Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 317

 

1. Прокуророос Д.Насанжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн, Авзага овогт Ганбатын Батбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан Д.Насанжаргалыг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, Г.Батбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2,2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 

2. Ваанчиг овогт Доржоогийн Насанжаргалыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Авзага овогт Ганбатын Батбаатарыг гэмтэлтэй хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Д.Насанжаргалд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Г.Батбаатарыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Д.Насанжаргалд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ял, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Д.Насанжаргалд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Д.Насанжаргалын цагдан хоригдсон 164 /нэг зуун жаран дөрөв/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Г.Батбаатар нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.Насанжаргал, Г.Батбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Насанжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Батбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн давуун цамц 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, эрээн өнгийн бүтээлэг 1 ширхэг, хүрэн өнгийн ботинк 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 ширхэг,  өмдний тэлээ 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.