| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/1395/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1969 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 18.19-1, |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1969
2025 8 19 2025/ШЦТ/1969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч С , түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ад холбогдох эрүүгийн 2309 00349 0456 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С нь “0” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг хашиж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204,452,919 төгрөгийг өөрийн 1 дугаар бүхий Хаан банкны дансаар дамжуулан хүлээн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах нь олон нийтэд зарлагдаагүй мэдээлэлд үндэслэж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэг хамаарна. Өөрөөр хэлэх юм бол хэн нэгэн этгээд бусдаас давуу эрх эдэлж, тухайн зах зээлийн ханшид нөлөөлөх мэдээллийг ашиглаж арилжаанд оролцсон бол энэ төрлийн гэмт хэрэгт хамаарна... Койн үүсгэн байгуулагчид нь анхдагч зах зээлийн арилжаанд өөрийн үүсгэсэн койныг олон нийтэд тодорхой үнийн дүн бүхий ханшаар арилжаад, өөрсдөө буюу койн гаргасан үүсгэн байгуулагчид нь хариу төлбөргүйгээр хүлээн авснаа олон нийтэд мэдэгдэхгүйгээр, нууцаар хоёрдогч зах зээлийн арилжаанд бусад буюу анхдагч зах зээлийн арилжаагаар тодорхой үнийн дүн бүхий ханшаар койн худалдан авсан иргэдтэй хамт арилжаанд оролцсон үйлдлийг хуурамч арилжаа хийсэн гэж үзэж болно. Мөн тухайн койн үүсгэн байгуулагч нарын хариу төлбөргүйгэээр эзэмшсэн койн нь виртуал хөрөнгийн танилцуулга /whitepaper/-д заагаагүй бол мөн адил хуурамч арилжаа гэж үзнэ. Дотоод мэдээлэлд компанийн нууцын мэдээлэл, эсхүл удахгүй олон нийтэд зарлагдах үйл ажиллагааны мэдээлэл, эсхүл тухайн мэдээлэл олон нийтэд мэдээлэгдэхээр койны зах зээлийн ханшид нөлөөлж болохуйц мэдээллийг ойлгож болно...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 184-191 дүгээр хуудас),
Гэрч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ХЗ ХХК болон ОК ХХК-уудын санхүүгийн тайлан харахад тус бүртээ байтугай нийлээлд ч 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй. Яахав нийлээд 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байж болох юм...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 199-203 дугаар хуудас),
С-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...уг койн нь 20, 20 хувийн хувьцаа эзэмшигч нарт олгосон койн байгаа юм...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 227-231 дүгээр хуудас),
А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...ICO-ийн хүрээнд 5,887 хөрөнгө оруулагч 26,889,136,286 ширхэг ССС-г 8,066,740,886 төгрөгөөр худалдан авч, хаалттай хөрөнгө оруулагч 113,333,333,333 ширхэг ССС-г 34,000,000,000 төгрөгөөр худалдан авах хэлцлийг хийсэн. Энэ хэлцлийг хийсэн баримт байгаа. Энийг гаргаж өгөх боломжтой...ОК ХХК болон ХЗ ХХК-уудын тус бүрийн 100 хувийн хувьцааг ХХК-ийн эзэмшилд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг уг нь миний бие хариуцаж хийхээр байсан боловч тухайн ажил ихтэй байсан учраас бүртгэлд бүртгүүлж чадаагүй юм.../ОК ХХК, ХЗ ХХК-уудыг үнэлэх үнэлгээг гаргахдаа/ хөндлөнгийн компаниар санхүү, эдийн засгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээ хийлгэсэн зүйл байхгүй...ССС койны хуваарилалт гэсэн хэсэгт тодорхой дүнг хаалттайгаар худалдана гэдгийг бичсэн байсан. Гэвч ямар байдлаар хэнд худалдахыг заагаагүй, хувьцаа эзэмшигч нар руу шилжсэн 6.6 тэрбум ширхэг ССС койн нь тухайн Private sale гэсэн хэсэгт хамаарч байгаа болохоор энэ асуудал олон нийтэд мэдээлэгдээгүй.../ССС койны танилцуулгад токеныг компанийн хувьцаагаар арилжаалах боломжтой заагдсан зүйл/ танилцуулга дээр яг тийм заалт байхгүй байх...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 233-239 дүгээр хуудас),
Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ХХК болон ... сургуулийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь..ОК ХХК байгаа юм. Намайг 2021 онд ХХК-ийн тайланг гаргаж байх үед тус компаниудын үлдсэн 49 хувийг нь мөн М гэх хүн эзэмшдэг байсан. ОК ХХК-г яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй байна, 2021 оноос хойш дандаа Х санхүүгийн тайлан өгч байгаа... ХХК нь Хүмүүн сургууль ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн барилгын эзэмшигч нь байгаа юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Гэрч Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анхны арилжаа хийгдэхээс 2 хоногийн өмнө ССС койны хаалттай худалдаа буюу private sale болсон. Хаалттай худалдаанаас нийт 1.7 тэрбум орчим төгрөг цугларч сургууль ХХК-ийн Хаан банкны дансанд төвлөрсөн тухайн хаалттай арилжаанд ямар хүмүүс оролцсон, ямар хүмүүст хэчнээн койн худалдсаныг мэдэхгүй байна...дээрх 5 банкны дансаар нийт 7 орчим тэрбум төгрөг анхны арилжаанаас төвлөрсөн, анхдагч арилжаа болон хаалттай худалдааны нийт дүн нь нийлээд 8 гаруй тэрбум төгрөг болж байсан...ССС койн гарахаас өмнө миний ажиллаж байсан сургууль ХХК нь цалингаа ч тавих хэмжээний мөнгөгүй байсан. Энэ байдал нь бол угаасаа тус хуулийн этгээдийн банкнуудын дансны хуулга, бусад санхүүгийн баримтуудаараа харагдана...ХЗ ХХК бол Б-ийн өөрийнх нь компани байгаа юм, намайг анх 2019 онд ажилд ороход л ХЗ ХХК гэж байсан боловч үйл ажиллагаа явуулдаггүй байсан, харин тэр компанитай холбоотой асуудлыг нь Б-ийн эхнэр Э нь хариуцдаг байсан..../ССС койныг/ мөнгөөр худалдаалж байсан ба хаалттай гэх худалдаанаас 1.7 тэрбум төгрөг дээр хэлсэн сургууль ХХК-ийн дансанд төвлөрсөн байсан..” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас),
Гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...4707 харилцагчийн жагсаалтаас тусдаа локтой буюу түгжээтэй байдлаар 38 тэрбум ширхэг койн эзэмших 20 хүний нэрсийн жагсаалтыг ирүүлсэн байдаг. Уг 20 хүний нэрэнд ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох 5 хүн нь тус бүр 6.6 тэрбум ширхэг койныг эзэмшихээр заагдсан байдаг бөгөөд койны түгжээ нь арилжаа эхлэх өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тавигдахаар жагсаалтад заагдсан байдаг...3 жилийн хугацаатайгаар түгжээтэй байлгах койны харилцагчийн талаарх мэдээллийг ХХК-аас манай биржид ирүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас),
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний Койн хаб бирж дэх хэтэвчинд анхны арилжаагаар худалдан авсан дээрх 33.3 сая ширхэг ССС койн шилжигдэж орсон...2022 оны 06 дугаар сард...ССС койн нь анх танилцуулж байсан Вайтпэйпэрт заагдсан ажлуудаа ерөөсөө олигтой хэрэгжүүлэхгүй...хүмүүс ССС койнд дандаа шүүмжлэлтэй хандаж эхэлсэн бөгөөд...ханш ч гэсэн...үнэгүйдэх дээрээ тулчихсан байсан...тэгээд мөнгөө буцааж авах талаар гомдол гаргаж хариуцлагатай ажиллах талаар хэлсэн...миний анх хөрөнгө оруулсан мөнгийг буцааж олгохоор болоод 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн оруулсан 10 сая төгрөгөө буцааж авч харин Койн хаб бирж дээрх хэтэвчинд байсан ССС койныг бүгдийг нь буцааж ХХК-ийн өөрсдийнх нь өгсөн ID бүхий хаяг руу шилжүүлэг хийж буцаасан....тэр хэтэвчний эзэмшигч нь С гэж хүн байсан юм шиг байна...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас),
Гэрч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний уг койныг буцаах болсон шалтгаан нь ханшны уналт байсан бөгөөд анх гарсан үнээсээ хэд дахин унасан байсан. ...мөнгөө буцааж авсан бөгөөд койныг шилжүүлж өгөхөд надад нэг хэтэвчний ID дугаар өгсөн. Тэр рүү анх авсан ССС койноо 100 хувь буцааж 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгээд 5 сая төгрөгөө буцааж авч байсан юм...тэр хэтэвчний эзэмшигч нь С гэж хүн байсан юм шиг байна...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас),
Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сард 10 сая төгрөгөө эргүүлж авч, авсан ССС койноо бүгдийг нь эргүүлж өгч байсан. Тухайн үед ССС нэг залуу надтай утсаар холбогдоод Койн хаб биржийн нэг хэтэвчийн ID өгч, яаж шилжүүлэг хийх зааварчилгаа өгч байсан...” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас),
Шинжээчийн “...С нь 318 удаагийн гүйлгээгээр 204,452,919 төгрөг...дансаар дамжуулан хүлээн авсан ба уг гүйлгээнүүд нь ССС токен виртуал хөрөнгийг арилжиж олсон ашиг байх боломжтой гэж үзэж байна...” гэх дүгнэлт (11 дүгээр хавтаст хэргийн 51-116 дугаар хуудас),
ССС / / койны танилцуулга /whitepaper/-д үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 111-117 дугаар хуудас),
Мөрдөгчийн “....С ын Хаан банкин дахь 1 тоот дансанд Койн Хаб ХХК-ийн Хаан банкин дахь тоот данснаас 2021.12.27-2023.01.06 хооронд 312 удаагийн гүйлгээгээр 201,825,106 төгрөг орж ирсэн байна...” гэх магадлагаа, дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 31-74 дүгээр хуудас),
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн ОК ХХК, ХЗ ХХК-ийн баталгаажсан болон баталгаажаагүй жилийн эцсийн санхүүгийн тайлан (2 дугаар хавтаст хэргийн 80-185 дугаар хуудас),
Койнхаб ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22-07/203 дугаартай албан бичгээр ирүүлсэн С ын бирж дээрх бүртгэлийн мэдээлэл, хэтэвчний үлдэгдэл, орлого, зарлагын мэдээлэл, арилжааны түүх (4 дүгээр хавтаст хэргийн 152, 165-190 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/459 дугаартай албан бичгээр ирүүлсэн “ХЗ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хувьцаа эзэмшигч Б /, ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, (5 дугаар хавтаст хэргийн 89, 98-99, 102-103, 117 дугаар хуудас),
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (10 дугаар хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9/1579 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХЗ ХХК-ийн дүрэм (10 дугаар хавтаст хэргийн 93-96, 100-106 дугаар хуудас),
Койнхаб ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23-07-41 дугаартай “..С харилцагчийн ССС орлогын мэдээлэл..”-ийг агуулсан албан бичиг, хэтэвчний мэдээлэл (10 дугаар хавтаст хэргийн 185-187 дугаар хуудас),
Төрийн мэдээлэл (11 дүгээр хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (10 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Хэрэгт цугларсан баримтын хүрээнд Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн С ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шинжлэн судалсан баримтуудаар тэрээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд үзэх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Шүүгдэгчийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн. Хүндрүүлэн зүйлчилсэн шалтгаан нь шинжлэн судалсан нотлох баримтууд болоод мэдүүлэг зэргийг үнэлж С нь хувьцаа эзэмшигч мөн ТУЗ-ын гишүүн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг хүндрүүлсэн. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тус хэргийн хувьд хохирол яригдахгүй ба хохирогчоор тогтоосон хүн, хуулийн этгээд байхгүй. Өөрөөр хэлбэл нийгэмд хууль тогтоогчоос тогтоосон санхүүгийн аливаа хэрэгсэл түүний арилжаатай холбоотойгоор хуульчилж өгсөн дүрэм журмыг зөрчсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйл заалтад тусгаж өгсөн гэмт хэргийн шинжийг хангасан ба санхүүгийн хэрэгсэл түүнтэй холбоотой хэрэгслээр зүй бус үйлдэл гаргасан нь гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж байна. Иймд тус хэрэгт хохирогч болон хохирлын асуудал яригдахгүй. Шинжээч болон мөрдөгчийн тогтоосноор гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 204,452,919 төгрөгийг гаргаж авсан бөгөөд үүнийг шүүгдэгч С аас гаргуулж улсын орлого болгох саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр “Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигч нь өөр өөр ойлголт. Хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагын үйл ажиллагаанд орохгүй байж болно. Хэрэв удирдлагын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож томилогдох ёстой. Хэрэгт авагдсан 12 хавтаст хэрэгт “” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсныг нотлох баримт бичиг байхгүй. Иймд бид тус компанийн дүрэмтэй танилцаж чадахгүй нөхцөл байдалд байна. Тухайн дүрэмд төлөөлөн удирдах зөвлөлтэй компани мөн эсэх талаар тусгаж өгсөн байх ёстой. Дүрэм байхгүй учир эдгээр зүйлсийг мэдэж болохгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаар тухайн компани төлөөлөн удирдах зөвлөлтэй компани мэтээр бичсэн байсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсанаар С нь 20 хувийн хувьцааг худалдан авч байгаа хувьцаа худалдан авах эрх шилжүүлэх гэрээ хавтаст хэрэгт авагдсан байгаа. С нь хувьцаа эзэмшигч мөн бөгөөд яллах дүгнэлтэд дурдагдаж байгаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн мөн эсэх нь эргэлзээтэй. Учир хавтаст хэрэгт тухайн компанийн дүрэм авагдаагүй ба мөн С ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон бичиг баримт авагдаагүй. Яллагдагчийн өгсөн мэдүүлэг дангаараа түүнийг яллах нотлох баримт болохгүй. Энэ нь компанийн бичиг баримтаар нотлогдох ёстой хэмээн үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйл анги нь 2022 оны 4 дүгээр сараас эхэлж гэмт хэрэг болж байгаа. Энэ үеэс өмнөх хэрэг нь гэмт хэрэг биш. Компанийн тухай хуулийн 84.1 дүгээр зүйлд заасан заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй хэмээн хүсэж байна. Тус зүйл заалтад компанийн албан тушаалтны талаар нэг бүрчлэн зааж өгсөн байдаг бөгөөд албан тушаалтны тодорхойлолтод хувьцаа эзэмшигч байхгүй. Иймд С ыг компанийн албан тушаалтан хэмээн яллах нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруу дээр маргахгүй байгаа. Шүүх тодруулж тодорхой асуулт асуусан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн албан тушаалыг хашиж байхдаа буюу энэ албан тушаалыг хашиж байхдаа хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Гэхдээ тус хэрэг нь 2022 оны 4 дүгээр сард гэмт хэрэг болсон ба виртуал хөрөнгийн тухай хууль мөн адил тухайн онд гарсан. С ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба зөвлөлийн гишүүн гэсэн үйл баримт байдаг. Прокурорын зүгээс 5 хүн тус бүр 20 хувь эзэмшдэг учраас С ыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэмээн тайлбарлаж байна. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн талаар зүйлчлэгдсэн байдаг. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно хэмээн заасан. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно хэмээн заасан байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4-т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно хэмээн заасан байна. Иймд төлөөлөн удирдах зөвлөлийг компанийн дүрмээр зохицуулсан тохиолдолд яригдана. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно. хэмээн заасан байна. Хавтаст хэрэгт тухайн дээр дурдсанчлан сонгогдсон үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Компанийн тухай хуультай холбогдуулан удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, санхүү албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарын бичгийн дарга нар нь удирдах албан тушаалтан хэмээн үзнэ гэж зааж өгсөн байна. Эдгээрт үндэслэн үзвэл С нь удирдах албан тушаалтан биш байх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дах заалтаар зүйлчлэгдэхгүй. Миний үйлчлүүлэгч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 554 удаагийн гүйлгээгээр арилжаанд оролцсон. Хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн хувьцааг эзэмшиж байгаа болохоос биш компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж явах ёсгүй талаар зохицуулалт Компанийн тухай хуульд хуульчилсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С нь “0” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан байна.
ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа олж авсан, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204.452.919 төгрөгийг өөрийн 1 дугаар бүхий Хаан банкны дансаар дамжуулан хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч С ыг “ ” ХХК Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болохыг нотолсон баримт байхгүй ба ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаанд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж зааснаас үзэхэд компанийн эрх бүхий албан тушаалтанд хувьцаа эзэмшигч ороогүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэн шинж хангагдахгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арваннаймдугаар бүлэгт Эдийн засгийн гэмт хэргийг хуульчилсан ба мөн бүлгийн 18.19 дүгээр зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах” гэж зааж, 1 дэх хэсэгт “Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол” гэж гэмт хэргийг хуульчилсан.
“Виртуал хөрөнгө” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэний дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ.
Шүүгдэгч С нь виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээлэл буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204,452,919 төгрөгийг өөрийн 1 дугаар бүхий Хаан банкны дансаар дамжуулан хүлээн авсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С нь дээрх гэмт хэргийн улмаас буюу 7.6 тэрбум төгрөгийн токен анхдагч зах зээлд борлуулагдсан болон үүнтэй холбоотой үүссэн мэдээллийг ашиглаж, 554 удаагийн гүйлгээгээр виртуал хөрөнгийн арилжаанд токен авах болон зарах байдлаар оролцож 318 удаагийн гүйлгээгээр 204,452,919 төгрөгийг ашиг олсон байх ба бөгөөд уг 204,452,919 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ хэрэгт 6 ширхэг сидиг эд мөрийн баримтаар хураан авсан ба тухайн сидиг хэргийн хамт хадгалах, мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэмжээний зардал гаргаж дүгнэлт гаргуулсан хэдий ч үүнтэй холбоотойгоор мөрдөгчийн зүгээс гаргаж өгсөн баримт байхгүй ба баримтаа бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд түүнтэй холбоотойгоор гаргасан зардлыг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт урьд , С нар хилийн хориг тавиулсан ба н.А , н.Н нарын хувьд мөрдөн байцаалтын явцад хүсэлт гаргаж хилийн хоригийг цуцалсан ба н.Н таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах, С ад авсан хилийг хоригийг цуцлуулах саналтай. Энэ хэргийг хүлээж авах үед н.Б холбогдох хэргийг тусгаарлаагүй байсан ба н.Б холбоотойгоор хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа нь энэ хэрэгт авагдсан байсан ба түүний арилжаанаас олсон 1.000.000.000 гаруй төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоохоор прокуророос зөвшөөрөл гарсан ба хэвээр үлдээх саналтай байна. С нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажил хөдөлмөртэй. Эрүүгийн ерөнхий ангид зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн адил тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийг харгалзан үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялын түүний оршин суугаа дүүргээр хязгаарлах саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяраас “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийн хувийн байдалд тохирох ёстой. Миний үйлчлүүлэгч нь 2 төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг ба санал болгосон ял шийтгэл нь түүний ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулж байна хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд улсад төлж барагдуулах мөнгийг олгож чадна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаанд тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирол, хор уршгийг аргилгасан тохиолдолд хэмээн заасан байдаг ба мөн хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар улсад төлөх төлбөрийг албадлагын арга хэмжээгээр төлж барагдуулах учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй хэмээн үзэхгүй байна. Мөн тус хэрэгт хор уршиг байхгүй ба хор уршиг нь хохирлын улмаас үүсэн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид 6 сарын хугацаанд тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаас “Шүүхээс 204,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлогод тооцож шүүгдэгчээс гаргуулах шийдвэр гаргасан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын 3 төрлийн санкцитай. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр гэмшиж байгаа нөхцөл байдал, хандсан хандлага зэргийг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч С ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
“хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч С аас 204.452.919 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 6 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч С ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С аас 204.452.919 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 6 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТй