Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2023/00203

 

 

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 139/ШШ2023/00203

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 8-р баг, ******* 3-40 тоотод оршин суух, ******* овогт *******ийн /ЗЮ/,

Нэхэмжлэлийн шаардлага: 566439 /таван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00157/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Э.ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 566439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ******* корораци ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43784651 тоот гэрээ байгуулан 99599867 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан лизингээр А52, Вlаск утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2022 оны 08 сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 446,549 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 41,583 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 78,307 төгрөг буюу нийт 566,439 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э. нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр ******* ******* ХХК-аас гар утасны зээлийн гэрээ байгуулан 499.000 төгрөгийн үнэтэй А3 маркийн утсыг 1 жилийн гэрээтэй худалдаж авсан. Сард 45961 төгрөг төлөх хуваарьтай, тухайн 12 сарын хугацаанд багц бууруулалгүйгээр 24800 төгрөгийн багцыг ашиглах гэрээтэй байсан. Хариуцагч Э. нь 2022 оны 05 сарын 23-ны өдрөөс хойш төлбөрөө огт хийгээгүй. Гар утасны үлдэгдэл төлбөр болон ярианы 2 сарын төлбөр нийт 566439 төгрөгийг нэхэмжилсэн гэв.

4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/, ******* ******* ХХК-аас 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 1/2491 дугаартай У.т олгосон итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, 43784651 дугаартай гэрээний хуулбар /хэргийн 4-р хуудас/, үйлчилгээний гэрээний хуулбар /хэргийн 5-р хуудас/, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хэргийн 6-р хуудас/, харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/, ******* ******* ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 43784651 тоот дугаартай зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрөө нэхэмжилсэн байна. Э.т 2023 оны 04 сарын 19 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 05 сарын 03 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ******* ХХК-аас 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 1/2491 дугаартай У.т олгосон итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, 43784651 дугаартай гэрээний хуулбар /хэргийн 4-р хуудас/, үйлчилгээний гэрээний хуулбар /хэргийн 5-р хуудас/, гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хэргийн 6-р хуудас/, харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/ баримтуудаар ******* ******* ХХК болон Э. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 446549 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 41583 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 78307 төгрөг буюу нийт 566439 төгрөг нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

6.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 43784651 дугаартай зээлийн гэрээний 4 дахь хэсгийн 4.1, 4.2-д нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

7.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 446549 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 41583 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 78307 төгрөг буюу нийт 566439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Э.ийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* овогт *******ийн /ЗЮ/-ээс 566439 /таван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70200 /далан мянга хоёр зуун төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулан, нэхэмжлэгчээс төлсөн 17644 /арван долоон мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ээс 17644 /арван долоон мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******