Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/02009

 

 

 

 

 

 

 

 

2023 04 19 101/ШШ2023/02009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:57/,

Нэхэмжлэгч:  С ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:56/,

Нэхэмжлэгч:  Э ХХК / хуулийн этгээдийн регистрийн дугаар:61/,

Нэхэмжлэгч: Г ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:26/,

Нэхэмжлэгч: ЭЭ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:64/,

Нэхэмжлэгч:  ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:55/,

Нэхэмжлэгч:  эээ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 25/,

Нэхэмжлэгч:  СИСИ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:26/,

Нэхэмжлэгч: Гл ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:Ө266666/,

Нэхэмжлэгч: К ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:63/-иуд болон

Нэхэмжлэгч:У //,

Нэхэмжлэгч: Н 

Нэхэмжлэгч:   Д нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:63636969/,

Хариуцагч:  ММ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5555556/-д тус тус холбогдох

 

-М ХХК-иас 441,715,880 төгрөг гаргуулж,

34,284,000 төгрөгийг Х ХХК-д,

56,355,200 төгрөгийг С ХХК-д,

13,748,400 төгрөгийг Э ХХК-д,

25,014,080 төгрөгийг Г ХХК-д,

13,745,400 төгрөгийг ЭЭ ХХК-д,

20,395,200 төгрөгийг ХХК-д,

57,817,000 төгрөгийг эээ ХХК-д,

69,300,000 төгрөгийг СИСИ ХХК-д,

50,599,200 төгрөгийг Гл ХХК-д,

62,012,600 төгрөгийг иргэн Г.Ут,

17,555,200 төгрөгийг иргэн Д.Н д,

20,889,600 төгрөгийг иргэн Д.Д д тус тус олгуулах,

 

- М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

 

- ММ ХХК-ийн, хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй,

 

Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт Х ХХК-иас 4,617,314.92 төгрөг, Г ХХК-иас 5,574,739.36 төгрөг, К ХХК-иас 13,963,590.19 төгрөг, СИСИ ХХК-иас 27,514,174.86 төгрөг, ХХК-иас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг, Ц.Д гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, ЭЭ ХХК-с хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагч ММ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У М.Б, Б.М, хариуцагч ММ ХХК-ийн төлөөлөгч Б.Г, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.О, гэрч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь өөрийн барьж байсан Юү оффисын барилгын үйлчилгээ, оффисын талбайг борлуулахдаа 200 автомашины зогсоолтой гэж сурталчилж байсан нь нэхэмжлэгч нар бид тухайн барилгаас оффисын байр захиалах гол үндэслэлийн нэг болсон юм. Тус компани авто зогсоолын талаар сурталчлахдаа Улаанбаатар хотын хувьд замын түгжрэл, зогсоолын асуудал хамгийн том асуудал болоод удаж байна, ялангуяа үйлчилгээний байгууллагуудын хувьд зогсоолгүйгээс шалтгаалан харилцагч, үйлчлүүлэгчээ алдах, орлого буурах зэрэг нь бизнесийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байдаг юм. М ХХК тус төслийг оффисын нэгж талбайд оногдох зогсоолын тоогоороо олон улсын А ангиллын оффисын стандартыг хангаж чадсан, Бараг дахиад 2 барилга барьчихаар газрыг авто зогсоолд зориулсан, энэ нь зөвхөн худалдан авагчаа бодсон хэрэг бус энэ үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг бодсон ухаалаг шийдэл болсон гэх зэргээр ФМ радио, сонин, сэтгүүл, интернэт зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сурталчилж байсан.

Тиймээс дараах захиалагч бид М ХХК-тай гэрээ байгуулан Юү оффисын барилгад захиалга өгч, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон. Үүнд:

 

Захиалагч

Гэрээ байгуулсан огноо

Гэрээний нэр, дугаар

Талбайн хэмжээ, төлсөн үнийн дүн

тоот

11.

Х ХХК

2019-06-10

Оффис захиалгаар бариулах гэрээ /

114.28 м.кв 342,840,0007

705

22.

С ХХК

2019-12-24

Оффис захиалгаар бариулах гэрээ /

176.11 м.кв 563,552,0007

1501

33.

Г ХХК

2020-04-10

Оффис захиалгаар бариулах гэрээ /

68,72 м.кв 250,140,8007

606

44.

ХХК

2019-07-05

Оффис захиалгаар бариулах гэрээ /

72.84 м.кв 203,952,0007

1106

55.

эээ XX К

2019-11-06

Оффис захиалгаар бариулах гэрээ /

170,05 м.кв 578,170,0007

1402

66.

ЭЭ ХХК

2019-12-02

Оффис захиалгаар бариулах гэрээ /

44.34 м.кв 137,454,0007

1104

77.

Ц.Д

2019-11-22

Оффис захиалгаар бариулах гэрээ /

65.28 м.кв 208,896,0007

410

 

 

 

Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ 

87,46 м.кв 227,396,0007

604

88.

Г.У

2019-01-24

Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ

63,13 м.кв 164,138,0007

602

 

 

 

Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ 

87,92 м.кв 228,592,0007

603

9

 

 

 

Оффис захиалгаар бариулах гэрээ

47.56 м.кв 123,656,0007

608

99.

Д.Н

2019-01-24

Оффис захиалгаар бариулах гэрээ

19,96 м.кв 51,896,0007

601

10

СИСИ ХХК

2019-11-28

Оффис захиалгаар бариулах гэрээ

231 м.кв 693,000,0007

1403

111

Гл ХХК

 

Оффис захиалгаар бариулах гэрээ 

84.48 м.кв 244,992,0007

1401

 

 

2019-10-22

Оффис захиалгаар бариулах гэрээ 

90 м.кв 261,000,0007

1401А

112

Э ХХК

2020-09-03

Оффис худалдан авах худалдах гурвалсан гэрээ 

41.04 м.кв 137,484,0007

1102

Барилгын эдгээр захиалагч нар бүгд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийнхөө өмчлөгчөөр бүртгүүлэн гэрчилгээгээ гаргуулж авсан.

Гэтэл хариуцагч М ХХК Юү оффисын барилгыг барьж ашиглалтад оруулсныхаа дараа 200 автомашины зогсоол байхаар сурталчилж байсан газар дээрээ шинээр Юү плас гэдэг барилга барьж эхэлсэн. Ингэснээр манай офиссын барилгын гадаа үйлчлүүлэгчид байтугай барилгын талбайн өмчлөгчид бид ч өөрсдөө автомашинаа тавих боломжгүй болсон. Үүнээс шалтгаалан үйлчлүүлэгчийн тоо багасах, энэ хэрээр орлого олох боломжоо алдах зэрэг үр дагавар үүсч байна.

Үүгээр зогсохгүй М ХХК Юү Плас барилгын талбайг борлуулахдаа хүртэл өнөөг хэр нь 200 автомашины зогсоолтой хэмээх худал сурталчилгаагаа үргэлжлүүлэн тус барилгын захиалагч нарыг ч мөн хууран мэхэлсээр л байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын ур дун байна гэж, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь: захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж, 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт: хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Автомашины зогсоол нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25 дахь хэсэгт зааснаар: барилгын гадна тохижилт-д хамаардаг бөгөөд Улаанбаатар хотын хувьд барилгын үнэ цэнийг тодорхойлох гол нөхцөл болж байна. Гэтэл ажил гүйцэтгэгч М ХХК U оффисын барилгын гадна тохижилт болох авто зогсоолын доголдолтой үр дүнг бидэнд хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч нар Улаанбаатар хотын төвийн бүсэд байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээг тогтооход авто зогсоолын хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг талаар мэргэжлийн байгууллагаас тодруулахаар Ц ХХК-д хандаж лавлагаа хүссэн. Ц ХХК-ийн зүгээс ...барилгын үнэлгээг тогтоохдоо тухайн үнэлэгдэж байгаа барилга нь авто зогсоолтой эсэх, хийц, бүтээц болон байршлын хувьд ижил барилгуудын борлуулсан нэгж талбайн үнийг харьцуулсан судалгааны үндсэн дээр нэмэгдүүлэх итгэлцүүрийг тогтоож ашигладаг. Уг итгэлцүүр нь өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байна. гэх хариуг 2021-04-07-ны өдөр 1/9 дугаартай албан тоотоор бидэнд ирүүлсэн.

Тиймээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь: доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхийн дагуу U оффисын зориулалттай барилгын захиалгын төлбөрийн 10 хувиар тооцож гэрээний үнийг бууруулах ёстой гэж үзэж байна.

Хоёр. М ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын талаар.

Нэр бүхий нэхэмжлэгч нарын М ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байдаг.

д/д

Захиалагч

Гэрээ байгуулсан огноо, гэрээний нэр дугаар, заалт

Оффисын тоот

1

Х ХХК

 

2019-06-10-ны өдрийн № U тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

 

705

2.

С ХХК

2019-12-24-ний өдрийн тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1501

3.

Э ХХК

2020-09-03-ны өдрийн  Оффис худалдан авах, худалдах гурвалсан гэрээний 3.3-д Өмчлөлд шилжсэнээс хойш гарах үл хөдлөх хөрөнгийн ашиглалттай холбоотой Хөрөнгийн менежментийн гэрээг ММ ХХК-тай Худалдан авагч тал байгуулан ажиллана

1102

4.

Г ХХК

2020-04-10-ны өдрийн  тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

606

5.

ЭЭ ХХК

2019-12-02-ны өдрийн тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1104

6.

ХХК

2019-07-05-ны өдрийн  тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1106

7.

эээ

ХХК

2019-11-06-ны өдрийн  тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1402

8.

Г.У

2019-01-24-ний өдрийн  тоот Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, 1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

602

2019-01-24-ний өдрийн Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1 -д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

603

2019-01-24-ний өдрийн тоот Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

604

9.

Д.Н

2019-01-24-ний өдрийн тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна.

608

2019-01-24-ний өдрийн тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна.

601

10.

Ц.Д

2019-11-22-ны өдрийн тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

 

410

 

М ХХК захиалагч нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-нд ийнхүү ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусган улмаар уг нөхцөлийг зөвшөөрөхгүй бол захиалга авахгүй, талбайгаа худалдахгүй гэж тулгасан. Тэгэхдээ Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хугацаа, нөхцөл, төслөө танилцуулаагүй, гэрээний төлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй байсан. Зарим захиалагчдад хэрэв Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах материалыг бүрдүүлж өгөхгүй гэж хүртэл сүрдүүлж байсан. М ХХК-ийн хувьцааг d дангаар эзэмшдэг бөгөөд ММ ХХК-ийн хувьцааг мөн л d гийн хувьцааг нь эзэмшдэг Мастер пропертис ХХК дангаар эзэмшдэг. Энэ бүхнээс харахад ММ ХХК нь М ХХК-ийн хамаарал бүхий, эцсийн өмчлөгч нь нэг хуулийн этгээд юм.

Тодруулбал, М ХХК нь Оффис захиалгаар бариулах гэрээ-ндээ ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, үүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн хэсгийг зөрчихийн зэрэгцээ барилгыг барьж, худалдан борлуулж буй М ХХК-аас урьдчилан бэлтгэсэн, худалдан авагч нэг бүртээ хүлээн зөвшөөрүүлдэг, байнга хэрэглэдэг гэрээний нөхцөл тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөлд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д ... харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар гэрээний стандарт нөхцөлийн хэм хэмжээг мөн зөрчиж байна.

Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан: хууль зөрчсөн ... хэлцлийн шинжийг бүрэн агуулж буй тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.

Дээрх 10 нэхэмжлэгч нар нь Оффис захиалгаар бариулах гэрээ Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар уг заалтын дагуу байгуулагдан нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг нь зөрчиж буй Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цаашид хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бүрдэх юм.

Гурав. ММ ХХК-тай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын талаар.

М ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу дараах нэхэмжлэгч нар ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нүүдийг 10 жилийн хугацаагаар байгуулсан.

Д/д

Захиалагч

Гэрээний

огноо

Гэрээний нэр, дугаар

1 м.кв талбайн төлбөр /төгрөг/

Нийт сарын төлбөр /төгрөг/

1.

Х ХХК

2020-01-24

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  дугаартай

5,000

570,750

2.

С ХХК

2020-03-26

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  дугаартай

4,860

855,894.60

3.

Г ХХК

2020-04-20

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  дугаартай

5,000

343,600

4.

ХХК

2020-10-18

Хөрөнгийн менежментийн гэрээ  дугаартай

5,000

364,200

5.

Гл ХХК

2020-02-04

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  дугаартай

4,860

849,717

6.

эээ ХХК

2020-04-01

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ  дугаартай

4,860

823,429.8

7.

Ц.Д

2019-06-25

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 

5,000

326,400

8.

К ХХК: /Г.У, Д.Н /

2020-03-06

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 

4,860

1,377,135

 

Нэхэмжлэгч нар нь хоёр өөр хуулийн этгээдэд хамааруулан өөр өөр цаг хугацаанд хийгдсэн гэрээний үүргийг нэгтгэн нэг нэхэмжлэлээр шаардаж буй хэдий ч дээрх нэр бүхий 8 нэхэмжлэгч нарын ММ ХХК-тай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь М ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээн/Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/ дэх хууль зөрчсөн заалтын үндсэн дээр байгуулагдсан, нэхэмжлэгч нар өөрсдийн хүсэлтээр сайн дураараа байгуулаагүй тул эдгээрийг тус тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байхаас гадна Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан: дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Үүний зэрэгцээ Хөрөнгийн менежментийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсэгт заасан: нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа хүчин төгөлдөр бус стандарт нөхцөлтэй гэрээ болно.

Уг Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нар нь ММ ХХК-ийн дангаар тогтоосон үнэлгээний дагуу сар бүр хэт өндөр дүнтэй, их хэмжээний төлбөрийг төлж хохирсоор байгаа бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний талаар хариуцагч ММ ХХК-тай эрх тэгш харилцан тохиролцох, эсхүл хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг өөр эрх бүхий байгууллагыг сонгон гэрээ, хэлцэл байгуулах зэргээр өмчлөгчийн эрхээ бүрэн бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл хууль зөрчиж байгуулагдсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хөрөнгийн менежмент, үйлчилгээтэй холбоотой асуудлаар гэрээний чөлөөт байдлын зарчим-ын дагуу гэрээний нөхцөлөө чөлөөтэй тохиролцох боломжтой болно.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт: нэхэмжлэгч хоорондоо холбоотой шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно... хэмээн хуулиар зөвшөөрсөн тул хэд хэдэн нэхэмжлэгч нийлээд нэг нэхэмжлэл гаргаж болох учиртай.

Нэхэмжлэгч нарын зүгээс адил чанарын хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас үнийн санал авахад 1 м.кв тутамд 3,300 төгрөгөөс 3,527 төгрөгийн хооронд үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн санал ирүүлсэн байдаг.

Харин ММ ХХК нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн оффис нь дотроо ариун цэврийн өрөөтэй эсэхээс хамааран 1 м.кв тутамд 4,860 төгрөг, 5,000 төгрөгөөр тус тус тооцож Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үнийг хэт өндрөөр тогтоон нэхэмжлэгч нарыг хохироож байна. Улмаар нэхэмжлэгчдээс хөрөнгийн менежментийн гэрээнд өөрчлөлт оруулах, үнийн саналыг дахин хэлэлцэх тухай асуудал хөндөх үед тухайлбал, хамгийн сүүлийн байдлаар гэхэд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 0 албан тоотоор Гл ХХК-д, мөн өдрийн 0 албан тоот болон 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0 албан тоотоор Х ХХК-уудад төлбөрийг гэрээнд зааснаар төлөхгүй бол алданги тооцох, гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй тухай шаардлага, мэдэгдлийг ирүүлсэн.

Нэхэмжлэгч бид М ХХК болон ММ ХХК гэх эцсийн өмчлөгч нь нэг компаниудтай маргаж байгаагаас гадна М ХХК-тай байгуулсан гэрээний заалт нь ММ ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон учраас эдгээр маргааныг нэг мөр шийдвэрлэх нь хамгийн зохимжтой. Хэрэв М ХХК-тай байгуулсан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудлыг тусад нь эхлээд шийдвэрлүүл гэвэл энэ маргааныг шийдвэрлэгдэж дуусах хүртэл цаг хугацаанд ММ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу илүү төлбөр төлж хохирох болон Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг мөрдөх мөрдөхгүйтэй холбоотой өөр маргаан үл ойлголцол үүсэх гэх мэтийн эрсдэл үүсэх үр дагавартай.

Иймд М ХХК-иас 441,715,880 төгрөг гаргуулж,

34,284,000 төгрөгийг буцаан гаргуулж Х ХХК-д,

56,355,200 төгрөгийг буцаан гаргуулж С ХХК-д,

13,748,400 төгрөгийг буцаан гаргуулж Э ХХК-д,

25,014,080 төгрөгийг буцаан гаргуулж Г ХХК-д,

13,745,400 төгрөгийг буцаан гаргуулж ЭЭ ХХК-д,

20,395,200 төгрөгийг буцаан гаргуулж ХХК-д,

57,817,000 төгрөгийг буцаан гаргуулж эээ ХХК-д,

69,300,000 төгрөгийг буцаан гаргуулж СИСИ ХХК-д,

50,599,200 төгрөгийг буцаан гаргуулж Гл ХХК-д,

62,012,600 төгрөгийг буцаан гаргуулж иргэн Г.Ут,

17,555,200 төгрөгийг буцаан гаргуулж иргэн Д.Н д,

20,889,600 төгрөгийг буцаан гаргуулж иргэн Д.Д д олгож,

М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж,

- ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, Гл ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага. Х ХХК нарын нэхэмжлэлтэй М ХХК, ММ ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн зарим шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

1/ Нэхэмжлэгч нарын хариуцагч М ХХК-тай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, мөн гэрээний 1.5.1-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө гэж тус тус заасан байсан.

Оффис захиалгаар бариулах гэрээ-ний дээрх 2 заалт нь урьдчилан бэлтгэсэн, худалдан авагч нэг бүртээ хүлээн зөвшөөрүүлдэг, байнга хэрэглэдэг гэрээний нөхцөл тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөлд хамаарч байна. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул Оффис захиалгаар бариулах гэрээ-ний дээрх 2 заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээний талуудын харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш гэж үзэх үндэслэл нь М ХХК нь хэрэв нэхэмжлэгч нарыг ММ ХХК- тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулахыг зөвшөөрөхгүй тохиолдолд Оффис захиалгаар бариулах гэрээ-г байгуулахгүй гэж нэхэмжлэгч нарт тулгасан, шахалтад оруулсан. Зарим захиалагчдад хэрэв Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах материалыг бүрдүүлж өгөхгүй гэж хүртэл шахаж байсан тул ММ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нар Юү барилгад үл хөдлөх эд хөрөнгөтэй болохын тулд аргагүйн эрхэнд ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан явдал юм. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн. Мөн уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэж үзэх үндэслэл нь Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1-д Энэхүү гэрээ нь U оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заан ММ ХХК-д 10 жилийн турш хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн явдал юм. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3-д ажил үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараах нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна гэж заагаад 202.3.1-д нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа гэж заасан нь нэхэмжлэгч нарыг хохироохоос хамгаалахад чиглэгдсэн. Иймд 10 жилийн хугацаатай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах нь нэхэмжлэгч нарт хохиролтой байсан. Ийнхүү Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх заалтуудыг зөрчсөнөөрөө Оффис захиалгаар бариулах гэрээ-ний дээрх 2 заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1- д заасан: хууль зөрчсөн ... хэлцлийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд М ХХК-ийн 1.хЭ ХХК, 2. С ХХК, 3. Э ХХК, 4. гу ХХК, 5. ЭЭ ХХК, 6. ХХК, 7. эээ ХХК, 8. Г.У, 9. Д.Н , 10. Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ/Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний дараах заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Ингэснээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч нараас ММ ХХК-тай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлд хамааруулан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох үндэслэл бүрдэх юм.

Д/д

Захиалагч

Гэрээ байгуулсан огноо Гэрээний нэр, дугаар, заалт

Оффисын

тоот

1.

Х ХХК

2019-06-10-ны өдрийн 0тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

705

2.

Соёолон

Интернэшнл

ХХК

2019-12-24-ний өдрийн 0тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1501

3.

Э ХХК

2020-09-03-ны өдрийн № 0 Оффис худалдан авах, худалдах гурвалсан гэрээний 3.3-д Өмчлөлд шилжсэнээс хойш гарах үл хөдлөх хөрөнгийн ашиглалттай холбоотой Хөрөнгийн менежментийн гэрээг ММ ХХК-тай Худалдан авагч тал байгуулан ажиллана

1102

4.

 

2020-04-10-ны өдрийн 0 тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн

606

 

 

Г ХХК

 

менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

 

 

5.

ЭЭ ХХК

2019-12-02-ны өдрийн 0тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1104

 

6.

ХХК

2019-07-05-ны өдрийн 0 тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1106

 

7.

Эрчим

Инженеринг

ХХК

2019-11-06-ны өдрийн 0 тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

1402

 

8.

Г.У

2019-01-24-ний өдрийн 0 тоот Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

602

 

 

 

 

 

2019-01-24-ний өдрийн талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, 1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

603

 

2019-01-24-ний өдрийн 0 тоот Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, 1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

604

 

9.

Д.Н

2019-01-24-ний өдрийн 0 тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна.

608

 

2019-01-24-ний өдрийн 0оот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна.

601

 

10.

Ц.Д

2019-11-22-ны өдрийн 0 тоот Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж,

1.5.1-д: Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө

410

 

           

2/ Дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ММ ХХК-тай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн үндэслэлд хамаарч байна. Мөн уг гэрээний З дугаар зүйлийн 3.1-д Энэхүү гэрээ нь о\уег оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг дээр дурдсан.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж тус тус заасан бөгөөд дан ганц оффис, үйлчилгээний зориулалттай барилгад энэхүү зохицуулалт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар зөвхөн өөрийн худалдаж авсан талбайн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлд байгаагаас бусад бүх талбай, тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь хуулиараа тэдний дундын өмчлөлд ордоггүй буюу тооцогддоггүй. Мөн нэхэмжлэгч нарт сууц өмчлөгчдийн холбоотой адил эрх зүйн байдалтай холбоо байгуулах боломж хуулиар олгогдоогүй юм. Энэ тохиолдолд уг барилгын цахилгаан болон явган шат, шатны хонгил, орцны хаалга, цонх, довжоо, саравч, техникийн өрөө, агааржуулалт, салхивч, дулааны узель, дизель генератор, цэвэр, бохир ус, цахилгааны шугам сүлжээ, дээвэр, дээврийн хонгил, барилгын гадна хана буюу фасад, даацын хана, багана зэрэг нь хэний өмчлөлд байгаа нь тодорхойгүй байна.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд заасан оффис, үйлчилгээний зориулалттай барилгын нийтийн болон дундын эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийг хэн, хэрхэн дундаа эзэмших, аль хэсгийг нь нийтийн эзэмшлийн талбай гэж тооцох, нийтийн эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг бусад талбай өмчлөгч нар хэрхэн хариуцаж төлөхийг зохицуулсан хуулийн зохицуулалт өнөөдөр байхгүй. Тэр тусмаа хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэдгийг хэрхэн ойлгохыг заасан хуулийн зохицуулалт бас байхгүй юм.

Одоо ММ ХХК нь дээрх гэрээний дагуу тус барилгын өдөр тутмын үйл ажиллагааны зардал болох цэвэрлэгээний хангамж, бараа материал, хог хаягдлын өртөг, гадна фасад угаалга, лифт засвар, сар бүрийн засварын ажлын зардал /гараагүйг хуримтлуулах/, Түлшний зардал-генератор, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, харуул хамгаалалтын өртөг, хуримтлал, хөрөнгийн даатгал, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, магадлашгүй зардал, хөрөнгийн менежментийн үйлчилгээний хөлсийг сар бүр нэхэж авсаар, төлөөгүй өмчлөгч нарыг өр төлбөр, алдангиар дарамталсаар байна.

Уг гэрээний 4.10-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг хөрөнгийн менежментийн компани Оффис өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд жилд нэг удаа тайлагнана гэж заасан боловч одоо болтол Оффис өмчлөгчдийн холбоо гэж байгууллага байгуулагдаагүй, талбай өмчлөгч нарын холбоо байгуулах зорилгоор зохион байгуулсан хурлыг М ХХК, ММ ХХК-ууд үймүүлж, тасалдуулж байснаас нэхэмжлэгч нар тодорхой үр дүнд хүрээгүй болно. Оффис өмчлөгчдийн холбоо байгуулагдаж, бүх гишүүдийн хурлаас ММ ХХК-тай цаашид хамтран ажиллах нөхцөлүүдийг зөвшөөрсөн нөхцөлд нэхэмжлэгч нар Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г шинээр байгуулах боломжтой юм. Одоо ММ ХХК нь Сууц өмчлөгчдийн холбоотой адил үйл ажиллагаа явуулж, өөрийн дураар үнэ тогтоож, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тус Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нар нь ММ ХХК-ийн дангаар тогтоосон үнэлгээний дагуу сар бүр их хэмжээний төлбөрийг төлж хохирсоор байгаа болно.

Нэхэмжлэгч нарын зүгээс удаа дараа хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах, ММ ХХК-тай эрх тэгш харилцан тохиролцох талаар шаардлага гаргасан боловч шийдвэрлэж чадалгүй шүүхэд хандсан.

Энэхүү хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлийн дагуу нэхэмжлэгч нар нийт 55.374.065 төгрөгийг ММ ХХК-д төлсөн болно.

Д/д

Захиалагч

Гэрээний

огноо

Гэрээний нэр, дугаар

1 м.кв талбайн төлбөр /төгрөг/

Нийт

сарын

төлбөр

/төгрөг/

Төлбөр төлсөн хугацаа

Нийт дүн

1.

Х ХХК

2020.01.24

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 0 дугаартай

5,000

570,750

2020.01.24-нөөс

2020.09.24-ний хооронд нийт 21

сар 10,011,319 төгрөг

2.

С

ХХК

2020.03.26

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 0 дугаартай

4,860

855,894.60

2020.03.26-наас

2020.09.24-ний хооронд нийт

18сар

16,349,680 төгрөг

3.

Г ХХК

2020.04.20

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 0

дугаартай

5,000

343,600

2020.04.20-ноос

2020.09.24-ний хооронд нийт 17

сар 3,834,348 төгрөг

4.

ХХК

2020.10.18

Хөрөнгийн

Менежментийн гэрээ 0 дугаартай

5,000

364,200

2020.10.18-наас

2020.09.24-ны хооронд нийт 11

Сар 1,658,984 төгрөг

5.

Э

ХХК

2020.04.01

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ0 дугаартай

4,860

823,429.8

2020.04.01-нээс 2021.09-01-ний хооронд нийт 17сар 15,414,891 төгрөг

6.

Ц.Д

2019.06.25

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 0 дугаартай

5,000

326,400

2019.06.25-наас 2021.09.25-ны хооронд нийт 28 сар

218,676 төгрөг

7.

К ХХК: /Г.У, Д.Н /

2020.03.06

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ 0 дугаартай

4,860

1,377,135

2020.03.06-наас 2020.09.06-ны хооронд нийт 18 сар 9,454,151 төгрөг

 

Иймд ММ ХХК-ийн 1.хЭ ХХК, 2. С ХХК, 3. Г ХХК, 4. ХХК, 5.эээ ХХК, 6. Ц.Д 7. К ХХК нартай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч:

1. Х ХХК-д 10,011,319 төгрөг,

2. С ХХК-д 16,349,680 төгрөг,

3. Г ХХК-д 3,834,348 төгрөг,

4. эээ ХХК-д 15,414,891 төгрөг,

5. ХХК-д 1,658,984 төгрөг,

6. Ц.Д д 218,676 төгрөгийг тус тус олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч нар тухайн U оффист захиалгын гэрээ байгуулахдаа нэг үндэслэл сонголтод гурван зүйл нөлөөлсөн боловч зогсоол нь онцгой анхаарал татсан, нөлөөлсөн нь нотлогдож байна. Бичлэг, сурталчилгаа нь байна. Сэтгүүл нь ч байна. Одоо 200 машины зогсоол байхгүй гэдэг нь тогтоогдож байна. Манай оффис 200 машины зогсоолтой гэж хэлээд гэрээ байгуулсан. Тийм багтаамжтай гэсэн бол өөр. Буруу өгсөн мэдээллээсээ бултахын тулд энд тэнд тохижилт хийгээд зогсоол олох гээд яваад байгаа гэдэг нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд хуультай. Ажлын үр дүн гэж зүйл бий. U гэж юу вэ гэдгийг сая тодорхойлсон. Гэтэл гэрээнд тусгасан зүйлдээ хүрсэнгүй ээ. Нэг хүчин зүйл байхгүй. Үүнийг доголдол гэж үзнэ. Гэрээгээр тохирсон болохоор оффис, өрөөг нь өгсөн бол болоо гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээнд тулгасан заалт оруулсанд л асуудал байна. Үүнийг санал болгоод явсан бол арай өөр байх байсан. Маргаан гарахгүй гэсэн үг. Стандарт нөхцөлтэй гэрээ юу гэдэг нь тодорхой болсон. Стандарт нөхцөлтэй гэрээ. Нөгөө талдаа 2-оос дээш жилд үүрэг хүлээлгэнэ гэдэг нь хууль бус. 10 жил гэдэг нь эхнээсээ төлөвлөсөн, тулгасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Хууль зөрчсөн үйлдэл юм. Эцэст нь хэлэхэд баримтаар нотлоод сүйд болохоосоо илүүтэй бизнесийн соёлын хувьд ч байж боломгүй алдааг гаргаж болохгүй. Буруу зөрүү мэдээлэл өгч юм аа зарж болохгүй. Үүн дээрээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Тиймээс шүүхээс нэхэмжлэлийг тооцуулж өгөөчээ гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харицагч М ХХК-ий хувьд акт дээр захиалагч гээд бичигдчихсэн. М ХХК энэ барилгын сурталчилгааг явуулаад гэрээг байгуулж талбайг худалдсан. Гэрээ нь барилгын захиалгын хувьд Барилгын тухай хууль дээрх 37.1.17 дахь заалтыг зөрчсөн гэдгийг төрийн байгууллагууд тогтоосон. 200 машины зогсоол гол нөхцөл биш. Барьж байгуулна гэж сурталчилгаа хийж авч байгаа нь гэрээний нэг үүрэг. Одоо барьж байгуулах нь худлаа болсныг бүгд мэдэж байгаа байх. Гэрээний нэг заалт доголдолтой боллоо гэж үзэж болно. Үүнээс үүдэж хөрөнгийн үнэлгээ буурах ёстой гэсэн нэхэмжлэл гарсан. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага бол гэрээний хүчин төгөлдөр бус, төлбөрөө буцааж гаргуулъя гэдэг талаар ярья. Оффисын талбайн нийтийн эзэмшлийн талбай дээр талбай өмчлөгчдийн дундын өмч байна гэсэн хуулийн заалт байхгүй. СӨХ-ны хуулийг шинэчлэхдээ энэ заалтыг оруулахаар ажиллаж байна. Иргэний хуулийн 108-д үүнтэй холбоотой заалт бий. Дундын өмчлөлтэй холбоотой. Хэлцлийн үүднээс өмчлөл үүсэж болно. Гэтэл одоо байгаа гэрээ нь дундын өмчлөл болгоё гэсэн гэрээ биш. Тэгэхээр одоо нэхэмжлэгч нарын дундын өмч биш юм бол хэний өмч юм бэ гэдэг асуудал яригдана. Өмчлөгч нар өөрсдийн гэрчилгээ дээр бичигдсэн талбайгаа л өмчилж байгаа. Миний бодлоор энэ хөрөнгийг хэн бүтээн бий болгосон юм. Эзэнгүй байгаа энэ хэсэг автоматаар М ХХК-ийн өмч байх ёстой. Өөрөө бусдад май гэж өгөөгүй бол барьсан хүний л өмч болно. М ХХК, Мастер пропертис ХХК хоёрын хооронд ашиглуулаад мөнгийг нь хураагаад яв гэсэн гэрээ, хэлцэл ч байхгүй юм шиг байна. Тэгэхээр бусдын өмчлөлд байгаа хөрөнгийн зардлыг талбай захиалж авсан өмчлөгчид яагаад төлөх ёстой гэж. Эзэн нь өөрөө төлөхгүй байхад. Огт өмчлөх эргүй Мастер пропертис ХХК энэ гэрээг байгуулаад ороод ирсэн нь хуульд нийцэхгүй байна. Хуулиар зөвшөөрөгдөөгүй харилцаа байна. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хөрөнгийн менежментийн гэрээний төлбөрөө буцаан аваад өмчлөгчид энэ үүргийг хэнээр гүйцэтгүүлэх вэ гэдэг дээрээ хэлэлцсэн нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын тухай:Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсгийг үндэслэн U оффисын зориулалттай барилгын захиалгын төлбөрийг 10 хувиар тооцон бууруулж 12 нэхэмжлэгч тус бүртээ тодорхой хэмжээний төлбөрийг М ХХК-с гаргуулахыг хүссэн байна. Энэхүү шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир бүхэлд нь эс зөвшөөрч байна.

М ХХК нэхэмжлэгч нартай Оффис захиалгаар бариулах гэрээ болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ-г тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд М ХХК Нэхэмжлэгч нарын захиалсан оффис болон үйлчилгээний талбайг барьж хүлээлгэн өгөх, Нэхэмжлэгч нар оффис болон үйлчилгээний талбайг хүлээн авч гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

М ХХК болон Нэхэмжлэгч нартай байгуулсан Оффис болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2- т дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

1.2 Гэрээний зүйл: Захиалагч нь дараах үзүүлэлт бүхий оффисын талбайг захиалан бариулахаар харилцан тохиролцов.

 

1

Гэрээний зүйлийн хаяг

 

2

Давхрын дугаар

 

3

Хаалганы дугаар

 

4

1 м.кв үнэ

 

5

Талбайн хэмжээ /м2-аар/

 

6

Гэрээний үнийн дүн

 

 

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ., 2-тГэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлаар доголдолгүй гэнэ гэж хуульчилсан байдаг.

Гэрээнд заасан үзүүлэлт бүхий оффисын болон үйлчилгээний талбайг М " ХХК зохих журам, зөвшөөрлийн дагуу барьж Нэхэмжлэгч нарт Оффис талбайг хүлээлгэн өгөх акт-р хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нар оффисын талбайгаа хүлээн авч өнөөдрийг хүртэл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн оффисын болон үйлчилгээний талбайгаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсоор өмчилж байгаа. Үүний учир М " ХХК Нэхэмжлэгч нарт биет байдлын болон эрхийн доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёр. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухай:

Х ХХК, С ХХК, Э ХХК, Г ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, иргэн Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффисын захиалгаар бариулах гэрээ/Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.

Х ХХК, С ХХК, Э ХХК, Г ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, иргэн Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффисын захиалгаар бариулах гэрээ/Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний 1.5 Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна.

1.5.1. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг заасан хэмжээгээр төлнө.

М ХХК-с санал болгосон Оффис захиалгаар бариулах гэрээ болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ-ний бүхий л нөхцөлийг Нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, ажлын үр дүнгээ хүлээн авсан. Оффис захиалгаар бариулах гэрээ болон Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ-ний үүргээ зохигчид бүрэн гүйцэтгэж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулж буй тул шүүхэд хандаж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн... гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нарын маргаж буй гэрээний зохицуулалт нь ямар ч хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй бөгөөд оффис, үйлчилгээний барилгын хэвийн ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, ханган ажиллах боломжийг бий болгосон зохицуулалт юм.

Нөгөө талаас Иргэний хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ММ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон тус компанийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч "Х" ХХК, С " ХХК, "Г " ХХК, "" ХХК, "Гл " ХХК, "эээ " ХХК, "Күйнс мед" ХХК болон иргэн Ц.Д тэй байгуулсан "Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэх шаардлагыг "ММ" ХХК-д холбогдуулж гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл хийгээд шаардлага хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд нь нэхэмжлэгч нарт хамаарахгүй болохыг энэхүү тайлбараар хүргүүлж байна.

Нэг. Хөрөнгийн менежментийн гэрээгээр "ММ ХХК оффис, үйлчилгээний нийтийн болон дундын эзэмшлийн талбай, гадна талбайн арчилгаа, цэвэрлэгээ, тохижилт, аж ахуйн шинжтэй ажлуудыг тогтмол гүйцэтгэх, харилцагч, үйлчлүүлэгчийг угтан авах үйлчилгээгээр хангах, барилгын цахилгаан, цэвэр ба бохир ус, дулаан хангамжийг хэвийн хэмжээнд байлгаж, өдөр тутмын засвар үйлчилгээг хийх, барилга сэргээн засан сайжруулалт, инженерийн жижиг засвар, харуул хамгаалалтын үйлчилгээгээр өдөр тутамд бизнесийн үйл ажиллагааг цэвэр, тохь тухтай аюулгүй орчинд бэлэн байлгах үүргийг хүлээсэн. Энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн.

U оффис, үйлчилгээний төвд 95 гаруй иргэн, хуулийн этгээд оффис болон үйлчилгээний талбайг өмчилж Хөрөнгийн менежментийн гэрээ байгуулсан бөгөөд 106 бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. "ММ ХХК хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагаар Улаанбаатар хотын оффисын хөрөнгийн менежментийн үйлчилгээний үнэ, хөлсний судалгааг хийж үйлчилгээний үнэ, хөлсийг тогтоож санал болгосон.

Оффис өмчлөгч нарын өмнөөс хангагч байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж ажиллаж байна. Тухайлбал:

1.       "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай "Хангагч-хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ"-г байгуулсан;

2.       "Ус сувгийн удирдах газар"-тай "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах" ажа хуйн гэрээг байгуулсан;

3.       "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-тай "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ"-г байгуулсан.

"ММ" ХХК удирдлагын багаас гадна үйлчилгээний ажилтан 8, слесарь 1, цахилгаанчин 1, угтах үйлчилгээний ажилтан 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хөрөнгийн менежментийн үйлчилгээг үзүүлж байна. Харуул хамгаалалтын үйлчилгээг "Б" ХХК-с гэрээний үндсэн дээр авч, ажилладаг.

Хоёр. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 "Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна", мөн зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна" гэж заасан байдаг. Барилгын тухай хуульд заасан энэ хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч болон бусад этгээдийн хэн буруутай нь хариуцан арилгахаар хуульчилсан байдаг. Үүний учир гүйцэтгэгч нь Барилгын тухай хуульд заасан хугацаанд ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа явуулах нь илүү давуу талтай, ач холбогдолтой болсон.

Гурав. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болно. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан хугацаа нь 10 жил гэж заасан боловч энэхүү хугацааг гэрээний талууд харилцан тохиролцож өөрчлөх боломжтой. Мөн нэхэмжлэгч нар оффис өмчлөгчдийн холбоо гэдэг байгууллагыг байгуулна гэж санаачлаг гаргаж байсан боловч үр дүнд хүрээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч ММ ХХК шүүхэд гаргасан сөрөг шаардлага болон хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 71,672,311.26 төгрөг, ашиглалтын төлбөр 1,967,361.93 төгрөг, нийт 73,639,673.19 төгрөг гаргуулах тухай.

ММ ХХК У Хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэдэгт оффис, үйлчилгээний төвийн дотор болон гадна орших дундын эзэмшлийн талбай, шат, шатны хонгил болон тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах нийтийн эзэмшлийн зам талбайн байнгын арчилгаа, цэвэрлэгээ, тохижилтын ажил үйлчилгээ, харилцагч, үйлчлүүлэгчдийг угтан авах үйлчилгээ болон харуул хамгаалалтын үйлчилгээ, төвийн цахилгаан, цэвэр ба бохир ус, дулаан хангамжийг хэвийн хэмжээнд байлгах, шаардлагатай засвар үйлчилгээг түргэн хугацаанд хийх, бизнесийн үйл ажиллагаагаа цэвэр тохь тухтай, аюулгүй орчинд явуулах нөхцөл боломжоор хангах үйлчилгээ юм.

ММ ХХК Юу өмчлөгч Х" ХХК, Г ХХК, ХХК, К ХХК болон иргэн Ц.Д тэй Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. ЭЭ ХХК болон СИСИ ХХК-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулаагүй боловч тэд ММ ХХК-н үйлчилгээг авсаар байгаа.

Зохигчдын хооронд байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр нэг талаас хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас хөрөнгийн менежментийн үйлчилгээний үнэ, өөрийн талбайд ногдох цахилгаан, ус, дулааны зардлыг төлөх үүргийг Оффис өмчлөгч, эзэмшигчид хүлээсэн. Тухайлбал, Хөрөнгийн менежментийн гэрээний 5.4 Б талын (Оффисын талбай эзэмшигч) үүрэг: 5.4.1 Хөрөнгийн менежментийн үндсэн үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах, 5.4.4. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тогтоосон тарифын дагуу өөрийн эзэмшлийн талбайн цахилгаан, ус, дулаан ашиглалтын төлбөрийг сар тутам тогтоосон тарифын дагуу нэхэмжлэлийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 (зарим зохигчтой байгуулсан гэрээний 4.3) Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх төлбөр 1 м.кв талбайд 5000 төгрөг, тухайн давхарт нийтийн эзэмшлийн талбайн ариун цэврийн өрөө төлөвлөгдөөгүй бол 1 м.кв талбайд ногдох дээрх зардлаас 140 төгрөг хөнгөлж 4870 төгрөг ба энэхүү дүнд НӨАТ тооцсон, 4.7 (зарим зохигчтой байгуулсан гэрээний 4.8)-д 6 тал нь үйлчилгээний сар бүрийн төлбөрийг тухайн сарын 05-ны дотор А талын Голомт банк дахь 11111111 тоот дансанд нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлнэ", 4.5/4.6 Өмчлөгчийн өөрийн өмчлөлийн талбайд ноогдох хэрэглээний цахилгаан, дулаан, усны төлбөрийг тоолуурын заалтыг үндэслэн нэхэмжлэхийн дагуу төлнө" гэж тус тус заасан.

ММ ХХК нь оффис өмчлөгчдийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж, холбогдох бусад этгээд болон хангагч байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж, хөрөнгийн менежментийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Нэр бүхий нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий боловч бид гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр байна. Гэтэл хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн хөрөнгийн менежментийн үндсэн үйлчилгээний төлбөр, өөрийн эзэмшлийн талбайн цахилгаан, ус, дулаан ашиглалтын төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байна.

Хариуцагчийн

нэр

2020 болон 2021 он

2022.01.01-2022.07.30

Нийт

/төгрөгөөр/

Хөрөнгийн менежментийн төлбөрийн үлдэгдэл

Хөрөнгийн менежментийн төлбөрийн үлдэгдэл

Цахилгаан, ус, дулаан ашиглалтын төлбөрийн үлдэгдэл

1

Х ххк

1,026,232.41

3,591,082.51

0

4,617,314.92

2

Г ХХК

3,268,777.18

2,305,962.18

0

5,574,739.36

3

ХХК

5,206,638.58

2,549,400.00

828,626.50

8,584,665.08

4

Ц.Д

4,643,447.47

2,284,800.00

600,370.51

7,528,617.98

5

К ХХК

4,257,796.47

9,705,793.72

0

13,963,590.19

6

ЭЭ ХХК

3,980,468.00

1,337,737.88

538,364.92

5,856,570.80

7

СИСИ ХХК

19,472,808.71

8,041,366.15

0

27,514,174.86

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны зардал болон тухайн үйлчилгээнд хамаарах бусад этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрүүд нь тогтмол гардаг тул өмчлөгчид хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байгаа нь бусад оффис өмчлөгч нарт хохирол учруулж байна. Учир нь ММ ХХК нь Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д хөрөнгийн менежментийн ажил үйлчилгээний төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд барилгын хуримтлалын сангаас санхүүжилт авч барилгын хэвийн үйл ажиллагааг хангана" гэж заасны дагуу ажилладаг. Бусад өмчлөгчдийн төлсөн хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх төлбөрт өөрсдийн төлөх тогтмол зардлыг хариуцуулж төлүүлж өөрт хамаарах үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй хохиролтой нөхцөл байдал үүсгэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н ММ ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: М ХХК нь хариуцагч нарыг ММ ХХК- тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулахыг зөвшөөрөхгүй тохиолдолд Оффис захиалгаар бариулах гэрээ-г байгуулахгүй гэж хариуцагч нарт тулгасан учраас ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан байдаг.

Энэхүү Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан Гэрээний талууд хуулийн хурээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн. Мөн уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой гэж үзэх үндэслэл нь Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1-д Энэхүү гэрээ нь Ut оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заан ММ ХХК-д 10 жилийн турш хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн явдал юм.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3-д ажил үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараах нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна гэж заагаад 202.3.1-д нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа гэж заасан нь хариуцагч нарыг хохирохоос хамгаалахад чиглэгдсэн. Иймд 10 жилийн хугацаатай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1 дэх хэсгийг зөрчсөн.

Мөн Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж, 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж тус тус заасан бөгөөд дан ганц оффис, үйлчилгээний зориулалттай барилгад энэхүү зохицуулалт хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь зөвхөн өөрийн худалдаж авсан талбайн өмчлөгч байх бөгөөд хариуцагч нарын өмчлөлд байгаагаас бусад бүх талбай, тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь хуулиараа тэдний дундын өмчлөлд ордоггүй буюу тооцогддоггүй.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нд заасан оффис, үйлчилгээний зориулалттай барилгын нийтийн болон дундын эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийг хэн, хэрхэн дундаа эзэмших, аль хэсгийг нь нийтийн эзэмшлийн талбай гэж тооцох, нийтийн эзэмшлийн талбай гэж нэрлэсэн хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг бусад талбай өмчлөгч нар хэрхэн хариуцаж төлөхийг зохицуулсан хуулийн зохицуулалт өнөөдөр байхгүй. Тэр тусмаа хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэдгийг хэрхэн ойлгохыг заасан хуулийн зохицуулалт бас байхгүй юм.

Тус гэрээний 4.10-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг хөрөнгийн менежментийн компани Оффис өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд жилд нэг удаа тайлагнана гэж заасан боловч одоо болтол Оффис өмчлөгчдийн холбоо гэж байгууллага байгуулагдаагүй, талбай өмчлөгч нарын холбоо байгуулах зорилгоор зохион байгуулсан хурлыг М ХХК, ММ ХХК-ууд үймүүлж, тасалдуулж байснаас хариуцагч нар тодорхой үр дүнд хүрээгүй болно.

Улмаар ММ ХХК нь Сууц өмчлөгчдийн холбоотой адил үйл ажиллагаа явуулж, өөрийн дураар үнэ тогтоож, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч нарын зүгээс удаа дараа хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах, ММ ХХК-тай эрх тэгш харилцан тохиролцох талаар шаардлага гаргасан боловч шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд ММ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэгдүгээр шаардлагыг харахад U оффисын барилгын захиалгын төлбөрөөс 10 хувийг чөлөөлөхийг хүсжээ. М ХХК-ийн хувьд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. М ХХК нэхэмжлэгч нартаа оффисын болон үйлчилгээний талбайг иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалсан талбайг барих, хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч тал төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээг аваад үзэх юм бол 1.2 дахь хэсэгт гэрээний зүйл гээд тодорхой заагаад өгсөн. Үүн дээр юу байгаа вэ гэхээр гэрээний зүйлийн хаяг, хаалганы дугаар, м2-ийн үнэ, талбайн хэмжээ, гэрээний нийт дүнг заагаад өгсөн. М ХХК хууль журамд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нарт захиалгын нь дагуу оффисын талбайг хүлээлгэж өгсөн. Ийм учраас Иргэний хуулийн 353.3-т байгаа доголдол той гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү талбайдаа нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхийн Гэрч Э.Агаргаад авчихсан. Өнөөдөр хүртэл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Ийм болохоор доголдол-той холбоотой үндэслэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хоёр дугаар шаардлагын дагуу М ХХК-тай хийсэн гэрээтэй холбоотой юм байна. Гэрээний хоёр заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн санал гаргасан байна. Үндэслэлийг нь харахаар Иргэнийн хуулийн 189, 202.1 гэж ойлгогдоод байна. Нэхэмжлэгч нар нь М ХХК-тай гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн зарим зүйл, заалтыг тохиролцсон. Үүний дараа ажлын үр дүнг бүрэн бүтэн хүлээн авсан байдаг. Ингэхээр энэ гэрээний үр дүн аль хэдийн ээ гарчихсан буюу гэрээний үүрэг дуусгавар болсон байна гэж үзэх боломжтой. Нэхэмжлэгч нарыг Мастер пропертиз менежмент ХХК-тай гэрээ хийхийг тулган шаардсан гэсэн байна. Ийм зүйл бол байхгүй. Яагаад гэвэл анхнаасаа нэхэмжлэгч нар гэрээ байгуулахдаа гэрээний агуулга болоод гэрээ байгуулах хүсэл зорилгоо илэрхийлсэн. Хүсэл зорилгод нь нийцсэн зүйлийг харилцан тохирсон. Иргэний тухай хуулийн 202.1-т зааснаар харилцан итгэлцэж, шударга ёсны зарчимд харш, нөгөө талаар хохиролтой гэсэн зүйл заалтыг эшлээд байгаа гэв.

Гэрээ байгуулахдаа тухайн стандарт нөхцөлийг тусгасан нөхцөл байдал болоод талуудын ашиг сонирхол бусад нөхцөлийг харгалзаж үзнэ гэж заасан байгаа. Энэ заалтыг үзэхээр тухайн гэрээний гүйцэтгэлтэй салшгүй холбоотой буюу гол эрх үүргийг нь хязгаарласан зүйлгүй. Нэхэмжлэгч нарын ярьж буй гэрээний хоёр заалтыг яагаад оруулж өгсөн бэ гэхээр үйлчилгээний талбай буюу оффисын барилгыг баригдсаны дараа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд гэрээнд ийм заалт зайлшгүй орж ирэх шаардлагатай болсон. Яагаад вэ гэхээр энэ барилгыг өдөр тутам маш олон хүн, аж ахуйн нэгж ашигладаг. Үүнтэй холбоотойгоор барилгын нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, хамгаалалт, зохистой ашиглалтын зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Гэрээнд энэ зохицуулалтыг оруулж ирснээрээ захиалагч, өмчлөгчдийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг ирээдүйд нэмэгдүүлсэн явдал гэж үзсэн учраас нөгөө талдаа хохиролтой гэж үзэх боломжгүй. Нөгөөтээгүүр Барилгын тухай хуулийн 14.3-д Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа нэг жил байна гэж заасан. 14.6-д барилгын хэвийн ашиглалтын хугацааг гурваас доошгүй жил гэж заасан. Энэ хугацаанд гарсан асуудлыг хэн хариуцах вэ гэдгийг буруутай этгээд нь хариуцна гэдгийг хуулиар заагаад өгсөн байгаа. Хуульд заасан учраас бид тухайн барилгын хэвийн ашиглалтыг хангахын тулд Хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа явуулах нь давуу талтай гэж үзсэн. Одоогийн байдлаар U барилгад 106 хүн байгаа. Нэхэмжлэг нараас гадна 90 гаруй иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр хуулийн этгээд, иргэд нэхэмжлэгчдийн ярьж буй гэрээнүүдийг байгуулан гэрээний биелэлтийг хангаад явж байна. Нэхэмжлэгчдийн хувьд өмнө нь СӨХ байгуулахаар ажилласан ч нийт өмчлөгчдийн дэмжлэгийг аваагүй. Нэхэмжлэгчдийн маргаж буй гэрээний заалт нь Хуулийг хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, үйлчилгээний барилгын хэвийн ажиллагааг хангах боломжийг бий болгосон гэж үзэж байгаа. Тиймээс М ХХК-тай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт Гэрээнд заасан тоо чанар тохирч байвал ажлын үр дүн доголдолгүй гэж тооцно заасан. Доголдолтой доголдоггүй гэдгийг 352,3 дахь хэсэгт заасан байгаа. Буцаагаад ажил гүйцэтгэх гэрээнд нэг нэхэмжлэгчид 200 машины зогсоол барьж өгөөгүй гэсэн байна. Рекламыг үзээд гэрээ байгуулчихсан гээд байгаа юм. Яагаад сурталчилгаанд гарсан гэрээ хийнэ гэсэн асуудлыг ярихгүй байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээний хоёр заалтыг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож өгөөч ээ гэж ээ. Та нарын нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байна. Стандарт нөхцөлийн тухай ярьж байна. Ямар тохиолдол хэрэглэх вэ гэдэг асуудал гардаг. 10 жилийг өөрчилж болно оо. Болно гэдгээ ч хэлсэн. Өмчлөгчдийн холбоогоо байгуулаад ир ээ л гэсэн. Бүтээгүй. Үүнийгээ манай үйлчлүүлэгчдийг явуулга хийсэн гэдэг зүйлийг яриад байна. Хоёр дахь шаардлыг үр дагаврыг 3 дахь шаардлагаар арилгуулах гээд байгаа юм байна. Бид нар санал болгоогүй. Рекламыг нь үзээгүй, стандарт нөхцөлийг ярихын тулд аж ахуйн нэгж гэрээ байгуулсан нь бүгд аж ахуйн нэгж хоёрдугаар Сөрөг шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, нэхэмжлэгч тус бүрийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримтууд, Х ХХК, С ХХК, Э ХХК, Г ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, СИСИ ХХК, Гл ХХК, К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.У, Д.Н , Ц.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэд олгосон итгэмжлэлүүд, М ХХК-ийн Х ХХК-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0, С ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ, Э ХХК-(захиалагч Э ХХК, худалдан авагч Э ХХК)-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 0 дугаартай Оффис худалдан авах худалдах гурвалсан гэрээ, Г ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 0, ЭЭ ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ, ХХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0 эээ ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0, СИСИ ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаартай оффис захиалгаар бариулах, худалдах-худалдан авах гэрээ, Г.Утэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0дугаартай Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ, Д.Н тэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0, Ц.Д тэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай Оффис захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгч тус бүртэй байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, оффисын болон үйлчилгээ талбай өмчлөх эрхийн гэрчилгээ, ММ ХХК-ийн 2020.03.26№0, 2020.06.09№20/26, 2020.10.20№0 тоот албан бичгүүд, Цэц- эксперт ХХК-ийн 2021.04.07100000000000/9 дугаартай албан бичиг, Аясгал цэн ХХК-ийн 2021.08.17 Үнийн санал, нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н болон өмгөөлөгч Б.М, М.Б, Б.Сод-Эрдэнэ нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хариуцагч М ХХК-иас ХХША-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон 2021.11.08№21/326, хариуцагч ММ ХХК-иас ХХША-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон 2021.11.090, 2021.11.2505, 2021.11.29№0 тоот албан бичиг, ММ ХХК болон Баянсоёмбо ХХК-ийн хооронд байгуулагдсан U объектод харуул хамгаалалт ажиллуулах тухай 2020.04.01 гэрээ, ММ ХХК болон Ус, сувгийн удирдах газрын хооронд байгуулагдсан Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ 2021.07.08, УБЦТС ТӨХК-тай байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, УБДС ТӨХК-тай байгуулсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ, Баянзүрх дүүргийн НҮГ-2 ОНӨААТҮГ-тай байгуулсан Хог тээврийн үйлчилгээний гэрээ%, хариуцагчийн хариу тайлбар, U цогцолбор зогсоолын мэдээлэл гэх нэртэй зураг, зогсоолын фото зураг, ММ ХХК болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.11.02№MPM-P-UB-21/01 дугаартай Авто зогсоол түрээслэх гэрээ, Мөнгөн зарлагын зөвшөөрлийн хуудас, төлбөрийн баримт, ММ ХХК болон С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.10.01, 2021.11.19 огноотой Автомашины ил зогсоол түрээслэх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, М ХХК болон Уран өвөр баян ХХК-ийн хооронд байгуулагдсан Гадна тохижилтын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ-өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулга, Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ,- төлбөр төлсөн депозит дансны хуулга, шилжүүлгийн баримт, М ХХК болон Могул сервис энд саппорт ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.08.18-ны Автомашины зогсоолын цогц систем суурилуулах үйлчилгээний гэрээ, оффис захиалгын гэрээ, шилжүүлгийн баримт, Их эффект ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн баримт, Д.Н болон өмгөөлөгч Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Ч.О болон хариуцагч хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, U оффисын барилгын сурталчилгаа, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020.02.05№2020/107дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.12.08№05/05/4557 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн Зөрчил арилгуулах тухай албан бичиг, ММ ХХК-ийн 2020.02.08№22/012 албан бичиг, гэрээ бүртгэлийн жагсаалт, ММ ХХК-ийн 2021.12.21№21/467 Тодорхойлолт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, ММ ХХК-ийн 2022.02.08№22/11 Нотлох баримтад тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгч нарын хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрийн тооцоо, ММ ХХК-ийн 2021.07.28№21/071 тушаал, Хөрөнгийн менежментийн төлбөрийн задаргаа, 2020.04.13-нд нийтлэгдсэн гэх U оффисын танилцуулга,  брэндийн цахилгаан шатны техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2022.02.09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, Д.Н болон өмгөөлөгч С.У нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.03.22 өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, ЭЭЭ ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.01.14№0 Оффис захиалгаар бариулах гэрээ, Хот байгуулалт хөгжлийн газрын 2022.03.17№02/10/732 дугаартай албан бичиг, иргэн Ц.Дгийн үйлчилгээ, конторын барилгын эскиз зураг, нэхэмжлэгчийн тодруулсан шаардлага, нэхэмжлэгч Гл ХХК нэхэмжлэлээсээ татгалзах тухай 2022.04.29№4/2 албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.05.17№8/792 албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, хөрөнгийн менежментийн төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, ММ ХХК-иас 2022.06.22№001/075 итгэмжлэл, 2022.06.24№001/076 албан бичиг, ММ ХХК эээ э ХХК, Э ХХК, Б ХХК-ийн Авто зогсоол түрээслэх гэрээ, ММ ХХК-ийн 2022.02.21№22/021 мэдэгдэл, авто зогсоолын мэдэгдэл, U оффисын гадна гэрэлтдэг самбар, гадна зам талбай, хогийн бункер, зогсоолын бүрэн автомат, замын тэмдэг байршуулсан, угтах хэсэг, нийтийн эзэмшлийн талбай, тохижилтын зураг, мөнгөн шилжүүлгийн баримт, С ХХК-иас ММ ХХК-д хүргүүлсэн 2021.10.28№280 абан бичиг, ММ ХХК-ийн 2022.06.28№001/077 мэдэгдэл, автозогсоолын мэдэгдэл, хөрөнгийн иж бүрэн даатгалын гэрээ, ММ ХХК-ийн 2022.08.22№001/089 албан бичиг, ММ ХХК-ийн эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн тэмдэглэл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөр төлөлтийн график, ММ ХХК-ийн 2022.09.08№001/099 албан бичиг, Зогсоолын төлбөрийн хөнгөлөлт эдэлж бауй нэхэмжлэгч байгууллагуудын тоон мэдээлэл, ММ ХХК болон Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 0дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа, ММ ХХК болон Г.У нарын хооронд байгуулагдсан 2020.03.10 Үйлчилгээний талбай захиалгаар бариулах UBT.SC005 тоот гэрээний нэмэлт, үнэгүй.мн сайтаас хуулбарласан гэх фото зураг, нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл, Ари файнэнс аудит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сөрөг шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбар, СИСИ ХХК-ийн хариу тайлбар, СИСИ ХХК-иас ММ ХХК-д хүргүүлсэн 2021.02.05№65/2021, 2020.06.04№290/2020 тоот, ММ ХХК-иас СИСИ ХХК-д хүргүүлсэн 2020.11.04№20/75 мэдэгдэл, 2020.08.14№20/40 албан тоот, ММ ХХК болон СИСИ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020.04.01№UB-XM-43, 2020.03.20№UB-XM-43 гэрээ, U оффисын барилга байгууламжид мөрдөх хөрөнгийн менежментийн үйлчилгээний үндсэн тариф, ММ ХХК болон СИСИ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.11.28№UBT.SC071 (дугаар засвартай)Оффис захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч Гл ХХК нэхэмжлэлээсээ татгалзах тухай 2022.09.08№9/1 албан бичиг, Ари файнэнс аудит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн нэр, хэлбэр ЭЭ ХХК болж өөрчлөгдсөн талаарх лавлагаа, нэхэмжлэгч К ХХК-ийн итгэжлэл, ММ ХХК-ийн 2023.01.11№001/009 албан тоот, Хүн аалз ХХК ММ ХХК-ийн байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, цахим гүйлгээний баримт, судалгааны үр дүн хүлээлгэн өгөх тухай Грөүт маркет ресөүрч ХХК-ийн 2023.01.04№АБ-01 тоот, U оффисын харилцагчдын сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, М ХХК-ийн захиалгаар Юу Би тауэр оффисын 20,90 м.кв оффис, 64,33 м.кв оффисыг үнэлсэн тухай Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан 2022.11.04, М ХХК-д судалгааны тайлан хүргүүлэх тухай Эм ХХК-ийн 2022.12.21№22/208 тоот, хавсралт, М ХХК болон О.Оюунцэцэг нарын хооронд байгуулагдсан 2021.08.04№UBT.SC104 Оффис захиалгаар бариулах гэрээ, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, М ХХК болон О.Нямсүрэн нарын хооронд байгуулагдсан 20119.04.22№UBT.SC20 Оффис захиалгаар бариулах гэрээ, М ХХК болон Ш.Э нарын хооронд байгуулагдсан 2019.08.13№UBT.SC47 Оффис захиалгаар бариулах гэрээ, хариуцагчаас Н.Бд олгосон итгэмжлэл, цахилгаан шат /лифт/-ны техникийн үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Авто зогсоолд үзлэг хийсэн үзлэгийн дүрс бичлэг си ди, U-1 plus, U2 нэртэй си ди;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК, С ХХК, Э ХХК, Г ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, СИСИ ХХК, Гл ХХК, К ХХК болон Г.У, Д.Н , Ц.Д нар нь хариуцагч М ХХК, ММ ХХК-д тус тус холбогдуулан,

М ХХК-иас 441,715,880 төгрөг буцаан гаргуулж,

-34,284,000 төгрөгийг Х ХХК-д,

-56,355,200 төгрөгийг С ХХК-д,

-13,748,400 төгрөгийг Э ХХК-д,

-25,014,080 төгрөгийг Г ХХК-д,

-13,745,400 төгрөгийг ЭЭ ХХК-д

-20,395,200 төгрөгийг ХХК-д,

-57,817,000 төгрөгийг эээ ХХК-д,

-69,300,000 төгрөгийг СИСИ ХХК-д,

-50,599,200 төгрөгийг Гл ХХК-д,

-62,012,600 төгрөгийг иргэн Г.Ут,

-17,555,200 төгрөгийг буцаан гаргуулж иргэн Д.Н д,

-20,889,600 төгрөгийг буцаан гаргуулж иргэн Д.Д д тус тус олгуулах,

 

М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

- ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

- ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Г ХХК, ХХК, эээ ХХК, К ХХК болон Ц.Д нартай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч:

- Х ХХК-д 10,011,319 төгрөг,

- С ХХК-д 16,349,680 төгрөг,

- Г ХХК-д 3,834,348 төгрөг,

- эээ ХХК-д 15,414,891 төгрөг,

- ХХК-д 1,658,984 төгрөг,

- Ц.Д д 218,676 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.1. Нэхэмжлэгч Гл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед татгалзсан.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба хариуцагч ММ ХХК нь хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт Х ХХК-иас 4,617,314.92 төгрөг, Г ХХК-иас 5,574,739.36 төгрөг, К ХХК-иас 13,963,590.19 төгрөг, СИСИ ХХК-иас 27,514,174.86 төгрөг, ХХК-иас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг, Ц.Д гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, ЭЭ ХХК-с хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ММ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Гл а ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч нар нь М ХХК-иас 441,715,880 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаар тайлбарлаж байна.

4.1. U оффисын барилгыг борлуулах сурталчилгаанд 200 автомашины зогсоолтой гэж сурталчилсан нь нэхэмжлэгч нар тухайн барилгаас оффисын байр захиалах гол үндэслэлийн нэг болсон боловч сурталчилгааны зурагт хуудас дээрх авто зогсоол байхгүй.

4.1.1. Автомашины зогсоол нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25 дахь хэсэгт зааснаар: барилгын гадна тохижилт-д хамаардаг бөгөөд Улаанбаатар хотын хувьд барилгын үнэ цэнийг тодорхойлох гол нөхцөл болж байна. Гэтэл ажил гүйцэтгэгч М ХХК U оффисын барилгын гадна тохижилт болох авто зогсоолын доголдолтой үр дүнг бидэнд хүлээлгэж өгсөн.

4.1.2. Улаанбаатар хотын төвийн бүсэд байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээг тогтооход авто зогсоолын хүчин зүйл хэрхэн нөлөөлдгийг мэргэжлийн байгууллагаас тодруулахад, ...барилгын үнэлгээг тогтоохдоо тухайн үнэлэгдэж байгаа барилга нь авто зогсоолтой эсэх, хийц, бүтээц болон байршлын хувьд ижил барилгуудын борлуулсан нэгж талбайн үнийг харьцуулсан судалгааны үндсэн дээр нэмэгдүүлэх итгэлцүүрийг тогтоож ашигладаг. Уг итгэлцүүр нь өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байна. гэх хариуг Ц ХХК-ийн 2021.04.07-ны өдрийн 1/9 дугаартай албан тоотоор өгсөн.

4.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсэгт зааснаар, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргах эрхийн дагуу U оффисын зориулалттай барилгын захиалгын төлбөрийн 10 хувиар тооцож гэрээний үнийг бууруулах ёстой гэж нэхэмжлэгч нар шаардсан.

 

5. Нэхэмжлэгч нар нь М ХХК-д холбогдуулан гаргасан хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

- ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

- ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Г ХХК, ХХК, эээ ХХК, К ХХК болон Ц.Д нартай байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурьдсанаар тайлбарлаж байна.

5.1. М ХХК захиалагч нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-нд ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусган улмаар уг нөхцөлийг зөвшөөрөхгүй бол захиалга авахгүй, талбайгаа худалдахгүй гэж тулгаж, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хугацаа, нөхцөл, төслөө танилцуулаагүй, гэрээний төлбөрийн талаар мэдээлэл өгөөгүй ба зарим захиалагчдад хэрэв Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах материалыг бүрдүүлж өгөхгүй гэж хүртэл сүрдүүлж байсан.

5.1.1. М ХХК-ийн хувьцааг d дангаар эзэмшдэг бөгөөд ММ ХХК-ийн хувьцааг мөн л d гийн хувьцааг нь эзэмшдэг Мастер пропертис ХХК дангаар эзэмшдэг. Энэ бүхнээс харахад ММ ХХК нь М ХХК-ийн хамаарал бүхий, эцсийн өмчлөгч нь нэг хуулийн этгээд.

5.1.2. М ХХК нь Оффис захиалгаар бариулах гэрээ-ндээ ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчсөн.

5.1.3. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлд хамаарах хэлцэл байгуулсан атлаа мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д ... харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан гэрээний стандарт нөхцөлийн хэм хэмжээг зөрчсөн буюу Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.1-д Энэхүү гэрээ нь U оффис ашиглалтанд орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заан ММ ХХК-д 10 жилийн турш хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр төлөх үүрэг хүлээлгэсэн.

5.1.4 Оффис захиалгаар бариулах гэрээ, Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ/-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар уг заалтын дагуу байгуулагдан нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг нь зөрчиж буй Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г цаашид хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бүрдэх ба Оффис захиалгаар бариулах гэрээний дээрх 2 заалт нь урьдчилан бэлтгэсэн, худалдан авагч нэг бүрд хүлээн зөвшөөрүүлдэг гэж тус тус тайлбарласан.

6. М ХХК-ийн Х ХХК-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн UBT.SC033, С ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн UBT.SC81 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ, Э ХХК-(захиалагч ЭЭЭ ХХК, худалдан авагч Э ХХК)-тай байгуулсан 2020 оны 9 дүгээрсарын 03-ны өдрийн UBT.SC 004-2 дугаартай Оффис худалдан авах худалдах гурвалсан гэрээ, Г ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн UBT.SC103, ЭЭ ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн UBT.SC073 дугаартай оффис захиалгаар бариулах гэрээ, ХХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн UBT.SC 040, эээ ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн UBT.SC 057, СИСИ ХХК-тай байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн UBT.SC 071 дугаартай оффис захиалгаар бариулах, худалдах-худалдан авах гэрээ, Г.Утэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн UBT.SC006-А, UBT.SC006-B, UBT.SC006-С дугаартай Үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ, Д.Н тэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн UBT.SC005-А, UBT.SC005-B, Ц.Д тэй байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн UBT.SC82 дугаартай Оффис захиалгаар бариулах гэрээ-г тус тус байгуулжээ.

6.1. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2.-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж зохицуулсан бөгөөд талуудын байгуулсан дээрх гэрээ тус бүрт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан Автозогсоол-ын талаар тусгаагүй байх тул авто зогсоолтой холбоотой үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзэхээргүй байна.

6.3.U оффисын барилгын сурталчилгаанд 200 автомашины зогсоолтой гэх сурталчилгааны хуудас болон видео бичлэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ба нэхэмжлэгч нар тухайн барилгаас оффисын байр захиалах гол үндэслэлийн нэг болсон гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй боловч оффис захиалгаар бариулах гэрээнд авто зогсоолын талаар тусгаагүй тул гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, U оффисын барилгын гадна тохижилт болох авто зогсоолын доголдолтой үр дүн хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ. гэж заасан бөгөөд Захиалагчийн шаардлага гаргах эрхийг мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1.-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; 352.2.2.-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; 352.2.3.-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах. гэж тус тус зохицуулсан.

6.3. Хариуцагч М ХХК нь дээр дурдсанаар, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу U оффисын барилгын гадна тохижилт болох авто зогсоолын доголдолтой үр дүнг нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бууруулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

6.4. Нэхэмжлэгч нар нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25.-д "гадна тохижилтын ажил" гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаар, U оффисын барилгын гадаах талбайг доголдолтой хүлээлгэж өгсөн хэмээн мэтгэлцсэн нь үндэслэл муутай.

6.4.1 Хэрэгт авагдсан сурталчилгааны зурагт хуудас дээрх төлөвлөлт, байрлалаар авто зогсоол байгуулагдаагүй болох нь зохигч талуудын тайлбар, U оффисын барилгын гадаах талбайд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, видео бичлэг зэргээр тогтоогдож байх боловч тухайн оффисын барилгын гадаах талбай, үзлэгийн тэмдэглэл, дүрс бичлэг, фото зурагт авагдсан авто зогсоол нь Барилгын тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

7. М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, 1.5.1-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө гэж тус тус заасныг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

7.1. Нэхэмжлэгч нар Оффис захиалгаар бариулах гэрээний дээрх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, М ХХК нь уг нөхцөлийг зөвшөөрөхгүй бол захиалга авахгүй, талбайгаа худалдахгүй гэж тулгаж, Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний хугацаа, нөхцөл, төслөө танилцуулаагүй, хамаарал бүхий ММ ХХК-тай Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ заавал байгуулах нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчсөн гэж мэтгэлцсэн нь үндэслэл муутай байна.

7.1.1 Талуудын байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5, 1.5.1 дэх заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тухайлан заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй тулган шаардалт, сүрдүүлэгт нэхэмжлэгч нар автсан гэж үзэх үндэслэл нотлогдоогүй, талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

8. ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэв.

8.1. М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээний 1.5-д Талууд энэхүү гэрээг байгуулсантай холбогдуулан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулах ба уг гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж, 1.5.1-д Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г ММ ХХК-тай байгуулна. Захиалагч нь Хөрөнгийн менежментийн гэрээний нөхцөлийг мөрдөж, үйлчилгээний зардал төлбөрийг гэрээнд заасан хэмжээгээр төлнө гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан Гэрээний стандарт нөхцөл мөн.

8.1.1. Тухайн оффисын барилгын ажлыг захиалгаар барьж гүйцэтгэх тал нь захиалагч талд Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах талаар гэрээнд заалт оруулж, захиалагч талтай гэрээ байгуулсан нь дээр дурдсанаар хуульд нийцсэн бөгөөд буруутгах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл тогтоосон гэрээний 1.5, 1.5.1 дахь заалтууд нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл ... гэж заасантай нийцсэн байна.

8.2. Тодруулбал, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2.-т Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй.,

200.3.-т Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:,

200.3.1.-д санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол

200.3.2.-т нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол.

200.4.-т Санал хүлээн авагч тал нь аж ахуй эрхлэгч этгээд бөгөөд ажил хэргийн онцлогоос хамаарч стандарт нөхцөлийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болно.

200.5.-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй. гэж заасан.

8.3. Иргэний хуулийн 202 дугаар зүйлд Стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.Бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараахь нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна:, 202.3.1.-д нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа; гэж тус тус заасан.

8.3.1. ММ ХХК-ийн хЭ ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн UB-XM-37, С ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн UB-XM-65, Г ХХК-тай байгуулсан UB-XM-97, ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн UB-XM-71, эээ ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн UB-XM-40, К ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн UB-XM-46, Ц.Д тэй байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ тус бүрийн 3 дугаар зүйлийн 3.1-д Үйлчилгээ үзүүлэх хугацаа: Энэхүү гэрээ нь U оффис ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаас хойш тасралтгүй 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. гэж заасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.3.1-д заасныг зөрчсөн.

8.3.2. Ийнхүү хууль зөрчсөн нь тогтоогдож байх тул дээр дурьдсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.

8.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар хариуцагч ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэл муутай гэж дүгнэв.

8.4.1. Зохигч талууд энэхүү Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хуулиар зохицуулагдаагүй харилцаа хэмээн маргаж байх боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасны дагуу гэрээний талууд хэн аль нь харилцан үүрэг хүлээж, эрх зүйн харилцаанд орсон бөгөөд гэрээ байгуулагдсан.

8.4.2. Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу үйлчилгээ үзүүлсэн, эс үзүүлсэн эсэх талаар зохигч маргаагүй, үйлчилгээ үзүүлэх үүргээ хариуцагч ММ ХХК биелүүлж ирсэн, нэхэмжлэгч нар үйлчилгээ авсан гэж үзэх үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хЭ ХХК, С ХХК, К ХХК, гу ХХК, эээ ХХК-ийн 2020-2021 оны хооронд Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

8.5. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар харилцан буцаагдах зүйлсийг тайлбарлахад, нэхэмжлэгч нарын хувьд дээр дурдсанаар хариуцагчаас авсан үйлчилгээг буцаан өгөх боломж нэхэмжлэгч нарын хувьд тодорхойгүй тул үнийг төлөх үүрэг нэхэмжлэгч нарт ногдох тул үйлчилгээний хөлсөнд төлсөн төлбөр буцаан гаргуулах шаардлага үндэслэлгүй.

9. Хариуцагч ММ ХХК нь Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт Х ХХК-иас 4,617,314.92 төгрөг, Г ХХК-иас 5,574,739.36 төгрөг, К ХХК-иас 13,963,590.19 төгрөг, СИСИ ХХК-иас 27,514,174.86 төгрөг, ХХК-иас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг, Ц.Д гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, ЭЭ ХХК-с хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч тус бүрд ногдуулан шаардаж буй шаардлага тус бүрийн үндэслэл нотлогдоогүй, сөрөг шаардлагад хавсаргасан хүснэгт дээрх төлбөрийн эх үүсвэр тодорхойгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

10. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 352.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус заасныг баримтлан, дор дурдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай,

1.1. Хариуцагч ММ ХХК-д холбогдох, ММ ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, гу ХХК, ХХК, эээ ХХК, Д.Д , К ХХК нартай байгуулсан байгуулсан Хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

1.2. Хариуцагч М ХХК-иас 441,715,880 төгрөг буюу 34,284,000 төгрөгийг Х ХХК-д, 56,355,200 төгрөгийг С ХХК-д, 13,748,400 төгрөгийг Э ХХК-д, -25,014,080 төгрөгийг Г ХХК-д, 13,745,400 төгрөгийг ЭЭ ХХК-д, 20,395,200 төгрөгийг ХХК-д, 57,817,000 төгрөгийг эээ ХХК-д, 69,300,000 төгрөгийг СИСИ ХХК-д, 62,012,600 төгрөгийг иргэн Г.Ут, 17,555,200 төгрөгийг иргэн Д.Н д, 20,889,600 төгрөгийг иргэн Д.Д д тус тус олгуулах,

- М ХХК-ийн хЭ ХХК, С ХХК, Э ХХК, гу ХХК, ЭЭ ХХК, ХХК, эээ ХХК, Г.У, Д.Н , Ц.Д нартай байгуулсан Оффис захиалгаар бариулах гэрээ-ний 1.5, 1.5.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

- ММ ХХК-иас нийт 55,374,065 төгрөг буюу 10,011,319 төгрөгийг Х ХХК-д, 16,349,680 төгрөгийг С ХХК-д, 3,834,348 төгрөгийг Г ХХК-д, 15,414,891 төгрөгийг эээ ХХК-д, 1,658,984 төгрөгийг ХХК-д, 218,676 төгрөгийг Ц.Д д тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага,

- Хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөрт Х ХХК-иас 4,617,314.92 төгрөг, Г ХХК-иас 5,574,739.36 төгрөг, К ХХК-иас 13,963,590.19 төгрөг, СИСИ ХХК-иас 27,514,174.86 төгрөг, ХХК-иас хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 7,756,038.58 төгрөг, ашиглалтын төлбөр 828,626.50 төгрөг, Ц.Д гээс хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 6,928,247.47 төгрөг, ашиглалтын төлбөр 600,370.51 төгрөг, ЭЭ ХХК-с хөрөнгийн менежментийн үйлчилгээний төлбөр 5,318,205.88 төгрөг, ашиглалтын төлбөр 538,364.92 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагч ММ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

1.3. Нэхэмжлэгч Гл ХХК нь М ХХК, ММ ХХК-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн Х ХХК-ийн 343,770 төгрөг, С ХХК-ийн 580,126 төгрөг, Э ХХК-ийн 296,892 төгрөг, гу ХХК-ийн 423,421 төгрөг, ЭЭ ХХК-ийн 296,887 төгрөг, ХХК-ийн 400,326 төгрөг, эээ ХХК-ийн 587,435 төгрөг, СИСИ ХХК-ийн 504,450 төгрөг, Гл ХХК-ийн 568,896 төгрөг, 70,200 төгрөг, К ХХК-ийн 70,200 төгрөг, Г.Уийн 678,613 төгрөг, Д.Н гийн 386,126 төгрөг, Ц.Д гийн 402,798 төгрөг, хариуцагч ММ ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 526,149 төгрөг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлж тодруулсан шаардлагад төлсөн Х ХХК-ийн 105,000 төгрөг, гу ХХК-ийн 6,100 төгрөг, эээ ХХК-ийн 164,850 төгрөг, К ХХК-ийн 96,100 төгрөг, С ХХК-ийн 169,500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч ММ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 171,885 төгрөгийг хЭ ХХК-д, 290,063 төгрөгийг С ХХК-д, 211,710.5 төгрөгийг гу ХХК-д, 200,163 төгрөгийг ХХК-д, 293,717.5 төгрөгийг эээ ХХК-д, 201,399 төгрөгийг Д.Д д, 35,100 төгрөгийг К ХХК-д тус тус гаргуулж олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА