Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2023/00914

 

 

 

 

 

 

 

 

2023 03 13

182/ШШ2023/00914

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

俿 . , ,

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаарp хороо, 39 дүгээр байр, 10 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батнасангийн ******* /РД:У*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбайн баруун талд байрлах ******* tower-ын 18 давхар хаягт байрлах ******* ******* ХХК /*******/-д холбогдох,

Орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгуулах, гэрээнд зааснаар ипотекийн зээлэнд хамруулж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******ы төлөөлөгч: *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн ******* ******* ХХК-ийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд төлөөлөгч *******ээс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХХК-тай 2021.04.06-ны өдөр Орон сууцны барилга захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 5 дугаар давхарт 59 тоот, 74 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 172 494 000 төгрөгөөр захиалсан. Гэрээнд зааснаар орон сууцны төлбөрөөс урьдчилгаа болгон 72 794 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг нь ******* ******* ХХК нь ипотекийн зээлд хамруулахаар тохиролцсон.

Б.******* нь 2021.11.13-ны өдөр Эй Би Эн Дизайн ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбай нь 74 м.кв хүрэхгүй, 68,96 м.кв гэдэг нь тогтоогдож м.кв-ын зөрүү гарсан учир 2021.04.06-ны өдөр байгуулсан гэрээг 2022.06.25-ны өдөр өөрчлөлт оруулан нийт гэрээний үнэ 160 745 760 төгрөг болгон өөрчилсөн. Тухайн орон сууц ашиглалтад орж, байрандаа орох гэсэн боловч 56, 59 тоот дээр маргаан үүссэн. Иймд Б.*******ы захиалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, River villa apartment /Ривер Вилла апартмент/-ын В блокийн 5 давхрын 59 тоот, 68,96 м.кв талбай бүхий 2 өрөө, наран талдаа орон сууцыг Б.*******д хүлээлгэж өгөх, үлдэх 88 251 760 төгрөгийг ипотекийн зээлд хамруулж өгөхийг даалгахаар нэхэмжилсэн.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулагдсан нь нотлогдсон. Хариуцагч нь орон сууцаа хүлээлгэж өгөх гэрээний талуудын үүрэг дээр маргаан бүхий нөхцөл, байдлууд дээр маргаантай байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний үнийн дүн, м.кв-ын зөрүү, хаяг байршил, тоот гэдэг дээр бол маргаан байхгүй тухай баримтыг судалж тогтоосон.

Одоо нэхэмжлэгч банкны зээлд хамрагдах гэж байгаа. Үүнд харилцан бие, биеэсээ шалтгаалсан нөхцөл, байдлууд байна. Жишээлбэл, зээлдэгч буюу худалдан авагч нь банканд хандсан байх, банк нь материал хүлээж аваад, судалсан байх, энэ судлах хүсэлт өгөх хүсэлтийг шийдэх асуудал дээр гүйцэтгэгч буюу барилгыг ашиглалтад оруулж байгаа компаниас шалтгаалах зүйлсүүд байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.*******ы нэр дээр гаргаж өгч, Б.*******д үл хөдлөх хөрөнгөө хүлээлгэж өгөх асуудал байгаа. Хүлээж авах асуудал дээр бол эд хөрөнгийг хүлээн авснаар тооцох асуудал гэрээгээр тодорхойлно гээд Иргэний хуулийн 248 дугаар зүйлд заасан. Хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлохдоо улсын комисс хүлээж авснаар, мөн дээрээс нь хүлээж авахдаа актаар хүлээлцэж мэдэгдэнэ гээд байгаа юм.

Нэхэмжлэгч байраа авахаар өргөдөл өгдөг боловч хариу өгдөгдөггүй. Өргөдөл гаргаж байсан талаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар хариуцагчаас шаардахад өргөдлийг нь шийдвэрлээгүй, хадгалаагүй гэдэг хариу тайлбар ирүүлсэн байна. Орон сууцыг хүлээлгэж өгөх, барих, ашиглалтад оруулах, улсын комисст бүртгүүлээд хүлээлгэж өгөөд манайд хүлээлгэж өгөх нь энэ байгууллагын үүрэг юм. Байр хүлээлгэж өгөхгүй байгаад гомдол гаргахад энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй, шүүх дээрх аливаа хэлбэрээр гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэдэг.

Одоо Б.*******ы хувьд байрыг хүлээж авснаараа зээлд хамрагдах өөрөөс шалтгаалах бүхий л нөхцөл, бололцоогоо асуудалгүй шийдэж, гэрээгээ биелүүлэх боломжтой. Хэрэв гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол харин ч эсрэгээсээ хариуцагч байгууллагын хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульчилсан боломжууд нээгдэнэ.

Хариуцагч ханшийн өөрчлөлтөөс шалтгаалаад давагдашгүй хүчин зүйл буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлаас өмнө байсан ханшаар гэрээгээ байгуулсан. Өмнө ашиглалтад оруулсан байраа одоо шинэ зах зээлийн ханшаар бусдад шилжүүлээд худалдах хүсэл, сонирхол агуулаад байна гэж бид байр хүлээлгэж өгөхгүй байгаа шалтгааныг ойлгож байна.

Иймд байрыг хүлээлгэж өгөхийг гэрээгээр болон хуулиар шаардах эрхтэй гэж үзэж байна. Хүлээлгэж өгөх асуудлаас хамаараад төлбөрийн үлдэгдлийг 100 хувь төлөх бүрэн боломжтой. Зээлд хамрагдах өөрөөс шалтгаалах нөхцөл, боломжоо Б.*******ы хувьд гүйцэтгэсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч *******гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр шаардлага гаргасан.

Нэг нь наран талдаа байрлалтай 59 тоотыг хүлээлгэн өгөхийг даалгуулах, нөгөө нь ипотекийн зээлд гэрээнд заасны дагуу хамруулж өгөхийг даалгах гэж байгаа.

Хоёрдох шаардлага буюу ипотекийн зээлд хамруулах шаардлага нь хариуцагчийн хүлээх хариуцлага биш. Гэрээний 3.1-т ипотекийн зээлд хамрагдаж төлнө гэсэн. Ипотекийн зээлд хамруулах журмын дагуу зээл хүсэгч нь өөрөө материалаа бүрдүүлээд өгдөг бөгөөд түүнд ******* ******* ХХК тухайн зээл олгох банк эсвэл шаардлагатай эрх бүхий этгээдэд нөлөөлөх боломж байхгүй. Зээл гаргадаг эрх бүхий субъект нь ******* ******* ХХК биш, гэрээгээр ч ийм хүлээсэн үүрэг байхгүй.

Нэхэмжлэгч Б.******* байрыг үзчихээд, обойн захилгаа өөрөө ирж өгсөн нь бүртгэлийн дэвтэр дээр бичсэнээр нотлогдоно. Өөрөө ирж захиалга өгчихөөд дараа нь дүү болон ээжийгээ явуулаад миний байр биш байна гээд маргаан үүсгээд байдаг.

Нэхэмжлэгч хамгийн анх шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5.-д заасан арга хэмжээг 56 тоот дээр буюу н.Ганчимэгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө дээр авахыг хүссэн байдаг. Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх юм байна гэж үзээд хүсэлтийг хангаагүй. Дараа нь дахин 59 тоот дээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах гэсэн хүсэлт гарагсныг шүүхээс хангасан.

Нэхэмжлэгч Б.******* өөрөө 59 тоот нь ертөнцийн зүгээр зүүн талдаа байгаа гэж үзсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 59 тоот нь ертөнцийн зүгээр баруун талдаа байдаг. Тэгэхээр 56 тоотыг нь өөрөө 59 тоот гэж андуураад, миний байрыг бусад этгээдэд зарчихлаа гэж маргаад байдаг. Гэвч нотлох баримтын хүрээнд үзэх юм бол 2021.04.06-ны өдөр иргэн Б.*******тай гэрээ байгуулсан бол иргэн 56 тоотын н.Ганчимэгтэй 2021.02.26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр 2 сарын өмнө өөр этгээдтэй гэрээ байгуулаад 56 тоотыг зарчихсан, энэ хүн нь төлбөр мөнгөө төлөөд, ипотекийн зээлдээ хамрагдаад, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулаад авчихсан. Энэ нь хэрэгт ирсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

Тэгэхээр энэ шаардлага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогддоггүй. Яг 59 тоот юм уу аль нь гэж үзээд байгааг нотлох баримтаар нотолсон зүйл байхгүй. Сүүлд ирсэн баримтаар 56, 59 тоотын маргааныг тодруулаад тасалчихсан байгаа. 56 тоот нь ертөнцийн зүгээр зүүн талдаа, 59 тоот нь баруун талдаа байрлалтай юм байна гэдгийг ирсэн нотлох баримт, план зураг хангалттай нотолсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

******* ******* ХХК-ийг орон сууц хүлээлгэж өгөхгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа гэж байна. Өөрөө ажилтай учраас ээж болон дүү нь ирдэг гэж хэлсэн. Ирээд маргаад байгаа гол үндэслэл нь 59 тоотыг л хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа. Бид Б.*******тай байгуулсан гэрээнээс хойшоо болон хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 59 тоотыг өөрт нь маш олон удаа тайлбарласан. 59 тоот гэхээр минийх биш гээд байдаг. Тэгээд өөрөө ирж орон сууцыг авахгүй байсан. 59 тоотыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. ******* ******* ХХК-ийн зүгээс 59 тоотыг танд өгөхгүй гэсэн зүйл огт байхгүй. Яг гэрээнд заасан 59 тоотыг хүлээж авахгүй маргаад, тэрнээс гарах үр дагаврыг ******* ******* ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй байна, орон сууцыг хүлээлгэж өгөхгүй байна гээд ямар ч үндэслэлгүй, боломжгүй зүйл байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч би 59 тоотыг авна. гэхдээ энэ биш. энэ чинь 56 тоот, 56 тоот минийх. Та нар 56 тоотыг өөр хүнд зарчихсан байна гээд байдаг. Гэрээний дагуу 59 тоотыг өөрөө хүлээж авахгүй л гэсэн үг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаад яваад байдаг гэж хүлээн зөвшөөрч байна. Ипотекийн зээлийн олгох журам гэж байдаг.

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам байдаг. Ямар ч барилга, орон сууцны өмчлөгч, орон сууцыг ашиглалтад оруулсан компани нөлөөлөх боломж байхгүй. Зээл хүсэгч өөрөө материалыг бүрдүүлж, шаардлагыг хангасан байх ёстой. Үүний дагуу зээл гаргагч шийдвэрлэх ёстой болохоос ******* ******* ХХК ямар нэгэн байдлаар зээл гаргуулахгүй, эсвэл зээл гаргуулах байсан боловч тухайн үүргийг биелүүлэхгүй байгаа гэж үндэслэлгүй. Ипотекийн зээл гаргуулахыг даалгуулах гэдэг нэхэмжлэлийг шүүхээс хангасан ч гэсэн ямар ч биелэгдэх боломжгүй.

Нэхэмжлэгч өөрөө 59 тоот, 56 тоотыг андуураад яваад байсан. Нотлох баримтуудаар аль нь 59 тоот аль нь 56 тоот гэдэг нь тодорхой болчихсон учир бид маргахгүй байгаа. Гэрээнд заасны дагуу 2 дугаар улирлын дотор ашиглалтад оруулаад хүлээлгэж өгөх ёстой. 2021.10.01-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Иймд ******* ******* ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй, гэрээнд заасан үүргээ хангалттай биелүүлсэн. Хүлээлгэж өгөх нөхцөл байдлыг бүрдүүлж, обойг нь нааж, дотоод заслыг нь бүгдийг нь хийж өгсөн. Нэхэмжлэгч гэрээний 3.1-т заасны дагуу 2022.06.25-ны өдөр өөрөө ипотекийн зээлд хамрагдаж төлөх ёстой байсан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хүлээлгэж өгөхгүй байна гэдэг нь өөрөө үндэслэлгүй. Хэрэв талууд хоорондоо уулзаад гэрээнд заасан 59 тоотыг хүлээж авъя гэвэл манайхаас асуудал байхгүй.

Шүүхийн шийдвэрээр ******* ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэж заалгах нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгаа. Өөрсдөө ч гэсэн маргаад яваад байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр өөрсдөө хүлээж авахгүй гэж маргаад байгаа учраас ******* ******* ХХК ямар нэгэн байдлаар чи энэ 59 тоотод ор гэж шахах ямар ч эрх байхгүй. Тиймээс ******* ******* ХХК гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2021.04.06-ны өдрийн Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2021.11.03-ны өдрийн 21/241 тоот Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Дүгнэлт, хавсралт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх 4-14/, ХААН банк ХХК-ийн 2023.01.23-ны өдрийн 5749 тоот тодорхойлолт зэргийг гаргасан.

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 19-20/, 2021.10.01-ний өдрийн БА-188/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-ийн 36-38/, 2021.02.26-ны өдрийн Д.Ганчимэг болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Р-2021/0062 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2021.04.06-ны өдрийн Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Р-2021/0124 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 36-46/, 5-р давхрын байгуулалт, гүйцэтгэлийн зураг, /хх-ийн 67, 75/, Ривер вилла-2 барилгын айлуудын обойны бүртгэл гэсэн дэвтэр зэргийг гаргасан.

 

5.Тус шүүхийн шүүгчийн 2022.12.14-ны өдрийн 182/ШЗ2022/16131, 2022.02.24-ний өдрийн 182/ШЗ2022/02497 дугаартай захирамжуудын дагуу River villa apartment /Ривер Вилла апартмент/ үйлчилгээний орон сууцны барилгын 5 дугаар давхрын байгуулалтын зураг /гүйцэтгэлийн зураг/, ******* ******* ХХК-ийн 2022.12.26-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, /хх-ийн 66-67, 75 /, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.02.27-ны өдрийн 5/1707 тоот албан бичгээр ирүүлсэн иргэн Д.Ганчимэгээс бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэг, ******* ******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст Д.Ганчимэгт гэрчилгээ олгуулах тухай хүсэлт, Хот байгуулалт хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, хаяг байршлын зураг, River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон суц үйлчилгээний 8/2 дугаар байрны 5 дугаар давхрын болон 5, 7, 9 дүгээр давхрын байгуулалтын схем зургууд, Д.Ганчмэгийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206084859 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/2 дугаар байр, 56 тоот хаягт байршилтай, 73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, ЗГ/202146816171 тоот Ипотекийн зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ зэрэг баримтууд авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, River villa apartment /Ривер Вилла апартмент/ үйлчилгээ, орон сууцны барилгын В блокийн 5 дугаар давхрын 59 тоотод байрлах, баруун талдаа, урагшаа харсан цонхтой /наран талдаа/ 68,96 м.кв талбай бүхийн 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******д хүлээлгэж өгөх, тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг ипотекийн зээлд хамруулж өгөхийг тус тус хариуцагч ******* ******* ХХК-д даалгуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу орон сууц хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч компанитай байгуулсан 2021.04.06-ны өдрийн Р-2022/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 68,96 м.кв талбайтай, 2 өрөө, наран талдаа байрлалтай орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 331 000 төгрөгөөр үнэлж нийт 160 745 760 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, гэрээнд зааснаар урьдчилгаа болох 72 794 000 төгрөгийг төлсөн, гэрээний 4.3.2, 4.2.6-д заасны дагуу улсын комисс хүлээж авснаар, мөн дээрээс нь хүлээж авахдаа актаар хүлээлцэж мэдэгдэх ёстой боловч уг үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн хохироосон, байраа авахаар хүсэлт гаргадаг боловч хариу өгдөггүй, гэрээний 3.1-д зааснаар үлдэх төлбөрийг ипотекийн зээлд хамруулахаар тохирсон, энэ талаар арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч одоо байрыг хүлээн авснаар ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон тухай ХААН банк ХХК-ийн тодорхойлолт байгаа, хариуцагч одоо шинэ зах зээлийн ханшаар байрыг бусдад шилжүүлэх зорилгоо байр хүлээлгэж өгөхгүй байна гэж үзэж байна гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэгчийн ипотекийн зээлд хамруулах шаардлага нь хариуцагчийн хүлээх хариуцлага биш, ******* ******* ХХК тухайн зээл олгох банк эсвэл шаардлагатай эрх бүхий этгээдэд нөлөөлөх боломжгүй, зээл гаргадаг эрх бүхий субъект биш, гэрээгээр ч ийм хүлээсэн үүрэг байхгүй. Нэхэмжлэгч Б.******* өөрөө байрыг үзээд обойн захилгаа ирж өгсөн атлаа дараа нь 59 тоот нь ертөнцийн зүгээр зүүн талдаа байрлах ёстой, миний байрыг бусад этгээдэд зарчихлаа гэж 56 тоот дээр маргадаг боловч гэрээний дагуу 59 тоот нь ертөнцийн зүгээр баруун талдаа байрладаг болох нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон, маргаад байгаа 56 тоот нь иргэн Д.Ганчимэгийн өмчлөлийнх болох нь мөн нотлогдсон, 59 тоот танай захиалсан орон сууц мөн гэдгийг олон удаа хэлдэг ч хүлээж авдаггүй, өөрөө орон сууцаа хүлээж авахгүй маргаад байгаад хариуцагч буруугүй, гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн үндэслэл байхгүй, 59 тоотоо хүлээж авахад манай зүгээс маргаан байхгүй, нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Хариуцагч ******* ******* ХХК болон нэхэмжлэгч Б.******* нар нь тус компанийн барьж байгаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон сууц үйлчилгээний барилгын В блокийн 5 дугаар давхарт байрлах 59 тоот, 74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2 331 000 төгрөгөөр, нийт үнэ нь 172 494 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2021.04.06-ны өдөр Р-2021/0124 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

3.2. Нэхэмжлэгч Б.*******аас уг захиалсан 59 тоот орон сууцны талбайг хэмжүүлж, Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2021.11.03-ны өдрийн 21/241 тоот Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Дүгнэлт-ээр тухайн орон сууцны талбайг 68,96 м.кв хэмжээтэй болохыг тогтоосон байх бөгөөд, талууд үүнийг үндэслэн 2022.06.20-нд гэрээний 3.1-д ...2021.04.06-ны өдрийн Р-2021/0124 тоот гэрээний 74 м.кв байрыг хэмжилтийн дагуу 68,96 м.кв болгон шинэчлэв гэсэн өөрчлөлт оруулж, 2021.04.06-ны өдрөөр огноолсон Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний 2.1-д зааснаар 68,96 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2 331 000 төгрөгөөр, нийт үнэ нь 160 745 760 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан Р-2021/0124 тоот, Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, Эй Би Эн Дизайн ХХК-ийн 2021.11.03-ны өдрийн 21/241 тоот Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, Дүгнэлт, хавсралт зэргээр нотлогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

3.3. Талуудын байгуулсан Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.*******аас 72 494 000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлсөн, одоо 88 251 760 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд талууд мөн энэ талаар маргаагүй болно.

3.4. Нэхэмжлэгч Б.*******ы захиалсан В блокийн 5 дугаар давхарт байрлах 59 тоот, 68,96 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон сууц үйлчилгээний барилга нь 2021.10.01-ний өдөр ашиглалтад орсон болох нь мөн өдрийн БА-188/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р нотлогджээ.

 

4. Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.3-т Худалдагч тал гэрээний дагуу орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж, 4.2.6-д Талууд орон сууц хүлээлцсэн акт үйлдэн худалдагч тал, худалдан авагч талд түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж, 4.3.1-д Худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч буй орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй гэж, 4.4.3-т Худалдан авагч тал нь орон сууцанд орсноос хойш энэхүү гэрээг цуцалсан тохиолдолд тухайн байрыг ашигласан түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй... гэж, 4.4.4-т Худалдан авагч тал нь орон сууцны ашиглалттай холбогдох төлбөрүүдийг тухай бүрт нь төлж байх үүрэгтэй... гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.- д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд дээрх зохицуулалтыг харьцуулан үзвэл, худалдан авагч нь орон сууцны урьдчилгаа үнийг төлсний дараа үлдэгдэл үнийг бүрэн төлөхөөс өмнө өөрийн захиалсан орон сууцыг хүлээлцсэн акт үйлдэн, хүлээн авч орох эрхтэй байх бөгөөд талууд, захиалсан орон сууцны үнийг бүрэн төлсний дараа орон сууцыг хүлээн авах, хүлээлгэн өгөх талаар гэрээнд тохиролцож гэрээнд заагаагүй, харин орон сууцны үнийг бүрэн төлсний дараа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч тал өөрийн нэр дээр дээр гаргуулж бүртгүүлэх эрх үүсэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан дээрх худалдах, худалдах авах гэрээний 3.1-д орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг 2022.06.25-нд төлөхөөр заасан байх боловч уг төлбөрийг худалдан авагч нь банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр гэрээний талууд мөн тохиролцсон байна.

 

5. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон сууц үйлчилгээний барилга нь БА-188/2021 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р 2021.10.01-ний өдөр ашиглалтад орсон байх бөгөөд Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 4.2.5-д Орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд худалдагч тал худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу 2021.10.01-ний өдрөөс хойш, түүнчлэн гэрээнд өөрчлөлт оруулсан 2022.06.20-ноос хойшхи хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид 59 тоот орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдсэн, шаардсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авах нөхцөлийг гэрээний 4.2.4, 4.2.6-д зааж тодорхойлсон, үүний дагуу орон сууцыг актаар хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг үүрэг гүйцэтгүүлэгчид...хүлээлгэн өгнө гэж, 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдагч...хөрөнгө...ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... гэж тус тус заасны дагуу мөн гэрээний 4.3.6-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

6. Хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн, Д.Ганчмэгийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206084859 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам гудамж, 8/2 дугаар байр, 56 тоот хаягт байршилтай, 73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ, 2021.02.26-ны өдрийн Д.Ганчимэг болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Р-2021/0062 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудаар болон Ривер вилла-2 барилгын айлуудын обойны бүртгэл гэсэн дэвтэрт Б.******* 59 тоот орон сууцны обойг сонгож бүртгэгдсэн байдал, River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон сууц үйлчилгээний 8/2 дугаар байрны 5 дугаар давхрын болон 5,7,9 дүгээр давхрын байгуулалтын схем зургууд, хариуцагч талаас ирүүлсэн тус барилгын 5 дугаар давхрын байгуулалтын зураг /гүйцэтгэлийн зураг/ зэргээр River villa apartment /Ривер Вилла апартмент/ орон сууц үйлчилгээний барилгын В блокийн 5 дугаар давхарт байрлах, байгуулалтын зургуудад 2 тоот гэсэн түр дугаартай, ертөнцийн зүгээр барилгын баруун урд хэсэгт байрлалтай 68,96 м.кв талбайтай, 59 тоот, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******, 15 тоот гэсэн түр дугаартай, ертөнцийн зүгээр барилыг зүүн урд талдаа байрлалтай, 56 тоот, 73 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг иргэн Д.Ганчимэг тус тус захиалсан, улмаар 56 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Ганчимэг бүртгэгдсэн талаарх үйл баримтууд тогтоогдсон.

 

7. Нэхэмжлэгч Б.******* нь 100 000 000 төгрөг зээлэхээр орон сууцны ипотекийн зээлийн дараалалд бүртгүүлэх хүсэлтийг 2021.06.07-нд гаргасан талаар ХААН банк ХХК-ийн 2023.01.25-ны өдрийн 5749 тоот тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Р-2021/0156 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч нь банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр талууд тохиролцож заасан нь худалдагч буюу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг орон сууцны ипотекийн зээлд хамруулж үлдэгдэл төлбөрийг төлүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэх хууль үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар гэрээний дагуу худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлөх нь худалдан авагч буюу нэхэмжлэгч талын үндсэн үүрэг тул тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг ипотекийн зээлд хамруулж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

8.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагч ******* ******* ХХК-д худалдан авагч Б.*******д 68,96 м.кв талбайтай, 59 тоот 2 өрөө орон сууцыг гэрээний дагуу хүлээлгэж өгөхийг даалган, нэхэмжлэлийн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг ипотекийн зээлд хамруулж өгөхийг даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1.,211 дүгээр зүйлийн 211.1.-д заасныг баримтлан талуудын хооронд 2021.04.06-ны өдрөөр огноолж байгуулсан Р-2022/0156 тоот Орон сууц захиалгаар худпалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдсан Ривер вилла хотхоны орон сууцны барилгын В блокийн 5 дугаар давхрын 59 тоотод байрлах, 68,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс тухайн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 88 251 760 төгрөгийг ипотекийн зээлд хамруулж өгөхийг даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.И уулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА