Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/989

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025         11        03                                    2025/ШЦТ/989

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч А.Ариунтуяа,

Шүүгдэгч Г.Э, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Э, Б.А нарт холбогдох 2508 03574 1965 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .................. Э (РД: ...............

 2. Монгол Улсын иргэн, ..........................

Хэргийн товч агуулга:

Г.Э, Б.А нар нь бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк олон нийтийн цахим хэрэгсэл ашиглан “Зуслангийн тасалбар зарна” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу хохирогч Э.Э хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Э.Эээс 270,000 төгрөгийг “Хаан банк”-ны .................. тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк олон нийтийн фейсбүүк, олон нийтийн цахим хэрэгсэл ашиглан “тоглолтын тасалбар зарна” гэх хуурамж зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Г..................... 175,000 төгрөгийг “Хаан банк”-ны .................. тоот дансаар шилжүүлсэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 11 -ний өдөр цахим орчинд ‘хүнс захиалгаар хүргэнэ’ гэх зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч М Билгүүнд "захиалгаар хүнс хүргэж өгнө гэж" хуурч. зохиомол байдлыг зориуд бий болгож. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж. хохирогч .............. 155,000 төгрөгийг Хаан банкны ...................... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк, цахим орчинд "автомат шүршүүр зарна" гэх хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч Ө............... 69,000 төгрөгийг “Хаан банк”-ны ................. тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 13-нь өлөр зохиомол байдпыг зориудаар бий болгохын тулд цахим орчинд майхан зарна гэх хуурамч зар байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Д................. 305,000 төгрөгийг “Хаан банк”-ны ..........................дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглаж "тоглолт, зуслангийн тасалбар болон майхан" зарна гэж хуурамч зар байршуулан, зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Л................ 70,000 төгрөгийг “Хаан банк”-ны ................... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк олон нийтийн цахим хэрэгсэл ашиглан “Машины сэлбэг зарна гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч .............. хуурч зохиомол байдпыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж. В..............с 55,000 төгрөгийг “Хаан банк”-ны ............... тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк, цахим орчинд "бараа захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулж зохиомол байдпыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хохирогч С...............с 50,000 төгрөгийг Хаан банкны ...................... тоот дансаар шилжүүлэн авч залилсан, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк, олон нийтийн цахим хэрэгсэл ашиглан “бараа захиалгаар худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч ............. хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, .................. 200,000 төгрөгийг “Хаан банк”-ны ..........................тоот дансаар шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Насанд хүрээгүй хохирогч Э.Эийн мэдүүлэг (1хх-ийн 30 дугаар хуудас),

Гэрч Ж..............йн мэдүүлэг (1хх-ийн 34-35 дугаар хуудас),

Гэрч Д.М............н мэдүүлэг (1хх-ийн 38-39 дүгээр хуудас)

Гэрч Ж.Б..................н Хаан банкны ..................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 19-21 дүгээр хуудас),

Хохирогч Г................. мэдүүлэг (1хх-ийн 148-149 дүгээр хуудас),

Гэрч Ж.................ийн мэдүүлэг (1хх-ийн 160 дугаар хуудас),

            Г................. нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 172 дугаар хуудас),

Хохирогч М............... мэдүүлэг (1хх-ийн 218-219 дүгээр хуудас),

Гэрч Ж.Б...............н мэдүүлэг (1хх-ийн 221-222 дугаар хуудас),

Ж............. эзэмшигчтэй Хаан банкны .................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, "Nft Wallet" нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чат зурвасууд (1хх-ийн 230-231 дугаар хуудас),

М.Б............. эзэмшигчтэй Голомт банкны дансны хуулга (1хх-ийн 237-239 дүгээр хуудас),

2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г.Эгийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 242-244 дүгээр хуудас),

Хохирогч Ө............н мэдүүлэг (2хх-ийн 52-53 дугаар хуудас),

Ө................ нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 67-72 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 117 дугаар хуудас),

Хохирогч Д.Г...............мэдүүлэг (2хх-ийн 121-122 дугаар хуудас),

Гэрч Ж...........кны .................. дугаартай харилцах данснуудын хуулгад үзлэгхийсэн тэмдэглэл, цахим гүйлгээний баримтын хуулбар (2хх-ийн 136- 141 дүгээр хуудас),

Хохирогч Л............. мэдүүлэг (2хх-ийн 196-197 дугаар хуудас),

Гэрч Ж........... мэдүүлэг (2хх-ийн 202-203 дугаар хуудас),

Ж..........Хаан банкны ........... тоот дансны хуулга (2хх-ийн 213 дугаар хуудас),

Хохирогч В.Г..........йн мэдүүлэг (Зхх-ийн 21-22 дугаар хуудас),

Гэрч Ж.Б.............ийн мэдүүлэг (Зхх-ийн 24-26 дугаар хуудас),

Гэрч Ж.Б..............йн Хаан банкны.............. тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (Зхх-ийн 36-37 дугаар хуудас).

Хохирогч В................ Хаан банкны ................ тоот дансны

дэлгэрэнгүй хуулга (Зхх-ийн 46 дугаар хуудас),

Хохирогч С.Э................. мэдүүлэг (Зхх-ийн 97-98 дугаар хуудас),

            С.....................нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл (Зхх-ийн 112-117 дугаар хуудас),

Хохирогч Ш.С...............йн мэдүүлэг (Зхх-ийн 169-170 дугаар хуудас),

Гэрч Ж.Б................йн эдүүлэг (Зхх-ийн 173-174 дүгээр хуудас),

Гэрч Ж........................йн Хаан банкны .................... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (Зхх-ийн 184-185 дугаар хуудас,

М.Н................н Хаан банкны .................. тоот дансны дэлгэрэнгүй хуулга (Зхх-ийн 189 дугээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, А хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, байх тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э, Б.А нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э, Б.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Э, Б.А нарын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Б.А нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шандас овогт Ганбатын Э, Авга овогт Баттулгын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Б.А нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Э, Б.А нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР