Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 149/ШШ2023/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 6-36 байрны №21 тоотод оршин суух, *******, утас:94061701/ Боржигин овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртийн №8-209 тоотод оршин суух, /МИ80081515, утас:88038383/ ******* овогт ******* *******т холбогдох

5,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.******* /Цахим/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.*******т самар бэлтгэх гэрээний дагуу урьдчилгаа мөнгө 16,000,000 төгрөгийг Хаан банкны 5044019196 тоот дансанд шилжүүлэн өгсөн юм. Гэрээний явцад Ж.******* нь 2021 оны 12 дугаар сард 3,000,000 төгрөгийг эргүүлэн өгч үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сард өөрийн төрсөн дүү О.Мөнхбатаар өгүүлж, бүтэн 1 жил 1 сарын хугацаанд хохироосон тул самар бэлтгэн нийлүүлэх гэрээнд зааснаар 3 %-ийн хүү бодох заалтын дагуу 13,000,000 төгрөгийн 1 сарын хүү 390,000 төгрөг. 1 жил 1 сараар бодож 5,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ хугацаанд олон удаа нааш цааш явж, олон удаа уулзаж маш их зардал чирэгдэл үүсгэсэн болно гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, талуудын гаргасан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан 5,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минутад мэдэгдсэн /1 минут 56 секунтын яриа хийсэн/ боловч шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй ба 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг сануулсан, эрх, үүргийг нь дэлгэрэнгүй тайлбарлан өгсөн байхад хариу тайлбараа бичгээр өгөөгүй байна. /ХХ-ийн 14 дүгээр хуудас/

Иймд ИХШХШТХуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.*******аас хариуцагч Ж.*******т 16,000,000 төгрөг зээлүүлсэн тухай 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримаар гаргаж өгчээ.

Зохигч хооронд зээлийн гэрээ байгуулсан харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, мөн хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Талууд харилцан тохиролцож хүү тогтоож, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Иймд зээлийн гэрээгээр тохирсон 13,000,000 төгрөгийн хүү нийт 5,070,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 96070 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 96070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж.*******аас 5,070,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96070 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 96070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦ