Оын ХААН банк ХХК-ийн 5234005348 тоот данс дахь 10505472 төгрөг, Д.Уийн 5234006330 тоот данс дахь 14596833 төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгснийг харгалзав.

Анхан шатны шүүх “Нуман-Алтай “ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гаргасны зардлын 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Р.Ааас гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулан бичсэнийг оруулж, гэмт хэргийн хохирлын 6737489 төгрөгийг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Аын өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч Р.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн...” гомдол болон саналыг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Аыг нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Ат хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Р.Ат оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 81 заалтаар “ шүүгдэгч Р.Ааар Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн зардлын 3000000 төгрөгийг төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Р.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 6737489 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Р.А нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 35 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагдан хоригдож байгаа шүүгдэгч Р.Аыг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

В.ЦЭЦЭНБИЛЭГ