Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2023/00336

 

 

 

 

 

 

2023 05 153/ШШ2023/00336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 9-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, овогт ы ,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн байрны 12- тоотод оршин суух, овогт ийн нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг чөлөөлүүлэх, тус байрыг Зээлээр худалдах худалдан авах тухай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлинй шаардлагатай,

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.,

Хариуцагч: Д.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

Хариуцагч Б. нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч би болон манай нөхөр Б. бид нар хамтран Хаан банкны Ховд салбарын Баатархайрхан тооцооны төвөөс №ЗГ20164*******11232 дугаартай орон сууцны ипотекийн зээлд хамрагдан Ховд аймаг, ******* сум, ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг худалдан авсан. Тус зээлийн гэрээний барьцаанд тухайн нэхэмжлэлд дурдсан орон сууцыг барьцаалан барьцаалбарыг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа болно.

Ингээд тухайн байрыг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д.тай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 80,000,000 сая төгрөгөөр худалдсан.

Гэвч тухайн худалдах худалдан авах гэрээ нь барьцааны болон ипотекийн гэрээний заалт болон Иргэний хуулийн зохих шаардлагыг хангаагүй, зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Монголын ипотекийн корпорацийн барьцаанд байгаа байрыг тухайн байгууллагын зөвшөөрөлгүй өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хуулиар болон гэрээнд зааснаар хориглосон байсан боловч 2 тал 2-лаа энэ заалтыг тухайн үед мэдэж байсан боловч эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгийг зөрчиж орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн байна.

Иймд Д. болон Б.******* бид нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Ховд аймаг, ******* сум, ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг Зээлээр худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах зохицуулалтын дагуу уг байрыг хариуцагчаас чөлөөлүүлж өгнө үү...

... Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг барьцаанд байхад нь Д.тай худалдах худалдан авах гэрээг хийсэн бөгөөд тухайн гэрээг нотариатч Б. гэрчилсэн тухайн үед тэрээр талуудад гэрчилгээний эх хувийг шаардан авч баталгаажуулаагүй бөгөөд канондож авчирсн хуулбарыг баталгаажуулснаас гадна барьцаанд байгаа байрыг дахин өөр этгээдэд худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар зөвлөгөөг өгөөгүй нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул тус нотариатын үйлдлийг хүингүйд тооцож өгнө үү.

...Ковид-19 цар тахалт вирусаас болж Монгол даяараа битгий хэл дэлхий дахинаа тархаж үүнээс олж санхүүгийн хямралаас үүдэлтэй. Манай нөхөр 30,000,000 төгрөгөөр Хот хоорондын тээвэрт зорчих автобусыг авахдаа зээл нэмж байгаад худалдаж авсан. 2 жилийн хугацаанд ямар ч тээвэр хийгээгүй. Ковид цар тахлын улмаас зогсон байсан болохоор банкны зээлийг төлж чадахгүйдээ хүрсэн. Байрыг худалдан авагч Д. нь тухайн байрны төлбөрийг нь шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хийнэ гэхээр нь буцааж хийсэн. Тухайн үед Д.ын өгсөн мөнгийг буцааж өгөхөд хүндрэлтэй байсан. Мөн дээрээс нь дахин шилжүүлсэн мөнгийг авлаа гэж бодоход зээлээ төлж чадахгүй. Харин үүний оронд ипотекийн зээлийнхээ дагуу байрны төлбөрөө төлж явах нь бидэнд илүү хялбар байна. Ипотекийн зээлтэй байрыг хүнд зарж борлуулах эрх байдаггүй гэдгийг хуулийн мэдлэггүйгээс болсон. Нотариатчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт бидэнд эрх, үүрэг зэргийг тайлбарлаж өгсөн гэж бичсэн байна. Гэтэл тухайн үед бидэнд хууль зүйн зөвлөгөө өгөөгүй. Биднийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэсэн юм гэж хэлэхэд гэрээ байгуулж, гэрээний зүйлүүдийг тайлбарлаж өгсөн.... гэжээ.

2. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б.*******тай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 80,000,000 төгрөгөөр тохиролцож Ховд аймгийн ******* сумын ******* баг *******ын шилийн ******* айлын орон сууцны тоотыг худалдан авсан. Тухайн үед худалдах, худалдан звах гэрээ байгуулахад иргэн Б.******* Хаан банкны барьцаанд байгаа ЗГ20164*******11232 дугаартай орон сууцны ипотекийн гэрээ болон Ү- дугаарын улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч ирж нотариатаар батлуулан гэрээний нөхцөлийг харилцан зөвшилцөж тохиролцон 1242 дугаартай гэрээ хийсэн билээ. Гэрээний нөхцлөөр миний бие нийт 80,000,000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа 30,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 3 жилд хувааж төлөхөөр тохиролцсон. Тэрээр гэрээний үүргийн дагуу 2021 онд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 5,000,000 төгрөг төлөн тухайн оны 12 дугаар сард 15,000,000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэгч иргэн Б.******* би чиний өгсөн мөнгөөр ипотекийн зээл төлөөгүй өөр зүйлд зарцуулсан, одоо би ипотекийн зээлийг төлөх боломжгүй болчихлоо, би байраа буцааж авах юм байна гэж миний Хаан банк дахь данс руу 15,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сард буцаагаад хийсэн юм. Буцаагдсан 15,000,000 төгрөг одоо ч дансанд бэлэн байгаа болно. Миний хувьд худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэн нийт үнийн дүнгийн 75 хувийг барагдуулсан байгаа бөгөөд 2023 онд төлөх 20,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй ба гэрээний үүргийн зөрчил гаргаагүй болно. Харин иргэн Б.******* нь худалдах худалдан авах гэрээний 3.2 дахь заалтын дагуу ипотекийн зээлийн үлдэгдэл болох 53,343,070 төгрөгийг төлж байх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний графикийн дагуу үндсэн зээлийн хүүгийн хамт төлөх үүргийг биелүүлээгүй ба миний төлж байсан зээлийн мөнгийг хувийн үйл ажиллагаанд зарцуулж одоо ипотекийн зээлийг сар бүр төлж эхлэх болсон учир байраа буцааж авна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжпэгч Б.******* нь худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах болсноо надад мэдэгдэж байгаагүй, харин ч намайг хууран мэхлэж миний мөнгийг өөр зүйлд зарцуулсан байна.

Иймд Б.*******гийн шүүхэд хандан гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

....Миний хувьд байр авах сонирхолтой. Тухайн үед байр худалдаж авахаар сонирхоод явж байсан. 3 өрөө байрны зар харж, байрны зохион байгуулалт нь надад таалагдаж мөнгө, төгрөг нь бэлэн байна гэж хэлээд түүний ярилцаад 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хугацаанд төлнө гэж тохиролцож, нотариатаар гэрээ байгуулсан. Миний өгсөн мөнгөөр 3 жилийн хугацаанд ипотекийн зээлийг хааж, байрны гэрчилгээг надад өгөх үүрэгтэйгээр тохиролцсон.... Нэгэнт мөнгө, төлбөр төлж гэрээнд заасан үүргийн биелүүлж байгаа учраас М.*******гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...

....Миний бие иргэн М.*******тай фейсбүүкт оруулсан зарын дагуу уулзахад яаралтай мөнгө хэрэгтэй болсон тул тухайн байрыг зарж байгаа гэдгээ хэлсэн. Надад байр хэрэг болсон тул түүнтэй харилцан тохиролцоод 30,000,000 төгрөгийг байрны урьдчилгаа болгож М.*******д өгөөд нотариатаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээнд байрны нийт үнэлгээг 80,000,000 төгрөгөөр үнэлж, 30,000,000 төгрөгийг М.*******д шилжүүлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулснаар тус байрны гэрчилгээ миний нэр дээр шилжихээр болсон. Миний хувьд М.*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээн дээр заасан үүргийг биелүүлсэн. Гэрээнд зааснаар 2021, 2022, 2023 онуудад 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр хуваарилалт хийсэн. Гэтэл М.******* нь графикийн дагуу зээлийг хүүгийн хамт төлж дуусгахаар миний өгсөн мөнгийг ямар нэгэн зүйлд зарцуулахгүй байрны мөнгөнд зарцуулахаар аман хэлэлцээр хийсэн. Тухайн үед М.*******гийн зүгээс та үлдэгдэл 50,000,000 төгрөгийг шууд төлөх юм бол маргааш нь байрны гэрчилгээг нэр дээр авах боломжтой гэдгийг хэлж байсан. 2021 онд 10,000,000 төгрөг, 2022 онд 20,000,000 төгрөгийг өгөх ёстой байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сард тэрээр ирээд яаралтай машин засварлах хэрэг гарч байна. 5,000,000 төгрөг шаардлагатай байна. Үүнийг өгөх юм бол он дуустал таныг үлдэгдэл мөнгө өгөхийг шаардахгүй гэхээр нь 5,000,000 төгрөгийг түүнд өгсөн. 2022 оны 12 дугаар сард эхнэрийн тэтгэмж буусан үед нь 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2023 оны 01 сард 15,000,000 төгрөг миний данс руу буцаж орж ирсэн. М.*******гийн зүгээс 15,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн шалтгаан нь байрыг буцааж авах зорилготойгоор над руу шилжүүлсэн байна. Би байрыг худалдаж авахдаа Ховд аймгийн Ховд суманд байрлалтаа өөрийн хашаа байшин, мал зэрэг эд хөрөнгүүдийг зарж борлуулж, иргэн М.*******тай гэрээнд заасан үүргийн дагуу бүх төлбөр, мөнгийг түүний нөхөр н. гэх хүний данс руу шилжүүлж байсан. Холбогдох нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан. Иргэн М.******* өөрийн байрыг худалдан борлуулахаас татгалзсаны улмаас эхнэр болон үр хүүхдүүдэд сэтгэл санааны дарамттай амьдарч байна. 2023 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралд хэзээ товлогдох бол гэж сэтгэл зовниж хүлээж байсан. Иймд иргэн М.*******гаас байрны гэрчилгээг гаргуулж авах бодолтой байгаа тул М.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Б.*******, Д. нар Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний бүртгэлийн 1242 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Тус гэрээний зүйл нь иргэн Б *******гийн өмчлөлийн Ховд аймаг, ******* сум, 7-р баг, ******* баг, *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот хаягт байрлах, 79,8 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууц юм. Өмчлөгчийн орон сууц Хаан банкны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №ЗГ20164*******11232 дугаартай Ипотекийн зээл-ийн барьцаанд байдаг ба тус орон сууцыг худалдах талаар худалдагч талын хүсэл зоригийн дагуу энэхүү гэрээг гэрчилсэн болно. Мөн худалдагч тал гэрээ байгуулахаас өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцаа хүлээлгэн өгсөн талаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.3-д тусгасан байна.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...нотариатч гэрчилгээний эх хувийг шаардан авч баталгаажуулаагүй бөгөөд канондож авч ирсэн хуулбараар баталгаажуулснаас гадна барьцаанд байгаа байрыг дахин өөр этгээдэд худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар тусгасан байна.

Нотариатч гэрээ хэлцэл гэрчлэхдээ Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэх заавар, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн гэрчилдэг. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд, мөн Нотариатын үйлдэл эрхлэх зааврын 5 дугаар зүйлд гэрээ, хэлцэл гэрчлэх талаар зааж өгсөн байдаг. Үүнээс гадна Иргэний хуулийн 189, 243, *******2 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн. Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэх зааварт гэрээ хэлцэлийг гэрчлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг үндэслэх талаар ямар нэгэн заалт байдаггүй ба нотариатч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхийг тогтоох нь чухал байдаг. Нотариатын тухай хуулиар бичиг баримтын хуулбарыг гэрчлэхдээ тухайн бичиг баримтын эх хувьтай тулгаж шалгах талаар тусгасан байдаг энэхүү заалт нь гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэлд хамаарахгүй болно. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251.2-д Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасан байдаг. Нотариатч үйлчлүүлэгийн хурууны хээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхийг шалгаж гэрээ, хэлцэл болон бусад үйлдлийг гэрчилдэг. Мөн хувийн эрх зүй нь хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчимыг баримталдаг тул хууль, журмаар нарийвчилан зохицуулаагүй зүйлийг нотариатч нар аль болох үйлчлүүлэгчийг чирэгдүүлэхгүй, цахимаар лавлагаа, мэдээлэл авч, үйлчлүүлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн хуулийн хүрээнд гэрээ, хэлцэл, итгэмжлэл гэх мэт нотариатын үйлдлийг гэрчилдэг.

Мөн тус нэхэмжлэлд барьцаанд байгаа байрыг өөр этгээдэд дахин худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй гэсэн байна. Нэхэмжлэгч тал барьцаанд байгаа хөрөнгөө худалдсанаас түүний ямар эрх ашиг хөндөгдсөн талаар нэхэмжлэлдээ тусгаагүй байгаа ба гэрээнд ...оролцогч талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, хүсэл зоригт нийцсэн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулдаг талаар Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төгсгөл хэсэгт заасан ба нотариатч миний бие гэрээний үүрэгтэй холбоотойгоор талуудад ижил тэгш тайлбар, зөвлөгөө өгсөн байдаг.

Түүнчлэн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах гэрээ хэлцэл байгуулахад үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл авах тухай Иргэний хуулийн заалт нь Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг зөрчиж байгаа талаар Үндсэн хуулийн цэцээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №11 дугаартай тогтоол батлагдан гарсан байдаг. Энэхүү тогтоолын дагуу Иргэний хуулийн 171 зүйлийн 171.2 дахь заалтыг хүчингүй болгосонд тооцсон ба Иргэний хуулийн 171-р зүйлийн 171.1-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг.

Нотариатч миний бие холбогдох хууль журмыг баримтлан тус гэрээг гэрчилсэн төдийгүй талуудад гэрээ байгуулсанаар үүдэн гарах эрх үүргийн талаар тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэгч тал болох Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Миний бие 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр амаржсан ба нялх хүүхэдтэй байгаа ба шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүхээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ны баталгаат хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн баталгаат хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 1242 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хаиуцагч Д.ын иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Г.тай байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШЗ2023/00147 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БГ20164*******11232 дугаартай Барьцааны гэрээ-ний баталгаат хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.*******гийн нэр дээрх Хаан банк дахь 5863198989 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа,

Хариуцагч Д.аас өөрийн нэр дээрх Төрийн банк дахь 1100117903 тоот хугацаат дансны хуулга, Хаан банк дахь 5858004311 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч Л.тэй байгуулсан Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******гийн Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг чөлөөлүүлэх, тус байрыг Зээлээр худалдах худалдан авах тухай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ттухайн худалдах худалдан авах гэрээ нь барьцааны болон ипотекийн гэрээний заалт болон Иргэний хуулийн зохих шаардлагыг хангаагүй, зохих этгээдийн зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Монголын ипотекийн корпорацийн барьцаанд байгаа байрыг тухайн байгууллагын зөвшөөрөлгүй өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэхийг хуулиар болон гэрээнд зааснаар хориглосон байсан боловч 2 тал 2-лаа энэ заалтыг тухайн үед мэдэж байсан боловч эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгийг зөрчиж орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн байна.

Иймд Д. болон Б.******* бид нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Ховд аймаг, ******* сум, ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг Зээлээр худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах зохицуулалтын дагуу уг байрыг хариуцагчаас чөлөөлүүлж өгнө үү...

... Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг барьцаанд байхад нь Д.тай худалдах худалдан авах гэрээг хийсэн бөгөөд тухайн гэрээг нотариатч Б. гэрчилсэн тухайн үед тэрээр талуудад гэрчилгээний эх хувийг шаардан авч баталгаажуулаагүй бөгөөд канондож авчирсан хуулбарыг баталгаажуулснаас гадна барьцаанд байгаа байрыг дахин өөр этгээдэд худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар зөвлөгөөг өгөөгүй нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул тус нотариатын үйлдлийг хүингүйд тооцож өгнө үү.... гэжээ.

3. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б. нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд, мөн Нотариатын үйлдэл эрхлэх зааврын 5 дугаар зүйлд гэрээ, хэлцэл гэрчлэх талаар зааж өгсөн байдаг. Үүнээс гадна Иргэний хуулийн 189, 243, *******2 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн. Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэх зааварт гэрээ хэлцэлийг гэрчлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний эх хувийг үндэслэх талаар ямар нэгэн заалт байдаггүй ба нотариатч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхийг тогтоох нь чухал байдаг.... Нотариатын тухай хуулиар бичиг баримтын хуулбарыг гэрчлэхдээ тухайн бичиг баримтын эх хувьтай тулгаж шалгах талаар тусгасан байдаг энэхүү заалт нь гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэлд хамаарахгүй болно... Нотариатч миний бие холбогдох хууль журмыг баримтлан тус гэрээг гэрчилсэн төдийгүй талуудад гэрээ байгуулсанаар үүдэн гарах эрх үүргийн талаар тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэгч тал болох Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... гэж,

3.1. Хариуцагч Д. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа ... Ипотекийн зээлтэй гэдгийг М.******* мэдэж байсан. Гэхдээ тэрээр надад хэлэхдээ ипотекийн зээлийг би өөрөө төлөх болно. Таны мөнгө надад орж ирсэн үед нь шууд ипотекийн зээл рүү хийж байх болно гэхээр нь нотариатаар гэрээ байгуулсан. М.*******гийн эзэмшлийн 79.8 м2 байрыг 80,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2020 оны 08 дугаар сард 30,000,000 төгрөгийг дансаар, 2021 онд 10,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг дансаар, 2022 оны 12 дугаар сарын 17-нд 15,000,000 төгрөгийг дансаар тус тус төлсөн. Энэ бүх мөнгийг М.*******гийн нөхрийн данс руу орж байсан. 2023 оны 01 дүгээр сард 15,000,000 төгрөгийг буцааж миний данс руу шилжүүлсэн. Нийт 60,000,000 төгрөг төлсөн боловч 15,000,000 төгрөгийг буцааж хийсэн учир 45,000,000 төгрөгийг М.*******д төлсөн. Нэгэнт мөнгө, төлбөр төлж гэрээнд заасан үүргийн биелүүлж байгаа учраас М.*******гийн нэхэмжлэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-гээр 61,400,000 төгрөгөөр худалдан авч, улмаар дээрх байрны өмчлөгчөөр Б.*******г улсын бүртгэл бүртгэсэн болох нь, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г худалдагч Б.*******, худалдан авагч Д. нар байгуулсныг ******* сумын тойргийн нотариатч Б. баталсан болох нь тус тус 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний баталгаат хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн баталгаат хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 1242 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БГ20164*******11232 дугаартай Барьцааны гэрээ-ний баталгаат хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Б.*******гийн нэр дээрх Хаан банк дахь 5863198989 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа зэргээр нотлогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байр нь ипотекийн зээлийн барьцаанд байсан ба хууль болон гэрээнд зааснаар ипотекийн барьцаанд байгаа байрыг бусдад худалдан борлуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглосныг мэдэж байсан боловч зөрчиж, эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгө буюу орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн гэдэгт маргаж, харин тойргийн нотариатч Б. нь барьцаанд байгаа байрыг дахин өөр этгээдэд худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар зөвлөгөөг өгөөгүй нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн гэдэгт талууд маргаагүй.

6. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг 80,000,000 төгрөгөөр үнэлэн, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сард дансаар шилжүүлэн төлж, үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2021 онд 10,000,000 төгрөгийг, 2022 онд 20,000,00 төгрөгийг, 2023 онд 20,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар, уг орон сууц нь ХААН банкны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай зээлийн барьцаанд байдаг ба худалдагч тал зээлийн гэрээний графикийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх ба худалдан авагч тал худалдагч талд төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа уг зээлийн үүргийг дуусгавар болгож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж ажлын 14 хоногийн дотор худалдан авагчийн өмчлөлд нэр шилжүүлнэ гэх Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г нотариатч гэрчлэн баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох ипотекийн зээлийн барьцаанд байгаа Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг хариуцагч Д.ад худалдахаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахад тойргийн нотариатч нь талуудаас гэрчилгээний эх хувийг шаардан авч баталгаажуулаагүй, хуулбар хувийг баталгаажуулсан, мөн барьцаанд байгаа байрыг дахин өөр этгээдэд худалдахаас үүссэн эрх үүргийн талаар ямар нэгэн тайлбар зөвлөгөөг өгөөгүй нь хууль зөрчсөн гэж маргадаг.

6.2. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар ...баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэхийг, нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийхийг, ...нотариатын үйлдэл хийх, эрх зүйн зөвлөгөө өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзахыг тус тус хориглосон зохицуулалттай.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг буюу ...үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлах, 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нотариатч эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон баримт бичгийг гэрчилэхдээ тухайн баримт бичиг нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтах үүрэгтэй.

Гэвч тойргийн нотариатч Б. нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г батлахдаа гэрээний зүйл болох Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хуулбар хувьтай нь тулгаагүй, мөн уг гэрээг баталсны улмаас үүсэх үр дагаврыг талуудад тайлбарлаж өгөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй болно.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т ...нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно... гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хуулбар хувьтай нь тулгаагүй, мөн уг гэрээг баталсны улмаас үүсэх үр дагаврыг талуудад тайлбарлаж өгөлгүйгээр нотариатын үйлдэл хийж, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл нотариатч Б. нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж хууль бус үйлдэл гаргасан байна гэж үзэхээр байх тул Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.Суданчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй.

7. Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг чөлөөлүүлэх, тус байрыг Зээлээр худалдах худалдан авах тухай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

Б.*******, Д. нар нь Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг 80,000,000 төгрөгөөр үнэлэн, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сард дансаар шилжүүлэн төлж, үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг 2021 онд 10,000,000 төгрөгийг, 2022 онд 20,000,00 төгрөгийг, 2023 онд 20,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар, уг орон сууц нь ХААН банкны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай зээлийн барьцаанд байдаг ба худалдагч тал зээлийн гэрээний графикийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх ба худалдан авагч тал худалдагч талд төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа уг зээлийн үүргийг дуусгавар болгож, орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж ажлын 14 хоногийн дотор худалдан авагчийн өмчлөлд нэр шилжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалан авах гэрээ байгуулагдсан гэж үзэн үндэслэлтэй. /хх-ийн 15 дугаар тал/

Уг гэрээний дагуу худалдан авагч тал болох Д. нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох 80,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг Б.*******гийн ХААН банк дахь 5845431236 тоот дансанд шилжүүлсэн болох нь Д.ын нэр дээрх ХААН банк дахь 5858004311 тоот депозит дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 30-37 дугаар тал/

Дээрх байдлаас дүгнэхэд худалдан авчг худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг, мөн байрны төлбөрт нийт 30,000,000 төгрөгийг төлсөн, уг мөнгөнөөс Б.******* нь 15,000,000 төгрөгийг Д.ын дансанд буцаан шилжүүлсэн байх ба энэ талаар зохигч маргаагүй.

7.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй ба уг үүргийг худалдагч Б.******* нь зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ20164*******11232 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний 4.2.9-д зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Банкны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж заасныг нэхэмжлэгч Б.******* нь зөрчиж, Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө 79.8 м.кв байрыг хариуцагч Д.ад худалдан борлуулсан болох нь тогтоогдов.

Хэдийгээр талууд харилцан тохирлцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг хйисэн боловч ипотекийн зээл төлөр үүргийн талаар болон бусад даатгалтай холбоотой асуудлаар тохирлцоогүйгээс гадна Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ний хугацааг анхаараагүй зэрэг асуудлыг орхигдуулжээ.

Хамгийн гол нь байр барьцаанд байх бөгөөд барьцааны зүйлийн үр дагаврыг тооцоогүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Мөн, Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.Сумданчимэг нь Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.Суданчимэгийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилж нотариатаар баталсан.

Гэтэл хариуцагч Б. нь дээрх гэрээг нотариатаар гэрчлэхдээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хуулбар хувьтай нь тулгаагүй, мөн уг гэрээг баталсны улмаас үүсэх үр дагаврыг талуудад тайлбарлаж өгөлгүйгээр нотариатын үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон талаар дээрх үндэслэлдээ дурдсан.

7.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д ...хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл... хүчин төгөлдөр бус байна. гэж заасан байх ба хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, алдаа бүхий хэлцэл гэж үзэх тул Б.*******, Б. нарын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Зохигчийн хооронд байгуулсан Үл хөдлөхэд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуудийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үл дагаврын шийдвэрлэх ёстой.

7.3. Иймд, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл тооцож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот, 3 өрөө, 79.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг хариуцагч Д.ын эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 557,950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн тойргийн нотариатч Б.ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 1242 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 56.5, 1 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 1242 дугаартай Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын шилийн ******* айлын орон сууцны тоот 3 өрөө 79.8 мкв хэмжээтэй байрыг иргэн Д.ын эзэмшлээс чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 557,950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН