| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/01070/И |
| Дугаар | 130/ШШ2023/00468 |
| Огноо | 2023-05-19 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2023/00468
| 2023 5 19 | 130/ШШ2023/00468 |
| ||
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р ХХК. Хаяг:Б , Ө сум, 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг,
Хамтран нэхэмжлэгч: Б. Хаяг: Б , Ө сум 4-р баг, 17 гудамж, 2 тоотод оршин суух,
Хариуцагч:Б аймгийн Засаг даргын Тамгын газар. Хаяг:Б , Ө сум, 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж гудамж, 411 тоотод 10,868 м.кв газарт байдаг үл хөдлөх хөрөнгийн зүүн талын хуучин тус аймгийн М баруун талаар холбогддог хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 67,45 м.кв талбайтай объектыг чөлөөлж өгөхийг хариуцагчид үүрэг болгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч нар:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н , Х ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р ХХК болон хамтран нэхэмжлэгч Б нараас хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан тус аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж гудамж, 411 тоотод 10868 м.кв газарт байдаг үл хөдлөх хөрөнгийн зүүн талын хуучин аймгийн М баруун талаар холбогддог хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 67,45 м.кв талбайтай объектыг чөлөөлж өгөхийг хариуцагчид үүрэг болгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч Р ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч хувь хүн Б аас өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсээд шүүхэд “Ө сумын 13 дугаар баг, Ж гудамж, 411 тоотод 10,868 м.кв газарт байдаг үл хөдлөх хөрөнгийн зүүн тал хуучин аймгийн М баруун талаар холбогддог хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 67.45 м.кв /9.3м х 7.1м/ талбайтай объектыг суллаж өгөхийг хариуцагчид үүрэг болгохыг хүссэн” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2 Уг үл хөдлөх хөрөнгө хонгил гэсэн нэршлээр явж байгаа. Анх 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С компанийн эзэмшлийн 2 давхар бүхий 30х14.4 метр хэмжээтэй конторын байрыг аймгийн М газарт худалдсан байдаг. Тухайн үед С компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй байсан учраас аймгийн М тухайн үеийн дарга С ы хүсэлтийн дагуу 67.45 м.кв /9.3м х 7.1 м/ талбайтай объектыг ашиглуулж байсан. 2017 онд С компанийн газар болон бусад хөрөнгийг Р ХХК болон иргэн Б нар худалдаж авсан. Одоогийн байдлаар уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүд болон газрын эзэмшигч, өмчлөгч нь Р ХХК , иргэн Б нар байна. Энэ нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас хуулбарлаж авсан 2005 оны С компанийн хурлын тэмдэглэл, тогтоол, уг тогтоолын дагуу Б аас Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, 2006 оны улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
1.3 Хариуцагч талаас шүүх хуралдаанд маш олон нотлох баримт гаргаж өгсөн ба үүний дотор өмнө хавтаст хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ байгаа. Энэхүү гэрээгээр М газар С компаниас уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан болох нь нотлогдож байна. 2017 онд үйлдэгдсэн гэх схем зургийн 1 гэж дугаарласнаас харахад хамгийн сүүлд үйлдсэн зургийн болон газрын байршлыг, төлөвлөж буй ажлын төлөвлөгөөг нарийвчлан харуулсан байна. Эндээс үзэх юм бол анхнаасаа М газар нь С компанийн конторын барилгыг худалдаж авсан болох нь хангалттай нотлогдож байна.
1.4 Монгол улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сард гарсан шийдвэрийн дагуу аймгийн М газар татан буугдсан учраас Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 000 дугаар тогтоолоор аймгийн М 435 м.кв талбай /30м х 14.5 м/ бүхий конторын барилга байгууламжийг аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна. 67.45 м.кв талбайтай объект Б ы өмч болох нь мөн адил хангалттай нотлогдож байна. 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр газрын асуудлыг шийдвэрлүүлэхдээ газрын албаны зохих албан тушаалтан хөршийн тэмдэглэлийг үйлдэхдээ тухайн үед аймгийн М даргаар ажиллаж байсан Ш нь ямар нэгэн маргаан байхгүй гэж зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн байдаг.
1.5 Гэтэл нэхэмжлэл гаргах үед аймгийн М даргаар ажиллаж байсан Х.Б нь шүүхэд тайлбар гаргахдаа маргаан бүхий объектыг суллаж өгөхөд маргах зүйл байхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан. Одоогийн хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш ийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад уг объектын өмчлөгч нь манай байгууллага биш, тийм учраас маргаан бүхий объектыг суллаж өгөхөд ямар нэгэн маргаан байхгүй, харин газартай холбоотой асуудал яригдах учраас газрыг орон нутгийн өмчид үлдээж өгнө үү гэсэн хүсэлт маягтай тайлбар гаргасан байна.
1.6 Нэхэмжлэгчээс газартай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. С компанийн тэмдэглэл, тогтоол, Үл хөдлөх хөрөнгийн товчооноос олгосон гэрчилгээгээр нэхэмжлэгч нарын чөлөөлүүлэхийг хүссэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б мөн болох нь нотлогддог. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч аймгийн М газар биш болох нь нотлогдоно. Татан буугдсан аймгийн М барилгыг аймгийн Засаг даргын Тамгын газрын балансад шилжүүлэхээс өмнө энэ хэргийн хариуцагч байсан аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 30х15 метр хэмжээтэй барилга л орон нутгийн өмч гэсэн зүйлийг хэлсэн.
1.7 Энэ бүгдээс дүгнэж үзэх юм бол тухайн хоолой Б ы өмч гэдэг нь нотлогддог. 2005-2006 оны байдлаар тэр хавийн газар С компанийн эзэмшлийн газар байсан. 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус компаниас аймгийн М газарт барилга байгууламж худалдахдаа гэрээнд газартай холбоотой ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл газартай холбоотой зүйл гэрээнд тусгагдаагүй. Газрын асуудал нэлээд хугацаанд тодорхой бус байгаад 2018 онд аймгийн Засаг дарга Г ы захирамжаар маргаан бүхий объектын доор байгаа газрыг Б д шилжүүлсэн. Ингэхдээ тухайн үед аймгийн М даргаар ажиллаж байсан Ш зөвшөөрч гарын үсгээ зураад өгсөн. Тиймээс газар мөн адил Б ы өмч болох нь нотлогдож байна. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгсөн аймгийн Ерөнхий архитектурын үйлдсэн 2017 оны зургаар давхар нотлогдож байна. Тиймээс Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н , Х нарын хариу тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөх асуудал дээр хариуцагчийн хувьд маргахгүй. Харин хавтаст хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас үзэхэд маргаан бүхийн объектын доорх газар нь 2017 оны кадастрын зургаар М эзэмшлийн газар болох нь харагдаж байна. Гэтэл 2018 оны кадастрын зурагт Р газрыг нэмж оруулаад авсан байна.
2.2 Анх 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр аймгийн М дарга Х.С , С ХК-ний захирал А нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулж конторын зориулалтай 2 давхар барилгыг лабораторийн хамт худалдан авч хүлээлгэж өгсөн. Уг хүлээлгэж өгсөн 2 давхар барилга, лабораторийн хамт ерөнхий зураг болон схем зураг нь энэ гэрээнд тодорхой харагдаж байна.
2.3 Мөн уг маргаан бүхий хоолой нь 2007 онд аймгийн М-ын эд хөрөнгө болох нь 2007 оны конторын барилгын их засварын ажлыг улсын комиссоор хүлээж авсан баримт бичгүүд гэх материалын дотор нь авагдсан схем зураг дахь тоонуудын тайлбараар тогтоогдож байна.
2.4 Б аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаартай захирамжаар М газарт 6146 м.кв гарыг нэмж бүгд 7066 м.кв газрыг аймгийн М газарт 48 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон аймгийн М газрын кадастрын зурагт мөн адил маргаан бүхий газар багтсан байдаг. Энэхүү маргаан бүхий лаборатори буюу хоолой нь анхнаасаа М эд хөрөнгө ба энэ талаар нэхэмжлэгч тал үгүйсгэсэн нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, эрх зүйн акт байхгүй, мөн уг маргаан бүхий барилга нь Р ХХК -ний эд хөрөнгө болох нотлох баримт байхгүй байна.
2.5 Мөн маргаан бүхий объект нь олон жил М ашиглалтад байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар үнэ төлбөргүй ашиглах талаарх хийгдэж байсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй байна. 2017 оны кадастрын зурагт газар ч, барилга ч М д харьяалагдаж байсан. Гэтэл 2018 оны кадастрын зурагт Р газрыг нэмж оруулаад авсан байна.
2.6 Иймд маргаан бүхий объект болон эзэмшил газрыг орон нутгийн өмчид хэвээр үдээж өгөхийг хүсье гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Р ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Газрын албаны даргаас олгосон аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших №00 дугаартай гэрчилгээ, 2018.03.19-ний өдөр үйлдсэн газрын кадастрын схем зураг, мөн өдөр газрын албатай байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №000 дугаартай гэрээ, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Б аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” 00 дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт, 2007.02.26-ны өдрийн Б аймгийн М газрын дарга болон С ХХК-ийн захирал А нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Р ХХК -ний захирал Ж аас 2022.11.21-ний өдрийн 0 дугаартай албан бичгээр С д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт, Монгол улсын Засгийн газрын 2022.11.23-ны өдрийн “хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 00 дугаартай тогтоол, Б аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “татан буулгах комисс байгуулах тухай” дугаартай захирамж, уг захирамжийн хавсралт, Б аймгийн ЗДТГазрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “тооллого хийж эд хөрөнгө хүлээлцэх комисс байгуулах тухай” 00 дугаартай тушаал зэргийн тус газраас хуулбарлаж олгосон хувь, М Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Б ыг албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” 00 дугаартай тушаал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Б ыг ажил, албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 00 дугаартай тушаал, Б аймгийн М газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үзлэг хийлгэх тухай хүсэлт, Б ы хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах тухай хүсэлт, Б д 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аас С д 2023.03.13-ны өдөр олгосон итгэмжлэл, Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулбарлаж олгосон 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээ, Б аймгийн Засаг даргын 2055 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “газар эзэмшүүлэх тухай” 00 дугаартай гэрээ, 1999 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б аймгийн Ө сумын Засаг даргаас С ХХК-нд олгосон 00 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2009.08.25-ны өдрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ, Б аймгийн Засаг даргын 2009.08.25-ны өдрийн “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” 00 дугаартай захирамж, газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, 2009.08.25-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018.03.07-ны өдрийн Хөршүүдийн хийсэн тэмдэглэл, 2020.03.25-ны өдөр тус аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаас олгосон 00 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018.03.19-ний өдөр болон 2020.03.25-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №00 дугаартай гэрээ, 2023.03.27-ний өдөр үйлдсэн газрын кадастрын зураг, 2023.04.20-ны өдрийн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг сольж өгөх тухай хүсэлт, Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 00 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралт, мөн ИТХ хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “орон нутгийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай” 00 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулбарлаж олгосон 2005.05.20-ны өдрийн С ХК-ний хувьцаа эзэмшигч нарын 3 дугаартай хурлын протокол, С ХК-ний ТУЗ-ийн хурлын 2005.05.20-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө өмчлүүлэх тухай” 00 дугаартай тогтоол, Б ы аймгийн газрын албан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт, модны үйлдвэрийн барилгын бүдүүвч зураг, 2006.06.07-ны өдөр аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс олгосон өмчлөгчөөр Б ы Ө сумын 3-р багт байршилтай үйлдвэр, үйлчилгээ явуулах зориулалтай 18905 м.кв талбайтай, үйлдвэрийн барилга байгууламж явуулах үл хөдлөх хөрөнгийн 00 дугаартай гэрчилгээ, С ХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагч Б аймгийн М газрын даргын 2022.12.20-ны өдрийн 00 дугаартай албан бичгээр гаргасан тайлбар, тус байгууллагад 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр газрын албаны даргаас олгосон №00 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар арын 05-ны өдрийн “эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” 00 дугаартай захирамж, 2017.05.05-ны өдөр үйлдсэн газрын кадастрын зураг, мөн газрын даргын 2022.12.23-ны өдрийн 00 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, хариуцагч Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2023.02.16-ны өдрийн 00 дугаартай албан бичгээр гарсан хариу тайлбар, тус газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Ба ийг томилсон тухай 00 дугаартай албан бичиг, Б аймгийн ИТХурлын даргын 2023.04.13-ны өдрийн 00 дугаар албан бичгээр гаргасан тайлбар, тус хурлын даргын 2023.04.13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ө ийг томилж өгсөн 00 дугаартай албан бичиг, Б аймгийн ЗДТГазрын 2023.05.11-ний өдрийн 00 дугаартай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, мөн даргын 2023.05.11-ний өдрийн 00 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н болон Нийтлэг үйлчилгээний албан менежер Х нарыг томилсон, 2007.02.28-ны өдрийн барилга хүлээлцсэн тухай акт, 2007.08.27-ны өдрийн өмч эзэмшлийн гэрээ, 2017.05.07-ны өдөр тус аймгийн Газрын албаны даргаас М газар т олгосон төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017.05.05-ны өдөр үйлдсэн газрын кадастрын зураг, 2017 онд аймгийн ерөнхий архитектораас баталсан тус аймгийн М газрын конторын барилгын байршлын схем зураг, 2012.05.10-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, конторын барилгын их засварын ажлыг улсын комиссоор хүлээж авсан баримт бичгүүд зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Б аймгийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “газар эзэмшүүлэх тухай” 00 дугаартай захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, М газар ын барилгын фото зураг, тус газрын байршлын ерөнхий бүдүүвч, М газрын ажлын байрны 01 дүгээр давхар болон 02 дугаар давхрын өрөөний тодорхойлолт зэргийн хуулбар хувь зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр маргаан бүхий газар болон объектод 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцын схем зураг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч Р ХХК болон хамтран хариуцагч Б нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь хонгил гэсэн нэршлээр явж байгаа. Анх 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С компанийн эзэмшлийн 2 давхар бүхий 30х14.4 метр хэмжээтэй конторын байрыг аймгийн М газарт худалдсан байдаг. Тухайн үед С компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй байсан учраас аймгийн М тухайн үеийн дарга С ханы хүсэлтийн дагуу 67.45 м.кв талбайтай объектыг ашиглуулж байсан. 2017 онд С компанийн газар болон бусад хөрөнгийг Р ХХК болон иргэн Б нар худалдаж авсан. Одоогийн байдлаар уг газарт байрлах үл хөдлөх хөрөнгүүд болон газрын эзэмшигч, өмчлөгч нь Р ХХК , иргэн Б нарынх болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас хуулбарлаж авсан 2005 оны С компанийн хурлын тэмдэглэл, тогтоол, уг тогтоолын дагуу Б аас Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, 2006 оны улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хуучин аймгийн М баруун талаар холбогддог хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 67,45 м.кв талбайтай объектыг хариуцагч чөлөөлж өгөхгүй байгаа тул чөлөөлж өгөхийг хариуцагчид үүрэг болгож өгнө үү гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х , Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөх асуудалд маргахгүй, харин маргаан бүхий объектын доорх газрын 2017 оны газрын кадастрын зургаар М эзэмшлийн газар байна. Мөн тухайн объектыг олон жил М газрын ашиглалтад байсан бөгөөд нэхэмжлэгчийн дурдсанаар үнэ төлбөргүй ашиглах талаарх хийгдэж байсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй тул маргаан бүхийн объектыг болон эзэмшил газрыг орон нутгийн өмчийн хөрөнгө гэж маргажээ.
9.Нэхэмжлэгч Р ХХК нь анх шүүхэд Б аймгийн М газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00 дугаартай тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг М ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Орон нутгийн өмчийн газрыг хариуцагчаар сольж өгөх тухай болон тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг хамтран хариуцагчаар татаж өгөх тухай тус тус хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б аймгийн М газрыг Б аймгийн Орон нутгийн өмчийн газар болгон сольж, мөн шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
10.Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар тогтоолоор аймгийн М 435 м.кв талбай бүхий конторын барилга байгууламжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлж шийдвэрлэсэн тул хариуцагч Б аймгийн Орон нутгийн өмчийн газар, хамтран хариуцагч Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргыг Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болгож сольж өгөх тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагчаар сольж шийдвэрлэсэн.
11.Улмаар нэхэмжлэгч Р ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь иргэн Б ых гэж 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олгосон нэг хүний өмчийн 00 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж ирүүлж түүнийг хамтран нэхэмжлэгчээр татаж өгөх тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 00 дугаартай шүүгчийн захирамжаар хамтран нэхэмжлэгчээр иргэн Б ыг татан оролцуулсан болно.
12.Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд тогтоогдлоо:
12.1 Эзэмшил газрыг бусдад шилжүүлэх тухай 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр С ХХК нь Ө сумын 3 дугаар багт байршилтай 00 нэгж талбарын 10807 м.кв үйлдвэрлэлийн зориулалтай эзэмшил газрыг Р ХХК -д шилжүүлснийг Б аймгийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 321 дугаартай захирамжаар баталгаажуулж Р ХХК -д худалдаа үйлчилгээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж, 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
12.2 Харин 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б аймгийн Газрын албаны даргаас олгосон 00 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Б аймгийн М газар нь Б аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай захирамжаар 00 дугаартай нэгж талбарын 7384 м.кв газрыг 43 жилийн хугацаагаар төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн ба 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн газрын кадастрын зургаар маргаан бүхий объект байгаа доорх газар нь Б аймгийн М газар болох нь нотлогдож байна.
12.3 Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б аймгийн М дарга Ш , Гаалийн газрын дарга Х , С ХХК-ийг төлөөлж Б нар уулзаж үйлдсэн хөршүүдийн тэмдэглэлээр Р ХХК -ийн 00 нэгж талбарын Ө сумын 13-р баг хуучин 3-р багт байршилтай 10807 м.кв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг өөрчилж кадастрын шинэ зургийн дагуу 108686 м.кв болгож өмнөх зориулалтаар үргэлжлүүлэн 41 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр аймгийн Засаг даргаар захирамж гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Б аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай захирамжаар Р ХХК -ний эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлж, өөрчилж эзэмшүүлсэн газрын хэмжээг хавсралтаар баталж, тухайн өдөр Б аймгийн ГХБХХБГазрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай Р нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын кадастр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно.
12.4 Дээрх 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Хөршүүдийн хийсэн тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай захирамж болон тухайн өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, мөн өдрийн газрын кадастрын зураг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн ГАБХБГазрын даргаас Р ХХК -д олгосон 00 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн газрын кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтаар маргаан бүхий объект байгаа доорх газар нь Р ХХК -ний эзэмшлийн газар болох нь тогтоогдож байгаа тул хариуцагч байгууллага уг газарт маргах эрхгүй болно.
12.5 Хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас ГХБХБГазар нь 2018 оны газрын кадастрын зурагт маргаан бүхий газрыг нэмж кадастрын зураг гаргасан асуудлыг шүүхийн журмаар шалгахыг хүссэн боловч хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар маргаан бүхий объектын доорх газрыг нэхэмжлэгч Р ХХК хуулийн дагуу эзэмшдэг болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг шаалгах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
12.6 Мөн хариуцагч байгууллагаас маргаан бүхий объект нь орон нутгийн өмч буюу тухайн үеийн Б аймгийн М өмч гэж маргаж байгаа боловч 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр С ХХК-ний өмчлөлийн 432 (30х14.4) м.кв хэмжээний конторын барилгыг тус аймгийн М газар худалдан авсан болох нь тогтоогдсон.
12.7 Хэрэгт авагдсан 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ болон барилга хүлээлцсэн тухай актаар Б аймгийн М 2 давхар конторын барилгын хэмжээ нь 432 (30х14.4) м.кв, 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт, 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актуудад мөн адил хэмжээ нь 432 (30 м х 14.4) м.кв гэж тус тус бичигдсэн мөн Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 175 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлэхдээ М 435 м.кв талбай бүхий конторын байгууламж гэж бичигдсэн зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд Б аймгийн М 2 давхар конторын барилгын хэмжээ 432 м.кв байсан байна гэж дүгнэлээ.
12.8 Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд маргаан бүхийн 67.45 м.кв объектыг оруулахгүй хэмжихэд Б аймгийн М 2 давхар конторын барилга гадна талсаас хэмжээ нь 476 м.кв гарсан нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, схем зургаар нотлогдож байгаа бөгөөд маргаан бүхийн 67.45 м.кв объект нь хуучин М өмч хөрөнгө гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба хариуцагч байгууллагаас өөрийнхөө өмч хөрөнгө мөн эсэхээ нотолж чадаагүй болно.
12.9 Хариуцагч байгууллагын төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тухайн маргаан бүхий объект нь анхнаас хуучин тус аймгийн М газрын лабораторийн байр байсан гэж тус газрын улсын байцаагчийн 2007 оны 11 дүгээр сард үйлдсэн бүдүүвч схем зураг, тус барилгын фото зургуудын хуулбар мөн тус газрын барилгын усан хангамжийн гадна шугам сүлжээний байгуулалт бохир усны цооногийн схем зургийг нотлох баримтаар гаргаж өгчээ.
12.10 Гэвч М газрын улсын байцаагчийн 2007 оны 11 дүгээр сард үйлдсэн бүдүүвч схем зураг, тус барилгын фото зургууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байсан бөгөөд тухайн схем болон фото зургийг хэзээ авсан, хэзээ үйлдсэн эсэх нь тодорхой бус, харин тус газрын барилгын усан хангамжийн гадна шугам сүлжээний байгуулалт бохир усны цооногийн схем зураг нь тус газрын конторын байгууламжид их засвар хийхдээ үйлдэгдсэн зураг байсан ба тухайн үеэс маргаан бүхий 67.45 м.кв объектыг тус аймгийн М газар нь үнэ төлбөргүй ашиглаж ирсэн нь талуудын тайлбараар нотлогдож байгаа тул тухайн фото зургуудыг үндэслэн маргаан бүхий объект нь хуучин тус аймгийн М газрын өмч хөрөнгө байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
13.Хэрэгт авагдсан С ХК-ийн 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигч нарын хурлын 00 дугаартай протоколоор С ХК-ийн үйл ажиллагаа, төрөл бүрийн татвар, өмчийн асуудлыг зохицуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хувьцааны ихэнх хувийг эзэмшиж буй Б ы нэр дээр 2005 оны 5-р сарын 20-оос эхлэн шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснээр тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 00 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгө дангаар нь өмчлүүлэх эрхийг Б д олгосноор тэрээр тус аймгийн газрын албаны үл хөдлөх хөрөнгийн бүртгэгчид 18,905 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээрх бүртгүүлэх тухай өргөдөл гаргаснаар 2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэгчээс Б ы /0 дугаартай, нэг хүний өмчлөл/ Б аймгийн Ө сумын 3-р багт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 18,905 м.кв талбайтай үйлдвэрийн барилга байгууламж үл хөдлөх хөрөнгийн 00 дугаартай гэрчилгээ олгосон болох нь тогтоогдсон тул хамтран нэхэмжлэгч Б нь хариуцагч байгууллагад холбогдуулан тухайн үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг шаардах эрхтэй байна.
14.Харин 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн С ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б ыг, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ж ыг тус тус бүртгэсэн байх ба Б ы 2006 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн газрын албаны үл хөдлөх хөрөнгийн бүртгэгчид 18,905 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх тухай гаргасан өргөдөлд маргаан бүхий 67.45 м.кв объектыг үйлдвэрийн барилгын хоолой гэж бичиж Модны үйлдвэрийн барилгын бүдүүвч зургийг гаргасан ба уг зургийн доор Б нь хатаах цех үйлдвэрийн хашаа, зам талбай подстанц, А ны конторын барилга, Бу ын үйлдвэрийн байрны зүүн тал, Е н үйлдвэрийн байрны баруун талын хэсэг, Ер ын граж, агуулах, түлш, түүхий эдийн хашаа гэж үл хөдлөх хөрөнгийн хуваарилалт хийсэн бөгөөд түүнээс хамтран нэхэмжлэгч Б нь 576 м.кв талбайтай, цехийн барилгын зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь 00 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Уг хуваарилалтаар үйлдвэрийн барилгын зүүн талыг Бу , баруун талын хэсгийг Ер нарт хуваарилсан ба хэрэв маргаан бүхий 67.45 м.кв үйлдвэрийн барилгын хоолой нь аль талын хуваарилалтад орсноос үл шалтгаалан тухайн үл хөдлөх хөрөнгөө хамтран нэхэмжлэгч Б аас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
15.Хариуцагч байгууллага нь маргаан бүхий 67.45 м.кв объектын доорх газар болон тухайн үл хөдлөх хөрөнгийг орон нутгийн өмч, хуучин тус аймгийн М өмч хөрөнгө байсан гэж маргадаг боловч маргаан бүхий 67.45 м.кв объект болон түүний доорх газар нь нэхэмжлэгч болон хамтран нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгө болох хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
16.Маргаан бүхий 67.45 м.кв объектыг Б аймгийн М газар нь 2 давхар конторын барилгыг худалдаж авсан өдрөөс хойш үнэ төлбөргүй ашиглаж ирсэн ба уг байгууллагыг Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00 дугаартай тогтоолоор татан буулгаснаар нэхэмжлэгч нар болон Б аймгийн М даргын хоорондох эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ дуусгавар болсон байна.
17.Гэвч Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар тогтоолоор аймгийн М 435 м.кв талбай бүхий конторын барилга байгууламжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт балансаас балансад шилжүүлж шийдвэрлэснээр хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь уг маргаан бүхий 67.45 м.кв объектыг болон уг объектын доор газрыг хуучин М газрын өмч хөрөнгө гэж маргаж, өгөхөөс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч нараас Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.4 дэх хэсэгтээ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас газар болон үл хөдлөх хөрөнгө суллаж өгөхийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж , хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын 13 дугаар баг, Ж гудамж, 411 тоотод 10,868, м.кв газарт байршилтай үл хөдлөх хөрөнгийн зүүн талын хуучин аймгийн М баруун талаар холбогддог хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгө буюу 67,45 м.кв талбайтай объектыг чөлөөлж өгөхийг хариуцагч Б аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш үүрэг болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн ЗДТГазрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж