Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 292

 

                         

 

                                  

 

               

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Иргэдийн төлөөлөгч О.Пүрэвдаш,

Улсын яллагч Н.Дамбадаржаа, 

Хохирогч Ш.Ганзориг, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

Шүүгдэгч Д.Сэрчин, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг/ҮД-0856/ нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их шавь овогт Доржготовын Сэрчинд холбогдох эрүүгийн 201626021089 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн  хамт, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 44-19 тоотод оршин суух,

 урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 07 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  ЧО80040178 регистрийн дугаартай,  Их шавь овогт Доржготовын Сэрчин.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Сэрчин нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өүшин баарны гадна хохирогч Ш.Ганзоригтой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмсөг рүү нь өшиглөж биед нь баруун төмсөгний задрал, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал бүхий амь биед нь аюултай, баруун төмсөг мэс заслаар авагдсан буюу эрхтэнээс нь хагацуулсан хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Сэрчин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хонгорхүү, Баяраа бид гурав Ганзоригийн гэрт нь очсон. Удалгүй Ганзоргийн гэрээс гарч яваад, замдаа 4 жил архи хувааж уусан. Бид нар таксинд суугаад, зурагтаас хороолол руу явж байхад би Ганзоригт хандаж Эркагийн хөл нь муу байгаа, Эркагийнд очих уу гэтэл Ганзориг уурлаад, бид хоёр муудалцаж эхэлсэн. Өргөө кино театрын доод талын “Өүшин” баарны гадаа Ганзориг хувцасаа тайлчихаад, яасан хөгшин банди минь гэж хэлээд миний хоолойг боосон. Намайг Ганзориг боогоод байсан болохоор гарыг нь тавиулах гээд хөл рүү нь хавирахдаа санамсаргүй өвдөгөөрөө 1 удаа Ганзоригийг өвдгөлсөн. Хонгорхүү бид хоёрыг салгаад Ганзоригийг таксинд суулгаад аваад явсан. Би хохирогчоос уучлалт гуйж эмчилгээний зардалд 1.350.000 төгрөгийг өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ганзориг мэдүүлэхдээ:

Тухайн өдөр бид нар хамт архи уусан нь үнэн. Миний зүүн гар гэмтсэн байсан. Би Сэрчинг боож доромжилсон зүйл огт байхгүй. Гэмтэл авсан үеэс хүүхэдтэй болж чадахгүй байгаа ба Солонгос улсад очиж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжилмээр байна. Би хохиролд нийт 1,350,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэв.  

 

Мөн хавтаст хэргээс : 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ганзоригын өгсөн:

“... 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төрмандах, Эрдэнэбаяр гэх 2 найзтайгаа 0.75 литрийн хараа архи ууцгаасан. Тэгтэл манайд Отгонбаяр, Сэрчин, Отгонбаярын 1 найз ирцгээсэн. 1 жил шил архи таскин дотроо хувааж ууцгааж байгаад би “авгай ирчихсэн байна, би харилаа” гээд Өргөө кино театрын урагшаа урууддаг зам дагуу Өүшин баарны гадна таксигаа зогсоож, Отгонбаяр Сэрчин хоёр буусан. Тэгтэл Сэрчин “маргааш миний төрсөн өдөр дахиад юм ууя” гээд намайг мөнгөтэй юу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, энэ таскиныхаа мөнгийг би өгчихье” гэж хэлээд сууж байтал Сэрчин миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буутал Сэрчин миний төмсөг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний толгой эргээд тонгойтол Хонгорхүү салгаж, намайг машинд суулгасан. Отгонбаяр, Сэрчин хоёр тэнд үлдсэн. Тухайн үед алхаж явж чадахгүй, Хонгорхүү намайг түшиж, байрны гадна өмдөө шувтлаад үзүүлэхэд миний төмсөг томроод хавдчихсан байсан. Тэгээд би эхнэр рүү утсаар ярьж хэлээд орсон. Гэрээс гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд яаралтай хагалгаа хийж, миний баруун төмсгийг авсан. Тухайн үед яагаад өшиглөснийг би мэдэхгүй байна. Сэрчин бид хоёр яг юунаас болж маргалдсаныг би санахгүй байна, гэхдээ би бодохдоо Сэрчин намайг дахин архи ууя гээд мөнгө асуугаад байсан. Тэгээд намайг өгөхгүй болохоор өшиглөсөн байх.  Миний төмсөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөснийг би санаж байна. Миний баруун шанаа руу эхлээд цохисон. Ямар нэг гэмтэл учраагүй, хөхөрч няцраагүй. Би хагалгаанд орж баруун төмсгөө авахуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Болортуяагийн өгсөн: 

“... 2016 оны 3 дугаар сарын 31-ний орой би 21 цагийн үед ажлаа тараад, гэртээ ирээд, нөхөр Ганзоригийн утас руу залгаж хаана явж байгааг асуухад “хороололд байна, одоо уруудаад очих гэж байна” гэсэн. Тэгээд ирэхгүй байхаар нь дахиж залгатал утасаа авахгүй байсан. Тэгтэл 00 цагийн орчим Ганзоригийн найз Индкагийн найз охин Уянга миний утас руу залгаж “нөхрөө гарч ирээд авчих, хүнд зодуулчихсан байна” гэхээр нь би гарах гээд байж байтал Ганзоригийг Хонгорхүү, Индка хоёр тэвэрчихсэн Уянгатай хамт миний урдаас ороод ирсэн. Тэгээд би 103 дуудаж эмчид үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаа хийж Ганзоригийн баруун төмсгийг нь авсан. ... Ганзориг тухайн шөнө Өүшин баарны гадна Шижирээ /Сэрчин/-д зодуулчихлаа гэж ярьж байсан. ... Тухайн шөнө манай нөхрийн төмсөг нь данх шиг том болоод хавдчихсан, алхаж чадахгүй, их өвдөж шаналж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонбаярын өгсөн:

“...  би хөл хугарсан Эрка гэдэг найзындаа очъё гэтэл Ганзориг “би ч гэсэн ядарч байна” гэхэд Сэрчин ах “чи ямар өөдгүй юм бэ, хөл нь зүгээр байхад машин тэргийг нь аваад архи уугаад явж байсан биз дээ” гэсэн. Тэгэхэд Ганзориг чи юу мэддэг юм бэ, пизда чинь, зодолдоё шоронгийн пизда минь гээд хувцасаа тайлж буусан. Тэгэхд Сэрчин  ах араас нь бууж барилцаад авахаар нь Эдка бид 2 салгасан. Яг салгах үед Сэрчин ах Ганзоригийн шилбэ рүү өшиглөх шиг болсон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Хонгорхүүгийн өгсөн:

“... бид хэд Өргөө кино театрийн хойд талд нөгөө таксинаасаа буусан. Тухайн үед Сэрчин Ганзориг 2 маргалдаад байсан. Би яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэгээд би Индерттэй хамт такси бариад барьсан такси дотроо суучихаад Ганзоригийг хурдал гэж дуудчихаад сууж байтал Ганзориг дээгүүрх хувцасаа тайлж нүцгэлчихсэн Сэрчинтэй маргалдаад зогсож байхаар нь би очиж хувцасыг нь түүж авчихаад таксинд оруулж суулгаад Ганзоригийнх руу явсан. Явж байх замд Ганзориг Сэрчин миний салтаа руу өшиглөчих шиг боллоо гэсэн. Тэгээд гайгүй юу гэтэл гайгүй юм шиг байна гэсэн боловч таксинаас буугаад гэр рүү нь оруулах гэсэн боловч Ганзориг алхаж явж чадахгүй байсан. ... Сэрчин Ганзориг 2 маргалдаж байхад Отгонбаяр нилээн зайтай зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 234-238 дугаар хуудас/    

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ:

“... Ш.Ганзоригийн биед үүссэн гэмтлүүд нь 1 удаагийн өшиглөх, цохих зэргээр үүсэх боломжтой. Гэмтэл учирсан даруйдаа цайж хавдах, өвдөх, чинэрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв зүүн төмсөг нь хэвийн ажиллагаатай тохиолдолд үр тогтоох боломжтой. Баруун төмсөг мэс заслаар авахуулсан нь зүүн төмсөгт нөлөө үзүүлэхгүй. ... Тухайн гэмтлийг авсан даруйдаа алхах, хөдлөх зэрэг үйлдэл хийх боломжтой ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Сэрчингийн өгсөн:

“... Отгонбаяр “ одоо бүгдээрээ хөл нь хугарчихсан байгаа Эркагийнд очиж мах шөл авч өгье” хүүхэд нь хоосон байгаа, бүгдээрээ эргэе гэтэл Ганзориг “пизда лалруудаа манайх ч гэсэн хоосон байгаа” гээд уурлаж эхлэхээр нь би “та нар адилхан юм байж нэгнийгээ очиж эргэчихээрээ яадаг юм бэ” гэсэн машинаас чинь “хөгшин шоронгийн бандиа лалар минь” гэж хэл амаар доромжилж хувцасаа тайлж подволкоо урж тасдаад “үзье бандиа” гээд машинаас буучихаад орилоод байхаар нь би бас машинаас буутал Ганзориг намайг заамдахаар нь би бас зүрүүлээд заамдсан. Тэгтэл Отгонбаяр Эндка хоёр бид 2 хоёрыг салгасан. Тэгээд хоёр тийшээ салж байх үед би Ганзоригийн шилбэ рүү нь өшиглөх гэж байгаад түүний зүүн төмсөг рүү нь өшиглөчихсөн юм. Тэгээд бид нар салаад явсан. Надад өшиглүүлсний дараа Эндка шууд машинд суулгаад аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дугаар сарын 12-ны өдрийн 4710 дугаартай:

            1. Ганзоригийн биед баруун төмсөгний задрал / 2016.04.01-нд баруун төмсөг мэс заслаар авсан/, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоог журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24 дугаар хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 529 дугаартай:

            1. 2. Ганзоригийн үрийн шингэний шинжилгээнд эр бэлгийн эс тоо үзүүлэлт хэвийн буюу үр тогтоох чадвартай байна гэх нэмэлт шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 243 дугаар хуудас /

 

            - Хохирогч Ш.Ганзоригийн эмчилгээ хийлгэсэн баримт        /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас, 2-р хавтаст хэргийн 42-46/,

            - Хохирогч Ш.Ганзоригийн өвчний түүх /хавтаст хэргийн 122-146 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон,

            - Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 55, 158 дугаар хуудас, 2-р хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

 

шүүгдэгч Д.Сэрчингийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн:

 “... Би Д.Сэрчинтэй 2005 онд танилцаж хамт  амьдарч эхэлсэн. Гэрлэлтийн баталгаатай, 2 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна. ... Зан чанарын хувьд тусч, гомдомтгой ... ажил хийхдээ маш сайн, ажлын хамт олон дунд нэр хүндтэй, 2 хүүхдээ сайн асарч, хичээл сургуульд нь байнга хүргэж өгдөг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Цэцэгмаагийн өгсөн:

“...  Д.Сэрчин нь манай том охин Б.Пүрэвсүрэнтэй 2009 оны 11 дүгээр сард гэр бүл болсон. Хар ажилд сайн, ажилсаг, дуулгавартай, хааяа нэг найз нөхөдтэйгээ нийлээд архи уучих гээд байдаг. ... Д.Сэрчинг хүмүүс Шижирээ гэж дууддаг хочтой. Яагаад хэрэгт холбогдсоныг мэдэхгүй байна. Д.Отгонбаяр гэдэг дүүтэй. Түүний найзуудтай хамт архи ууж байгаад хэрэгт холбогдсон гэсэн. Би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/

 

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 45-47  дугаар хуудас/,

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 дугаар хуудас/,

-  Эрүүл  мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 117 дугаар хуудас/,

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 119 дүгээр хуудас/

- Нийгмийн дааталын дэвтрийн хуулбар /хх-н 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Д.Сэрчин нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өүшин баарны гадна хохирогч Ш.Ганзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар төмсөг рүү нь өшиглөж биед нь баруун төмсөгний задрал, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл  санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Сэрчингийн мэдүүлсэн “... 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хонгорхүү, Баяраа бид гурав Ганзоригийн гэрт нь очсон. Удалгүй Ганзоргийн гэрээс гарч яваад, замдаа 4 жил архи хувааж уусан. Бид нар таксинд суугаад, зурагтаас хороолол руу явж байхад би Ганзоригт хандаж Эркагийн хөл нь муу байгаа, Эркагийнд очих уу гэтэл Ганзориг уурлаад, бид хоёр муудалцаж эхэлсэн. Өргөө кино театрын доод талын “Өүшин” баарны гадаа Ганзориг хувцасаа тайлчихаад, яасан хөгшин банди минь гэж хэлээд миний хоолойг боосон. Намайг Ганзориг боогоод байсан болохоор гарыг нь тавиулах гээд хөл рүү нь хавирахдаа санамсаргүй өвдөгөөрөө 1 удаа Ганзоригийг өвдгөлсөн ...” гэх,

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ганзоригийн мэдүүлсэн “... 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төрмандах, Эрдэнэбаяр гэх 2 найзтайгаа 0.75 литрийн хараа архи ууцгаасан. Тэгтэл манайд Отгонбаяр, Сэрчин, Отгонбаярын 1 найз ирцгээсэн. ... Тэгтэл Сэрчин “маргааш миний төрсөн өдөр дахиад юм ууя” гээд намайг мөнгөтэй юу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, энэ таскиныхаа мөнгийг би өгчихье” гэж хэлээд сууж байтал Сэрчин миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаас буутал Сэрчин миний төмсөг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний толгой эргээд тонгойтол Хонгорхүү салгаж, намайг машинд суулгасан. Отгонбаяр, Сэрчин хоёр тэнд үлдсэн. Тухайн үед алхаж явж чадахгүй, Хонгорхүү намайг түшиж, байрны гадна өмдөө шувтлаад үзүүлэхэд миний төмсөг томроод хавдчихсан байсан. Тэгээд би эхнэр рүү утсаар ярьж хэлээд орсон. Гэрээс гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд яаралтай хагалгаа хийж, миний баруун төмсгийг авсан ... Гэмтэл авсан үеэс хүүхэдтэй болж чадахгүй байгаа ба Солонгос улсад очиж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжилмээр байна. Би хохиролд нийт 1,350,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Болортуяагийн “... 00 цагийн орчим Ганзоригийн найз Индкагийн найз охин Уянга миний утас руу залгаж “нөхрөө гарч ирээд авчих, хүнд зодуулчихсан байна” гэхээр нь би гарах гээд байж байтал Ганзоригийг Хонгорхүү, Индка хоёр тэвэрчихсэн Уянгатай хамт миний урьдаас ороод ирсэн. Тэгээд би 103 дуудаж эмчид үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаа хийж Ганзоригийн баруун төмсөгийг нь авсан. ... Ганзориг тухайн шөнө Өүшин баарны гадна Шижирээ /Сэрчин/-д зодуулчихлаа гэж ярьж байсан ...” гэх,

гэрч Д.Отгонбаярын мэдүүлсэн “...  би хөл хугарсан Эрка гэдэг найзындаа очъё гэтэл Ганзориг “би ч гэсэн ядарч байна” гэхэд Сэрчин ах “чи ямар өөдгүй юм бэ, хөл нь зүгээр байхад машин тэргийг нь аваад архи уугаад явж байсан биз дээ” гэсэн. Тэгэхэд Ганзориг чи юу мэддэг юм бэ, пизда чинь, зодолдоё шоронгийн пизда минь гээд хувцасаа тайлж буусан. Тэгэхд Сэрчин  ах араас нь бууж барилцаад авахаар нь Эдка бид 2 салгасан. Яг салгах үед Сэрчин ах Ганзоригийн шилбэ рүү өшиглөх шиг болсон ...” гэх,

гэрч Э.Хонгорхүүгийн “... бид хэд Өргөө кино театрийн хойд талд нөгөө таксинаасаа буусан. Тухайн үед Сэрчин Ганзориг 2 маргалдаад байсан. Би яг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Тэгээд би Индерттэй хамт такси бариад барьсан такси дотроо суучихаад Ганзоригийг хурдал гэж дуудчихаад сууж байтал Ганзориг дээгүүрх хувцасаа тайлж нүцгэлчихсэн Сэрчинтэй маргалдаад зогсож байхаар нь би очиж хувцасыг нь түүж авчихаад таксинд оруулж суулгаад Ганзоригийнх руу явсан. Явж байх замд Ганзориг Сэрчин миний салтаа руу өшиглөчих шиг боллоо гэсэн. Тэгээд гайгүй юу гэтэл гайгүй юм шиг байна гэсэн боловч таксинаас буугаад гэр рүү нь оруулах гэсэн боловч Ганзориг алхаж явж чадахгүй байсан. ... Сэрчин Ганзориг 2 маргалдаж байхад Отгонбаяр нилээн зайтай зогсож байсан ...” гэх,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлсэн “... Ш.Ганзоригийн биед үүссэн гэмтлүүд нь 1 удаагийн өшиглөх, цохих зэргээр үүсэх боломжтой. Гэмтэл учирсан даруйдаа цайж хавдах, өвдөх, чинэрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хэрэв зүүн төмсөг нь хэвийн ажиллагаатай тохиолдолд үр тогтоох боломжтой. Баруун төмсөг мэс заслаар авахуулсан нь зүүн төмсөгт нөлөө үзүүлэхгүй. ... Тухайн гэмтлийг авсан даруйдаа алхах, хөдлөх зэрэг үйлдэл хийх боломжтой ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дугаар сарын 12-ны өдрийн 4710 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 529 дугаар дүгнэлтүүд,  хохирогч Ш.Ганзоригийн өвчний түүх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                                                        

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Д.Сэрчинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

   

Хохирогч Ш.Ганзориг нь хохиролд нийт 1,350,000 төгрөгийг авсан, цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилнэ, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул  шүүгдэгч Д.Сэрчинг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Сэрчин нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 07 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т зааснаар түүний ялтай байдлын хугацаа дуусан тул түүнийг ялгүйд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Сэрчинд  ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуяг нь шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж мэтгэлцсэн боловч хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч Ш.Ганзоригийн зүгээс хүч хэрэглэсэн довтолгоон үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул  шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.    

 

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Сэрчин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Их шавь овогт Доржготовын Сэрчинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрчинг 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Сэрчинд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Сэрчин нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ш.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сэрчинд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сэрчинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                            Л.ОЮУН

 

 

                                                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ