| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/2279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2534 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2534
2025 11 10 2025/ШЦТ/2534
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, улсын яллагч А.Лхагваа, шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тт холбогдох эрүүгийн “2502 00602 0382 дугаартай, 194/2025/2279/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөрдөн байцаах албаны байрны автомашины гадна зогсоолд ххх улсын дугаартай “Ниссан Ванета” тээврийн хэрэгсэл дотор цагаан өнгийн гялгар уут бүхий 13.6 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэнхэр өнгийн хуванцар сав бүхий 0.4 /0.4351/ грамм цэвэр жинтэй “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, улаан өнгийн асаагуурт наасан 0.2 /0.2555/ грамм цэвэр жинтэй “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0.6 /0.9606/ грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9/ 0.6 /0.6906/ грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай, НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 2 дугаар тал/,
2.2. ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны гадна зогсоолд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 05 минутаас 23 цаг 56 минутын хооронд ххх улсын дугаартай “Ниссан Ванете” загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 7-12 дугаар тал/,
2.3. ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх газрын 412 тоот өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 34 минутаас 23 цаг 40 минутын хооронд иргэн Т.Т-ын ххй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх газрын 4 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг 26 минутаас 00 цаг 34 минутын хооронд иргэн Т.Т-ын биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 17-18 дугаар тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тийн:... 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай хүүгийн унаж явсан тээврийн хэрэгсэл бол уул нь миний эзэмшлийнх байгаа. Уг машиныг авч унаад 1 жил гаран болж байгаа. Өөрийн ажлын У гэх хүнээс зээлээр шахуу авч байсан. Уын утасны дугаарыг мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байгаад ажлаасаа гараад явсан байдаг. 2024 оны 6 дугаар сард 6,000,000 төгрөг орчимд бодож авч байсан тээврийн хэрэгсэл байгаа гэх мэдүүлэг. хх-ийн 23-24 дүгээрг тал/,
2.6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0325/5691 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Т УО02232615 2025.08.15” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т ххх 2025.08.15 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ болон метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ болон метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 34-37 дугаар тал/,
2.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ЕГ0325/5690 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар савтай шавар мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, хуйлсан “AW0071062” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн төмөр сав, притка 3 ширхэг, №4 гэж дугаарласан “RAISON” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцагт улаан өнгийн асаагууртай шавар мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 /tethrahydrocannabinol/ илэрч байна. №3 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил, цагаан өнгийн соруул тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. №3 гэж дугаарласан хоосон зиплок уутнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 /tethrahydrocannabinol/ метамфетамин /delta-9 /tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13.6 грамм, №2 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4351 грамм, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.2555 грамм байна гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42-48 дугаар тал/,
2.8.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 861 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Т.Т нь мансууруулах / донтой/ гэх эмнэл зүйн шинж үгүй байна.
3. Т.Т нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна. Т.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 40- 41 дүгээр тал/,
2.9. Э.Мөрдөгч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай" тэмдэглэл. /хх-ийн 64-70 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12/, мөрдөгчийн Т.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-16/, Т.Тын биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18/, гэрч Тийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/, гэрч Уын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28/, ШШҮХ 5598 37-38, 5690 42-48, Шүүх сэтгэц 08 08 861 дугаар 40-41, мөрдөгчийн 2025. 10. 01 үзлэг 64-65, 71, 78-81 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хавтаст хэргийн 40-41/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.Т нь 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ххх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөрдөн байцаах албаны байрны автомашины гадна зогсоолд ххх улсын дугаартай “Ниссан Ванета” тээврийн хэрэгсэл дотор цагаан өнгийн гялгар уут бүхий 13.6 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэнхэр өнгийн хуванцар сав бүхий 0.4 /0.4351/ грамм цэвэр жинтэй “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, улаан өнгийн асаагуурт наасан 0.2 /0.2555/ грамм цэвэр жинтэй “шавар” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0.6 /0.9606/ грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9/ 0.6 /0.6906/ грамм цэвэр жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tetrahydrocannabinol/-ын агууламжтай, НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 2 дугаар тал/,
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны гадна зогсоолд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 05 минутаас 23 цаг 56 минутын хооронд ххх улсын дугаартай “Ниссан Ванете” загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 7-12 дугаар тал/,
- ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх газрын 412 тоот өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 34 минутаас 23 цаг 40 минутын хооронд иргэн Т.Т-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 13-16 дугаар тал/,
- ххх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх газрын 4 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг 26 минутаас 00 цаг 34 минутын хооронд иргэн Т.Т-ын биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 17-18 дугаар тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Тийн:... 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай хүүгийн унаж явсан тээврийн хэрэгсэл бол уул нь миний эзэмшлийнх байгаа. Уг машиныг авч унаад 1 жил гаран болж байгаа. Өөрийн ажлын Ууганбаяр гэх хүнээс зээлээр шахуу авч байсан. Уын утасны дугаарыг мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байгаад ажлаасаа гараад явсан байдаг. 2024 оны 6 дугаар сард 6,000,000 төгрөг орчимд бодож авч байсан тээврийн хэрэгсэл байгаа гэх мэдүүлэг. хх-ийн 23-24 дүгээрг тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0325/5691 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Т.Т хххх 2025.08.15” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т ххх 2025.08.15 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ болон метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ болон метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 34-37 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ЕГ0325/5690 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн хуванцар савтай шавар мэт зүйл, №3 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, хуйлсан “AW0071062” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн төмөр сав, притка 3 ширхэг, №4 гэж дугаарласан “RAISON” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцагт улаан өнгийн асаагууртай шавар мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 /tethrahydrocannabinol/ илэрч байна. №3 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил, цагаан өнгийн соруул тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. №3 гэж дугаарласан хоосон зиплок уутнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 /tethrahydrocannabinol/ метамфетамин /delta-9 /tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13.6 грамм, №2 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.4351 грамм, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.2555 грамм байна гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 42-48 дугаар тал/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 861 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Т.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Т.Т нь мансууруулах / донтой/ гэх эмнэл зүйн шинж үгүй байна.
3. Т.Т нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэх чадвартай байна. Т.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт. /хх-ийн 40- 41 дүгээр тал/,
- Э.Мөрдөгч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай" тэмдэглэл. /хх-ийн 64-70 дугаар тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан талаар шүүгдэгч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул T.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.Тыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:\
Шүүгдэгч Т.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хавтас хэрэгт авагдсан баримтаар бусдад учруулсан хор уршиг байхгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Т.Тт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс 2 /хоёр/ жилийн хугацаанд гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан, №1 гэж дугаарласан гялгар уут бүхий “өвс” мэт зүйл 13.6 грамм, №2 гэж дугаарласан гялгар уут бүхий цэнхэр өнгийн хуванцар савтай “шавар” мэт зүйл 0.4351 грамм, №3 гэж дугаарласан гялгар уут бүхий хоосон зиплок уут 35 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, зиплок уут бүхий хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн төмөр сав 1 ширхэг, төмөр притка 3 ширхэг, №4 гэж дугаарласан “RAISON” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцагт улаан өнгийн асаагуурт наасан “шавар” мэт зүйл 0.2555 грамм зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хуйлсан “AW5524207” дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Т.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Шүүгдэгч Т.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор эд мөрийн баримтаар хураан авсан, №1 гэж дугаарласан гялгар уут бүхий “өвс” мэт зүйл 13.6 грамм, №2 гэж дугаарласан гялгар уут бүхий цэнхэр өнгийн хуванцар савтай “шавар” мэт зүйл 0.4351 грамм, №3 гэж дугаарласан гялгар уут бүхий хоосон зиплок уут 35 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 4 ширхэг, зиплок уут бүхий хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн төмөр сав 1 ширхэг, төмөр притка 3 ширхэг, №4 гэж дугаарласан “RAISON” гэсэн бичиглэлтэй тамхины хайрцагт улаан өнгийн асаагуурт наасан “шавар” мэт зүйл 0.2555 грамм зэрэг нь Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хуйлсан “AW5524207” дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ